Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 140/ШШ2024/00442

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймаг, Улиастай сум, ***-р гудамж *** тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,

Эрх зүйн ач холбогдол бүхийн үйл явдал тогтоолгохыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, гэрч Б.*******, Г.******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.*******  нь  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.******* нь 1970 онд төрсөн.2011 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Завхан аймгийн ******* *******эгт үйлчлэгчээр ажилд томилогдож, тус аймгийн ******* *******гийн даргын 2011 оны 11-р дүгээр сарын 29-ний өдрийн 409 дугаартай тушаалаар үйлчилгээний албыг татан буулгаж намайг *******ын тасагт үйлчлэгчээр ажиллуулахаар хуваарилж одоогоор 13 дахь жилдээ ажиллаж байна.Одоо өндөр насны тэтгэвэрт орох гэсэн боловч намайг 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлж Завхан аймгийн ******* *******гийн *******ын тасагт үйлчлэгчээр томилсон тушаал гаргаагүй тул шүүхэд ажилд орсон байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн хариуг нийгмийн даатгалын байцаагчаас өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймд намайг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлж Завхан аймгийн ******* *******гийн *******ын тасагт үйлчлэгчээр томилогдсон болохыг тогтоож өнгө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Э.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар өөрийгөө 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхэлж Завхан аймгийн ******* *******гийн *******ын тасагт үйлчлэгчээр томилогдон ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэрээр өөрийнхөө 2011 оны 11 дүгээр сарын 04-ний ............. ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтээ өөрчилж....... .... үйлчлэгчээр томилогдсон бүхий үйл явдлаа тогтоолгох хүсэлтээ дэмжсэн байна.

Э.******* нь шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн нэгдсэн *******гийн даргын 2011 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 201 дугаартай тушаалын хуулбар, Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар хамт ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР 1-р маягтыг Иргэний бүртгэлийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс түүний нөхөн даатгалд хамрагдсан баримтуудыг мөн гаргуулж авсан байна. 

Түүний Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т Шинэ цэцэрлэг нэгдэл 1987 он шаварчин будагчин гэсэн бичилт хийгдсэн байна.

Дээрх баримтуудаар нэхэмжлэгчийг 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Завхан аймгийн ******* *******гийн даргын тушаалаар тус өдрөөс Завхан аймгийн ******* *******гийн *******ын тасагт үйлчлэгчээр томилогдож байсан үйл явдлыг тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******ыг

2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Завхан аймгийн ******* *******гийн даргын тушаалаар тус өдрөөс Завхан аймгийн ******* *******гийн *******ын тасагт үйлчлэгчээр томилогдож байсан үйл явдлыг тогтоосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг  дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Э.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ