Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00477

 

 2024 оны 05 сарын 09 өдөр Дугаар 155/ШШ2024/00477

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч***т оршин суух, Д Н-гийн Мийн нэхэмжлэлтэй,

Хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авах хугацааг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч 155/2024/00415/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Мэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээМиний төрсөн ах Н- овогтой М нь 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өвчний улмаас бурхан болсон юм.

Ах маань бурхан болохоосоо өмнө өөрийн эзэмшлийн 1472ХӨВ улсын дугаартай frontier маркийн бага оврын ачааны машинаа надад үлдээсэн ба одоо миний бие эзэмшиж байгаа билээ.

Ах минь бурхан болохоосоо өмнө ганцаараа амьдарч байсан ба амьдарч албан ёсоор гэрлэлт бүртгүүлж байгаагүй, өөрийн гэсэн үр хүүхэдгүй хүн байсан юм.

Миний бие эхээс есүүлээ, бусад ах, эгч, дүү нар маань тухайн машиныг надад өгөхийг зөвшөөрснөө илэрхийлсэн ба тухайн машиныг миний эзэмшилд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, бүгд хүлээн зөвшөөрч байгаа болно.

Ахыг бурхан болсны дараа манай суманд машины үзлэг оношилгоо ирэх үед машины бичиг баримтаа шилжүүлж авах гэтэл эзэмшигч нь нас барсан бол 1 жилийн дараа шилжүүлж авах боломжтой гэсэн хариу өгсөн.

Нэг жил өнгөрсөн учраас одоо машины бичиг баримтыг шилжүүлэхээр Хөвсгөл аймгийн автотээврийн газарт хандахад нотариатчаас өвлөх эрхийн гэрчилгээ авч ир гэсэн. Нотариатч ортол өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй, хуулийн хугацаа хэтрүүлсэн байна гэсэн хариу өглөө.

Дээрх хөдлөх эд хөрөнгийг миний ах Н.М, эгч Н.О, Н.С, ах Н.М, дүү Н.М, Н.М, Н.С нар нь өв хүлээн авах хүсэлт гаргаагүй, надад өвлүүлэхийг хүлээн зөвшөөрсөн ба Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар хуульд заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх тул тэд өв хүлээн авах эрхээ алдсан байна.

Иймд Н.Мэ миний өв (1472ХӨВ улсын дугаартай frontier маркийн бага оврын ачааны машин) хүлээн авах хугацааг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Н.Мэ шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Н- овогтой Мэ нь тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хөдлөх өв хөрөнгийн хугацаа сэргээлгэх тухай хүсэлт гаргасан болно. Хүсэлтээ сумын Засаг даргын тамгын газрын даргатай уулзаж сумандаа хүсэлт гаргаж болох болсон тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

Иймд нэхэмжлэлийг буцааж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Мэ нь хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Мэ нь хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлээсээ татгалзсан тухай тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба энэ нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Н.Мийн хөдлөх эд хөрөнгийн өв хүлээн авах хугацаа сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувь 35,100 (гучин тав мянга нэг зуу) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, нэхэмжлэгч нь дахин энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН