Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06090

 

202******* 12 02 18*******/ШШ202*******/06090

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ******* дугаар хороо, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: ЧК8*******020*******11/-ын нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, ******* дүгээр хороо, ******* ******* гудамж, 1******* тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: /-т холбогдох,

 

*******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 202******* оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 202******* оны 08 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие танил дүү болох Э.ийг надад ******* айлын зуслангийн газар байгаа түүнийг тус бүр 1,500,000 төгрөгийн үнэлгээтэйгээр зарна гэж хэлэн, газрын албанд ажилладаг найзад маань ******* айлын газар байгаа авч өгье, би газрын кадастр хийж байгаа гэж хэлэхэд нь итгэсэн. Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн модон дотор газар үзүүлж тэр газрыг авахаар тохиоролцсон бөгөөд 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр *******,000,000 төгрөг, 1 дүгээр сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөгийг тус тус Хаан Банкны 56010*******1*******6******* /хүлээн авагч / гэх тоот данс руу шилжүүлсэн болно. Би өөрийн эхнэрийн Хаан банкны 50*******2*******819******* /гүйлгээ хийсэн / гэдэг нэртэй тоот данснаас шилжүүлсэн боловч одоог хүртэл миний дөрвөн айлын зуслангийн газрыг өгөөгүй билээ. Шилжүүлсэн мөнгөө буцаан авах талаар ярьсан боловч миний мөнгийг огт өгөөгүй, газар нь удахгүй гарна түр хүлээж бай эсвэл гарсан маргааш хүрээд ирэх үү гэх мэт худал ярьсаар өдийг хүрээд байна. Э. нь газар өгнө гэж хэлээд *******,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр авсан боловч, өдийг хүртэл намайг хуурч мэхлэн, газар шилжүүлэн өгөх үүргээ гүйцэтгээгүй Э. гэх эрэгтэйд маш их гомдолтой байна. Үүрэг гүйцэтгэгч Э. нь хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй бөгөөд удаа дараа үүргээ биелүүлэх шаардлагыг тавьсан боловч гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 225 болон 205 дугаар зүйлийн дагуу миний бие гэрээнээс татгалзаж, *******,000,000 төгрөгийг Э.ээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага болох *******,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 202******* оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн дотор Д.*******д төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Э.т холбогдуулан *******,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э. нэхэмжлэлийн шаардлага болох *******,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 202******* оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12******* дугаар зүйлийн 12*******.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.1-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ы нэхэмжилсэн *******,000,000 төгрөгийг хариуцагч Э. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 202******* оны 12 дугаар сарын *******0-ны өдрийн дотор нэхэмжлэгч Д.*******д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.*******, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн /1002009009*******1/ тоот данснаас *******9,*******75 төгрөг, хариуцагч Э.ээс *******9,*******75 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР