| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00257/И |
| Дугаар | 155/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Асран тэтгэх, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 155/ШШ2024/00424
2024 оны 04 сарын 29 өдөр Дугаар 155/ШШ2024/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Г Г-ын А
Хариуцагч: ***т оршин суух, Б Өын Д
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй 155/2024/00257/и дугаар индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Г.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо.
(Хариуцагч Ө.Д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.А нь Ө.Дт холбогдуулан хүүхдийн асрамж өөрчлүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч Г.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч нь 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин Д.Бг өөрийн асрамждаа авсан боловч айлаар хаяж, гэр орондоо архидан согтуурч, согтуу хүмүүстэй гэртээ архиддаг. Хүүхдийн мөнгийг хариуцагч өөртөө зарцуулаад охинд өмсөх хувцас ч авч өгөхгүй охины хэрэгцээг хангахгүй байгаа тул охин Д.Бг өөрийн асрамждаа авах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч Ө.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ө.Д нь Г.Агийн нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бид 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулж охин Д.Ж, Д.О нарыг Г.Агийн асрамжид, охин Д.Бг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Г.А нь Д.Ж, Д.О нарыг өөрийн асрамжид аваагүй. 3 охин маань миний асрамжид байж, Алаг-Эрдэнэ сумын төвд сургуулийн дотуур байранд амьдарч, сурч байгаа. Би өөрөө мал дээрээ амьдардаг. Г.А өөр хүнтэй сууж, Их-Уул суманд байдаг. Иймд Г.Агийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин Д.Ж, Д.О нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэл гаргах болно гэжээ.
Нэхэмжлэгч Г.Агаас шүүхэд Г овогт Г-ын Агийн иргэний үнэмлэхний хуулбар, Б овогт Дын Бгийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 155/ШШ2022/00360 дугаартай шийдвэрийн хуулбар, Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (хавтаст хэргийн 2-8 дүгээр тал)
Хариуцагч Б.Эаас хариу тайлбарыг гарган өгсөн. (хавтаст хэргийн 17 дугаар тал)
Гэрч Л.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 25-28 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь
Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч Ө.Д нь 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00360 дугаар шийдвэрээр 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Бг өөрийн асрамждаа авсан боловч айлаар хаяж, архидан согтуурч, согтуу хүмүүстэй гэртээ архиддаг. Хүүхдийн мөнгийг хариуцагч өөртөө зарцуулаад охинд өмсөх хувцас ч авч өгөхгүй охины хэрэгцээг хангахгүй байгаагаас гадна бодит байдалд охин маань миний асрамжид байгаа ба хариуцагч нь өөрийн гэр орноо хурааж айлаар амьдарч байгаа. Иймээс охин Д.Бгийн асрамжийг өөрчлөн тогтоолгоно гэж,
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан ба охин Д.Ж, Д.О нарыг Г.Агийн асрамжид, охин Д.Бг миний асрамжид үлдээж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Г.А нь Д.Ж, Д.О нарыг өөрийн асрамждаа аваагүй, 3 охин миний асрамжид байж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд сургуулийн дотуур байранд амьдарч, сурч байгаа. Би өөрөө хөдөө малаа маллаж амьдардаг. Г.А өөр хүнтэй гэр бүл болж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд амьдардаг тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбар гаргасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчийн тайлбар, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 155/ШШ2022/00360 дугаартай шийдвэрээр Ө.Д, Г.А нарын гэрлэлтийг цуцалж, охин Д.Бг эцэг Ө.Дын асрамжид, охин Д.Ог 11 настай болтол амьжиргааны баталгаажих нарыг эх Г.Агийн асрамжид үлдээж, охин Д.Ж, Д.О нарыг 11 настай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн тал хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр, охин Д.Жг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр хүүхэд тус бүрт Б Өын Д (РА78052810)-аас сар бүр тэтгэлэг гаргуулан, тэжээн тэтгүүлж, зохигч гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг баталж шийдвэрлэжээ. (хх-ийн 4-7 дугаар тал)
Энэ үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлох шаардлагагүй юм.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.А нь хүүхдийн асрамж өөрчлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Гэрлэлт цуцалснаас хойш охин Д.Бг сургуульд суралцахаас бусад хугацаанд өөрийн асрамждаа байлгадаг. Хариуцагч Ө.Д нь өөрийн гэсэн гэр орноо хурааж айлаар байгаа ба хүүхдийн дэргэд архидан согтуурах, хамт архи уудаг хүмүүс нь охиныг минь татаж чангаасан асуудал гаргасан. Мөн хүүхдийг тэжээн тэтгэх, асран хамгаалах зэрэг нь эх над дээр байх нь хүүхдийн эрх ашигт илүү дээр байгаа зэргээс хүүхдийн асрамжийг өөрчлөн тогтоолгоно. ...гэж тайлбарлав.
Зохигчийн гэрлэлтийг цуцалсан дээрх шийдвэр гарснаас хойш охин Д.Б нь бодит байдалд эцэг Ө.Дын асрамжид бус харин эх Г.Агийн асрамжид байгаа болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ерөнхий боловсролын сургуулийн математик, мэдээлэл зүйн багш Л.Бын ...охин Д.Б нь сургуулийн дотуур байранд 2 эмэгтэй дүүгийнхээ хамт байдаг. Бусад хугацаанд ээж дээрээ байдаг. ...Ө.Д гэдэг хүний асрамжид байдаггүй. ... гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 25 дугаар зүйлийн 25.3, 26 дугаар зүйлийн 26.2, 26.2.1, 26.2.2, 26.2.3, 26.2.4-д зааснаар,
Гэрлэлт цуцалснаас хойш хариуцагч Ө.Д нь дээрх хуульд заасан эцгийн үүргээ болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, охин Д.Б нь эхийн асрамжид өсч бойжиж байгаа, эхтэйгээ дассан байдал, хүүхдийн санал, түүний өсөж байгаа орчин нөхцлийг өөрчлөх нь хүүхдийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Дын Бгийн асрамжийг өөрчилж, түүнийг эх Г.Агийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхээс хариуцагч Ө.Дт 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд эрх, үүрэг тайлбарлан, нөлөөллийн мэдүүлэг танилцуулан, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөр тогтоосон ба хариуцагч нь дээрх хугацаанд хариу тайлбарыг ирүүлсэн байна.
Иймд гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Д.Бгийн асрамжийг өөрчилж, түүнийг төрсөн эх Г.Агийн асрамжид үлдээж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Даас улсын тэмдэгтийн хураамж 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г.Ад олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ө.Д нь хуульд заасан үүргээ биелүүлж, хариу тайлбараа ирүүлсэн байх хэдий ч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүйтэй холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, түүнд шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгч Г.Агаас хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Б Дын Бгийн асрамжийг өөрчилж, түүнийг төрсөн эх Г Г-ын А (РА86010608)-ын асрамжид үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.Даас улсын тэмдэгтийн хураамж 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН