Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00410

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр Дугаар 155/ШШ2024/00410

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: ***т байрлах,М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух, М овогт Ш-ын Б /тт11111111/-д холбогдох,

Үндсэн зээл 790,000 (долоон зуун ерэн мянга) төгрөг, зээлийн хүү 292,317 (хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуун арван долоо) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,828 (тавин нэгэн мянга найман зуун хорин найм) төгрөг, нийт 1,134,145 (нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч 155/2023/00384/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

НэхэмжлэгчМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Б нь М ББСБ-ийн мессеж зээлийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 1400000489230 тоот зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ш.Б нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, сарын 2,7 хувийн хүүтэй, 790,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Ш.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй холбоо тасарсан. Ш.Бгийн зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 790,000 төгрөг, зээлийн хүү 292,317 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,128 төгрөг, нийт 1,134,145 төгрөг гаргуулахаар байна.

М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгө хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ш.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 1,134,145 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Ш.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие Ш.Б ньМ ХХК-ийн нэхэмжлэлийг гардан авч танилцаад, дараах тайлбарыг гаргаж байна.

М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжилсэн 1,134,145 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

НэхэмжлэгчМ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М ББСБ ХХК нь хариуцагч Ш.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 1,134,145 төгрөгийг шаардан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,134,145 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн хариу тайлбар ирүүлсэн байна. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

НэхэмжлэгчМ ХХК-и нь хариуцагч Ш.Бд холбогдуулан үндсэн зээл 790,000 (долоон зуун ерэн мянга) төгрөг, зээлийн хүү 292,317 (хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуун арван долоо) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,828 (тавин нэгэн мянга найман зуун хорин найм) төгрөг, нийт 1,134,145 (нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Б нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,134,145 (нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,769 (гучин нэгэн мянга долоон зуун жаран ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бгаас 15,884.5 (арван таван мянга найман зуун наян дөрөв) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 15,884.5 (арван таван мянга найман зуун наян дөрөв) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчМ ХХК-ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Бд холбогдох үндсэн зээл 790,000 (долоон зуун ерэн мянга) төгрөг, зээлийн хүү 292,317 (хоёр зуун ерэн хоёр мянга гурван зуун арван долоо) төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,828 (тавин нэгэн мянга найман зуун хорин найм) төгрөг, нийт 1,134,145 (нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин тав) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ш.Б нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,134,145 (нэг сая нэг зуун гучин дөрвөн мянга нэг зуун дөчин тав) төгрөгийг нэхэмжлэгчМ ХХК-ид төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 31,769 (гучин нэгэн мянга долоон зуун жаран ес) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Бгаас 15,884.5 (арван таван мянга найман зуун наян дөрөв) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 15,884.5 (арван таван мянга найман зуун наян дөрөв) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчМ ХХК-ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН