| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00328И |
| Дугаар | 147/ШШ2024/00303 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 147/ШШ2024/00303
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Жигжиджавын гудамж 9/1, 8 давхарт ******* барьцаалан зээлдэх газар ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 3-р багт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* холбогдох
“Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 541,449.74 (Таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдэх газар ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ******* овогтой ******* нь " *******" ХХК-тай 2022 оны 06-р сарын 08-ны өдөр БЗГ-22-1783 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж 1,990,900 төгрөгийг жилийн 39.6%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлж авсан. 2024 оны 10-р сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл: 441,454.34 төгрөг, зээлийн хүγ 100,579.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,115.90 төгрөг, нотариатын зардал 9,300 төгрөг, нийт: 571,449.74 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Зээлдэгч ******* овогтой ******* нь зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөлт хийгдээгүй 650 хоногт хугацаа хэтэрсэн ба зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул шүүхэд хандаж байна.
Иймд Д.*******аас зээлийн гэрээний үүрэгт 541,449.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хаан банкны мөнгөн шилжүүлгээр нэхэмжлэгчийн 5107060043 дансанд 571,449 төгрөгийг төлж барагдуулсан баримтаа ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* барьцаалан зээлдэх газар ХХК нь хариуцагч Д.******* холбогдуулан “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 541,449.74 (Таван зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун дөчин есөн төгрөг далан дөрвөн мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,794 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 571.449 төгрөгт төлвөл зохих 17,794 төгрөгийн тал хувь болох 8,897 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,897 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Д.******* нь ******* барьцаалан зээлдэх газар ХХК-ийн нэхэмжилсэн 571,449.74 төгрөгийг төлж барагдуулж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 17,794 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 571.449 төгрөгт төлвөл зохих 17,794 төгрөгийн тал хувь болох 8,897 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,897 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн
74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА