Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 2023/ДШМ/04

 

 

      д холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/22/83/Э

аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор

            Хохирогч

            Шүүгдэгч

Нарийн бичгийн дарга С.Хулганаа нарыг оролцуулан

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 22 оны 09 дүгээр сарын 1*******-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч , шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч д холбогдох 28000857******* дугаартай эрүүгийн хэргийг 22 оны 10 дугаар сарын -ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол иргэн, овогт , оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам 2 охины хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, Эрдэнэтолгойн 5/1******* тоот хаягийн бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай. /РД: /,

Шүүгдэгч нь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-**************5 дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах байхдаа овогтой шүүхийн шийдвэрийн дагуу ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн хүү нас хүртэл нь амьжиргааны түвшний хэмжээгээр тэтгүүлэхээр гаргуулсан тэтгэмжийг төлөөгүй зөрчилд холбогдуулан зөрчлийн 280010******* дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа оны сарын -ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод "" гэсэн хэсэгт хохирогчийн гарын хэсгийг хуурамчаар үйлдсэн,

мөн 22 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрөөс -нд шилжих шөнө 00 цагийн орчимд аймгийн Дархан сумын 1******* дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1.т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 15.1.т “Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөдлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө”, .3.т “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч мөргөж хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн удал ясны хугарал бүхий хүнд хохирол, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгмийн арал, цээжний зүүн хөндийн хий хурагдалт, хоёр уушгины авчилт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

аймгийн Прокурорын газраас: ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2, 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3.т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч овогт ыг нотлох баримт хуурамчаар үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,

мөн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д 5*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,*******00,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар тус тус шийтгэж, тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч д оногдуулсан 5*******00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,*******00,000 төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 мянган төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан мэгдэл ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Шүүгдэгч ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан шүүхийн тогтоолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 0 дугаар зүйлийн 0.1, 6 дугаар зүйлийн 6.1, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  *******. 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгчид буцаан олгож, дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хохирогч давж заалдах гомдолдоо:

... Хохирогчийн эрхийг тунхаг бус тодорхой ажиллагаа нэг бүрд баталгаажуулах эрх зүйн зохицуулалт, тухайлбал, хохирогчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанаар шинжлэн судлуулах эрхтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1.д “ Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 2-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилжээ. Эрүүгийн 28000857******* тоот дугаартай хэргийг шүүхэд шилжих үед хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.*******-д “шүүхийн хэлэлцүүлэг, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд оролцох эрхтэй” гэсэн эрхийнхээ хүрээнд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн *******-д “ Талууд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бол шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахгүй байж болно”, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-д “ Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.1*******, 6.15, 6.16-д заасан гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол , хүсэлтийг шийдвэрлэнэ “гэсэн хуулийн заалтыг аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийг анхан шатны шүүх ноцтой зөрчиж, хохирогч миний шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хуульд заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлүүлэх хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхэд оршино”, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 6-д “ Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж, бэхжүүлэхийг хориглоно”, 7-д “ Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй “гэж хуульчилсан.

оны 2 дугаар сарын -ны өдөр хохирогч би өглөөний 8 цаг 30 минутаас оройн цаг 20 минут хүртэл “” сургуулийн ажлын байрнаас 1 ч минут гадагш гараагүй, аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очиж, хохирогчийн мэдүүлэг өгөөгүй, хэргийн материалтай битгий хэл Зөрчлийн хэрэг үүсгэх тогтоолтой ч танилцаагүй. Гэтэл Эрүүгийн 2800857******* тоот хэрэгт шүүгдэгч нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн тусгай хамгаалалтай байгууллагад, Цар тахлын ноцтой байдалд “Нэвтэрсэн иргэдийн бүртгэл”-ийг зориуд хуурамчаар үйлдэж, Нэвтэрсэн иргэдийн бүртгэлийн *******62, *******78-д намайг худал бүртгэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9 дүгээр зүйлд заасан ажиллагааг огт хийхгүй, гэмт хэргийг таслан зогсоох арга хэмжээ аваагүйд гомдолтой байна.

Иймд шүүх хуралдаанаар нөхөн гүйцээх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаасан шийдвэр гаргуулахаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 35. дугаар зүйлийн 1,******* дэх заалтыг ноцтой зөрчсөн тухай

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1.д “ Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Үнсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн хуулийн 35. дугаар зүйлийн 1-д “ Шүүх хуралдааны турш энэ хуулийн 13.1 дүгээр зүйлд заасны дагуу гэрч хохирогчийг хамгаалах арга хэмжээ авахад гэрч, хохирогчийн хувийн байдал, тухайн гэмт хэргийн нөхцөл байдал, ...хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэгдсэн зэргийг харгалзана”, мөн зүйлийн *******-д “Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасан мэдүүлэг өгсөн гэрч, хохирогчийг хамгаалах үндэслэл бүхий нөхцөл байдал арилаагүй, эсхүл шинээр үүсвэл энэ хуулийн Арван гуравдугаар бүлэгт заасны дагуу хамгаалалтын арга хэмжээ авна” , Монгол Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-д “ Дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13******* дүгээр зүйлийн 13*******.1-д “Захиргааны акт...тэдгээрийг илт хууль бус болохыг тогтоосон тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор захиргааны акт...хүчингүйд тооцох бөгөөд тэдгээрийг дахин хэрэглэхгүй” гэж хуульчилсан.

Захиргааны хэргийн шүүх нь нийтийн засаг захиргааны байгууллага, албан тушаалтны хууль дээдлэн биелүүлж хүний эрхийг хэрхэн хангаж байгааг иргэд, хуулийн этгээдийн нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шалгаж, тэдгээр байгууллага, албан тушаалтны хууль бус акт /бусад үйлдэл, эс үйлдэхүйгээр илэрдэг/ дур зоргын ажиллагаанаас хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг нь сэргээн тогтоох зорилго бүхий дагнасан шүүх мөн. Захиргааны хэргийн шүүхэд өөрийн онцлог бий. Мөрдөн шалгах зарчим энд хэрэгждэг, өөрөөр хэлбэл тухайн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн бол хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай бүхий л нотлох баримтуудыг цуглуулах үүргийг шүүх өөрөө хүлээдэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 20 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ20/0655 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 1 сарын -ны өдрийн 221/МА20/0036 дугаар магадлал, Монгол Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 20 оны 3 сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор Оюуны Өмч, газар / хуучин нэрээр / ******* оны ******* дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө Боржигон овогт ийн овог, нэр, регистрийн дугаартай // тоот иргэний үнэмлэх олгосон үйлдэл, Оюуны өмч улсын бүртгэлийн газар ******* оны ******* дүгээр сарын 01-ний өдөр Иргэний бүртгэл мэдээллийн төвийн улсын байцаагч Л. болон ахлах байцаагч нарын ийн овог, нэр, /регистрийн дугаартай / зурагтай хуурамч үндэсний гадаад паспорт олгосон үйлдлийг, хяналтын улсын байцаагч Д.ын хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй , бүртгэлийн Ерөнхий газрын хяналтын улсын байцаагчийн 2010 оны 7 сарын 28-ны өдрийн ******* дугаартай захиргааны акт, 20 оны 5 дугаар сарын *******-ний өдрийн 00*******81 дугаар шийтгэвэр, бүртгэлийн цахим санд Б.А-г хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээлэл оруулсан үйлдлийг бүхэлд нь Монгол Улсаас -д суугаа консулын ажилтны хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй илт хууль болохыг тус тус тогтоож, улсын бүртгэлийн мэдээллийн цахим сангаас Б.А-г хуурамч иргэний үнэмлэх, гадаад паспорттай гэсэн худал мэдээллийг бүрэн устгаж,  *******0000 төгрөгийг буцаан олгохыг хариуцагчид даалгаж, Гадаад хэргийн сайдын хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хуульд заасан үндэслэл  журмын зохих хариу өгөхийг Гадаад харилцааны сайдад даалгасан.

Монгол Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 20 оны 3 сарын 27-ны өдрийн 9 тоот тогтоол, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 9 сарын 20-ны өдрийн 221/МА20/******* дугаар магадлал, Монгол Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 20 оны 12 сарын -ны өдрийн 501 тоот тогтоол, Тагнуулын Ерөнхий газрын 2010 оны 09 дүгээр сарын 9-ний өдрийн тоот албан бичиг, 20 оны 2 сарын -ний өдрийн 01/109 тоот албан бичгийг “илт хууль бус” болохыг, Хил хамгаалах Ерөнхий газрын иргэн ийг 2013 оны 1 сарын -ны өдөр Замын-Үүдийн хилийн боомтод саатуулсан үйлдлийг “илт хууль бус" болохыг тогтоосон.

Дээрх Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримт нь нийтийн тушаалтан, албан хаагч өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуулиар тогтоосон улсын бүртгэлд зориуд худал мэдээлэл оруулсан, мэдээллийг устгасан, худал мэдээлэл бүхий баримт бичгийг бусдад үйлдэн олгосон гэмт хэрэг үйлдсэн болохыг хөдөлшгүй тогтоосон.

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх нотариатчийн мэргэшлийн хорооны 22 оны 3 сарын 2-ны өдрийн 001 тоот дүгнэлт, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 20 оны 2 сарын 28-ны өдрийн 0 тоот магадлал, Монголын Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хорооны 20 оны 5 дугаар сарын 1*******-ний өдрийн ******* тоот бүрэлдэхүүний тогтоол нь зэрэг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд болон бичгийн нотлох баримтууд нь , нар нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шатны шүүхийн 2009 оны 3 дугаар сарын -ны өдрийн 97 тоот шийтгэх тогтоолтой хэргийн хохирогч, , , , , , нар нь уг хэргээс тусгаарласан Эрүүгийн 208*******7065 тоот хэргийн хохирогч мөн болохыг тогтоож байгаа бөгөөд аймгийн Цагдаагийн газар, аймгийн прокурорын газар, Монгол Ерөнхий Прокурорын газар, аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн .3.3, .6.3, 21.1*******, 250.2, 155.2 дахь гэмт хэргийг өнөөдрийг хүртэл таслан зогсоох арга хэмжээ авахгүй нуун дарагдуулж байгааг нотолж байна. аас гаргуулсан төлөгдөөгүй тэтгэлэг гэх өнөөдрийн байдлаар хуримтлагдсан 30 сая төгрөгийн авлага нь “илт хууль бус” шүүхийн шийдвэрийн гэм хорын хохирол юм. Гэтэл энэ хууль бус гэм хорыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр мэт тайлбарлаж буй прокурор, шүүгчийн үйлдэл хууль бус юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хууль бусаар хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг бүрэн, шуурхай илрүүлэх, гэм буруутай этгээдүүдэд ял завших боломж олгосон, манай гэр бүлийн гишүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлж өгнө үү гэсэн гомдлыг гаргаж байна... гэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх, устгах" гэмт хэргийн объектив талыг хууль тогтоогч хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж тодорхойлсон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно." гэж тус тус хуульчилжээ.

Хуулийн заалтаас үзэхэд "хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод гэсэн хэсэгт хохирогчийн гарын үсгийг зурсан асуудал нь тухайн зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт биш байна.

Иймд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 09 дүгээр сарын 1*******-ний өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 5*******00000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч тайлбартаа:

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Шүүх өөрийн санаачилгаар урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломжтой байсан боловч хийгээгүй. Шүүгдэгч ын үйлдсэн гэмт хэргийг бүрэн нотлоогүй. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас оны дугаар сарын -ны өдөр .08 минутад би ажлын байрандаа байсан нь тогтоогддог. Гэтэл шүүгдэгч .00 цагт гомдол мэдээллийг хүлээн авч, бичиг хэргийн ажилтан бүртгэж авсан байдаг. Би д хохирогчийн буюу гэрчийн мэдүүлэг огт өгөөгүй. Гэтэл гэрч, хохирогчоос зэрэг мэдүүлэг авсан тэмдэглэл үйлдсэн нь боломжгүй юм. оны дугаар сарны -ны өдөр би руу очоогүй байтал намайг очсон гэж гэрч н. худал мэдүүлэг өгсөн. Гэрч зориуд худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн. Уг хэргийг шийдсэн шүүгч , прокурор нарыг шалгаж өгөөч, анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа зөвхөн гарын үсгийг хуурамчаар зурсан гэж шүүгдэгч д шийтгэл ногдуулсан. Хавтаст хэрэгт хангалттай нотлох баримт байсаар байтал ганцхан зүйлийг харгалзаж үзсэн. Миний гэр орныг битүүмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуурамч нотлох баримт бүрдүүлэх бус давж заалдах шатны шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлж өгсөн. ******* онд миний гарын үсгийг хуурамчаар зурсан, надаас тайлбар мэдүүлэг аваагүй. Хохирогчийн эрх ашиг хамгаалах, нэмэлт шалгалтын ажиллагаа явуулах шаардлагатай байна. Илт хууль бус шийдвэр гаргасан, гэм хорын шалгалтын ажиллагаа явуулж өгөөч гэсэн хүсэлтийг бичүүлж авсан. Хэрвээ ын хуурамч баримт бичиг бүрдүүлснийг мэдэж таслан зогсоосон бол шүүгдэгч дахин хуурамч баримт бичиг бүрдүүлж хүн хохироохгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй, худал мэдүүлэг өгсөн н.ын мэдүүлгийг үнэлсэн, шүүх Эрүүгийн хууль буруу тайлбарласан, шүүгдэгч хуурамч баримт бичгүүдийг бүрдүүлсэн. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн, өөр бусад хэргүүдийг шалгаагүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч тайлбартаа:

Зам тээврийн ослын гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Мөн нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэмт хэрэгтнээр татагдаж, торгох ялаар шийтгүүлсэн. Намайг шийдвэр гүйцэтгэгчээр ажиллаж байхад тэтгэлэг төлөгч нь хүүхдийн тэтгэлэг төлөөгүй 3 сар өнгөрөөсөн байсан тул зөрчлийн хэрэг нээж шалгасан. Ингээд хэргийг шүүхэд шилжүүлэх гэтэл хэргийн материалтай танилцахаар ирээгүй тул би түүний өмнөөс энэ баримтад гарын үсэг зурсан. Энэ нь ийг бодож түүнийг хохироохгүй, хэргийг хурдан шийдвэрлүүлэхийн тулд гарын үсэг зурснаа хүлээж байна. Гэхдээ гарын үсэг зурсан баримтыг шүүх үнэлж шийдвэрээ гаргаагүй, ач холбогдол бүхий баримт биш байсан тул эрүүгийн хэрэг гэж үзэхгүй байна. Иймд энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Хохирогчийн гаргадаг олон гомдолд би төөрдөг. нь төлбөр төлөгч, төлбөр авагч байсан. Төлбөр төлөгчийн хувьд ийн орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад өөр шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн гэдэг. 20, 20 онд , нар өглөө эрт миний өрөөнд ирж уулзсан. хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй, хаана оршин суудаг хаяг нь тогтоогдохгүй байсан. Төлбөр төлөгч нь бидний өмчлөлийн байрны надад оногдох хэсгийг хүүхдийн тэтгэлгийн төлбөрт тооцох хүсэлтийг надад тавьсан. 3 хүүхдийн тэтгэлэг 27,000,000 орчим төгрөг болдог ч 2 хүүхэд нь насанд хүрсэн тул 1 хүүхдийн тэтгэмжийн асуудал яригдаж байна. Гэтэл төлбөр төлөгч төлбөр төлж чадахгүй байгаа талаар т танилцуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нар хохирогчийн байрыг битүүмжилсэн. Нөгөө талаас байрыг үнэлүүлж ын хувьд ногдох хэсгийг тодорхой хэмжээгээр хасуулахаар гүйцэтгэсэн. Миний хувьд албан үүргээ хайхрамжгүй гүйцэтгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийг татах шаардлагагүй байсан. 2 жилийн хугацаанд маш их дарамт шахалттай байсан тул хийсэн гэм буруугаа ойлгож байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

Шүүгдэгч, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдолтой танилцлаа. Нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. нь хэргийн материалтай танилцсан баримтад ийн гарын үсгийг хуурамчаар зурсан нь тогтоогдсон. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санааны хохирол *******2.000.000 төгрөг учирсан гэж байгаа боловч, сэтгэл санааны хохирол  учирсан гэдэг нь нотлох баримтаар тогтоогдоогүй. Уг хэрэг 1******* жилийн турш огт үйлдэгдээгүй, өмнөх үйлдэлтэй хамааралгүй байна. Прокуророос хэргийг буцааж, тайлбар бичсэн байдаг. Мөн нэмэлт мөрдөн байцаалтад хэргийг буцааж даалгавар бичигдсэн гэх боловч хэрэгт эдгээр даалгаврууд хавсаргагдаагүй байна.Энэ хэрэгт би урьд хяналт тавиагүй тул сайн мэдэхгүй байна. нь нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч нь 22 оны 0******* дүгээр сарын 10-ны өдрөөс -нд шилжих шөнө 00 цагийн орчимд аймгийн Дархан сумын 1******* дүгээр багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай “” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.7а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний үед аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1.т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарчаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, 15.1.т “Жолооч уулзвараар баруун зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөдлөн гарч яваа унадаг дугуй мопедод зам тавьж өгнө”, .3.т “эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчих замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдол эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч мөргөж хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн удал ясны хугарал бүхий хүнд хохирол, хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгмийн арал, цээжний зүүн хөндийн хий хурагдалт, хоёр уушгины авчилт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч мөрдөн байцаалтад 22 оны 0******* дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн: “...Би аймгийн 13 дугаар баг их сургуулийн гудамжинд нийтийн байранд 1 өрөө түрээсэлж өөрийн төрсөн хүү хамт амьдардаг юм. Ингээд би 22 оны 0******* дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн орчимд гэртээ байсан цагаан архинаас ихэнх талыг нь ганцаараа уучхаад хамаатны дүү гэрт очихоор хүү дагуулан 00 цагийн орчимд тэдний гэрт нь очоод тэнд жаал сууж байгаад хүүгээ дагуулаад тэднийхээс гараад 2 дугаар хорооллоос хуучин хороолол руу гарах явган хүний гарцаар гарч явахад “Компорт” зочид талаас жижиг суудлын автомашин урсгал сөрөөд замын хашлага давж гарч ирээд намайг мөргөж газар унагаагаад миний цээж хэсгээр дугуйгаараа гараад явчихсан. Тэгээд миний амнаас цус гараад байсан. Нэг мэдэхэд эмнэлэг дээр ирчихсэн байсан. Эмч нар миний биеийг үзээд зүүн эгмийн яс хугарсан, зүүн талын 2,3,5,6-р хавирга хугарсан, одоо аарцгийн яс хугарсан эсэхийг эмч нар тодруулж байна. Мөн хэвлийн эхо-д харсан хариу нь гараагүй байна. Миний зүүн хөлийн гуя, зүүн чи хөхөрч хавдсан, баруун талын хацар хэсэг зулгарч, гэмтсэн байгаа” гэх мэдүүлэг/ 5 дахь хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

-Гэмт хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг / 5ХХ 96-98,99-101, 1 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 22 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаартай “... биед хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгмийн хугарал, цээжний зүүн хөндий хий хуралдалт, хоёр уушгины авчилт, хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал, баруун нүдний дээд. доод зовхи, баруун хацар, зүүн гуяны цус хуралт, зулгаралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүдээс хоёр талын сүүжний дэлбэн, умдаг ясны дээд салаа, баруун умдаг ясны доод салаа, зүүн суудал ясны хугарал гэмтлүүд нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1 15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хавирганы хавхлаас шинж болон уушгины няцралт үүссэн нь батлагдахгүй байх тул хоёр талын олон хавирганы хугарал, зүүн эгмийн хугарал, цээжний зүүн хөндийн хий хуралдалд, хоёр уушгины авчилт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 22 оны 0******* үгээр сарын 1*******-ний өдрийн *******1******* дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. *******1******* дугаартай шинжээчийн дүгнэлтэд баруун талын 1, 2, 6-р хавирганы хугарал, зүүн 1-р хавирга, 5--р хавирганы хугарлууд тусгагдаагүй байх ба эдгээр нь тухайн авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд болно” гэх шинжээчийн дүгнэлт /5 дахь хавтаст хэргийн 1*******7-150 дахь тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн дээрх гэм буруугийн талаар, эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар хийсэн дүгнэлт зөв байхаас гадна тус хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч ыг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **************5-дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах байхдаа овогтой төрсөн хүү А.******* олгох тэтгэмжийг төлөөгүй зөрчилд холбогдуулан зөрчлийн 280010******* дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дууссаны дараа буюу оны сарын -ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод талд " " гэж хохирогчийн гарын үсгийг хуурамчаар үйлдсэнээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч ийн “... оны дугаар сарын -ны өдрөөс оны дугаар сарын -ний өдөр хүртэл намайг хохирогчоор тогтоосон мэт хуурамч зөрчлийн хэрэг зохион миний нэрийг ашиглаж насанд хүрээгүй хүүгээр маань хуурамч хүсэлт бичүүлэн Л. хэлсээр шийтгэх гэж хуурамч нотлох баримт бүрдүүлэн хуурамч болохыг мэдсээр байж прокурорын болон эрүүгийн хэргийн шүүхэд гаргаж өгсөн байна. ...хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд байгаа хэргийн материалыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид танилцуулсан тэмдэглэл дээр би гарын үсэг зураагүй” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 165-166, 168-169, 1-2, *******-1*******, 8 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн оны дүгээр сарын 29-ний өдрийн 3085 дугаартай  " ...Шинжилгээнд ирүүлсэн Зөрчлийн 2800010******* дугаартай хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд байгаа "Зөрчлийн талаар амаар болон холбоо мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай" тэмдэглэлийн "" гэсний урд болон 6 дугаар хуудсанд "хохирогчийн мэдүүлгийн хууль сануулсан" хэсэгт "Танилцсан: хохирогч " гэсний ард тус тус зурсан шинжилж буй гарын үсгүүдэд механик арга эсхүл хэвлэн олшруулах төхөөрөмж ашиглан хэвлэсэн, хуулбарласан шинж илрээгүй, хөх өнгийн будагчтай бичих хэрэгслээр зурсан боловч хувийн онцлог шинжүүд тоон болон чанарын хувьд хангалттай илрэхгүй байх тул адилтгалын шинжилгээ хийх боломжгүй.

Шинжилгээнд ирүүлсэн зөрчлийн 2800010******* дугаартай хавтаст хэргийн 73 дугаар хуудсанд оны сарын -ны өдрийн "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэлийн доод хэсэгт "" гэсэн хэсэгт зурсан шинжилж буй гарын үсэг нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн ын гэх бичгийн хэвийн загваруудтай тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 32-36, 37-*******2 дахь тал/ гарсан байна.

Нотлох баримт гэдэг нь: Шалгаж буй эрүүгийн хэргийн талаар тодорхой нөхцөл байдлыг тогтоохын тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.

Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий мэдээ, мэдээлэл байна.

Дээрх нотлох баримтыг хуурамчаар үйлдсэнээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байдал, түүнийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа байгууллагуудын хэвийн үйл ажиллагааг зөрчсөн үйлдэл гэж үздэг.

Тухайлбал: Шүүхийн шатанд: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлтийг хуурамчаар үйлдсэн байхыг ойлгоно.

Түүнчлэн дээрх шийдвэрээр хүнийг хилсээр шийтгэсэн, хохирогч болон түүний гэр бүлд ноцтой хор уршиг учирсан байдаг.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт ... Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг устгасан, нуусан, засварласан, өөрчилсөн, хуурамчаар үйлдэх гэмт хэргийг хууль сахиулагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, нотлох баримтыг хадгалах, хамгаалах үүрэг бүхий алба хаагч, ажилтан үйлдсэн бол дээрх зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгажээ.

Энэ гэмт хэргийн үндсэн зорилго бол тухайн хэрэгт хамааралтай, хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт нотолгоог зохиомлоор бий болгох, агуулгыг нь гуйвуулах, гажуудуулах өөрчлөх, нэмэлт оруулах, устгах, тамга, тэмдэг, тэмдэг тэмдэглэгээг өөрчилсөн байдлаар илэрдэг.

Хэргийн материалыг хэргийн оролцогчдод танилцуулсан тухай тэмдэглэл бол тухай хэргийг шалгаж дууссаны дараа хэргийн оролцогчдод хуулиар олгогдсон эрхийг хангаж хэргийн материалыг танилцуулсан тухай тэмдэглэл ба энэхүү баримт нь тухайн хэргийн шийдэлд нөлөөлөхгүй, уг тэмдэглэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт сэлт биш, анхан шатны шүүх энэ тэмдэглэлийг үндэслэн зөрчлийн хэргийг шийдвэрлээгүй болно.

 Иймд шүүгдэгч нь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын **************5-дугаар нээлттэй хорих ангийн ахлах шийдвэр гүйцэтгэгчээр ажиллах байхдаа овогтой шүүхийн шийдвэрийн дагуу ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн хүү А.******* олгох тэтгэмжийг төлөөгүй зөрчилд холбогдуулан зөрчлийн 280010******* дугаартай хэрэг нээн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж дууссаны дараа буюу оны сарын -ны өдөр "Хэргийн материалыг хохирогч, түүний албан ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид танилцуулсан тухай" тэмдэглэл дээр "" гэж хохирогчийн гарын хэсгийг хуурамчаар үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэж энэ үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******. дүгээр зүйлийн 1.1, 39.5 дугаар зүйлийн 1.2., 39.9 дүгээр зүйлийн 1.*******., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 22 оны 09 дүгээр сарын 1*******-ний өдрийн 300 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1., 2 дахь заалтыг:

1. “Прокуророос шүүгдэгч овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2. “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялаар шийтгэсүгэй” гэж өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3., ******* дэх заалтуудыг тус тус хүчингүй болгож, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хохирогч ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.АМАРЖАРГАЛ

                                                                  ШҮҮГЧ                                  Г.ДАВААРЕНЧИН

                                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Б.МАНЛАЙБААТАР