| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00441/И |
| Дугаар | 155/ШШ2024/00444 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 155/ШШ2024/00444
2024 05 01 155/ШШ2024/00444
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***т оршин суух, Ө овогт С-гийн Э,
Хариуцагч: ***т оршин суух, Х овогт Л-гийн Б нарт холбогдох,
Үндсэн зээл 6,253,219.55 (зургаан сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун арван ес) төгрөг 55 (тавин тав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 947,093.51 (есөн зуун дөчин долоон мянга ерэн гурав) төгрөг 51 (тавин нэг) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 50,567.02 (тавин мянга таван зуун жаран долоо) төгрөг 02 (хоёр) мөнгө, нийт 7,250,880.08 (долоон сая хоёр зуун тавин мянга найман зуун ная) төгрөг 08 (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч, 155/2024/00441/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн С.Э, Л.Б нар нь Хны Хөвсгөл салбарын Алаг-Эрдэнэ тооцооны төвтэй 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр №ЗГ/202247337976 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 18,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай цалингийн зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 11,746,780.45 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,656,853.90 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,199.53 төгрөг, нийт 15,413,833.88 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 6,253,219.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 947,093.51 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,567.02 төгрөг, хугацаа хэтрүүлээд 254 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А. Үндсэн зээлийн төлбөрт -6,253,219.55 төгрөг,
Б. Зээлийн хүүгийн төлбөр-947,093.51 төгрөг
В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-50,567.02 төгрөг, нийт 7,250,880.08 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Э, Л.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХК-ийн нэхэмжлэлтэй, С.Э, Л.Б нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг гардан авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Бид Х ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 6,253,219.55 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 947,093.51 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 50,567.02 төгрөг, нийт 7,250,880.08 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Ямар нэгэн маргах зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч С.Э, Л.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,253,219.55 (зургаан сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун арван ес) төгрөг 55 (тавин тав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 947,093.51 (есөн зуун дөчин долоон мянга ерэн гурав) төгрөг 51 (тавин нэг) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 50,567.02 (тавин мянга таван зуун жаран долоо) төгрөг 02 (хоёр) мөнгө, нийт 7,250,880.08 (долоон сая хоёр зуун тавин мянга найман зуун ная) төгрөг 08 (найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Э, Л.Б нар нь үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,253,219.55 (зургаан сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун арван ес) төгрөг 55 (тавин тав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 947,093.51 (есөн зуун дөчин долоон мянга ерэн гурав) төгрөг 51 (тавин нэг) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 50,567.02 (тавин мянга таван зуун жаран долоо) төгрөг 02 (хоёр) мөнгө, нийт 7,250,880.08 (долоон сая хоёр зуун тавин мянга найман зуун ная) төгрөг 08 (найм) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,965 (нэг зуун гучин мянга есөн зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э, Л.Б нараас 65,482.5 (жаран таван мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 65,482.5 (жаран таван мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч С.Э, Л.Б нарт холбогдох үндсэн зээл 6,253,219.55 (зургаан сая хоёр зуун тавин гурван мянга хоёр зуун арван ес) төгрөг 55 (тавин тав) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 947,093.51 (есөн зуун дөчин долоон мянга ерэн гурав) төгрөг 51 (тавин нэг) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 50,567.02 (тавин мянга таван зуун жаран долоо) төгрөг 02 (хоёр) мөнгө, нийт 7,250,880.08 (долоон сая хоёр зуун тавин мянга найман зуун ная) төгрөг 08 (найм) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч С.Э, Л.Б нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 7,250,880.08 (долоон сая хоёр зуун тавин мянга найман зуун ная) төгрөг 08 (найм) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,965 (нэг зуун гучин мянга есөн зуун жаран тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э, Л.Б нараас 65,482.5 (жаран таван мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 65,482.5 (жаран таван мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН