Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 147/ШШ2024/00304    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                    

           Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4-р баг, ******* хотхоны 103-р байрны 2-8 тоотод оршин суух ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,

 

            “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

            Нэхэмжлэгч Ж.*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Нэхэмжлэгч Ж.******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1990-1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засварчнаар тус тус ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэр нь 1990 оноос Дагшин ******* ХК болж нэр нь өөрчлөгдсөн. Дагшин ******* ХК  нь гурил үйлдвэрлэдэг байсан. Би гурилын үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хариуцан ажиллуулдаг засварчин албан тушаалтай ажилладаг байсан. Слесарийн ажлыг хавсран хийдэг байсан. Дагшин ******* ХК-ийн цалингийн баримт архивд шилжиж ирээгүй байгаа тул ажиллаж байсан байдлаа шүүхийн шийдвэрээр тогтоолгох шаардлагатай болоод байна. Иймд намайг 1990-1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засварчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

 

 2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Дагшин ******* ХК-ийн даргын 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай тушаал, Батлан хамгаалах яам, батлан хамгаалахын төв архивын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 08/1880 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/249 дугаартай лавлагаа, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.

             3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ж.******* нь 1990-1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

            2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

            3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4. Нэхэмжлэгч ******* ******* овогт ******* ******* нь 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засварчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Дагшин ******* ХК-ийн даргын 1993 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 24 дугаартай тушаал, тушаалын хавсралт, (хавсралтын 1-т слесарь Ж.******* гал түймрийн дайчилгаанд бэлэн байхыг даалгасан тухай), Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 11/249 дугаартай лавлагаа, (тус архивын санд Нэгдэл дундын үйлдвэрийн 1989 оноос хойших онуудын цалингийн баримт шилжиж ирээгүй тул ******* *******д холбогдох баримт гараагүй болно гэх бичилт бүхий),

 

5. Гэрч шүүхэд өгсөн: “...Ж.******* нь 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1990-1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д слесариар тус тус ажиллаж байсан. Би 1982-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1990-1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д слесариар тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан болохоор Ж.*******ийн ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ ” гэх мэдүүлэг,

 

 6. Гэрч *******ын шүүхэд өгсөн: “....Ж.******* нь 1985-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт авто засварчнаар, 1990-1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д слесариар тус тус ажиллаж байсан. Нэгдэл дундын үйлдвэр нь дотроо олон цехтэй. Нараа ах тус үйлдвэрт ажиллаж байхдаа блокны цех, гурилын үйлдвэр гээд янз бүрийн л ажил хийдэг байсан. Би 1986-1990 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт засал чимэглэлчнээр, 1990-1994 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засал чимэглэлчнээр тус тус ажиллаж байсан. Бид хамт ажиллаж байсан” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

 7. Иймд ******* ******* овогт ******* *******ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

 

             8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* *******ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 1995 оныг хүртэл Дагшин ******* ХК-д засварчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         П.БОЛОРМАА