| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00325/И |
| Дугаар | 155/ШШ2024/00403 |
| Огноо | 2024-04-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 155/ШШ2024/00403
2024 оны 04 сарын 23 өдөр Дугаар 155/ШШ2024/00403
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,
Нэхэмжлэгч: ***т байрлах, Алаг-Эрдэнэ сумыг Засаг даргын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***т оршин суух, Т овогт Бийн Д-д холбогдох,
Хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, хүү 255,000 (хоёр зуун тавин таван мянга) төгрөг, нийт 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 155/2024/00325/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Алаг-Эрдэнэ сумын Засаг дарга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хоршоо хөгжүүлэх сангаас 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1,500,000 (нэг сая таван зуун мянга ) төгрөгийг 36 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй Хоолны үйлчилгээ-хийх зориулалтаар зээлдүүлсэн юм.
Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дуусгавар болсон боловч одоог хүртэл зээлийн төлбөрийг төлж барагдуулаагүй байна.
Иймд 2024 оны 3 дугаар сарын 11-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 1,500,000 төгрөг, хүү 255,000 төгрөг, нийт 1,755,000 (Нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөгийг Б. Д-гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Б.Д-д холбогдуулж Сум хөгжүүлэх сангийн зээлийн төлбөр 1,755,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нь нэхэмжлэлийг зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Д- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Д- нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргаас гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би нэхэмжилсэн мөнгө болох 1,755,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байгаа ба 2024 оны 12 дугаар сард багтаан төлж барагдуулах болно.
Үүнээс өмнө биеийн эрүүл мэндийн шалтгааны улмаас төлж барагдуулах боломжгүй байдалд хүрээд байгаа юм нь гэжээ.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Алаг-Эрдэнэ сумыг Засаг дарга нь хариуцагч Б.Д-д холбогдуулан хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, хүү 255,000 (хоёр зуун тавин таван мянга) төгрөг, нийт 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага (төсөв)-ын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Б.Д-гаас 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 43,030 (дөчин гурван мянга гуч) төгрөгийн тал хувь 21,515 (хорин нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Алаг-Эрдэнэ сумыг Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Д-д холбогдох хоршоо хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл төлбөр 1,500,000 (нэг сая таван зуун мянга) төгрөг, хүү 255,000 (хоёр зуун тавин таван мянга) төгрөг, нийт 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Д- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,755,000 (нэг сая долоон зуун тавин таван мянга) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.Д-гаас 21,515 (хорин нэгэн мянга таван зуун арван тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН