| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00468/И |
| Дугаар | 140/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 140/ШШ2024/00443
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багийн хэсгийн ******* тоотод оршин суух хаягтай, ******* овогт *******ын гийн нэхэмжлэлтэй
ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, гэрч *******, ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* нь Завхан аймгийн Идэр суманд төрсөн. 1985 оны 6 дугаар сарын 25-нд Улаанбаатар хотын багшийн сургууль төгссөн. 1985 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацааны ******* сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажилласан. Энэ хугацааны тушаал шийдвэр ******* сумын архивт олдохгүй байна. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул 1985 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх 1 жил 6 сарын хугацаанд ******* сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байснаа тогтоолгохоор танай шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хүсэлт гаргагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр өөрийгөө 1985 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн байна.
Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн ын тасгийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/787 дугаартай тодорхойлолт, 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягт, ХААТР-21, төрсөний ийн лавлагаа, төрөгсдийн бүртгэсэн анкет, оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэлтийн ийн анкетыг Иргэний ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтууд зэргийг гаргуулсан байна.
Түүний 1984 оны 06 дугаар сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Завхан аймгийн ******* сумын цэцэрлэгт хүмүүжүүлэгчээр авч ажилуулав” гэсэн бичилт хийгдсэн байна. Мөн 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ******* сумын хүүхдийн цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн ажлаас чөлөөлж Сэлэнгэ аймгийн Ардын боловсролын хэлтсийн мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүдийг хийсэн байна. Завхан аймгийн Улсын ийн хэлтсийн ХААТР-1, ХААТР-21 1985 онд багш гэсэн бичилт хийгдсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч *******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ын г
-1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ