| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 410 |
| Дугаар | 410 |
| Огноо | 2014-07-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2014 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 410
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Хүсэлт гаргагч:Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3-р багт оршин суух *******/регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжпэлтэй Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2014 оны 07 сарын 02-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Одмаа, нарийн бичгийн дарга Э.Отгонбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Банзрагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1970-1992 он хүртэл Чойбалсангийн зам нэгдэлд тасралтгүй 22 жил ажиллаж ^ байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч Б.Одмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би хүсэлт гаргагч М.Банзрагчийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байна. Д.Долгор нь 1979-1992 онд Чойбалсангийн зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан Тухайн үеийн ажиллаж байсан талаар архиваас цалингаа шүүлгэсэн боловч зарим саруудад цалин гараагүй, өөр гаргаж өгөх нотлох баримт байхгүй учир цуг ажиллаж байсан гэрчүүдийг асуулгасан. Иймд архивын лавлагааг үндэслэн ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 06 сарын 19-ний өдрийн 630 тоот, гэрч Ч.Цэцэгням, О.Санжаажамц нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, гэрчилгээ, баярын бичигүүд, диплом, жуух бичигүүд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжпэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Хүсэлт гаргагч М.Банзрагч нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ. М.Банзрагч нь 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2014 оны 06 * сарын 19-ний өдрийн 630 тоот, гэрч Ч.Цэцэгням, О.Санжаажамц нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхний хуулбар, гэрчилгээ, баярын бичиг, дусгалын хүндэт диплом, улсын тэмдэгтийн ^хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
Тогтоох нь
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 6-д зааснаар хүсэлт гаргагч М.Банзрагч нь М.Банзрагч нь 1981 оны 02 сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баацагаан сумын Чойбалсангийн зам нэгдэлд малчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т -д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.