Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/72

 

 

 

 

   2023            1             18                                           2023/ДШМ/72

 

 

Э.Ст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Ариунжаргал,

шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Ганбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2006 03684 1119 дугаар хэргийг 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Эгийн С, 2002 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26а дугаар байрны 31 тоотод оршин суух, /РД:УК02322039/,  

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 588 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял,

            - Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/1683 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 2021/ШЗ/260 дугаар шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж, өршөөн суллагдсан.

            Шүүгдэгч Э.С нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилга доторх хохирогч Э.Тын эзэмшлийн ажлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч ширээн дээр ил орхисон Prius-20 загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг барилгын авто граш хэсэгт байрлуулсан түүний эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлж, 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп плаза төвийн 9 дүгээр давхарт байрлах “Таеквондо” сургалтын төвийн хувцас солих өрөөнд нэвтрэн орж, суралцагчдын эд зүйлээ түр хадгалах зориулалттай шүүгээнээс 809.070 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Ромео Жулет хотхоны 466 байрны 01 тоотын гадна буюу нийтийн зориулалттай орон сууцны коридорт байрлуулсан иргэн Б.Сгийн эзэмшлийн 668.000 төгрөгийн үнэтэй “Мерида” загварын унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар нэвтэрч, тус компанийн эзэмшлийн “Lenovo” загварын 1 ширхэг зөөврийн компьютер, Samsung A-12 загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбасадар ресиденст” гэх барилгын 1 дүгээр давхрын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг “И ХХК-ийн ажлын байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 290.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан,

2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 хорооны 30Б байрны грашийн 47 дугаартай зогсоол дээр байршуулж тавьсан байсан 32-35 УБЧ улсын дугаартай шаргал өнгийн “Nissan murano” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч Д.Эын зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик таур” 126 дугаар байрны 414 тоот зогсоолоос 10-83 УНЯ улсын дугаартай Prius-41” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч С.Нн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 он 1 дүгээр сарын 12-ноос 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден-2” хотхоны В1 давхрын А-82, А-83 дугаар зогсоолд байсан иргэн Б.Аы эзэмшлийн “Range Rover” загварын 59-34 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Suzuki jimmy” загварын 51-01 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны 318 дугаар байрны 55 дугаар зогсоол дээр байсан иргэн М.Гын эзэмшлийн 16-97 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн “Toyota aqua” загварын автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 428 дугаар байрны В1 давхрын грашаас иргэн Д.Ан эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай “Toyota Land Kluger” загварын авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны 305г байрны 83 дугаартай авто зогсоолоос С.Бын эзэмшлийн 11-22 УББ улсын дугаартай “Toyota Land-200” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан,

2020 оны 8 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 65 дугаар байрны хонгилын давхарт байрлах авто зогсоолоос иргэн П.Бтын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus rx” загварын тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч хохирогч П.Бтад 52.905.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн Эгийн Сийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 4 /жил/, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ст энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Сийн цагдан хоригдсон нийт 268 /хоёр зуун жаран найм/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сээс 29.641.920 /хорин есөн сая зургаан зуун дөчин нэгэн мянга есөн зуун хорь/ төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч З.Мд 245.470 төгрөг, насанд хүрээгүй хохирогч З.Иид 150.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч М.Тд 120.000 төгрөг, хохирогч Б.Сд 668.000 төгрөг, “Н” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Дт 3.100.000 төгрөг, “И” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Х.Гд 290.000 төгрөг, хохирогч Д.Ад 65.000 төгрөг, хохирогч С.Бад 22.430.850 төгрөг, хохирогч П.Бтад 2.300.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлд зааснаар хохирогч М.Гр нь хохирол, хор уршгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, түүний эдлэх ялыг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Э.Ст авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь бодит байдлыг хүндрүүлж, ялыг хатуудуулсан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч П.Бтын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus rx” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч нэг шөнийн турш /10 цаг/ ашигласнаас үүссэн бодит хохирол болох 2.300.000 төгрөгийг нийт шүүхээс тогтоосон байдал, шүүх тухайн машины нийт үнэлгээ болох 52.905.300 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан мэтээр ялласанд гомдолтой байна.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 6 удаагийн тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан. Мөн 6 удаагийн бусдын эд зүйлийг зохих зөвшөөрөлгүй хулгайлсан гэмт хэргүүд байдаг. Хулгайн 6 удаагийн үйлдлээс харахад нийт хохирлын хэмжээгээрээ хулгайн гэмт хэрэгт ноцтой их хэмжээний хохирол учирсан гэдгээр зүйлчилснийг зүйлчлэл тохирсон гэж харж байна. Нийт хохирлыг бодоод учирсан хохирол нь их хэмжээ гэдэгт хүрсэн гэдгийг миний үйлчлүүлэгч буруу ойлгосон. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс залруулж зүйлчлэлд маргах зүйлгүй. Хэргийн материалтай шүүхийн шатанд танилцахад, миний үйлчлүүлэгчийн үйлдсэн 6 удаагийн гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл хулгайлсан гэмт хэрэг байх ба 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хохирогч Э.Тын 22-74 УБР улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдөр буюу сар хүрэхгүй хугацаанд П.Бтын 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus rx” загварын тээврийн хэрэгслийг тус тус хулгайлсан. Тухайн үйлдлүүдэд Э.С дандаа замын цагдаад баригдаж, үйлдэл зогссон байдаг. Энэ нь тээврийн хэрэгслийг зохих зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэргийн шинжийг мөн агуулж байна. Э.Сээс яагаад хүний автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан гэж асуухад “зугаацах гэж унаж явсан” гэх мэдүүлэг өгсөн байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой. Учир нь, миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа. Урьд нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан боловч гэмшээгүй, дахин гэмт хэрэг үйлдсэн нь хувийн байдалд нөлөөлсөн байх. 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял, 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Зүйлчлэлийг өөрчилбөл хохирлын хэмжээ мөн өөрчлөгдөхөөр харагдаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад ноцтой хохирол учруулсан гэдэг зүйлчлэл нь хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй байдаг. Нийт 8 автомашин зөвшөөрөлгүй унаж явсан. Бусад үйлдсэн хэрэг хулгайн гэмт хэрэг байгаа. Хохирогч нарын мэдүүлэг, замын цагдаагийн журмын хашаанаас автомашинаа авч байгаа байдал зэргээс харахад автомашиныг хулгайлаад ашиг олох зорилго харагдахгүй. Хулгайн үйлдэлд хохирлын хэмжээ бага гарсан. Анхан шатны шүүх хохирлыг буруу дүгнэсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж өгнө үү. Нийт учруулсан хохирлын хэмжээ 29.641.920 төгрөг буюу 4000 төгрөгийн зөрүүтэй байсан. Бусдад учруулсан хохирлыг 29.645.920 төгрөг төлөхөөр шийдвэрлэх нь зүйтэй. Шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлбэл тэрээр хорих ялаа эдлээд гарч ирсэн ч залуу хүний хувьд амьдралд нь боломж болох юм уу гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.” гэв.

Прокурор Д.Ариунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...П.Бт, Э.Т гэх хүмүүсийн тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явснаар зүйлчлэх ёстой байсан гэж ярьж байна. Энэ талаар улсын яллагчийн яллах дүгнэлтэд тодорхой бичсэн. П.Бтын тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явсан гэдгээр зүйлчилсэн бол хохирлын хэмжээ өндөр гарахгүй байсан гэж байна. Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүй, нууцаар хууль бусаар авсан гэж зүйлчилсэн. Хулгайлах гэмт хэрэг нь тухайн тээврийн хэрэгслийг зогсоолоос авч гарснаар төгссөн. Тухайн гэмт хэрэг төгсөөд автомашинтай явж байх замдаа Нарантуул худалдааны төвийн урд талд мөргүүлсэн. Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.300.000 төгрөгийг нэхэмжилсэн. Энэ хэргийн хувьд буруу зүйлчилсэн асуудал байхгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үнэн зөв, хуульд нийцсэн шийдвэр гарсан учраас хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй боловч шүүгдэгчийн үйлдсэн зарим гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс энэхүү зөрчлийг зөвтгөн дүгнэж шийдвэрлэх боломжтой, энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй гэж дүгнэлээ.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Сийн 6 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар,

6 удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хүлээн авч тухайн үйлдлүүдийн хэргийн зүйлчлэл тохирсон, нотлогдсон гэж үзэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулан шийдвэрлэжээ.

Дээрх байдлыг хянан үзэхэд, шүүгдэгч Э.С нь 4 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн буюу:

1. 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Олимп плаза” төвийн 9 дүгээр давхарт байрлах “Таеквондо” сургалтын төвийн хувцас солих өрөөнд нэвтрэн орж, суралцагчдын эд зүйлээ түр хадгалах зориулалттай шүүгээнээс 809.070 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

насанд хүрээгүй хохирогч Г.Тийн “ ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би ...сургалтын төвд хичээллэж байгаад 19 цагийн үед бэлтгэлээ дуусгаад цүнхээ үзэхэд миний “Samsung a10” загварын гар утас маань байгаагүй. Тэгээд бэлтгэлийн багш Ат хэлсэн. ...Би гар утсаа хувцас солих өрөөний шүүгээн дотор өөрийн цүнхэндээ хийгээд тавьсан...” /хх 128-129/,

насанд хүрээгүй хохирогч З.Мгийн “ ...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би ...сургалтын төв рүүгээ 16 цагт орохдоо “Samsung j7” загварын гар утсыг сургалтын төвийн хувцас сольдог шүүгээндээ үлдээсэн бөгөөд сургалтаа дуусаад 18 цагт гарч ирэхэд миний шүүгээндээ үлдээсэн гар утас болон манай сургалтын төвийн 3 хүүхдийн гар утас алга болсон. ...хяналтын камер шүүж үзэхэд манай сургалт орж байхад гаднаас шар өнгийн үстэй, саравчтай малгай өмссөн, маск зүүсэн эрэгтэй хүн байсан...” /хх 134-135/,

насанд хүрээгүй хохирогч З.Иийн “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр би ...сургалтын төвд хичээллэж байгаад 18 цаг 10 минутын үед сургалтаа тарах үедээ өөрийн эзэмшлийн “Samsung s6 edge” загварын гар утсаа хувцас солих өрөөний шүүгээнээс шалгаж үзэхэд байгаагүй...” /хх 141-142/,

насанд хүрээгүй хохирогч М.Тгийн “...сургалт дээр оройн 17 цагт очсон бөгөөд сургалтад орохдоо өөрийн эзэмшлийн “Samsung s6” загварын гар утсыг хувцас солих өрөөний өөрийн шүүгээндээ цүнхэндээ хийгээд цоожлоогүй, сургалтдаа ороод бэлтгэлээ хийгээд 18 цаг 30 минутад тараад ээж рүү утсаар ярих гэхэд гар утас алга болсон байсан...” /хх 148/,

гэрч А.Аийн “...манай сургалтын төвийн хувцас солих өрөөнөөс 4 хүүхдийн 4 ширхэг гар утас алдагдсан. Тухайн 4 хүүхэд нь өөрсдийн гар утаснуудаа тус тусдаа шүүгээнүүдэд хийж үлдээсэн гэж байсан. Тухайн хүүхдүүдийн утсаа үлдээсэн шүүгээ нь цоожтой боловч цоожлохгүйгээр түлхүүрээ зоогоод үлдээдэг юм. Хувцас солих өрөөнд манай сургалтын төвд хичээллэж байгаа хүмүүс орох ёстой байдаг. Тухайн үед бэлтгэлийн үеэр нэг хүүхэд ариун цэврийн өрөө орох үедээ гадна хаалгыг нээлттэй орхиод орсон байсан тэр үеэр нь хүн ороод гарсан байсан...” /хх 150/,

шүүгдэгч Э.Сийн “...хувцасны шүүгээтэй өрөө байсан бөгөөд би өрөөнд ороод нэг ширхэг нэг мөрөвчтэй цүнх авсан. Цүнхэн дотор “Samsung s6”, “Samsung s6 edge”, “Samsung j7”, “Samsung a10” загварын гар утас загварын гар утаснууд байхаар нь хулгайлж авсан...” /хх 172/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн Б31-2-1479 дугаартай “...“Samsung s6” гар утас 120.000, “Samsung s6 edge” загварын гар утас 150.000, “Samsung j7” загварын гар утас 245.470, “Samsung a10” загварын гар утас 272.600, “Nike” загварын цүнх 21.000 төгрөг, нийт зах зээлийн үнэлгээ 809,070 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 156-157/, гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 108/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 109-114/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 116/,

2. 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ромео Жулет” хотхоны 466 байрны 1 тоотын гадна буюу нийтийн зориулалттай орон сууцны коридорт байрлуулсан иргэн Б.Сэргэлэнгийн эзэмшлийн 668.000 төгрөгийн үнэлгээтэй “Merida” загварын унадаг дугуйг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь:

хохирогч Б.Сгийн “...2020 оны 8 дугаар сарын 23-ны өдөр ...466 байрны 1 тоотын гадна коридорт байрлуулсан байсан “Мерида” загварын унадаг дугуйгаа хулгайд алдсан...” /хх 76-77/,

гэрч Г.Эрын “...2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн орой “Мерида” загварын унадаг дугуйгаа хулгайд алдсанаа мэдээд хотхоны хяналтын камер шүүж үзэхэд 2020 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед 16-20 орчим насны саравчтай хар малгай, хар өнгийн малгайтай цамц, өмдтэй эрэгтэй хүн авч гарч байгаа камерт бичигдсэн байсан...” /хх 79/,

шүүгдэгч Э.Сийн “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед цахим PC тоглоомын мөнгөгүй байсан болохоор гэмт хэрэг үйлдсэн” /хх 99-100/ гэх мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх 67-68/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 70-72/, “Дамно” ХХК-ийн №Б31-21-911 дугаартай “...“Merida” брэндийн унадаг дугуй зах зээлийн үнэлгээгээр 696.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 90-93/,

3. 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гранд плаза” худалдааны төвийн 8 давхарт үйл ажиллагаа явуулдаг “Н” ХХК-ийн ажлын байранд хууль бусаар нэвтэрч, тус компанийн эзэмшлийн “Lenovo” загварын 1 ширхэг зөөврийн компьютер, “Samsung A12” загварын 1 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3.100.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мний “...үл таних эрэгтэй хүн 2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 20 цагийн үед орж ирээд манай ажлын ариун цэврийн өрөөнд ороод нуугдсан байсан. Тэгээд 20 цаг 30 минутын үед гарч ирээд баахан эд зүйл үзэж байгаад манай ажлын нотебүүк болон албандаа ашигладаг “Samsung A12” загварын гар утсыг аваад тус өдрийн 23 цагийн үед гараад явсан байсан...” /2 хх 134-135/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Дын “...өмнө хохирогчоор тогтоогдсон О.Мн ажлаасаа гарсан тул намайг байгууллагаас итгэмжлэлээр тогтоосон. ...үнэлгээгээр тогтоогдсон мөнгийг авах хүсэлтэй байна...” /2 хх 140/,

гэрч Ж.Э “...оффис дээрээ ирэхэд манай IT менежер Эрдэмтөгсийн ширээн дээр нь байсан ажлын “Lenovo” Т479 загварын хар өнгийн нотебүүк хулгайд алдагдсан байсан. Хяналтын камер шүүж үзэхэд, үл таних 25 насны цагаан өнгийн масктай, малгайгүй, богинохон малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн байсан...” /2 хх 142/,

шүүгдэгч Э.Сийн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” /хх 160-161/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 117-121, 151-155/, камерын бичлэгт үзлэг хийсэн “...2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр 23:00:15-д уг оффис дотор хулгай хийсэн этгээд сандал дээр сууж байгааг харуулав. ...нотебүүк тэврээд явж байгааг харуулав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 122-125/, “Ашид билгүүн” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 921/2794 дугаартай “гар утас 400.000 төгрөг, нотебүүк 2.700.000 төгрөг, нийт 3.100.000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 145-150/,

4. 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Амбасадар ресиденст” гэх барилгын 1 дүгээр давхрын 101 тоотод үйл ажиллагаа явуулдаг “И” ХХК-ийн ажлын байранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 290.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Ггийн “...“И проперти” ХХК-ийн оффисын өрөөнөөс манай ажилтан А.Уранхүрэлийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан байсан. Хяналтын камер шүүхэд 2021 оны 1 дүгээр сарын 7-ны шөнийн 01 цагийн үед манай хамгаалагч М.Цэвэгмид унтаж байхад, үл таних этгээд нь онгорхой хашааны хаалгаар орж ирээд, орцны үүдний шилэн хаалганы соронзон түгжээтэй хаалгыг мулт татаад онгорхой байсан өрөөний хаалга руу ороод, ширээн дээр байсан зөөврийн компьютеруудыг үзэж байгаад ажилтан А.Улийн “Dell” загварын хар өнгийн зөөврийн компьютерыг хулгайлаад цүнхлээд орж ирсэн замаараа буцаад гарсан.” /2 хх 174, 178-179/,

гэрч М.Цдийн “...“Амбасадар ресиденст”-д хамгаалагчаар одоог хүртэл ажиллаж байна. ...07 цаг 30 минутын үед менежер Янжмаа ирээд оффис руугаа ороод буцаж гарч ирээд миний зөөврийн компьютер алга байна гээд хайгаад байсан. ...камер шүүж үзэхэд, нэг залуу гадна талын кодтой хаалгыг мулт татаж орж ирээд шууд оффис руу ороод нэг зөөврийн компьютер аваад буцаж гарч байсан. Би тухайн этгээдийг танихгүй...” /2 хх 190/,

шүүгдэгч Э.Сийн “...Маргааш нь компьютер ланд дээр танихгүй хүнд 450.000 төгрөгөөр зарчихсан. Мөнгөөрөө писи тоглоод юм идээд дуусгачихсан...” /хх 218/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 170-173/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 209-211/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн СБ1-22-181 дугаартай “...нотебүүк зах зээлийн үнэлгээ 290.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 145-150/,

шүүгдэгч Э.С нь 6 удаагийн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буюу:

1. 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 428 дугаар байрны В1 давхрын грашаас иргэн Д.Ан эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай “Toyota land kluger” загварын авто машиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч Д.А “...2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 09 цагийн үед өөрийн эзэмшлийн 66-25 УБҮ улсын дугаартай хар өнгийн “Toyota land kluger” загварын тээврийн хэрэгслийн багажаас хэрэглээний эд зүйлсээ авчхаад, машиныг түгжилгүй, түлхүүрийг үлдээж гэртээ орсон. 2022 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн өглөө 07 цагийн үед эхнэр С.О машинтай гадуур явах болсон учир түлхүүрийг нь надаас асуухад, би машины түлхүүрийг хайгаад олохгүй байсан ба машиндаа үлдээсэн байж магадгүй гэж бодоод эхнэр С.От хандаж машины граш руу ороод үз гэж хэлээд гаргахад, эхнэр С.О удалгүй над руу ...залгаж, машин байхгүй болсон талаар хэлсэн. Гарч харахад, машин алга болсон байсан учир харуул хамгаалалтын ажилтантай хамт хяналтын камерыг шүүж үзэхэд, миний машинд сууж байгаа нь харагдахгүй, царай төрх, хувцсыг мэдэх боломжгүй хүн 2022 оны 1 дүгээр сарын 3-ны орой 19 цаг 44 минутын үед В1 давхрын хаалгаар гарч харагдсан...” /2 хх 21-22/,

гэрч Б.Црын “...66-25 УБҮ улсын дугаартай, хар өнгийн “Toyota land kluger” загварын тээврийн хэрэгсэл нь 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр 14 цаг 50 минутад 3, 4 дүгээр хорооллын ахуй үйлчилгээний замын урд талын баруунаас зүүн чиглэлд явах автобусны буудал дээр зогсож, дүрэм зөрчиж тавьсан байхад нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн зохицуулагч, цагдаагийн ахмад Эрхэмбаярын зөвшөөрлөөр журмын хашаанд ачиж авч ирсэн. Журмын хашааны мөнгө болох 65.000 төгрөгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч бэлнээр төлсөн тул манай компанид санал, гомдол байхгүй...” /2 хх 27-28/,

шүүгдэгч Э.Сийн “...2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их Монгол” хотхонд писи тоглоом тоглож байгаад Олимт хотхонд хүн хүргэж өгөх болсон. Тэндээсээ Олимп хотхоны доошоо граш руу ороод тамхи татаж байхад, хар өнгийн “Toyota land kluger” загварын тээврийн хэрэгслийн урд цонх хагархай байхаар нь дотор нь орж суухад түлхүүр нь зоолттой, хойд суудал дээр нь хувцас байсан ба түлхүүр нь зоолттой байхаар нь ...би машиныг унаж гарч явсан. ...машиныг унаад хороолол орсон. Машин сонин дуугараад явахгүй байхаар нь хорооллын тэнд машиныг орхиод явсан...” /2 хх 52-53/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 8-12/,

“Дамно” ХХК-ийн Б31-22-672 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 29-34/,

“Батуд моторс сервис” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А/10 дугаартай “...манай компани УБҮ 66-25 дугаартай машиныг Дашням овогтой Агаас 14.000.000 төгрөгөөр худалдсан авсан нь үнэн...” гэх албан бичиг /2 хх 14/,

2. 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энканто” хотхоны 305г байрны 83 дугаартай авто зогсоолоос С.Бын эзэмшлийн 11-22 УББ улсын дугаартай “Toyota land-200” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч С.Бын “...2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 1-нд шилжих шөнө миний автомашиныг осол гаргаад зугтаасан гэж замын цагдаагаас миний өмнө барьж байсан дугаарыг ашиглаж байсан, нөхрийн дүү Одмаад хэлж, Одмаа манай хүү Тд хэлснээр шөнө 04 цагийн үед надад мэдсэн. ...2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр машиныхаа түлхүүрийг мартаж, машинаа онгорхой үлдээсэн байсан чинь алга болсон байна. ...Камерын бичлэгийг үзэхэд, манай хүүгийн үеийн залуу 23 цагийн үед унаад гарч байгаа бичлэг байна. ...Тухайн тээврийн хэрэгслийн зүүн хэсгийн их гэрэл хагарсан, зүүн хэсгийн купер хагарсан, крыло хэсэг нь хэлбэрээ алдсан, копуд бага зэрэг эвдэрсэн, салхи зүсэгч нь зүүн хэсэгтээ хагарсан байсан...” /2 хх 76-79/,

шүүгдэгч Э.Сийн “...граш руу ороход, алтан шаргал өнгийн “Toyota land-200” загварын тээврийн хэрэгслийн хаалгаар эмэгтэй хүний ороолт мэт зүйл ил гарсан харагдахаар нь ...хаалгыг татаад үзэхэд, хаалга нь онгорхой байсан ба жолоочийн хажуу талын суудал дээр машины түлхүүр байхаар нь машиныг асаагаад гэр лүүгээ явсан. ...гудамж таглаж байршуулаад өөрөө яваад өгсөн...” /хх 110-111/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 62-73/, үнэлгээ хийлгэхэд төлсөн мөнгөний баримт /2 хх 93, 96/,

“Вендо” ХХК-ийн 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 37609 дугаар “...баруун урд их гэрэл, эд анги солих зардал нийт 5.377.000 төгрөг...” /2 хх 93-95/ гэх, 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 37445 дугаар “...шууд зардал 13 төрлийн эд ангийн завсар 13.828.250 төгрөг, шууд бус зардал 2.475.600 төгрөг, нийт 17.053.850 төгрөг...” гэх /2 хх 96-99/ хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

3. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 хороо, 30Б байрны грашийн 47 дугаартай зогсоол дээр байршуулж тавьсан байсан 32-35 УБЧ улсын дугаартай шаргал өнгийн “Nissan murano” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч Д.Эын зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч Д.Эын “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр автомашиныхаа тос маслог солиулаад 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 306 байрны 47 тоотын зогсоолд байрлуулсан. ...2021 оны 12 дугаар сарын 31-ний өглөөний 09 цагийн үед Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас ...залгаад танай автомашиныг жолоодож явсан хүн автомашинтайгаа зугтсан тул Бум-Эрдэнэ дэслэгчтэй ирж уулз гэсэн. Би өөрийн “Nissan murano” 32-35 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж ашиглаагүй. ...хяналтын камерыг шүүж үзэхэд, үл таних 20 орчим насны эрэгтэй унаж гарч яваа нь бичигдсэн байсан. Би тээврийн хэрэгслийг түгжихгүй түлхүүрийг дотор нь голын хайрцагт хийсэн байсан. Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /2 хх 224-226/,

шүүгдэгч Э.Сийн “...машин унаж зугаацмаар санагдаад авсан. Уг машиныг авсан байрны гадаа үлдээсэн...” /2 хх 249/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 170-173/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2 хх 242/,

“Дамно” ХХК-ийн СБ1-22-124 дугаар “...автомашины зах зээлийн үнэлгээ 23.356.579 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /2 хх 231-235/,

4. 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Классик таур” 126 байрны 414 тоот зогсоолоос 10-83 УНЯ улсын дугаартай “Toyota prius-41” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигч С.Нн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч С.Нн “...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ...15 цагийн үед хөдөө явахаар гэрээсээ гараад граш руу буугаад 4 давхрын 417 тоот зогсоол дээр ирэхэд миний хар өнгийн 10-83 УНЯ улсын дугаартай “Toyota prius-41” загварын автомашин байхгүй байсан. Харуул хамгаалалт, хяналтын камерын систем сайн, гаднаас хүн орох боломжгүй учир би тээврийн хэрэгслийн хаалгыг онгорхой орхиж, дунд хайрцагт түлхүүрийг нь хийгээд явдаг байсан. ...хяналтын камерыг шүүж үзэхэд, ...2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн орой авч гараад 18-ны өдрийн өглөөний 08 цагийн үед оруулж ирээд манай байрны зогсоолд үл таних эрэгтэй байрлуулж байсан. Тухайн залуу дахин миний тээврийн хэрэгслийг авч гарсан. Содон шинж тэмдэг нь алаг куртиктэй, хар өмтэй, хар гуталтай, 20 орчим насны масктай эрэгтэй байсан. ...би машинаа бүрэн бүтэн хүлээн авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /3 хх 19-21/,

шүүгдэгч Э.Сийн “...Уг тээврийн хэрэгслийг унаж яваад Хан-Уул дүүргийн замын цагдаад баригдсан. Машиныг байранд нь тавих гээд явж байсан юм...” /3 хх 49/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 03/015 дугаар “...“Fuze tea” ундааны саван дээрээс гэж дугаарлан тэмдэглэсэн дакто хальсан дахь 7 ширхэг гарын мөр нь Эгийн Сийн зүүн гарын дунд, ядам, баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3 хх 28-33/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 7-12/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 13-16/,  “Дамно” ХХК-ийн СБ1-22-43 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 39-41/,

5. 2022 он 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрүүдэд Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден-2” хотхоны В1 давхрын А-82, А-83 дугаар зогсоолд байсан иргэн Б.Аы эзэмшлийн “Range rover” загварын 59-34 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Suzuki jimmy” загварын 51-01 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч Б.Аы “...2022 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнийн 00 цагаас орж ирээд миний эзэмшлийн “Suzuki jimmy” загварын 51-01 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг унаж гараад 03 цагийн үед ирж, “Range rover” загварын 59-34 УБВ улсын дугаартай автомашиныг унаж яваад 07 цагийн үед орж ирж байгаа нь харагдаж байсан. 13-аас 14-нд шилжих шөнийн 00 цагийн үед ирээд “Range rover” загварын 59-34 УБВ улсын дугаартай автомашиныг унаж яваад үүрээр орж ирж байсан. ...“Suzuki jimmy” загварын тээврийн хэрэгслийг 64.000.000 төгрөгөөр, ...“Range rover” загварын тээврийн хэрэгслийг 350.000.000 төгрөгөөр үнэлнэ. Тээврийн хэрэгслүүдэд гэмтэл байхгүй байна...” /3 хх 64-67/,

шүүгдэгч Э.Сийн “...тухайн граш руу орох орцны хаалга нь онгорхой байдаг байсан. ...би энэ 2 автомашиныг 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 14-ний өдрийн хооронд 3-4 удаа унасан...” /3 хх 90-91/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн илтгэх хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 93-95, 98-100/,

6. Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ривер гарден” хотхоны 318 дугаар байрны 55 дугаар зогсоол дээр байсан иргэн М.Гын эзэмшлийн 16-97 УБҮ улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота акуа” загварын автомашиныг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч М.Гын “...2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд гадаад улс руу яваад, 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд тусгаарлагдаж, өнөөдөр гэртээ ирсэн. Манай дүү Энхбадрах руу цагдаа нар залгаад 16-97 УБҮ улсын дугаартай машиныг өчигдөр унаж явсан уу гэж асуусан гэж надад хэлсэн. ...манай ах Уламбадрах 5 дахь өдөр Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны “Ривер гарден” хотхоны 318 дугаар байрны 55 дугаар зогсоолд байрлуулаад орхисон бөгөөд 12 дугаар сарын 28-ны өдрийн 19 цагийн үед харахад байсан гэсэн. Манай хөршүүд 20 цагийн үед байхгүй байсан гэсэн. Уламбадрах ах миний машинаас өөр машин руу юм зөөсөн тэгээд түлхүүрээ санахгүй байгаа. ...машины хойд куперийг хагалсан байсан бөгөөд солиулахад 600.000 төгрөг болсон. ..хохирлоо нэхэмжилж байна...” /3 хх 215-217/,

гэрч М.Ухын “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой өөрийнхөө машиныг зогсоол дээр тавиад цаг харахад 19 цаг өнгөрч байсан. ...Өглөө 09 цаг 30 минутад дүүгийн машин байхгүй байсан ба дүү М.Гыг гадаадаас ирээд 3 хоног тусгаарлалтад байсан учир тусгаарлалтаасаа гараад явсан гэж бодсон. Орой 17 цагт би дүү рүүгээ залгаад машинаа унаж яваа биз дээ гэж асуухад, үгүй гэж хэлсэн, тэгтэл манай эрэгтэй дүү болох М.Энхбадрах руу Баянзүрх дүүргийн цагдаагаас залгаж 16-97 УБҮ улсын дугаартай автомашиныг өнгөрсөн шөнийн 04 цагт унаж явсан уу гэж асуусан гэсэн, би цагдаатай ярихад, 04 цагийн үед унаж явсан хүн нь Монелийн уулзварт дээр танхайрч хохирогч гэх хүмүүс гомдол гаргасан гэж хэлсэн, ингээд тухайн машиныг алдсан гэдгээ мэдсэн...” /3 хх 220/,

гэрч Г.Блийн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн үед гэрээсээ гарах ажилтай болоод доошоо граш руу орж зогсоол дээрх машин дээрээ ирэхэд тухайн алдагдсан цагаан өнгийн “Тоёота акуа” автомашины руль дээр 18 орчим насны жоохон банди сууж байсан, би тухайн үед анзаарсан зүйлгүй машинаа асаагаад яваад өгсөн...” /3 хх 222-223/,

шүүгдэгч Э.Сийн “...2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн оройн 21 цагийн орчимд би ганцаараа “Ривер гарден” хотхоны 318 дугаар байрны автомашины граш руу ороод машинуудын хаалгыг татаад байсан чинь 16-97 УБҮ улсын дугаартай “Тоёота акуа” загварын автомашины хаалга онгорхой байхаар нь би дотор нь сууж байсан чинь автомашины голын хайрцагт түлхүүр нь байхаар нь асаагаад явсан...” /3 хх 246-247/ гэх мэдүүлгүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 201-204/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөгчийн бичсэн тэмдэглэл /3 хх 206-208/, үнэлгээ хийлгэхэд төлсөн баримт /3 хх 224/,

“Хас үнэлгээ” ХХК-ийн 724 дугаар “...автомашины баруун эвдрэл, хохирол болон шууд бус зардал нийт үнэлгээ 600.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /3 хх 225-226/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс Э.Сийн дээрх 10 үйлдлийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Харин 2 удаагийн үйлдэл буюу 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилга доторх хохирогч Э.Тын эзэмшлийн ажлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч ширээн дээр ил орхисон “Prius-20” загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг барилгын авто граш хэсэгт байрлуулсан түүний эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч түүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг,

2020 оны 8 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 65 дугаар байрны хонгилын давхарт байрлах авто зогсоолоос иргэн П.Бтын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus rx” загварын тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч түүнд 52.905.300 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг зөвтгөн өөрчлөх нь зүйтэй байна.

Учир нь, шүүгдэгч Э.Сийн үйлдсэн дээх 2 үйлдэл буюу хохирогч Э.Т, П.Бт нарын эзэмшлийн тээврийн хэрэгслийг шунахайн сэдэлтээр, ашиг олох, завших зорилгоор хулгайлсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд хулгайлах гэмт хэргийн зайлшгүй шинж буюу гэмт хэргийн субьектив хүчин зүйл болох гэм буруутай байдал, түүнийг бүрэлдүүлэгч элемент болох гэм буруугийн хэлбэр, сэдэл, санаа зорилго хангалттай тогтоогдохгүй, хулгайлах гэмт хэргийн шинжгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасны дагуу дээр дурдсан 2 үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.         

Шүүгдэгч Э.С нь 2 удаагийн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн буюу:

1. 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилгын грашаас Э.Тын эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч Э.Тын “...2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн үед ажлаа хийгээд өрөөндөө сууж байтал ширээн дээр байсан миний олон түлхүүр дунд хийсэн байсан “Prius-20” загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийн түлхүүр байхгүй байсан. ...граш орж машинаа байрлуулсан хэсгийг шалгахад миний машин байхгүй байсан. ...хяналтын камерыг ухрааж шалгахад 20-25 орчим настай, эрэгтэй шар үстэй дээгүүрээ цагаан алаг өнгийн биеийн тамирын цамц, дотуураа хар өнгийн пудволк, хар өнгийн биеийн тамирын өмд, хар өнгөтэй цагаан логотой пүүз, цэнхэр өнгийн оймстой залуу миний ажлын өрөөнд 15 цаг өнгөрч байхад орж ирээд миний түлхүүрээс машины смарт түлхүүр салгаж аваад доошоо граш орж миний машиныг унаад явсан бичлэг бичигдсэн байна...” /хх 43-45/,

шүүгдэгч Э.Сийн “...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...тухайн үед машин хэрэгтэй болоод гэмт хэрэг үйлдэх болсон, ...цагдаад баригдаад хүлээлгэн өгсөн...” /хх 57-58/ гэх мэдүүлгүүд, 

гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 11-12/, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 13-15/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 16-20/, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл /хх 21-26/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 27-36/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 35/, “Дамно” ХХК-ийн №531-20-1554 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 47/,

2. 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 65 дугаар байрны хонгилын давхарт байрлах авто зогсоолоос иргэн П.Бтын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus rx” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь:

хохирогч П.Бтын “...2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн өглөө 09 цаг 30 минутын үед ажилдаа явах гээд гэрээсээ гартал машин байхгүй байсан. Гайхаад хяналтын камер шүүтэл, үл таних нэг залуу орж ирээд тэр грашид байсан машинуудын хаалгыг татаж үзэж байгаа харагдсан. Тэгтэл манай машин онгорхой байсан ба машиныг унаад гарах гээд чадахгүй байсан. Буцаж грашаас гараад өөр нэг хүний хамт орж ирээд тухайн хүнээрээ машин бариулаад гарч байсан. Өгөөмөр захын тэнд нэг портер машины араас мөргөчхөөд зугтсан гэж портерын жолооч нард руу ярьсан. Цагдаагийн хамт Өгөөмөр захын орчмоос машинаа олж авсан, миний машины баруун талын гэрэл, купер, карлон хэсэг мөн баруун урд хаалга зурагдсан, зүүн хойд хаалга зурагдсан сэв бүхий болсон байна. ...7.000.000 гаруй төгрөгөөр янзлуулсан...” /3 хх 146-147/,

гэрч О.Нгийн “...нэгдүгээр эгнээнд аваараа татаад зогсож байтал араас “Lexus rx350” 46-36 УНЛ улсын дугаартай машин миний машиныг мөргөчхөөд бууж ирэхгүй, зугтаачихсан...” /3 хх 148-149/,

шүүгдэгч Э.Сийн “...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...тухайн машиныг грашаас гаргах гэтэл чадахгүй байсан. Байрны гадна танихгүй 25-30 насны орчим ах явж байхаар нь та машин гаргалцаад өгөөч гэж хэлсэн чинь за гээд тухайн ах машиныг грашаас гаргаж өгсөн. ...Нарантуул захын урд зам дээр явж байгаад ачааны цэнхэр өнгийн машинтай мөргөлдчихсөн. ...машиныг унаж гадуур хотын төвөөр явж байгаад буцаагаад зогсоолд нь тавина гэж бодож байсан.” /3 хх 192/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 05/308 дугаартай “...Шинжилгээнд тэнцэх №12, 13 гэж дугаарласан гарын мөрүүд нь Эгийн Сийн баруун гарын долоовор хурууны хээтэй тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /3 хх 15-170/,

“Дамно” ХХК-ийн ХУ2-21-334 дугаар “...автомашины баруун урд дугуй, баруун талын урд гэрэл, баруун урд талын карлон, урд куперийн хамгаалалт засварын үнэлгээ 2.300.000 төгрөг...” /3 хх 174-175/ гэх хөрөнгийн үнэлгээний тайлангууд,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 хх 126-133/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 хх 136-141/ зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг;” ойлгохоор заасан ба Э.Ст холбогдох 2 үйлдлийн зүйлчлэлийг өөрчилж байгаатай холбогдуулан түүний хулгайлгах гэмт хэргийн үйлдлээр бусдад учруулсан хохирлын хэмжээ “их хэмжээний хохирол”-д хүрэхгүй байх тул хэргийн зүйлчлэлийн мөн энэхүү хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.  

Түүнчлэн, прокуророос Э.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт орхигдуулсан байх тул зөвтгөн шийдвэрлэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 5 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байх хэдий ч түүний үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөнтэй холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жил, 3 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөхөөр давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв. 

Иймд шүүгдэгч Э.Сийн “...хэргийн бодит байдлыг буруу дүгнэж, ялыг хүндрүүлсэн...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Э.С нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/672 дугаар шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 99 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/672 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

“...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийн:

- 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 15 цагийн үед Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай “Royal plaza” барилга доторх хохирогч Э.Тын эзэмшлийн ажлын өрөөнд зөвшөөрөлгүй нэвтэрч ширээн дээр ил орхисон “Prius-20” загварын тээврийн хэрэгслийн түлхүүрийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч улмаар уг барилгын авто граш хэсэгт байрлуулсан түүний эзэмшлийн 22-74 УБР улсын дугаартай “Prius-20” загварын тээврийн хэрэгслийг хулгайлан авч түүнд 8.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг,

- 2020 оны 8 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 65 дугаар байрны хонгилын давхарт байрлах авто зогсоолоос иргэн П.Бтын эзэмшлийн 46-36 УНЛ улсын дугаартай “Lexus rx” загварын тээврийн хэрэгслийг нууцаар хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч түүнд 52.905.300 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтад:

“...Шүүгдэгч Б овогт Эгийн Сийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч, их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай. ...” гэснийг “...Шүүгдэгч Б овогт Эгийн Сийг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авч “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд, үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тус тус тооцсугай. ...” гэж,

- 2 дахь заалтад: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт 4 /жил/, 9 /есөн/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж,

- 3 дахь заалтад: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Ст энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ст энэ тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 /дөрөв/ жил, 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шүүгдэгч Э.Сийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Сийн цагдан хоригдсон 99 /ерөн ес/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Д.МӨНХӨӨ

                   

                                 ШҮҮГЧ                                                      О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ