Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2024/00482

 

 

2024 оны 5 сарын 10 өдөр Дугаар 155/ШШ2024/00482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***д оршин суух, Г Дгийн Д

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 5-ны хүлээн авч, 155/2024/00280/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний биеД овогтой Д нь 1981-1984 онд цэргийн алба хааж ирээд 1985 оны 4 дүгээр сарын 22 ны өдрөөс Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн хашааны бригадад ажилчнаар томилогдон 1989 оны 3 дугаар сарын 01 хүртэл ажиллаж байгаад 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус нэгдлийн хөдөлмөрийн хоршооллын нятлан бодогчоор 1989 оны 6 дугаар сарын 19 хүртэл ажилласан болно. Мөн 1989 оны 7 дугаар сарын 01- ний өдрөөс туслах үйлдвэрийн бригадад нормчноор томилогдон 1993 оны 11 дугээр сарын 17-ны өдөр хүртэл ажилласан ба С-Амьдрал нэгдэл өмч хувьчлал явагдан бүрэн бус хариуцлагатай компани болж өөрчлөгдөж уг компани нь малчдад үйлчлэн зуучлах чиглэлийг баримтлах болсон бөгөөд миний бие 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус компанийн мал мах бэлтгэх ба борлуулах гэрээт ажилчнаар 1997 оны 12 дугаар сарын 31 хүртэл буюу С- Амьдрал компанийг татан буугдтал ажилласан болно.

Одоо миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн албан хаагчдын хайхрамжгүй, хайнга байдлаас болон С - Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар тушаал, Их-Уул сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 тоот захирамж, мөн Смьдрал нэгдпийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаар тушаалд Дыг Д гэж бичсэн, хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн, мөн С-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компанитай хийсэн мал мах бэлтгэх ба борлуулах гэрээт ажилтны гэрээ болон ажпаас чөлөөлсөн тушаал зэрэг нь архивт байхгүй зэргээс улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байгаа болно. Иймд миний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Смьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-амьдрал ББХК-д 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Дыг бид нар гэр бүлийн хүрээнд Д.Д гэж дууддаг байсан учраас зарим тушаалуудын нэр зөрсөн, хөдөлмөрийн дэвтрээ хаяж үрэгдүүлсэн, мөн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдэл хувьчлагдаж С-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компани болоход тэнд ажиллаж байсантай холбогдох тушаал шийдвэр, баримт архиваас олдохгүй зэргээс болоод түүний ажиллаж байсан байдлыг шүүхээр тогтоолгох шаардлагатай боллоо. Нэхэмжлэгч Д.Д Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал бүрэн бус хариуцлагатай компанид 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал гэрээт ажилчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоолгохоор хүсэлт гаргасан ба шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээгээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулж байна. Үүнд:

Нэхэмжлэгчийн Д.Дын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Г овогтДгийн Дын иргэний үнэмлэхийн хуулбар, Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн ГД Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С амьдрал нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай Ажилд томилох тухай Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ардын Депутатуудын Хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай Их-Уул сумын С амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоолын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Монгол улсын Батлан хамгаалах яам, Батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11202 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 0070 дугаартай итгэмжлэл, ХУР системээс 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасанДгийн Дын иргэний үнэмлэхийн лавлагаа, Г Д-ийн Жгийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 3/125 дугаартай албан бичиг,Дгийн Дын 1985 оны 1-6, 1986 оны 1-10, 1988 оны 1-10, 12, 1989 оны 1-3 саруудад авч байсан цалингийн тооцооны хүснэшгт, 70 дугаар дансны архивын баримтууд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн CVL2446430001001166 дугаартай Д-ийн Дын төрсний бүртгэлийн лавлагаа, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн CVL2467010001002843 дугаартай Дгийн Дын төрөл садангийн лавлагаа, Хөвсгөл аймгийн Ардын Хурлын Гүйцэтгэх захиргааны Өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23 дугаартай Их-Уул сумын С-амьдрал нэгдлийг хувьчлах тухай тогтоолын хуулбар, хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Түгсүрэнгийн Нямсүрэнгийн 1988 оны 3 дугаар сарын 28, 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн төрөлтийн түүх, нярай хүүхдийн өсөлтийн түүхэд Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Эрүүл мэндийн төвийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтад хэвлэгдсэн Г Дын Н-ын регистрийн дугаарын лавлагаа, Г Дын Оын овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-12, 44-55 дугаар тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.С, Б.Э нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 33-35, 56,57 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Дын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, ГД Д /дд44444444/-ын иргэний мэдээлэл цахим мэдээллийн санд бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний нэр, овог, нэр өөрчилсөн бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг баримтыг, Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн хувьчлах тухай тогтоол, нэгдлийн гишүүдийн нэрсийн бүртгэл, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал ББХК, Манхан ББХК, Асгат ББХХоршооны баримтууд тус тус бий эсэх, дээрх байгууллагуудадД овогтой Д (Д)-т холбогдох тушаал, шийдвэр бий эсэх талаарх лавлагааг, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Засаг даргын Тамгын газраас С-Амьдрал нэгдэл, /С-Амьдрал ББХК/ -ийн баримтаасД овогтой Дын ажиллаж байсантай холбогдох цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарыг тус тус гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-21, 24 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Смьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажилчнаар, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл хугацаанд нормчноор, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал ББХК-д 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд гэрээт ажилчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тоо бүртгэгч, туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлтийн шаардлагыг тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Д нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

НэхэмжлэгчД овогтой Дыг Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдэлд ажиллаж байх үеийн зарим тушаалдД овогтой Д гэж бичигдсэн, иргэний улсын бүртгэлд Дгийн Д (лл99999999) гэх бүртгэл байхгүй, тэрээр иргэний улсын бүртгэлдДгийн Д нэрээр бүртгэлтэй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

ГДгийн Дын иргэний үнэмлэхийн хуулбар,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ...Дгийн Д (рж63020533) гэх бүртгэл иргэний цахим мэдээллийн санд бүртгэлтэй байх бөгөөд төрсний бүртгэлийн лавлагааг хүргүүлэв.Д овогтой Д (рж63020533) гэх бүртгэл иргэний цахим мэдээлллийн санд бүртгэгдээгүй байна. гэх бичилт бүхий 1/507 дугаартай албан бичиг, (хавтаст хэргийн 22-р тал)

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангаас 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан овог CVL2446430001002841 дугаартай ГД Дын төрсний бүртгэлийн лавлагаа,

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээсД Дын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт зэрэг баримтад бичигдсэн регисрийн дугаар: рж63020533, овог нэр:Д Д, төрсөн аймаг: Хөвсгөл, сум: Их-Уул ... гэх бичилтүүд хоорондоо зөрүүгүй, (хавтаст хэргийн 18-21-р хуудас)

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...Д.Д нь эцэг эхээс долуулаа. Бид нар гэр бүлийн хүрээнд Д.Д гэж дууддаг байсан ба манай гэр бүлд Д гэх нэртэй төрсөн ах дүү байхгүй юм. ... гэх тайлбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байх тулД овогтой Д нэрээр бичигдсэн Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С амьдрал нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай ажилд томилох тухай тушаалуудын архивын хуулбарыг тус тусД овогтой Дт холбогдох баримт мөн гэж дүгнэн нотлох баримтад үнэлэв. (хавтаст хэргийн 5-7-р тал)

Нэхэмжлэгч Д.Д нь Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тоо бүртгэгч, туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ...Д овогтой Дийг 4 дүгээр сарын 22-ны өдрөөс туслах үйлдвэрийн хашааны бригадад ажилчнаар... ажиллуулсугай гэх бичилт бүхий №18 дугаартай Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5, 72 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1987 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн ТУШААХ НЬ: 1.Нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын тоо бүртгэгчээр Дн Дийг 2-р сарын 21-ний өдрөөс ...тус тус томилон ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1986 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн ...2.Дн Дийг 5-р сарын 4-ний өдрөөс нэгдлийн тооцооны ня-богоор түр хугацаагаар ...тус тус томилсугай. ...гэх бичилт бүхий Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 74 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай 1.Орон тооны цомтголоорДн Дийг 2 дугаар сарын 08-ний өдрөөс эхлэн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадын тоо бүртгэгчийн ажлаас чөлөөлж, сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд ...тус тус шилжүүлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 75 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 37 дугаартай ...1.Их-Уул сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны 1989 оны 6-р сарын 28-ны өдрийн 18-р захирамжийг үндэслэнД овогтой Дийг 7-р сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор томилон ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 76 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 50 дугаартай 1.Нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор ажиллаж байсан Д.Дийг өөрийн нь хүсэлтээр 9-р сарын 7-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлж сумын АДХ-ын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажлаас чөлөөлөх тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 77 дугаар хуудас)

 

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1989 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн ...Д.Дийг зохион байгуулагч нягтлан бодогчоос чөлөөлж, С-Амьдрал нэгдлийн зөвлөлийн мэдэлд шилжүүлсүгэй... гэх бичилт бүхий 18 дугаартай Ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн даргын 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн ...Д овогтой Дийг 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад нормчноор томилон ажиллуулсугай... гэх бичилт бүхий №37 дугаартай Ажилд томилох тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №23 дугаартай Их-Уул сумын С амьдрал нэгдлийг хувьчлах тухай тушаалд аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 8 дугаар хуудас)

Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн хувьчлалын тооцоо 1993-11-11 гэх баримтын 409 дугаарт Мал хөрөнгө авсан хүний овог, нэр гэх хэсэгтД Д, авсан хөрөнгийн хэмжээ мян.төг гэх хэсэгт 3,0, мал толгой гэх хэсэгт 8, мянган төгрөг гэх хэсэгт 3,0 ягаан тасалбар гэх хэсэгт 3,0 ... гэх бичилт бүхий баримтад аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 68-70 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт С амьдрал нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1984, цех, тасаг, бригад гэх хэсэгт 4-р бригад, эрхэлдэг ажил гэх хэсэгт бригадын дарга, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1984, оршдог сум район гэх хэсэгт Их-Уул гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 19-р хуудас)

Гэрч Ш.Сын ...Д.Д нь 1985 оноос цэргээс ирээд нэгдэл тарах хүртэл Их-Уул сумын С амьдрал нэгдэлд тоо бүртгэгчээр, туслах ажилтан зэргээр ажиллаж байсан. ... ...гэх мэдүүлэг,

Гэрч Б.Эгийн ... Д.Д нь 1985 оноос цэргээс ирээд С амьдрал нэгдлийн үйлдвэр бригадад ажиллаж байсан. Энэ бригадад олон зүйл хийж байсан. Хамгийн сүүлд тоо бүртгэгч хийж байсан. С амьдрал нэгдлийг тарах хүртэл ажилласан.... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 34, 56 дугаар тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.Д нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тоо бүртгэгч, туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч Д.Д нь 1981 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 9-р тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ГДгийн Дын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын С-Амьдрал нэгдлийн туслах үйлдвэрийн бригадад 1985 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нормчноор, 1987 оны 02 дугаар сарын сарын 24-ний өдрөөс 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаанд тоо бүртгэгч, туслах нягтлан бодогчоор, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 6 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд зохион байгуулагч, нягтлан бодогчоор, 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Дын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН