| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00351/И |
| Дугаар | 155/ШШ2024/00412 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 155/ШШ2024/00412
2024 оны 04 сарын 25 өдөр Дугаар 155/ШШ2024/00412
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***т оршин суух, Б овогт Э-ын П-т холбогдох,
Өвсний үнэ 4,060,000 (дөрвөн сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 155/2022/00351/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засаг даргын Тамгын газрын нярав Г.Стай зээлийн гэрээ байгуулан өвс худалдан авсан. Гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч мөнгөө бүрэн төлөөгүй өгөх боломжгүй гэж хойшлуулсаар 10 сарын хугацаа өнгөрсөн. Энэ нь байгууллагын жилийн эцсийн санхүүгийн тайланд хүндрэл учруулж өндөр хэмжээний өр үүсэж аймгийн төрийн аудитаас төлбөрийг бүрэн барагдуулах зөвлөмж авсан.
Иймд Засаг даргын Тамгын газрын өвсний мөнгө 4,060,000 төгрөгийг Эрчим багийн Засаг дарга Э.Поос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.П шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Э.П нь Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газраас гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Би нэхэмжлэлийн шаардлага болох 4,060,000 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй.
Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Э.Пт холбогдуулан өвсний үнэ 4,060,000 (дөрвөн сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.П нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 4,060,000 (дөрвөн сая жаран мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Э.Поос 4,060,000 (дөрвөн сая жаран мянга) төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 79,910 (далан есөн мянга, есөн зуун арав) төгрөгийн тал хувь 39,955 (гучин есөн мянга есөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Э.Пт холбогдох өвсний үнэ 4,060,000 (дөрвөн сая жаран мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Э.П нь нэхэмжлэлийн шаардлага болох өвсний үнэ 4,060,000 (дөрвөн сая жаран мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Э.Поос 39,955 (гучин есөн мянга есөн зуун тавин тав) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэхүү захирамжид зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН