Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2024/0584

 

 

                                    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

   баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

          Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтийг бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

*** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгох ” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*** шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...*** ХХК нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн 128/ШЗ2024/2833 дугаар захирамж албажин гарсан.

2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нь *** ХХК-д ямар нэгэн эрх зүйн үр дагавар үүсгэхгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлагад захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З*** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ...” гэж заасантай нийцэж байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх” талаар тайлбарласан, нэхэмжлэгч нь энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

​          Иймд нэхэмжлэгч *** ХХК-ийг нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

​          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан *** ХХК-аас Сангийн яаманд холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийдвэрийг хүчингүй болгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ​ ​                                 Б.АДЪЯАСҮРЭН