| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2024/01804/и |
| Дугаар | 135/ШШ2024/01354 |
| Огноо | 2024-11-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 135/ШШ2024/01354
2024 11 04 135/ШШ2024/01354
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 135/2024/01804/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуяа би,
Нэхэмжлэгч: ******* хот, ******* дүүрэг, ****** хороо, ******* *******, ******* ******* хороолол, *******-****** гудамж, “******* ******* ” барилга, ****** давхарт, ****** тоот хаягт байршилтай “ ” ХХК /утас:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, ****** сум, ****** баг, ****** хороолол, ****** гудамж, ****** байр, ****** тоотод оршин суух овгийн /утас:/-д холох,
“5,750,112.02 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...2022 оны 03 сарын 10-ны өдрийн дугаартай цахим зээлийн гэрээний үүрэгт 5,750,112.02 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...Миний бие овогтой нь 2022 оны 03 сарын 10-ны өдөр ХХК-аас зээл авч одоогоор 5,750,112.02 төгрөгийн зээл үлдсэн нь үнэн. Сүүлийн 2 жилийн хугацаанд амьдралд минь, хөрөнгө санхүүгийн хувьд хэцүү жилүүд байсан учраас зээлийн төлөлтүүдээ цаг тухайд нь төлөлт хийж чадалгүй явсан. Одооноос тодорхой эрхэлсэн ажилтай болж, зээлсэн зээлээ төлөх боломжтой. Авсан 5,750,112.02 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, алдаагаа ухамсарлан төлж барагдуулна, маргах зүйл байхгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХХК нь хариуцагч Т.д холуулан 5,750,112.02 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-т зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т. нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,750,112.02 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Дээрх хариуцагчийн тайлбар нь иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Т.д холох 5,750,112.02 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 106,951.79 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 53,475.895 төгрөг, төрийн сангийн орлогоос 53,475.895 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч талууд энэхүү захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА