Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 184/ШШ2024/06103

 

2024 12 02 *******4/ШШ2024/0*******103

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,

 

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоосгоны гудамж, өөрийн байранд байрлах, ******* дүүргийн *******, ******* ******* ******* /регистрийн дугаар: *******1084**************/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, байр, 1******* тоот хаягт оршин суух, овогт /регистрийн дугаар: ЕЭ*******80*******03*******4/-д холбогдох,

 

Асаргааны мөнгөн тэтгэмжийн илүү олголтын төлбөрт 84,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн ******* тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.4-т заасан Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч буй иргэнд cap бүр олгох асаргааны мөнгөн тэтгэмж авагч иргэн нь Засгийн газрын 2021 оны 3*******2 дугаар тогтоолын хавсралт "Нийгмийн ******* тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам"-ын 8 дугаар зүйлийн 8.8 дах заалт" Тэтгэвэр, тэтгэмж авагч нас барсан тохиолдолд түүний өрхийн гишүүн, асруулагч нас барсан тохиолдолд түүнийг асарч байсан иргэн энэ тухай аймаг, дүүргийн нийгмийн ******* ******* байгууллага, сум, хорооны нийгмийн ажилтанд мэдэгдэж, иргэний хувийн хэрэгт тэмдэглэл хийлгэнэ гэж заасны дагуу байнгын асаргаа шаардлагатай ахмад настныг асарч байсан иргэн /РД:ЕЭ*******80*******03*******4/ нь асруулагч иргэн нас барсан тухай тэмдэглэлийг хийлгүүлээгүйн улмаас илүү 84,500 төгрөгийг илүү олгосон. Иймд асаргааны мөнгөн тэтгэмжийн илүү олголтын төлбөрт 84,500 төгрөгийг Д.гээс гаргуулж өгнө үү. гэжээ.

Зохигчдын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага болох 84,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* *******т төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* *******

******* нь хариуцагч Д.д холбогдуулан асаргааны мөнгөн тэтгэмжийн илүү олголтын төлбөрт 84,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нэхэмжлэлийн шаардлага болох 84,500 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* *******т төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээ нь хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Нэхэмжлэгч байгууллага нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 758.1-д зааснаар ******* дүүргийн *******, ******* ******* хэлтсийн асаргааны мөнгөн тэтгэмжийн илүү олголтын төлбөрт 84,500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д. бүхэлд нь хүлээн зөвшөөрч, уг төлбөрийг 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор нэхэмжлэгч ******* дүүргийн *******, ******* ******* *******т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч Д.гээс 2,275 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлого /Төрийн сангийн 100200900941 тоот данс/-д оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д заасны дагуу захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ    Б.ХИШИГБААТАР