| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2017/0582/Э |
| Дугаар | 536 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 214.1., |
| Улсын яллагч | Ч.А |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 536
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Шинэбаяр даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,
улсын яллагч Ч.Алтансүх,
шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч С.Батдэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010501 дугаартай хэргийг 2017 оны 9 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Д.Б, 1972 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгойн 39-93 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Д.Б нь 2013 оноос 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 39 дүгээр гудамжны 93 тоотод байрлах модон амбаарын доогуур химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээж байна, хортой бодис гэдгийг мэдэж байсан хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хорихоос өөр ял оноож өгнө үү” гэв.
Гэрч Б.Шинэхүү мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянбат над руу залгаад мөнгөн ус байна авах хүн байна уу гэсэн. Би мэдэхгүй хүнээс асууя гэсэн. Тэгээд найз Энхбаатар хүнээс асууя гэж хэлсэн. Энхбаатар бид хоёр машинтайгаа Баянбат дээр очсон. Баянбат таксигаар ирсэн. Намайг очиход Баянбат машины араас шуудайтай хүнд зүйл гаргаж ирээд Энхбаатарын машины ард хийсэн. Баянбатын унаж ирсэн машин явсан. Энхбаатар, Баянбат, Тэгшжаргал, Ариунмөнх бид нар мөнгөн ус авна гэсэн хүмүүс дээр очоод цагдаа нарт баригдсан…” гэсэн мэдүүлэг. /хх76-77/,
Гэрч Н.Энхбаатар мөрдөн байцааалтад мэдүүлэхдээ: “... Шинэхүү бид хоёр андуудаас Ариунмөнх гэх залууг аваад бид 3 саппоро орсон. Саппоро ороод Шинэхүү, Баянбат руу яриад Ариунмөнх яваад Баянбатаас шуудайтай юм аваад буцаад машиндаа ирээд миний машины хойд суудлын хооронд тавьсан. Ариунмөнх утсаар мөнгөн ус авах хүн рүү яриад машинаас бууж очиж нөгөө хүмүүстэйгээ уулзчаад буцаж ирээд шуудайтай мөнгөн усаа аваад буусан. Тэгээд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг барьсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 78-79/,
Яллагдагч Д.Б мэдүүлэхдээ: “...Би 2013 онд зүс таних Төмөрөө гэх залуу надад мөнгөн ус байна чулуугаар чинь сольё гэсэн. Тэгэхэд надад хөөрөгний чулуу байсан. Тэгэхээр нь би уг чулуугаар нь мөнгөн усыг сольж аваад мөнгөн усыг гэртээ амбаарынхаа доор хийгээд хадгалж байсан. Анх авахдаа жижиг уурхайд зарна гэж бодоод авч байсан чулуунаас хурдан зарагдах байх гэж бодсон боловч ерөөсөө зарагдаагүй. Тэгээд барилгын ажил хийх болсон мөнгөн усаа мартсан байсан. 2017 оны эхээр Абу ХХК-ны туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан боловч хөлсөө авч чадахгүй мөнгөний хэрэг маш их болсон. Цагаан сар ойртож байсан болохоор мөнгө олох гээд мөнгөн ус заръя гэж бодоод Шинэхүүгээс мөнгө хэрэгтэй байна, мөнгөн ус авах хүн байна уу гэж асуусан чинь асууж байгаад маргааш хариу хэлье гэсэн. Би мөнгөн усаа аваад очсон чинь цагдаа нар барьсан...” гэсэн мэдүүлэг. /хх88-89/,
Шүүгдэгч Д.Б нь 2013 оноос 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой 39 дүгээр гудамжны 93 тоотод байрлах модон амбаарын доогуур химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Б-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч прокуророос шүүгдэгч Д.Б-г химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг зөвшөөрөлгүйгээр хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болж өөрчлөгдсөн бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан ял 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт заасан ялаас хүндэрсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүх шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Д.Б нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нь ял хөнгөрүүлэх нөхцал байдал бөгөөд түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ дүгнэлт өгсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Энэ хэрэгт 04-08 УНЦ улсын дугаартай Ниссан Икс-трайл маркийн автомашиныг битүүмжилсэн 2017.03.14-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг хүчингүй болгосон болохыг дурьдав.
Хэрэгт хураагдан ирсэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангид хадгалагдаж байгаа 122.04 гр /цэвэр жин/ мөнгөн усыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Онцгой байдлын ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: