Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0552

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Н******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу ******* дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж, гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулж, Н******* х******* ХХК нь нэгж талбарын ******* дүгээр Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, М.Ө*******, Ж.Д******* нараас тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Н******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талууд харилцан тохиролцож, тодорхой зөвшилцөлд хүрсэн бөгөөд хариуцагчийн зүгээс маргаан бүхий газраас өөр хаяг байршилд нэхэмжлэгч талд газар эзэмших эрх олгож, газрын мэдээллийн нэгдсэн системд шинэ газрын эзэмшигчээр нэхэмжлэгч бүртгэгдсэн. Түүнчлэн нэхэмжлэгч Н******* х******* ХХК-ийн зүгээс маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газарт тооцуулж, нийслэлийн захиргаанд хүлээлгэн өгөхийг хүлээн зөвшөөрч маргааныг дуусгавар болгохоор шийдсэн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан нөхцөл байдлыг хариуцагч талд мэдэгдэж захиргааны хэргийг зохих журмын дагуу хааж өгнө үү. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Н******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдуулан гаргасан Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу ******* дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж, гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулж, Н******* х******* ХХК нь нэгж талбарын ******* дүгээр Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, М.Ө*******, Ж.Д******* нар бичгээр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах эрхтэй гэж заасантай нийцсэн байх ба, мөн зүйлийн 66.2-т ...Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах, энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй тухай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг шүүхээс нэхэмжлэгчид танилцуулан, гарын үсэг зуруулан баримтжуулж хэрэгт хавсаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н******* х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 126 дугаар тогтоолын хавсралтын 22 дахь хэсэг буюу ******* дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Торгоны зам хөшөөтэй уулзварын баруун тал, орон сууцны 16 дугаар байрны урд талын ногоон байгууламж, гэсэн байршил бүхий хэсгийг хүчингүй болгуулж, Н******* х******* ХХК нь нэгж талбарын ******* дүгээр Нийслэлийн ******* дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 2194 м.кв хэмжээтэй газрыг эзэмших эрхтэй болохыг тогтоолгож, хүлээн зөвшөөрүүлэх, нэхэмжлэгчид газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй.

 

 

 

 

ШҮҮГЧ М.БАТЗОРИГ