Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Х.Нямдэлгэр |
Хэргийн индекс | 128/2024/0014/З |
Дугаар | 128/ШШ2024/0559 |
Огноо | 2024-07-02 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 128/ШШ2024/0559
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Нямдэлгэр даргалж тус шүүхийн шүүх хуралдааны .... дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* ХХК/РД:*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А. /РД:**************,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д. /ШТҮ №/
Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., Г. нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., өмгөөлөгч Д., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1. Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалыг үндэслэн ******* ХХК-д Баянзүрх дүүргийн дүгээр хороо, бүсчлэл, Богдхан уулын дархан цаазат газрын ын ам Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хойд тал 2,2 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах гэрчилгээ олгож,
Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай № дугаар гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр баталж, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаагаар байгуулжээ.
2.2. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгож, ингэхдээ Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдсан 14 дүгээр хурлаас гарсан шийдвэрийг тус тус үндэслэжээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: ...******* ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар Баянзүрх дүүрэг дүгээр хороо, бүсчлэл, Богдхан уулын дархан цаазат газрын ын ам, Одон орон, геофизикийн хүрээлэнгийн хойд талд байрлах 2,2 га газрыг 5 жилийн хугацаагаар ашиглах эрхтэй болсон. Энэхүү шийдвэрийн дагуу улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр олгож, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээг байгуулсан.
3.2. Манай компани нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомж, газар ашиглах гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж ирсэн тул газар ашиглах 5 жилийн хугацаа 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөр дуусгавар болоход, дахин 3 жилийн хугацаагаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалаар сунгасан.
3.3. Газар ашиглах эрхийг сунгасантай холбоотойгоор улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах дугаартай гэрчилгээнд зохих бичилтийг хийж баталгаажуулан, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр газар ашиглах тухай гэрээг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан.
3.4. Манай компани нь аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй 2.2 га газрынхаа 8845.2 м.кв талбайд аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламж барихаар архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулахаар эрх бүхий байгууллагад хандсан байсан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын -ний өдрийн дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга баталж өгсөн.
3.5. Архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан тул Аялал жуулчлалын цогцолборын загвар зургийг Хот байгуулалт, хөгжлийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраар батлуулсан. Мөн Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай дүгнэлт гарч, улмаар Барилгын хөгжлийн төв 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргасан.
3.6. Түүнчлэн 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай хашаа барих зөвшөөрлийг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас авсан байдаг.
3.7. Аялал жуулчлалын цогцолбор барихтай холбоотой зөвшөөрөл, бичиг баримтын бүрдэл хангах үйл ажиллагааг шат дараатай хийсэн тул Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн БАЗГ дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон. Ингэж аялал жуулчлалын цогцолборыг барилгын ажлыг эхлүүлэх нөхцөл боломж бүрдэж, ажлын бэлтгэл зохион байгуулалтын ажлыг хийж эхэлсэн.
3.8. Гэвч Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрээ, гэрчилгээг хураалгах тухай албан бичгийг ******* ХХК-д 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар ирүүлсэн.
3.9. Тус албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар манай компанийн ын аманд 2.2 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тухай болон гэрээ, гэрчилгээг хүлээлгэн өгнө үү гэж мэдэгдэж, тушаалын хуулбарыг хавсаргасан байсан.
3.10. Энэхүү албан бичгээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг мэдэж, тушаалын хуулбар хувьтай танилцсан бөгөөд Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь хууль бус бөгөөд ******* ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дараах байдлаар зөрчсөн байна.
Үүнд:
1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг гаргасан үндэслэлээ ******* ХХК-ийг газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил ашиглаагүй, талбайн байршил ойн сангийн талбайд хэсэгчлэн давхацсан гэж тодорхойлсон.
Энэхүү үндэслэл дүгнэлт бодит нөхцөл байдалтай нийцэхгүй бөгөөд ******* ХХК-д газар ашиглах эрх олгосон 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын шийдвэр нь хууль тогтоомжид нийцсэн, газрыг зориулалтын дагуу ашиглаж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн учраас 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл газар ашиглах эрхийн хугацааг сунгасан.
Аялал жуулчлалын цогцолборын байгууламжийн ажил нь Барилгын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих зөвшөөрөл, бичиг баримтын дагуу хийгддэг тул аялал жуулчлалын цогцолборын барих ажилтай холбоотой зөвшөөрөл, бичиг баримтын ажлууд нь үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Нөгөө төлөөс аялал жуулчлалын цогцолбор барих ажлын зөвшөөрөл, баримт бичгийг бүрдүүлэх, бэлтгэл ажлууд 2021 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд тасралтгүй хийсэн тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу газрыг ашиглаагүй гэж үзэх ямар ч боломжгүй.
3.. Газрын талбайн байршил ойн сангийн талбайд хэсэгчлэн давхацсан хэсэгт ******* ХХК огт барилга барихгүй, үйл ажиллагаа огт явуулахгүй бөгөөд тийм үйл ажиллагаа явуулах боломжгүй. ******* ХХК нь аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламжийг ойн санд давхцуулан барихаар төлөвлөөгүй бөгөөд архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төсөлд батлах эрх бүхий байгууллагууд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журам, стандартад нийцэхгүй барилгын төлөвлөлтийг баталдаггүй.
Тийм ч учраас 2.2 га газрынхаа зөвхөн 8845.2 м.кв талбайд аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламж барихаар төлөвлөн, төрийн эрх бүхий байгууллагаар батлуулсан.
Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10 дахь хэсэгт зааснаар ойн сангийн байршилд барилга байгууламж барих, байрлуулахыг хориглодог тул ойн санд барилга барих төлөвлөлт, зураг төслийг зөвшөөрөхгүй.
3.12. Нөгөө талаас батлагдсан зураг төсөл, даалгавар, зураг төсөлд ойн санд барилга барих үйл ажиллагаа явуулахаар тусгаагүйн дээр, өнөөдрийг хүртэл ойн сангийн байршилтай давхцаж буй хэсэгт үйл ажиллагаа явуулаагүй зэргээс ******* ХХК-ийг Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10 дахь заалтуудыг зөрчөөгүйг бүрэн харж болно.
Газар ашиглах гэрээний 5.8-д газар ашиглагч ******* ХХК-д Ойн тухай хууль тогтоомжийг дагаж мөрдөх талаар заасан байдаг ба ******* ХХК хууль болон гэрээний заалтыг дагаж мөрдөж байгаа болно. Төрийн хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтнаас манай компанийг газар ашиглах гэрээний үүргээ болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар ямар нэгэн шийдвэр, дүгнэлт гараагүй.
3.13. Газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар буюу хүчингүй болгох үндэслэлийн талаар ******* ХХК-д огт мэдэгдэж, тайлбар мэдээлэл аваагүй мөртлөө, бодит нөхцөл байдалд нийцэхгүй үндэслэлээр газар ашиглах эрхгүй болж шууд эрх нь зөрчигдөхийн сацуу газраа зориулалтын дагуу ашиглан аялал жуулчлалын цогцолбор байгуулж үр шимийг хүртэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байна.
Газар ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөнтэй холбоотойгоор аялал жуулчлалын цогцолбор үйл ажиллагаатай холбоотой маш олон бичиг баримт, зөвшөөрөл, ажлын зардал болон газрын төлбөрийн зардал зэргийг гаргасан тул эдийн засгийн хувьд маш их хохирч байна.
3.14. Нөгөөтэйгөөр, энэхүү хууль бус шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хууль журмын дагуу эд хөрөнгө олж авах, эзэмших, өмчлөх эрхэд шууд халдсан үйлдэл юм.
Иймд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэл гаргаж байгаа тул Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаартай Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал нь Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтуудыг тус тус үндэслэн ******* ХХК-д олгогдсон 2.2 га газрын ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр саналыг үндэслэсэн. Тус саналд сонсох ажиллагаа явуулсан ба хариу тайлбарыг авсан талаар дурдсан байдаг.
Нэхэмжлэгч ******* ХХК нь газар ашиглах эрхтэй газар буюу Хүрэл тогтоотын аманд байрлах газраа зориулалтын дагуу 7 жил ашиглаагүй байна.
Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6.Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно , 29 дүгээр зүйлийн 29.1.10.ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй газар нь ойн сан бүхий газартай давхцалтай байх тул маргаан бүхий тушаал гарсан.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай тушаал хууль зүйн үндэслэлтэй байх тул ******* ХХК-аас Байгаль орчин,аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 25-ны дугаар Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.
3. Маргаан бүхий Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.4.1 дэх заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дах заалт, Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч ******* ХХК-ийн ашиглаж байсан газрыг хүчингүй болгож шийдвэрлэсэн, мөн маргаан бүхий тушаалыг гаргахдаа Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 914 дүгээр саналыг үндэслэсэн гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан.
4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй, хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ... гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан ... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно гэж тус тус заажээ.
5.2. Хэрэгт цугласан баримтаас үзэхэд анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч ******* ХХК-нд газар ашиглах гэрчилгээг 5 жилийн хугацаатай олгож, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалаар дахин 3 жилийн хугацаагаар сунгаж, 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр тоот, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тоот газар ашиглах гэрээг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаагаар байгуулжээ.
5.3 Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл байгуулагдаж, ажиллах журмыг баталжээ. Тус Зөвлөлийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дүгээр хурлаар нэхэмжлэгч ******* ХХК-ийг 2-оос дээш жил ашиглаагүй гэсэн үндэслэлээр Газар ашиглах эрхийг хүчингүй болгох санал гаргасныг Байгаль орчин аялал, жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалд үндэслэж нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
5.4 Нэхэмжлэгч компанийн газар цуцлах эрхийг хүчингүй болгох үндэслэл болох 2-оос дээш жил ашиглаагүй гэдгийг хэрхэн тогтоосон талаарх зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хариуцагчаас шаардсан боловч тэмдэглэл хөтөлсөн нарийн бичгийн дарга зөвхөн эхний 5 компанийн тэмдэглэлийг бичгээр албажуулан гаргасан, нэхэмжлэгч компанийн тэмдэглэл бичгээр гараагүй гэдгийг шүүх хуралдаанд тайлбарласан.
5.5 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаартай албан бичигт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар ын аманд 2.2 га газар ашиглах эрхийг хүчингүй болгосныг мэдэгдэж, 2023 оны дүгээр сарын 10-ны өдрийн дотор Тусгай хамгаалалттай газар нутагт ашиглах гэрээ, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээг тус хамгаалалтын захиргаанд хүлээлгэн өгөх талаар дурдаж нэхэмжлэгч ******* ХХК-нд 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шуудангаар хүргүүлжээ.
5.6. Ийнхүү Газар ашиглах гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүртэл байгуулсан боловч газар ашиглах гэрээний хугацаа дуусаагүй байхад Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас ******* ХХК-ийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байна.
5.7. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор холбогдох бичиг баримтыг эрх бүхий байгууллагаар батлуулсан байна.
Үүнд:
- Байгаль орчны зөвлөх үйлчилгээний завъяа ХХК-иар 2018 онд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулж,
-Нийслэлийн Ерөнхий архитектур бөгөөд Хот байгуулалтын хөгжлийн газраас 2021 оны 06 дугаар сарын -ний өдрийн дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж,
-Хот байгуулалт хөгжлийн газар болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газраас Аялал жуулчлалын загвар зураг батлуулж,
-******* ******* ХХК-тай ******* ******* төслийн Хөрөнгө оруулалтын гэрээг 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулж,
-Онцгой байдлын ерөнхий газрын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1 дугаартай барилгын зураг төсөлд хяналт хийсэн дүгнэлт гаргуулж,
-Улмаар Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг гаргуулж,
- Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай хашаа барих зөвшөөрлийг авч,
- Улаанбаатар цахилгаан түгээх төрийн өмчит компаниар 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Дугаар дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж,
- ХХК-иар 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дугаартай Техникийн нөхцөлийг батлуулж,
- ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ажиллагсадын гэнэтийн ослын ын дугаартай гэрээ байгуулж,
- Хот байгуулалт, хөгжлийн газарт 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Барилга, байгууламжийн тэг тэнхлэгийн актыг хот байгуулалтын мэдээллийн сангийн дугаарт бүртгүүлж,
- Хот байгуулалт, хөгжлийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг авч,
- Мөн шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэлд ...маргаан бүхий газарт хашаагүй, суурь ухсан байдалтай байв гэж дурдаж, энэ талаар фото зургаар баталгаажуулснаас үзэхэд газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
6. Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт баялгийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно, 29 дүгээр зүйлийн 29.1.10 дах хэсэгт ойн сангийн газарт улсын тусгай хэрэгцээний болон ойн аж ахуйн арга хэмжээг хэрэгжүүлэхээс бусад зориулалтаар барилга байгууламж барих, аливаа объект байрлуулах гэж заажээ.
6.1 Хэрэгт баримтаар авагдсан Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын байршлын зургаас үзвэл маргаан бүхий газар нь Ойн сан бүхий газартай бүхэлдээ давхцаагүй, хэсэгчилсэн байдлаар буюу бага хэмжээний давхцалтай байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй.
6.2 Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Газрын талбайн байршил ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхацсан хэсэгт нэхэмжлэгч нь аялал жуулчлалын цогцолборын барилга байгууламжийг ойн санд давхцуулан барихаар төлөвлөөгүй, Архитектур төлөвлөлтийн даалгавар болон зураг төсөл батлах эрх бүхий байгууллагууд хууль тогтоомж, дүрэм, журамд нийцэхгүй барилгын төлөвлөлтийг баталдаггүй, нөгөө талаас өнөөдрийг хүртэл давхцалтай газар ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, цаашид ч явуулахгүй тул Ойн тухайн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй, энэ талаар төрийн хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтнаас газар ашиглах гэрээний үүргээ болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн талаар ямар нэгэн шийдвэр, дүгнэлт гараагүй гэх тайлбар үндэслэлтэй байна.
6.3 Тухайлбал, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн дугаар Санал хүргүүлэх тухай албан бичигт Ойн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.10 заалтуудын тухайд тус архитектур төлөвлөлтийн даалгавар, батлагдсан эскиз зургаар орц, гарцаа шийдсэн байх ба ашиглахаар авсан газрынхаа ойн сан бүхий газарт ямар нэгэн бүтээн байгуулалт болон үйл ажиллагаа явуулахгүй байхаар төлөвлөсөн нь харагдаж байна гэж дурджээ.
6.3 Дээрх байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нэхэмжлэгчийн газар нь ойн сан бүхий газартай хэсэгчилсэн байдлаар давхацсан, мөн холбогдох зураг төсөл, баримт бичгийг бүрдүүлж эрх бүхий байгууллагаар батлуулсан талаар мэдээлэлтэй байсан болох нь 2021 оны дугаар албан бичгийн агуулгаас тодорхой харагдаж байх боловч 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 914 дугаар Санал хүргүүлэх тухай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчимд нийцээгүй байна.
7. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-д Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.1-д Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 27 дугаар зүйлийн 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах, 27.2.2-т хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заажээ.
8. Хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн хариу тайлбараас үзэхэд сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулаагүй, хариуцагчаас мэдэгдэх сонсгох үүргээ хэрэгжүүлээгүй нь газар ашиглах эрхийг хүчингүй болгох талаар буюу хүчингүй болгох үндэслэлийн талаар нэхэмжлэгчид огт мэдэгдэж, тайлбар мэдээлэл аваагүй мөртлөө, бодит нөхцөл байдалд нийцэхгүй үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргах нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... нэхэмжлэгч нь маргаан бүхий тушаалтай холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
10. Нэхэмжлэгч нь тус шүүхэд анх 2023 оны дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосныг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хангаж, нэхэмжлэлийг дахин гаргажээ. Энэ талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ******* дугаар албан бичгийг 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шуудангаар ирснээр анх маргаан бүхий тушаалын талаар мэдсэн, энэ хугацаанаас хойш 30 хоногийн дотор буюу 2023 оны дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн болохыг дурдах нь зүйтэй.
. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн үзэхэд хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас Газрын тухай хуулийн 40.1.6, Ойн тухай хуулийн 8.6, 29.1.10-т заасан үндэслэлээр газар ашиглагчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газраа 2 жил дараалан ашиглаагүй болохыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг харгалзан үзэж, бүрдүүлсэн бичиг баримтыг нягтлан шалгаагүй, Ойн сан бүхий газартай хэсэгчлэн давхцаж буй хэсэгт аливаа бүтээн байгуулалт, барилга байгууламж барих талаар батлагдсан зураг төсөлд тусгагдсан эсэх, газар ашиглах гэрээний хугацаа дууссан эсэх талаар бүрэн тогтоогоогүй, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашигт шууд нөлөөлсөн захиргааны акт гаргахдаа хуульд заасан мэдэгдэх сонсгох ажиллагааг явуулаагүй нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна.
12. Нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.
13. Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг графикийн дагуу төлж, газраа зориулалтын дагуу ашиглах гэрээний хугацаа дуусаагүй, эрх бүхий байгууллагаас холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлэн үйл ажиллагаагаа явуулах боломжтой болсон байхад хариуцагчийн гаргасан шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нөхцөлийг хангаагүй, хууль бус байх тул захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8 дахь заалтуудыг тус тус баримтлан ******* ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-нд олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР