| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00253/И |
| Дугаар | 155/ШШ2024/00461 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 155/ШШ2024/00461
2024 оны 5 сарын 6 өдөр Дугаар 155/ШШ2024/00461
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, С Б-гийн Б-
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 155/2024/00253/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнгөнтуяа нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Б-гийн Б- нь Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1964 онд Б-гийн 3 дахь хүү болон мэндэлсэн бөгөөд 1972-1980 он хүртэл Хатгал хотын 8 жилийн сургууль төгсөөд 1980 онд Хатгал 24 дүгээр баазад илгээлтийн эзнээр очиж, анх ажлын гараагаа эхэлсэн. 1980-1982 оны 6 дугаар сар хүртэл баазад ажиллаж байгаад баазын тодорхойлолтоор Хөвсгөл аймгийн УБХТ нийгэмлэгт авто жолооны курсэд 6 сар суралцсан. 1982 оны 6 дугаар сараас 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сар хүртэл Эрдэнэт хот 208 дугаар ангид цэргийн алба хаасан. 1987 оны 01 дүгээр сараас Хатгал 24 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс Мөрөн сум авто тээврийн жолоочоор 19 дүгээр баазад шатахуун тээврийн жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллаад, 1991 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Хөвсгөл аймгийн нефьт хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг дуустал ажилласан. Миний бие 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг дуустал 1999 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Хөвсгөл аймгийн шатахуун тээврийн баазад шилжин ажилласан. Миний бие 8 дугаар ангиа төгсөөд 1999 оны 3 дугаар сарыг дуустал тасралтгүй ажилласан боловч тухайн үеийн цалингийн цэс дутуу, хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу учир өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүйд хүрээд байна.
Иймд 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 24 дүгээр баазад жолоочоор, 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хатгал 24 дүгээр баазад жолоочоор ажилласан. 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нефьт шатахуун тээврийн баазад жолоочоор тус тус ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б.Б- нь 1972-1980 оны хооронд Хөвсгөл аймгийн Хатгал хотод сургуульд суралцаж төгссөн. Тэрээр Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд авто засварчнаар ажиллаж байгаад, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочийн курст суралцаж байгаад, 1983 оны 6 дугаар сараас 1986 оны 6 дугаар сарыг хүртэл хугацаанд цэргийн алба хаасан. 1983-1999 онуудад Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24, 19 дүгээр бааз, Хөвсгөл аймаг дахь Нефть импорт концернийн шатахуун хангамжийн баазад жолооч болон засварчнаар тус тус ажиллаж байсан байдаг. Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход ажиллаж байсан хугацааны хөдөлмөрийн дэвтэр, тухайн ажилд томилогдсон болон ажлаас гарсан тушаал, ажиллаж байсан хугацааны цалингийн карт зэрэг баримтууд олдоогүйн улмаас түүний улсад ажилласан байдал тооцогдохгүй байгаа юм. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасны дагуу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэргийн хүрээнд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтийг дараах байдлаар тодруулж хүсэлтийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Үүнд:
Нэхэмжлэгч Б.Б-ын Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто засварчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто цистерний жолоочоор, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 8 сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цистерний жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Шатахуун хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаанд урал машины жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть импорт концерний шатахуун хангамжийн баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: С Б-гийн Б-ын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б.Б-ын Монгол улсын Онц тээвэрчин, Осолгүй манлай жолоочийн үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б-гэ овогтой Б-ын Авто тээврийн 24 дүгээр баазад ажиллаж байхдаа авч байсан 1987 оны 7-9, 1989 оны 1, 2, 5, 7, 10, 11 сарууд, 1990 оны 6, 9-11 дүгээр саруудад авч байсан цалин хөлсний түүвэр, Хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчийн 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 24 дүгээр автобаазын захиргаанд Б-гэ овогтой Б-ыг ажилд орохыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хуудас, 1987 оны 1 сарын 15 Б.Б-ыг засварчин жолоочоор түр ажилд авах тухай 1987 он гэх бичилт бүхий Бүртгэл хяналтын карт, Б-гийн Б-ыг Авто тээврийн 24 дүгээр баазын жолоочийн ажлаас чөлөөлсөн Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай тушаалын хуулбар, 19 дүгээр баазын даргын 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134, 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 70, 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 72, 1992 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаар тушаалын хуулбар, Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай тушаалын хуулбар гэх баримтууд, Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай Түр хугацаагаар хүн ажиллуулах тухай тушаал, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай Ажил өөрчлөх тухай 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай Ажил хүлээлцэх тухай 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай Ажиллагсад, тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шилжүүлэх тухай тушаал болон хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Авто тээврийн 19 дүгээр баазын даргын 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дугаартай Ажиллагсад машин чиргүүл шилжүүлэн авах тухай 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай Жолооч нар, тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шилжүүлэх тухай тушаал болон хавсралтын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаартай Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон хавсралтын хуулбар, Монгол улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь Шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон хавсралтын хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай 1995 оны ээлжийн амралтын тухай тушаал болон хавсралтын хуулбар, Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазын даргын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон хавсралтын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 152 дугаартай Ажилд авах тухай тушаал болон хавсралтын хуулбар, Нефть импорт концерн /ХК/-ий Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 010 дугаартай 1997 оны ээлжийн амралтын тухай тушаал болон хавсралтын хуулбар, 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 048 дугаартай Тэтгэмж олгох тухай НИК хувьцаат компаний Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаартай Шагнал олгох тухай тушаал болон хавсралтын хуулбар, 1999 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай Автомашин данснаас хасаж фондлох ба худалдах тухай тушаал болон хавсралтын хуулбаруудад тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Б-гэ овогтой Б-ын 008273 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Б-гэ овогтой Б-т Авто тээврийн 24 дүгээр баазын захиргаанаас 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээж олгосон 221306 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яам, Батлан хамгаалах яамны төв архивын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 4801 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гал түймрийн улсын хяналтын байцаагч С.А-ын Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Засаг даргын Тамгын газрын нэгдсэн конторт гал тухай тодорхойлолт, Авто тээврийн 24 дүгээр баазын 45 жилийн ой номны Б-гийн Б-ын тухай бичилт бүхий 205-206, 227 дугаар хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 3-46, 61-62, 82-84 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Б, Л.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 63-68 дугаар тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Б-гийн Б-ын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарыг, Монгол улсын Батлан хамгаалахын төв архиваас Б-гийн Б-ын цэргийн алба хаасан лавлагаа, цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет зэрэг баримтын архивын хуулбарыг, Хөвсгөл аймгийн архивын тасгаас Хөвсгөл аймгийн Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай ажилд авах тухай тушаал, мөн даргын 1982 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай засварчдад мэргэжлийн зэрэг шинээр олгох, ба ахиулах тухай тушаал зэрэг баримтуудыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 51-54, 70-72, 73-76 дугаар тал)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б- нь тус шүүхэд Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Хатгал хотын 24 дүгээр баазад 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Нефть шатахуун тээврийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус жолоочоор ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нь нэхэмжлэгчийн Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто засварчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто цистерний жолоочоор, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цистерний жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Шатахуун хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд урал машины жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть импорт концернийн шатахуун хангамжийн баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.Б- нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Б.Б- нь Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто засварчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто цистерний жолоочоор, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор, Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 8 сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цистерний жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Шатахуун хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд урал машины жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть импорт концернийн шатахуун хангамжийн баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын захиргаанаас Б-гэ овогтой Б-т 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нээж олгосон 221306 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 42 дугаар хуудас)
Авто тээврийн 24 дүгээр баазад Б-гийн Б-ын 1987 оны 7, 8, 9 дүгээр сарууд, 1989 оны 1, 2, 5, 7, 10, 11 дүгээр сарууд, 1990 оны 6, 9, 10, 11 дүгээр саруудад тус тус ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний түүвэр (хавтаст хэргийн 5 дугаар хуудас)
Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1980 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 85 дугаартай ...Б-гэ овогтой Б- нарыг 1980 оны 7-р сарын 1-нээс эхлэн 3 сарын хугацаагаар дагалдан засварчингаар томилсугай. ... гэх бичилт бүхий Ажилд авах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас)
Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1982 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 57 дугаартай ...Тээврийн 24-р баазын дэргэдэх мэргэжлийн комиссын 1982 оны 4-р сарын ...ны өдрийн мэргэжлийн шалгалт авсан протоколыг үндэслэн шинээр засварчны мэргэжил эзэмших ба мэрэгжил ахиулах шалгалтанд орсон хүмүүсийн мэдлэг чадварын байдлаар нь үнэлэлт дүгнэлт өгч мэргэжлийн зэрэг олгох нь зүйтэй гэж үзэж ТУШААХ НЬ: ...8.Засварчин Б.Б-т авто засварчны 3 зэрэг ...засварчнаар тус тус ахиулсугай. ... гэх бичилт бүхий Засварчдад мэргэжлийн зэрэг шинээр олгох, ба ахиулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас)
БНМАУ Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1987 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 38 дугаартай ...Б-гийн Б-... нарыг I/III-I/IX хүртэл түр хугацаагаар амраагч жолооч ...түр ажиллуулсугай гэх бичилт бүхий Түр хугацаагаар хүн ажиллуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас)
БНМАУ-ын Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1988 оны 01 дүгээр сарын 4-ний өдрийн 02 дугаартай ...Тус баазад түр хугацаагаар ажиллаж байсан Б-гийн Б-ыг 1988 оны 01 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн цистерны жолоочоор авч ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 15 дугаар хуудас)
Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1988 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 56 дугаартай ...Б.Б-... нарыг 1988 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн засварчнаар ажиллуулсугай... гэх бичилт бүхий Ажил өөрчлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 26 дугаартай ...2.Жолооч О.Л, И нарт шинэ чиргүүл эзэмшүүлэх, шинэ машин хүлээж авах жолооч нарын хуучин машиныг Б.Б-, хө 44-01 ноймерийн машиныг Ё.Ч, хө 47-26 ноймерийн машиныг Л.Б нарт тус тус эзэмшүүлсүгэй. ... гэх бичилт бүхий тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)
Тээврийн яамны харьяа авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 78 дугаартай Ажиллагсад, тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралтад ...№ гэх хэсэгт 19, Овог нэр гэх хэсэгт Б-гэ Б-, Машин чиргүүлийн улсын дугаар гэх хэсэгт 42-24, албан тушаал гэх хэсэгт жолоочоор гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 18, 19 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн авто тээврийн 19 дүгээр баазын даргын 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дугаартай Ажиллагсад машин чиргүүл шилжүүлэн авах тухай тушаалын хавсралтад Овог нэр гэх хэсэгт 19.Б-гэ Б-, албан тушаал гэх хэсэгт жолооч, автомашины дугаар гэх хэсэгт 4224, чиргүүлийн дугаар гэх хэсэгт -, цалингийн хэлбэр гэх хэсэгт хийснээр гэх бичилт бүхий тушаал, хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн авто тээврийн 19 дүгээр баазын даргын 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай Жолооч нар, тээврийн хөдлөх бүрэлдэхүүнийг шилжүүлэх тухай тушаал болон хавсралтад ...овог нэр гэх хэсэгт 19.Б.Б-, улсын № гэх хэсэгт 4224, ашиглалтанд орсон он гэх хэсэгт 1980.02.01, анхны үнэ гэх хэсэгт 44150, их засвар гэх хэсэгт 57984, сэргээн босголт гэх хэсэгт 65552, дүн гэх хэсэгт 123536, бүх гүйлт гэх хэсэгт 421298, 1991 оны амарсан сар, өдөр гэх хэсэгт Y.15 гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 21, 22 дугаар хуудас)
Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаартай НИХНэгтгэлийн зохион байгуулалттай шилжүүлэн суурьшуулсан шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: 1.Хөвсгөлийн авто тээврийн 19-р баазын автоцистерни жолооч ...6.Б-гийн Б- ...нарыг 1991 оны 7-р сарын 1-ний өдрөөс автоцистерни жолоочоор ...тус тус томилон ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)
Хөвсгөл аймаг дахь нефть хангамжийн баазын даргын 1992 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 02 дугаартай Аймгийн захиргааны 218-р тогтоолыг үндэслэн тушаах нь: ...Б.Б- ...нарыг 1992 оны 1-р сарын 1-нээс эхлэн хөдөлмөрийн гэрээ цуцлах автоцистерни баазын мэдэлд шилжүүлсүгэй. ... гэх бичилт бүхий Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон хавсралтын ...Жолоочийн овог нэр гэх хэсэгт 2.Б-гэ Б-, машины марк гэх хэсэгт Урал Э75 АЦ 5, 5, улсын № гэх хэсэгт 96-74 гэх бичилт бүхий тушаал, хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)
Монгол улсын Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон хавсралтад ...д/д гэх хэсэгт 21, Ажилчдын овог нэр гэх хэсэгт Б-гэ Б-, албан тушаал гэх хэсэгт жолооч ... гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 26 дугаар хуудас)
Монгол улсын нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазын даргын 1994 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 64 дугаартай Ажилд томилох тухай тушаал болон хавсралтад ...№ гэх хэсэгт 21, Нэрс гэх хэсэгт Б-гэ Б-, албан тушаал гэх хэсэгт жолооч ... гэх бичилт бүхий тушаал, хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас)
Хөдөлмөр нийгэм хангамжийн байцаагчийн 1987 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Б-гэ овогтой Б-ыг 24-р авто баазад ажилд авч ажиллуулахыг зөвшөөрсөн Ажилд орох зөвшөөрлийн хуудас (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
24-р баазад Б-гэ овогтой Б-ын ажилд орох тухай өргөдлийг бүртгэсэн Бүртгэл хяналтын карт гэх баримт, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас),
Б-гэ овогтой Б-ыг 1990 оны 8 дугаар сарын 31-ээс Авто тээврийн 24 дүгээр баазын даргын 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 78 тушаалаар жолооч ажлаас чөлөөлөв гэх бичилт бүхий тушаалын хуулбар, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас),
19 дүгээр баазын даргын 1990 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 134 дугаартай Б-гийн Б-ыг жолоочийн ажилд 1990 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс томилон ажиллуулав гэх бичилт бүхий тушаалын хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас),
19 дүгээр баазын даргын 1991 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай, Б-гэ овогтой Б-ыг жолоочийн ажлаас 1991 оны 7 дугаар сарын 01-нээс чөлөөлөв гэх бичилт бүхий тушаалын хуулбар, (хавтаст хэргийн 10 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн нефть хангамжийн баазын даргын 1991 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 72 дугаартай Б-гэ овогтой Б-ыг жолоочоор 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн томилон ажиллуулав гэх бичилт бүхий тушаалын хуулбар, (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),
Хөвсгөл аймгийн нефть хангамжийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай Жолооч ажилтай Б-гэ овогтой Б-ыг 1992 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, автоцистерни баазын мэдэлд шилжүүлэв гэх бичилт бүхий тушаалын хуулбар, (хавтаст хэргийн 12 дугаар хуудас),
Хөвсгөл аймгийн Шатахуун тээврийн баазын даргын 1992 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 09 дугаартай Б-гэ овогтой Б-ыг 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн жолооч ажилд томилов гэх бичилт бүхий тушаалын хуулбар, (хавтаст хэргийн 13 дугаар хуудас),
Авто тээврийн 24 дүгээр баазын 45 жилийн ой номны Б-гийн Б-ын тухай бичилт бүхий 205-206, 227 дугаар хуудас зэрэг баримт (хх-ийн 82-84 дүгээр тал)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 5-д овог гэх хэсэгт Б-гэ, 6. Нэр гэх хэсэгт Б-, ...14-т Ажилладаг байгууллага хэсэгт 24-р бааз, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, эрхэлдэг ажил гэх хэсэгт авто жолооч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Хатгал гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хх-ийн 52 дугаар хуудас тал)
Монгол улсын Батлан хамгаалахын төв архиваас гаргаж ирүүлсэн Б-гийн Б-ын цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын Овог нэр гэх хэсэгт Б-гээгийн Б-, ...Цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хэдэн оноос хаана ямар албан тушаалын ажил хийж байсан гэх хэсэгт 24-р баазад жолооч, ...гэх бичилт бүхий анкетын хуулбарт Батлан хамгаалахын төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хх-ийн 72 дугаар хуудас)
Гэрч Б.Бийн ...Б.Б- нь Тээврийн яамны харьяа Хатгал хотын 24-р авто баазад 1980 онд сургуулиа төгсөж ирээд жолооч, засварчнаар ажилд орж 1983 он хүртэл ажиллаж байгаад, цэргийн албанд татагдаж, цэргээс халагдаж ирээд 1987 онд тус газартаа эргэж орж 1999 он хүртэл тасралтгүй ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Л.Бийн ...Б.Б- нь Шатахуун тээврийн 24 дүгээр авто баазад 1987 онд авто тээврийн жолоочоор ажилд ороод, 2000 он хүртэл хамт ажилласан. Тэгээд бид өмч хувьчиллаар баазаас, машинтайгаа гарч байсан ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 63-68 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Б.Б- нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто засварчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто цистерний жолоочоор, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 8 сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цистерний жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Шатахуун хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд урал машины жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть импорт концерний шатахуун хангамжийн баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг байдлыг тогтоов.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох Б.Б-ын ХААТР-21 (А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримтын архивын хуулбарууд (хавтаст хэргийн 53-54-р тал), Монгол улсын Батлан хамгаалахын төв архивын хугацаат цэргийн алба хаасан хугацааны лавлагааны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар (хавтаст хэргийн 71-р тал) Шатахуун тээврийн авто баазын даргын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаартай 1995 оны ээлжийн амралтын тухай тушаал болон хавсралтын хуулбар, Нефть импорт концерны Хөвсгөл аймаг дахь шатахуун тээврийн авто баазын даргын 1996 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 61 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаал болон хавсралтын хуулбар, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн газрын даргын 1996 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 152 дугаартай Ажилд авах тухай тушаал болон хавсралтын хуулбар, Нефть импорт концерн /ХК/-ий Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 010 дугаартай 1997 оны ээлжийн амралтын тухай тушаал болон хавсралтын хуулбар, 1997 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 048 дугаартай Тэтгэмж олгох тухай НИК хувьцаат компаний Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазын даргын 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 125 дугаартай Шагнал олгох тухай тушаал болон хавсралтын хуулбар, 1999 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 22 дугаартай Автомашин данснаас хасаж фондлох ба худалдах тухай тушаал болон хавсралтын хуулбаруудад тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 29-37 дугаар хуудас), Б-гэ овогтой Б-ын 008273 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 38-41 дүгээр хуудас) зэрэг баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
Нэхэмжлэгч Б.Б- нь 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 6 дугаар сарын 15-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 71-р тал)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С Б-гийн Б-ын Тээврийн яамны харьяа Авто тээврийн 24 дүгээр баазад 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авто засварчнаар, 1987 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал хугацаанд жолоочоор, 1988 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд авто цистерний жолоочоор, 1988 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд засварчнаар, 1989 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Авто тээврийн 19 дүгээр баазад 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть хангамжийн баазад 1991 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цистерний жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Шатахуун хангамжийн баазад 1992 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд урал машины жолоочоор, Хөвсгөл аймаг дахь Нефть импорт концерний шатахуун хангамжийн баазад 1994 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН