Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06060

 

20******* 12 02 *******4/ШШ20*******/06060

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20******* оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 20******* оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 20******* оны 06 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн дугаар хороо, Гранд плаза зүүн талд явж байхад хажуу талаас улсын дугаартай Prius маркийн автомашины жолооч А. мөргөж машинд маань хохирол учруулсан. Тухайн үед тээврийн цагдаад мэдэгдэн хуулийн дагуу арга хэмжээ авхуулсан ба А.ийн буруутай нь тогтоогдож, даатгалаар үнэлгээ хийлгэн 595,000 төгрөгийн хохирол учирсан ба Номин даатгалаар төлүүлэхээр баримт үйлдэгдсэн. Гэтэл А. нь уг баримтыг даатгалын газартаа өгөөгүйгээс хугацаа хэтэрч даатгалын газраас хохирол барагдуулах боломжгүй болсон. Үнэлгээний хохирол 595,000 төгрөг, үнэлгээ хийгдэхэд гарсан зардал 57,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид *******,500 нийт 670,000 төгрөгийн хохирол учраад байна. Иймд гэм хорын хохиролд 670,000 төгрөгийг хариуцагч А.ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлага 652,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн төлбөр болох *******,500 төгрөг, нийт 670,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 12 дугаар сарын 0-ны өдрийн дотор нэхэмжлэгч П.*******ад төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.******* нь хариуцагч А.т холбогдуулан гэм хорын хохиролд 670,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нэхэмжлэлийн шаардлага болох 670,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 12 дугаар сарын 0-ны өдрийн дотор нэхэмжлэгч П.*******ад төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1-д зааснаар П.*******ын гэм хорын хохиролд 670,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 20******* оны 12 дугаар сарын 0-ны өдрийн дотор нэхэмжлэгч П.*******ад төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн *******,500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн данс /1002009009*******/ тоот данснаас 9,250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.*******ад олгосугай.

 

. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР