| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шараагийн Эрдэнэцэцэг |
| Хэргийн индекс | 171/2018/0029/э |
| Дугаар | 000051 |
| Огноо | 2018-01-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 000051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогч Д.Т
Шүүгдэгч С.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1966 оонд төрсөн С.Б
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3 сав 90 кг будаг хулгайлж авч гарахаар завдаж 762.204 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ үнэн зөв мэдүүлсэн учир мэдүүлэг өгөхгүй, хөнгөн ял өгнө үү гэв.
-Хохирогч Д.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Будгаа буцаан хүлээж авснаар хохирол барагдсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.
-Хохирогч Д.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... тээврийн хэрэгсэл ашиглан 3 сав 90 кг Риса-71 загварын будаг хууль бусаар авч гарч явж байгаад шалган нэвтрүүлэх 2 дугаар пост дээр баригдсан байсан гэсэн мэдүүлэг /хх 18-20 ху/,
-Гэрч О.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нийт 1170 кг Рис-71 загварын хэвний будаг нярваас авсан. Би тухайн үед гарч байгаа ээлжин дээрээ зохих шаардлагатай будгийг ажилчдад олгож өгдөг. Цутгуурын цехийн хэвний хэсэгт байдаг будаг хадгалах өрөөнд хадгалдаг. Уг өрөө нь цоож цуургатай нийт 3 ширхэг түлхүүртэй. Уг түлхүүр нь 3 мастерт байдаг. Ажил явагдаж байх үед заримдаа түгжээтэй, заримдаа түгжээгүй байдаг. Хадгалалт хамгаалалтыг тухайн өдрийн мастерууд хариуцдаг. Би будаг алга болсон талаар мэдээгүй, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шалган нэвтрүүлэх 2 дугаар постоор явахад 3 сав цэнхэр будаг постны гадаа байхаар нь манай дээр ашигладаг будаг байна гээд хараад өнгөрсөн. С.Б нь өмнө нь манай цехэд ажиллаж байсан гэдэг юм, энэ хүн манай будаг хадгалах өрөөнд орох ямар ч эрхгүй. Онгорхой байх үеэр орсон байх гэж бодож байна. Энэ будгийг хэрэглэж болно гэсэн чанар хяналтын хэлтсээс өгсөн чиглэлийн дагуу хэрэглэдэг гэсэн мэдүүлэг /хх 46-48 ху/
-Гэрч Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Риса-71 будаг нь ширмэн цутгамалын хэвийг будахад зориулагдсан будаг юм. Энэ будаг нь няравын хариуцдаг агуулах буюу химийн агуулахад хадгалагдаж байдаг. Мастерууд ажлын хэрэгцээнээс шалтгаалж шаардах хуудсаа өгдөг. Мастерууд өөрсдийн авсан будгаа будаг хадгалах өрөөнд хадгалдаг. Энэ өрөө нь цоожтой байдаг. Няравын агуулахаас будаг алдагдах боломжгүй. Харин мастерийн будаг хадгалах өрөөнөөс ажилчдад будгаа гаргаж өгөх хооронд түр эзгүй орхиход алдагдах боломжтой гэсэн мэдүүлэг /хх49-51 ху/
-Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх8-9 ху/
-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 14-15 ху/
-Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 11 ху/
-Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 70 ху/
-Эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №ОЦ/17-253 тоот 762.204 төгрөг гэх дүгнэлт /хх 23-30 ху/
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/
-С.Б яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 67-68 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,нотолгооны ач холбогдолтой,дээрхи үйл баримтад хамааралтай байх тул шүүх үндэслэсэн бөгөөд шүүгдэгч С.Б гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3 сав 90 кг будаг хулгайлж авч гарахаар завдаж 762.204 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Д.Т “Будгаа буцаан хүлээж авснаар хохирол барагдсан. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, мөн ял шийтгэлийг шалгах хуудас, эд зүйлийн үнэлгээ болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Б дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч гарахаар завдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч С.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зүйтэй гэж үзлээ.
Энэ хэргийн улмаас хохирогчид 762.204 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Иймд энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдав.