Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 155/ШШ2024/00411

 

 

 

 

2024 оны 04 сарын 25 өдөр Дугаар 155/ШШ2024/00411

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***д оршин суух, Ш овогт Н-гийн Д,

Хариуцагч: ***д оршин суух, Ш овогт Ц-ын О нарт холбогдох,

Үндсэн зээл 1,607,456.37 (нэг сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 99,627.18 (ерэн есөн мянга зургаан зуун хорин долоо) төгрөг 18 (арван найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 158,54 (нэг зуун тавин найм) төгрөг 54 (тавин дөрөв) мөнгө нийт 1,707,242.09 (нэг сая долоон зуун долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 09 (ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 155/2024/00363/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Д, Ц.О нар нь Х-ны Хөвсгөл салбарын Хатгал тооцооны төвтэй 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/202247604383 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,000,000 төгрөгийг, жилийн 18 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,392,543.63 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,360,361.77 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 23,512.67 төгрөг, нийт 5,776,418.07 төгрөг төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 1,607,456.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 99,627.18 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 158.54 төгрөг байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

1. 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

А. Үндсэн зээлийн төлбөрт -1,607,456.37 төгрөг,

Б. Зээлийн хүүгийн төлбөр-99,627.18 төгрөг

В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-158.24 төгрөг, нийт 1,707,242.09 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Д, Ц.О нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х-ийн Н.Д, Ц.О бидэнд холбогдуулан гаргасан зээлийн төлбөр гаргуулах тухай иргэний хэрэгт Ц.Оийн надад олгосон итгэмжлэлийн дагуу өөрийн болон Ц.Оийн нэхэмжлэлийн хувийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Х-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 1,607,456.37 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 99,627.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 158.54 төгрөг нийт 1,707,242.09 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.

Хүү болон нэмэгдүүлсэн хүүн дээр маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Д, Ц.О нараас үндсэн зээл 1,607,456.37 (нэг сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 99,627.18 (ерэн есөн мянга зургаан зуун хорин долоо) төгрөг 18 (арван найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 158,54 (нэг зуун тавин найм) төгрөг 54 (тавин дөрөв) мөнгө нийт 1,707,242.09 (нэг сая долоон зуун долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 09 (ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Д, Ц.О нар нь үндсэн зээл 1,607,456.37 (нэг сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 99,627.18 (ерэн есөн мянга зургаан зуун хорин долоо) төгрөг 18 (арван найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 158,54 (нэг зуун тавин найм) төгрөг 54 (тавин дөрөв) мөнгө нийт 1,707,242.09 (нэг сая долоон зуун долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 09 (ес) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,266 (дөчин хоёр мянга хоёр зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, Ц.О нараас 21,133 (хорин нэгэн мянга нэг зуун гучин гурав) төгрөгийг, улсын орлогоос 21,133 (хорин нэгэн мянга нэг зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Х-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Д, Ц.О нарт холбогдох үндсэн зээл 1,607,456.37 (нэг сая зургаан зуун долоон мянга дөрвөн зуун тавин зургаа) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 99,627.18 (ерэн есөн мянга зургаан зуун хорин долоо) төгрөг 18 (арван найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 158,54 (нэг зуун тавин найм) төгрөг 54 (тавин дөрөв) мөнгө нийт 1,707,242.09 (нэг сая долоон зуун долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 09 (ес) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Н.Д, Ц.О нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,707,242.09 (нэг сая долоон зуун долоон мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 09 (ес) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,266 (дөчин хоёр мянга хоёр зуун жаран зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Д, Ц.О нараас 21,133 (хорин нэгэн мянга нэг зуун гучин гурав) төгрөгийг, улсын орлогоос 21,133 (хорин нэгэн мянга нэг зуун гучин гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН