Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 00332

 

 

 

 

 

2020 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 210/ШТ2020/00332

 

 

Давж заалдах гомдлоосоо

татгалзсан тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01512 дугаар шийдвэртэй, У.Эгийн нэхэмжлэлтэй, У.И  ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч У.Эгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие тус шүүхэд 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан давж заалдах гомдлоосоо татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01512 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдөр давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.1 дэх хэсэгт зааснаар хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Саранцацрал давж заалдах гомдлоосоо татгалзсан байх тул давж заалдах гомдол гаргаагүйд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3, 164 дүгээр зүйлийн 164.1, 164.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. У.Эгийн нэхэмжлэлтэй, У.И  ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/01512 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг давж заалдах гомдол гаргаагүйд тооцсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Зохигч энэ тогтоолд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Б.НАРМАНДАХ