Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2024/00480

 

 

 

 

 

 

 

2024 5 9 155/ШШ2024/00480

 

 

Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***т оршин суух, Х Цийн Ч,

Хариуцагч: ***т оршин суух, Г Оийн Б нарт холбогдох,

Үндсэн зээл 15,586,544.92 (арван таван сая таван зуун наян зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3,171,786.69 (гурван сая нэг зуун далан нэгэн мянга долоон зуун наян зургаа) төгрөг 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 290,840.30 (хоёр зуун ерэн мянга найман зуун дөч) төгрөг 30 (гуч) мөнгө, нийт 19,049,171.91 (арван есөн сая дөчин есөн мянга нэг зуун далан нэг) төгрөг 91 (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хүлээн авч, 155/2024/00463/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ц.Ч, О.Б нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр №ЗГ/202247515161 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийн зээлийг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.

Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,413,455.08 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2,677,643.07 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,306.95 төгрөг, нийт 7,115,405.10 төгрөг төлсөн байна.

Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 15,586,544.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,171,786.69 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 290,840.30 төгрөг, хугацаа хэтрүүлээд 398 хоног болж байна.

Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:

1. 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт:

А. Үндсэн зээлийн төлбөрт -15,586,544.92 төгрөг,

Б. Зээлийн хүүгийн төлбөр-3,171,786.69 төгрөг

В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-290,840.30 төгрөг, нийт 19,049,171.91 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Ч, О.Б нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Бид 2022 оны 3 дугаар сарын 7-ны өдөр Хаан банк ХК-аас 20,000,000 төгрөгийн зээлийг мал худалдаж авах зорилгоор зээлсэн. Тэр мөнгөөрөө 20 гаруй тооны үхэр худалдаж авсан. Тэгээд графикийн дагуу эхний төлөлтдөө 6,200,000 төгрөг төлсөн. Үүний дараа 2023 оны өвлөөс зуд болж эхэлсэн ба худалдаж авсан үхэрнүүд маань үхсэн. Ингээд дараагийн төлөлтөө бүрэн хийж чадалгүй 1,000,000 төгрөг төлсөн. 2023-2024 онд зуд болсон учраас бид үлдсэн зээлээ төлөх чадваргүй болсон юм. Үлдсэн мал маань 2024 онд ахиад зуд болж, эрсэдсэний улмаас төлөлтөө хийх боломжгүй болоод байна. 2024 оны хаврын ноолуурын мөнгөөр малын өвс тэжээлээ худалдаж авахад зарцуулсаар байгаад, зээлээ төлж чадалгүй өнөөдрийг хүрлээ.

Иймд Хаан банк ХК-аас нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 15,586,544.92 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 3,171,786.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 290,840.30 төгрөг, нийт 19,049,171.91 төгрөгийг боломжоороо төлж дуусгая гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Ц.Ч, О.Б нараас үндсэн зээл 15,586,544.92 (арван таван сая таван зуун наян зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3,171,786.69 (гурван сая нэг зуун далан нэгэн мянга долоон зуун наян зургаа) төгрөг 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 290,840.30 (хоёр зуун ерэн мянга найман зуун дөч) төгрөг 30 (гуч) мөнгө, нийт 19,049,171.91 (арван есөн сая дөчин есөн мянга нэг зуун далан нэг) төгрөг 91 (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Ч, О.Б нар нь үндсэн зээл 15,586,544.92 (арван таван сая таван зуун наян зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3,171,786.69 (гурван сая нэг зуун далан нэгэн мянга долоон зуун наян зургаа) төгрөг 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 290,840.30 (хоёр зуун ерэн мянга найман зуун дөч) төгрөг 30 (гуч) мөнгө, нийт 19,049,171.91 (арван есөн сая дөчин есөн мянга нэг зуун далан нэг) төгрөг 91 (ерэн нэг) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,196 (хоёр зуун тавин гурван мянга нэг зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч, О.Б нараас 126,598 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн найм) төгрөгийг, улсын орлогоос 126,598 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Ч, О.Б нарт холбогдох үндсэн зээл 15,586,544.92 (арван таван сая таван зуун наян зургаан мянга таван зуун дөчин дөрөв) төгрөг 92 (ерэн хоёр) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 3,171,786.69 (гурван сая нэг зуун далан нэгэн мянга долоон зуун наян зургаа) төгрөг 69 (жаран ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 290,840.30 (хоёр зуун ерэн мянга найман зуун дөч) төгрөг 30 (гуч) мөнгө, нийт 19,049,171.91 (арван есөн сая дөчин есөн мянга нэг зуун далан нэг) төгрөг 91 (ерэн нэг) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Ч, О.Б нар нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 19,049,171.91 (арван есөн сая дөчин есөн мянга нэг зуун далан нэг) төгрөг 91 (ерэн нэг) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253,196 (хоёр зуун тавин гурван мянга нэг зуун ерэн зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч, О.Б нараас 126,598 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн найм) төгрөгийг, улсын орлогоос 126,598 (нэг зуун хорин зургаан мянга таван зуун ерэн найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН