Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2024/0570

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Нямдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: У.

Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.*******а

Хариуцагч: Сангийн сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч., нэхэмжлэгчийн өмгөөлөгч У., хариуцагч Д.*******а, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч  ХХК-аас хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.*******а, Сангийн сайд нарт холбогдуулан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын талаар:

Гаалийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ГЕГ******* дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер зарласан.

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны хяналт, шалгалтын удирдамжаар хяналт шалгалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хариуцагч томилогджээ.

ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн тоот албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид ХХК-ийг ГЕГ******* дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалт Багц 1: Албаны цамц /сорочкан/-д илт худал мэдээлэл ирүүлсэн гэх мэдээллийг ирүүлжээ.

Хариуцагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дугаар зүйлийн 521.2 дахь хэсэг болон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм -д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж хяналт шалгалт явуулсан.

Дээрх хяналт шалгалтыг хийсэн улсын байцаагчаас 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугаартай дүгнэлтдээ ... ХХК-нд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоож байна гэжээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, тайлбартаа: ямагт чанарыг эрхэмлэж, Монгол Улсын хууль тогтоомжийн үйл ажиллагаандаа ягштал баримталж ирснээр үндэсний, зах зээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж байгаа залуу хамт олон бөгөөд цаашид дэлхийн түвшин, чанарыг Монголд бүтээх амбицтайгаар хөдөлмөрлөж байгаа компани байгаа.

Гаалийн ерөнхий газраас зарласан дугаартай гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтын багц-1 оролцож, ХХК шалгарсан. Тендерийн материалтай холбоотойгоор тус тендерт оролцсон ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч Д.*******ын хяналт шалгалтын ажиллагаа явуулж гаргасан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн № тоот дүгнэлтийг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гардан авсан. Дээрх дүгнэлтийг бүхэлд нь эс зөвшөөрч, Засгийн газрын 2019 оны дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 7.1 заалтын дагуу дараах үндэслэлээр урьдчилан шийдвэрлэх зарчмыг хангаж, худалдан авах ажиллагааны ерөнхий байцаагчид гомдол гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг тус яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот Гомдол хянасан тухай албан бичгээр хариу ирүүлэхдээ 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн № тоот дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байх тул гомдлыг хүлээн авахгүй гэсэн агуулгатай хариу ирсэн тул бид нар хуульд заасан эрхийн хүрээнд захиргааны актыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Тус яамны улсын байцаагчийн № тоот дүгнэлтийг үндэслэх хэсгийн 7 дугаар догол мөрний Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-д заасан шаардлагыг хангахын тулд ерөнхий лабораторийн сорилтын дүнг засварласан. Уг сорилтын дүнг тендерийн бүрдэл хэсэг болгосон байна гэж ХХК-ийн гомдолд дурдаагүй, төлөөгүй, огт өөрчлөлт ороогүй, өөрчлөөгүй сорилтын мэдээлэл, түүний үр дүнд ХХК-аас өөрчилсөн мэтээр үндэслэх хэсэгтээ дүгнэсэн нь илт ташаа байна.

Цамцны материалд нэхэмжлэлийн сорил буюу хольцын дүнд ямар нэгэн өөрчлөлт оруулж засварлаагүй бөгөөд дээрх сорилын дүнгийн бичиг үсэгт зориудаар механик өөрчлөлт хийсэн талаар шинжлэх ы тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлт огт гараагүй байхад улсын байцаагч хэт субьектив байдлаар маргааны үндсэн асуудлаас илэрхий өөр агуулга бүхий үндэслэлийг тайлбарласан тайлбарт дурдаж дүгнэлтээ гаргасан байдаг.

Тиймээс манай компанийн тендерт ирүүлсэн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр авч, мөн оны 06 дугаар сарын 20-ны өдөр тухайн ээлжид хамаарах нэхмэл эдлэлийн сорилын дүнгийн бичвэрт өөрчлөлт орсон эсэхийг мэргэжлийн шинжээч томилж, мэргэжлийн дүгнэлтийг гаргаж, сорилын дүнг засварласан эсэх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуулийн дагуу тогтоож өгнө үү гэсэн гомдол гаргагчийн хүсэлтийн улсын байцаагч хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хуулбарлан бичиж тайлбар ирүүлсэн. Захиргааны байгууллага хуульд заасан үүргийн дагуу гомдол гаргагчийн гомдлыг бүрэн шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд өргөдөл, гомдлын талаар төрийн байгууллага, албан тушаалтны бүлэг, нийтлэг үүрэг тус зүйлийн 7.3 4 7 хоногт дурдсан асуудлын асуудал бүрийг эрх хэмжээний хүрээнд хянаж үзэж шийдвэрлэх гэж байгаа.

Хуульд заасан энэ үүргийг улсын байцаагч бүрэн биелүүлээгүй буюу холбогдох хүсэлтүүдийг хэрхэн шийдсэн асуудал тодорхойгүй орхисон, дүгнэлтийн үндэслэл хэсэгт өөрчлөлт ороогүй болох нь техникийн харьяа үйлдвэрлэлийн , хүрээлэнгийн итгэмжилсэн лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн сорилтын дүнг баталгаажуулж 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр сорилтын албан бичгийн хүчинтэй хугацаа дууссан гэх нэхмэл эдийн шинж чанар нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний огноогоор засагдсан гэх сорилтод дурдагдсан нэхмэл эд буюу даавууны шинж чанарын найрлагын агууламжийн талаарх мэдээллүүд өөр хоорондоо адил байгаа.

Тус хүрээлэнгээс гаргасан 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн №, № дугаар сорилтын дүн, тус хүрээлэнгийн захирлын 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн № тоот Хариу ирүүлэх тухай албан бичиг дахин баталгаажуулсан нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг улсын байцаагч хийгээгүй. Өөрөөр хэлбэл улсын байцаагчийн сорилтын дүнг засварласан гэх дүгнэлт нь мэргэжлийн байгууллагуудын дахин авсан сорилт холбогдох албан тушаалтны албан бичгээр няцаагдаж байгаа. Үүнд ямар нэгэн байдлаар огт дүгнэлт хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь манай компанийн хувьд маш хүнд байдалд оруулж байгаа.

хүрээлэнг итгэмжилсэн лабораторид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр сорилын мэдээллийг өөрчлөх 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн нэхмэл хэлцлийг дахин шинжилгээ хийлгэхээр шинжилгээнд хамруулсан материалын шинж чанар нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шинжилгээнд хамруулсан материалын шинж чанартай ижил буюу өөрчлөлт ороогүй гэсэн сорилтын дүнг тус хүрээлэнгээс 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр № тоот албан бичгээр хариу ирүүлсэн.

Үүгээр гол мэдээлэл болох нэхмэл эд буюу даавууны шинж чанар нь найрлагын талаарх мэдээлэл худал биш болох нь тогтоогдож байхад Улсын ерөнхий байцаагч зөвхөн дүгнэлтийг хариундаа дурдаж, өөрт нь хандаж гаргасан гомдолтой холбогдуулж Захиргааны ерөнхий хуульд зааснаар нөхцөл байдлыг тогтоох ямар ч ажиллагааг хэрэгжүүлээгүй. Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 7.3-д заасан үүргээ биелүүлээгүй.

2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* тоот Гомдол хянасан тухай албан бичгийн агуулгаас тодорхой харагдаад байдаг. Хариуцагч нь анх сонсох ажиллагаа хийхдээ хуульд заасан хэлбэр шаардлагыг хангасан мэдэгдэл ирүүлээгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан заасан нөхцөл үүссэн гэсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул манай компанийн зүгээс өөрсдөө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны хэлбэрийг сонгож, сонсох ажиллагаанд бичгээр болон биечлэн тайлбар гаргахдаа хяналт шалгалт явуулсан.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагчаас Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар илт худал мэдээлэл гэж тендерийн материалын эсвэл №0, №1 дугаартай сорилын дүнгийн ямар агуулга бүхий мэдээлэл авалцсан, мэдээллийн нийт хэдэн хувийг хамарсан нь үнэн, зөв биш байхыг ойлгох талаар асуудал хариуцсан мэргэжлийн байгууллагын мэргэжилтнээс хяналт шалгалт хэрэгжүүлж байгаа та бүхэн бас тайлбарыг гаргуулан авч, нөхцөл байдлыг тогтоож өгөхийг хүссэн боловч нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй. Эрх ашиг нь хөндөгдсөн этгээдийн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мөн тайлбарлах, хариу өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийг зөрчиж байна. Гомдолд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бичгээр гомдол нэг бүрээр үндэслэл бүхий хариу Сангийн яамнаас ирүүлээгүй. Иргэдээс төрийн байгууллагын албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдол шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 7.3-д заасныг зөрчсөн. Энэ тал дээр ямар нэгэн шийдэлтэй хариу өгөөгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тухайн үеийн харьцаа зохицуулагдсан гэдгийг хэлэх нь зөв. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан илт худал мэдээлэл бүхий тендерт ирүүлсэн эсэх асуудлын хувьд тендерийн гол мэдээлэл болох нэхмэл мэдээллийн шинж чанар, найрлага, стандарт сорилын мэдээлэлтэй холбоотой асуудал дээр улсын байцаагч дүгнэлт гаргасан гэх боловч өнөөдөр бодит байдал дээр үгүйсгэгдэж байгаа.

Сонсох ажиллагааны үед тайлбар өгсөн байсан. Бид даавууны мэдээлэл холиод танай стандарттай холбоотой ямар нэгэн буруу, зөрүү мэдээлэл өгсөн гэдэг асуудал хөндөөгүй. Тендер бэлтгэсэн ажилтны хувьд хариуцлага алдаад, удирдлагаас өгсөн чиг үүргүүд биелүүлээгүйтэй холбоотойгоор огноог өөрчилж бичсэн асуудал байгааг зөвшөөрсөн. Хариуцлагатай аж ахуйн нэгжийн хувьд хариуцлагаа хүлээх ёс зүйн хувьд энэ асуудлыг дурдаж байна.

Гэтэл тайлбар дээр нэхэмжлэгч стандарт даавууны холио орцонд өөрчлөлт оруулж, мэдээллийг өөрчилсөн гэдгийг зөвшөөрсөн мэтээр ташаа тайлбар өгч байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Даавууны найдлага, шинж чанарын талаар худал мэдээлэл өгөөгүйг дурдсан бусад мэргэжлийн байгууллагын баримтаар тогтоогдоно. Улсын байцаагч дүгнэлт гаргахдаа илт худал, хуурамч мэдээлэл гэдгийг юу гэж ойлгосон гэдэгт эрх зүйн дүгнэлт өгөх ёстой. Аль хэсэг нь энэ мэдээллийн хэдэн оронд, эсвэл аль агуулга нь огт байхгүй байсан юм бэ, эсвэл өөрт нь байхгүй мэдээллийг хуурамчаар зохиох, дуурайлгаж хийсэн бэ гэдэг асуудлыг дурдаж дүгнэх ёстой байсан.

Худал, хуурамч ташаа мэдээллийг бэлтгэж боловсруулан олон нийтийг хуурч төөрөгдүүлэн өөрт ашигтай, шийдвэр гаргуулах эсвэл ашиггүй шийдвэр гаргуулахгүйн тулд тусгайлан бэлдэж тараадаг. Ийм үйл явцыг хуурамч мэдээлэлд тараах гэж байсан. Гэтэл судлаачид хуурамч мэдээ гэдэг нь хуурамч мэдээлэлд итгэх, нотлох баримтаа эргэлзэн төрүүлэх зорилгоор бусдыг хууран мэхлэх зорилгоор зориудаар хуурамчаар үйлдсэн бичгийн болоод мэдээллийн зүйлийг ойлгоно гэж тодорхойлоод байгаа юм. Улсын байцаагч тендерийн гол нөхцөл болох даавууны сорилттой холбоотой мэдээллийг өөрчилсөн байна гэсэн үндэслэлээр ХХК-нд дүгнэлт гаргасан байгаа юм.

Гэтэл даавууны мэдээлэл дээр огт байхгүй даавуу эсвэл огт өөр шинж чанар, холиотой даавууг оруулж ирсэн, эсвэл ямар ч даавуу байхгүй байхад даавуу байгаа мэтээр дүгнэлт гаргасан, мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргаагүй байхад энэ дүгнэлтийг гарсан мэтээр дүгнэлт дээр дуурайлгаж хийсэн үйл баримт огт тогтоогдоогүй. Энэ дээр Улсын байцаагч ямар нэгэн дүгнэлт, нотлох баримт өгсөн тогтоосон ажиллагаа огт хийгээгүй.

Бид нар хүсэлт гаргасан боловч харамсалтай нь хийхгүй орхисон. Нэхэмжлэл дээрээ зарим хэлэлцүүлгийн талаар нэлээн тайлбарлачсан байгаа. Худал мэдээллийн талаар хяналт шинжилгээ болон хууль зүйн агуулгаар нь тайлбарласан олон улсын янз бүрийн тайлбарууд байдаг юм байна. Нэхэмжлэл дурдсан тайлбаруудаас дүгнэхэд манай компанийн тендерийн материалууд огт байхгүй байгаа зүйлийг байгаа мэтээр үнэнийг дарагдуулсан үйл явдал байхгүй. Өөрөөр хэлбэл тендерийн гол нөхцөл даавууны холио, солио стандартын шинж чанарыг 04 дүгээр сарын 20-нд ямар байсан 06 дугаар сарын 29-нд ямар байсан, маргаан бүхий нөхцөл байдал үүсээд дахиад шилжүүлэхэд ямар байсан бэ гэдэг нь 3 сорилын дээжээр хангалттай тогтоогдож байгаа.

Энэ нь химийн болоод бусад шинж чанар нь нэг хэвээр байна гэдгийг нотолсон. Нотлох баримтаар хангалттай нотлогдож байгаа. Нөгөөтээгүүр тендерийн материалын болон сорилын дүнгийн агуулгад үнэнийг дарагдуулсан агуулга, мэдээлэл огт агуулагдаагүй. Энэ нь лабораторийн дахин шинжилгээ хийсэн баримтууд, лабораториос ирүүлсэн албан бичгээр нотлогдож байгаа. Сорилд дурдсан, даавууны холиог өөрчилсөн, чанаргүй буюу тендер зарлагчийн шаардлагад нийцээгүй даавуугаар сольсон, хольсон үйл явдлууд байхгүй.

Нөгөө талаар хуурамч, илт, хуурамч материал гэдэг мэдээлэл дээр хэл зүйн болон үр дагаврын шинжээр нь олон тайлбар байдаг юм байна. Улсын байцаагч судалсан байх ёстой 2005 оны буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тухай хуульд илт худал мэдээлэл гэдгийг тайлбарласан тайлбар байхгүй. Улсын дээд шүүх тухайлан тайлбарлаагүй, захиргааны шүүхийн практикт энэнтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ хэл зүйн болоод хууль зүйн үр дагаврын шинжээр нь хууль зүйн дүгнэлтээ гаргасан байдаг юм.

Бид нар тайлбар байхгүй учраас улсын байцаагчийг шинжээч томилоод юуг нь худал, юуг нь үнэн гэх юм бэ гэдэг дээр дүгнэлт гаргаж өгөөд нөхцөл байдлыг тогтоогооч гэсэн боловч өнөөдөр харамсалтай нь энэ асуудлыг шийдвэрлээгүй орхиж байгаа нь улсын байцаагч хуулиар хүлээсэн үүргийг биелүүлээгүй болохыг харуулж байна. Сонсох ажиллагаа явуулахдаа нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг огт хийгээгүй болох нь үүгээр бас харагдана. Нөгөөтээгүүр иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг заавал бичгээр байгуулах шаарддаггүй, тухайн үед гаргасан үйл баримттай холбоотой хүсэлтийг шийдвэрлэгдсэнээс нь хэрхэн шийдвэрлэх талаар хариу тайлбар ирүүлээгүй нь Захиргааны ерөнхий хууль зөрчсөн болохыг харуулж байгаа юм.

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлаар тогтоох арга хэмжээ авч хэрэгжүүлээгүйгээс болоод бид нар болон улсын байцаагч хүртэл илт худал гэдэг үгийн үр дагавар агуулга тендерт ирүүлсэн материалын аль хэсэг, хэдэн хувь нь худлаа вэ гэдэг нь илт худал болсон бэ, юуг огт байхгүй ямар мэдээллийг нь байгаа мэтээр материалд хавсаргасан юм, эсвэл ямар мэдээллийг дарагдуулсан юм, эсвэл юуг нь өөрчилсөн юм бэ? Сорилын дүнг өөрчилсөн гэдэг үгээр яваад байгаа.

Тэгэхээр сорилын ямар дүн мэдээллийг өөрчилсөн бэ гэдэг дээр огт дүгнэлт ирүүлээгүй байгаад байгаа нь үндэслэлгүй байна. Өнөөдөр хууль зүйн агуулгаар нь шинжлэх ы тусгай мэдлэгтэй шинжээчийг томилж өгөөд энэ асуудлыг шийдэж өгнө үү гэхэд бас л шийдвэрлээгүй орхичхоод байгаа. Огноо өөрчилсөн байгаатай холбоотойгоор субьектив дотоод итгэл үнэмшилдээ тулгуурлаад сорил өөрчлөгдсөн байна. Сорил, огноо 2 бол агуулга болоод үр дагавар, хэл зүйн шинжээрээ огт өөр өөр. агуулгыг илэрхийлнэ. Тэгэхээр дүгнэлтэд сорилыг өөрчилчсөн байдаг. Сорил өөрчлөгдөөгүй болохыг бид нар баталчсан байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэх тухай хуулийн 7-д зааснаар шүүх нотлох ажиллагааг хийчсэн байна.

Ийм учраас улсын байцаагчийн дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

3.3. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Гаалийн ерөнхий газраас зарласан *******/0301 дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтын тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т Тендерээр санал болгосон барааны техникийн тодорхойлолтод заасан бүтэц, шинж чанарыг тодорхойлсон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичгүүдийг ирүүлэх гэж заасан.

ХХК нь тус тендер шалгаруулалтын 1 дүгээр багц: Албаны цамц /Сорочкан/-д оролцохдоо санал болгосон бараа нь техникийн тодорхойлолтод заасан бүтэц, шинж чанарын тодорхойлолт буюу , харьяа , хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0, 1 тоот сорилын дүн хавсаргаж ирүүлсэн.

, харьяа , хүрээлэнгээс 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр Танай яамнаас ирүүлсэн албан бичгийн дагуу ХХК-аас манайд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжлүүлсэн 0 кодтой цагаан өнгийн, 1 кодтой цэнхэр өнгийн нэхмэл эдийн сорилт шинжилгээний дүнгийн хуулбарыг хүргүүлж байна. Жич: Манай лабораторид шинжилгээний дүнгийн хуудсыг 2 хувь үйлдэж шинжлүүлж буй компанид өгөхөөс гадна өөртөө үлдээж хадгалдаг. Хавсралт: 2 хуудас. гэх хариу ирүүлсэн.

Сонсох ажиллагаанд ирүүлсэн тайлбараар тус компани , харьяа , хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн огноог засаж хүргүүлсэн болохоо хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн , хүрээлэнгээс ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичгээр ХХК тендерт ирүүлсэн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0, 1 дугаартай лабораторийн сорилтын дүн , хүрээлэнгээс 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гарсан болох нь нотлогдсон.

ХХК-аас сорилтын дүнгийн агуулгыг өөрчлөөгүй, тус лабораторид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дахин шинжилгээ хийлгэхэд шинжилгээнд хамруулсан материалын шинж чанар нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинжилгээнд хамруулсан материалын шинж чанартай ижил буюу өөрчлөлт ороогүй гэж хариу гарсан, лабораторийн сорилтын дүнгийн хүчинтэй байх хугацаа 60 хоног байгаа нь үндэслэлтэй эсэх, илт худал мэдээлэл бүхий тендер гэх нэр томьёоны тодорхойлолттой холбогдуулан маргаж байгаа ч тус компани тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.3-т заасан шаардлага хангахын тулд эрх бүхий лабораторийн сорилтын дүнг засварлан, уг сорилтын дүнг тендерийн бүрдэл хэсэг болгосон гэж үзсэн.

Түүнчлэн, ******* дугаартай тендер шалгаруулалт нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зарлагдсан, тендер хүлээн авах эцсийн хугацаа нь 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүртэл байсан буюу ХХК-нд , харьяа , хүрээлэнгийн лабораторийн сорилтын дүнг авах 30 хоногийн хугацаа байсан.

Иймд ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Гаалийн ерөнхий газраас зарласан гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх нэртэй тендер шалгаруулалтын 2 дугаар хуудсанд ХХК, ХХК оролцжээ.

ХХК-аас худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо илт худал бүхий мэдээлэл ирүүлжээ гэсэн агуулга бүхий гомдлыг гаргасан. Энэ гомдлын дагуу Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагч бөгөөд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.ын 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 03 дугаартай удирдамж гарч хяналт шалгалтын ажиллагаа эхэлсэн.

Хяналт шалгалтын хүрээнд ХХК-аас сонсох ажиллагаа хийж, мөн хуурамч гэж дурдсан лаборатори буюу харьяа үйлдвэрлэл, хүрээлэнгээс тодруулга авсан. Тодруулгаар ХХК-ийн тендер шалгаруулалтад оролцохдоо 2023 оны 06 дугаар сарын 29-ний №0, №1 тоот дугаар лабораторийн дүгнэлт нь бүртгэгдээгүй байна. Харин 2023 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр №0, №1 дугаартай лабораторийн дүн мэдээлэл байна гээд албан бичиг мэдээлэл ирүүлсэн.

Үүнээс үзэхэд ХХК дээрх тендер шалгаруулалтад оролцохдоо тус лабораторийн 2023 оны 04 дүгээр сарын №0, №1 дугаартай лабораторийн дүнгийн огноог 2024 оны 06 дугаар сард гарсан мэтээр засаж өөрчлөн тендерт хавсаргаж оролцсон нь тогтоогдсон. Үүнд үндэслээд ХХК нь тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл бүрдсэн байна гэж дүгнэсэн болно. Нэхэмжлэгч талаас сорилтын дүнгийн агуулгатай холбогдуулан маргаж байгаа.

Тухайлбал доторх мэдээлэл өөрчлөгдөөгүй, огт байгаагүй мэдээллийг бид нар бий болгоогүй гэж байгаа боловч нөгөө талаасаа авч үзвэл 2024 оны 06 дугаар сарын 29-ний №0, №1 дугаартай лабораторийн дүгнэлт огт байгаагүй гэдгийг яг тухайн лаборатори нь мэдэгдсэн байна. Тэгэхээр лабораторийн дүгнэлт, огноо, дугаар бүхий дүгнэлт байхгүй байхад байгаа мэтээр ойлгон харьцуулсан байдлаар шинжилгээ дүгнэлт өгөх нь ач холбогдолгүй, үндэслэлгүй гэж үзэж байгаа. Тэгэхээр аливаа нэгэн баримтын дугаар, тухайн өдрийн огноотой, дугаартай дүгнэлт байхгүй байхад засаж, дугаарлаж байгаа нь энэ баримтыг худлаа зохиосон гэж үзэх үндэслэлтэй байна гэв.

3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт, Монгол Улсын Сангийн сайдын 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын хавсралтын ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад хүлээх зөвшөөрөх боломжгүй тул дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.

Гаалийн ерөнхий газраас зарласан ******* дугаартай Гаалийн улсын байцаагчийн дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо тендерт , харьяа , хүрээлэнгийн лабораторийн дүгнэлтийн огноог өөрчилж ирүүлснийг Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн тоот дүгнэлтээр тогтоогдсон.

Тус дүгнэлттэй холбоотойгоор улсын ерөнхий байцаагчид гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тоот албан бичгээр шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тав, мэдээлэх гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэгт үнэлэлт өгч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн Хяналт шалгалтын тухай 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

1.1. Нэхэмжлэгч ХХК нь Гаалийн ерөнхий газраас зарласан ГЕГ******* дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцож шалгаран 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Гаалийн Улсын байцаагчдын албаны цамц /сорочкан/ нийлүүлэх ******* дугаар гэрээг Гаалийн ерөнхий газартай байгуулжээ.

1.2. Уг тендерийн шалгаруулалттай холбогдуулан оролцогч ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр тоот албан бичгээр ХХК-ийг тендерийн баримт бичгийн Багц 1: Албаны цамц /Сорочка/-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн гэх мэдээллийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид ирүүлжээ.

1.3. Мэдээллийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот албан бичгээр 03 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаанд оролцох, дээр дурдсан асуудалтай холбоотой тайлбар ирүүлэх тухай мэдэгдлийг нэхэмжлэгч ХХК-нд мэдэгдсэний дагуу сонсох ажиллагаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч. оролцож, бичгээр тайлбар өгсөн байна.

1.4. Улмаар Гаалийн ерөнхий газраас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01-1/3771 дугаар албан бичгээр ХХК-нд хандан тендер шалгаруулалтын гомдлыг хянан шийдвэрлэх холбогдох байгууллагуудын шалгалтын явц удаашралтай байгаагаас гаалийн улсын байцаагчдыг албаны цамцаар 2023 онд хангах төлөвлөгөөт ажил зогсонги байдалд хүрч, худалдан авалтыг яаралтай зохион байгуулах шаардлагатай байгаа талаар дурдаж, гэрээг цуцалжээ.

1.5. Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь , , хүрээлэнгээс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч компанитай холбоотой баримт, тайлбар, мэдээллийг шаардан авч хяналт шалгалтын ажиллагаа явуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дугаар маргаан бүхий Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.

1.6. Дээрх дүгнэлтээр ХХК-нд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, тус компанийг тендерт хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

1.7.Гаалийн ерөнхий газраас зарласан ГЕГ ******* дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтын тендерийн баримт баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.3-т Тендерээр санал болгосон барааны техникийн тодорхойлолтод заасан бүтэц, шинж чанарыг тодорхойлсон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичгийг ирүүлэх гэж заасны дагуу ХХК нь *******-ын харьяа , хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 0, 1 тоот сорилтын дүнг хавсарган хүргүүлсэн.

1.8. Хариуцагч Сангийн яаманд *******-ын харьяа , хүрээлэнгээс ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн тоот албан бичигт ... ХХК-аас манайд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжлүүлсэн 0 кодтой цагаан өнгийн, 1 кодтой цэнхэр өнгөтэй нэхмэл эдийн сорилт шинжилгээний дүнгийн хуулбарыг хүргүүлж байна. Манай лабораторид шинжилгээний дүнгийн хуудсыг 2 хувь үйлдэж, шинжлүүлж буй компанид өгөхөөс гадна өөртөө үлдээж хадгалдаг тухай дурджээ.

1.9. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Улсын байцаагчийн явуулсан хяналт, шалгалтын сонсох ажиллагаанд ирүүлсэн тайлбартаа компани нь *******-ын харьяа , хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн сорилтын дүнгийн огноог шинжилгээ хийлгэсэн өдрөөс зөрүүлэн бичсэнийг хүлээн зөвшөөрч, тухайн зөрчлийг гаргасан ажилтанд сахилгын арга хэмжээ авсан талаарх баримтуудаар тендерт хавсаргасан *******-ын харьяа , хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторид 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр шинжлүүлсэн 0, 1 тоот сорилтын дүнгийн огноог 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр гэж бичсэн болох нь тогтоогдож байна.

1.10. Энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... сорилтын дүнгийн агуулгыг өөрчлөөгүй, тус лабораторид 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр дахин шинжилгээ хийлгэхэд материалын шинж чанар нь 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шинжилгээнд хамруулсан материалын шинж чанартай ижил буюу өөрчлөлт ороогүй гэж хариу гарсан, лабораторийн сорилт дүнгийн хүчинтэй байх хугацаа 60 хоног байгаа нь үндэслэлтэй эсэх, хуулийн илт худал мэдээлэл бүхий тендер гэдэгт хамаарахгүй гэж маргаж байх боловч, энэ нь тендерийн бүрдэл баримт болох лабораторид шинжлүүлсэн сорилтын дүнгийн огноог шинжилгээ хийлгэсэн өдрийн огнооноос өөрөөр бичсэн үйл баримтыг зөвтгөх үндэслэл болохгүй.

1.11. Дээрх үйл баримтыг нэгтгэн дүгнэхэд Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн  дугаар дүгнэлтээр ХХК нь Гаалийн ерөнхий газраас зарласан ГЕГ******* дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо бүрдүүлсэн баримтын огноог засаж, өөрчилсөн болохыг тогтоож, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 521 дүгээр зүйлийн 521.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тав мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 521.2.1-д энэ хуулийн ...14.1.6...-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж,

1.12. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам-ын 2.1-д Тендерт оролцогч...... сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагч тогтоосон.....нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно., 2.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ журмын 2.1-д заасан нөхцөл үүссэнийг тогтоосон бол тухай этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналаа холбогдох баримтын хамт төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ гэж заасантай нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч  ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

2.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон, 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ гэж,

2.2.Засгийн газрын 2019 оны дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй ... улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно, мөн журмын 2.4-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ гэж тус тус заажээ.

2.3. Дээрх хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл хариуцагч Сангийн сайдын Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалаар нэхэмжлэгч ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр  ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2, 521.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч   ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар тушаалын ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.НЯМДЭЛГЭР