Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2023/ДШМ/53

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/744 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

4 дэх заалтыг “2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д энэхүү шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/10 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар өршөөн сольсон 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож, түүний эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 8 /найм/ сар 13 /арван гурав/ хоногийн хугацаагаар хорих, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар тогтоосугай” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлэх хугацаанд өөрийн оршин суух Улаанбаатар хотын Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, тухайн газраас өөр газарт зорчихдоо эрх бүхий байгууллагын зөвшөөрөл авах үүргийг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай” гэсэн,

"Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь заалт, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ц-ын хүү Г-ын А /УУ00000000/-ийн асран хамгаалахтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгасугай” гэсэн нэмэлт заалтууд тус тус оруулсугай.

  1. Шийтгэх тогтоолын тогтох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогч Б.З, О.Н нарын өмгөөлөгч Д.Б, шүүгдэгч Т.М, шүүгдэгч Т.Ц нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 84 дугаар эсэргүүцлийг хүлээн авсугай.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М, Т.Ц нарын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 96 /ерэн зургаа/ хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.
  3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                           Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ