Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 155/ШШ2024/00499

 

 

2024 оны 5 сарын 15 өдөр Дугаар 155/ШШ2024/00499

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***т оршин суух, Ш овогт Д-гийн М,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 155/2024/00357/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Д.М нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд 1969 онд төрсөн бөгөөд Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд суралцаж 10 дугаар ангийг 1987 онд төгсөж Хөвсгөл аймгийн Рэнчинлхмүбэ сумын Алтантал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сард шаварчнаар элсэн орсон билээ. Түүнээс хойш 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал шаварчнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөж, тус сумынхаа 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилчнаар тус тус ажиллаж байсан.

Одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол тухайн нэгдэлд ажиллаж байсан хугацаанд хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, зарим тамга тэмдэг нь дарагдаагүй, аймгийн архиваас холбогдох тушаал олдоогүй, цалин хөлсний баримт сумын захиргаанд бүрэн хадгалагдаж үлдээгүйн улмаас холбогдох лавлагаа бүрэн гараагүй зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд Д.М миний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдэлд 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд барилгын бригадад шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 4-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуулийг 1987 онд суралцаж төгсөөд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр ажиллаж байгаад курсэд суралцсан. Тэгээд дараа нь тус сургуульдаа 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан. Одоо өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл хөдөлмөрийн дэвтрийн нөхөн бичилт дутуу, зарим ажилд орсон, гарсан тушаал байхгүй байгаа учраас шүүхэд хандсан.

Иймд нэхэмжлэгч Д.Мын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10-н жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Ш Д-гийн Мын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын Тамгын газрын архиваас 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр гаргаж ирүүлсэн Д-гийн Мын 1988 оны 4, 5, 7, 8 дугаар сарууд, 1989 оны 1, 8 дугаар сарууд, 1990 оны 1-3 дугаар сар, 7-9 дүгээр сар, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 2, 3, 8-12 дугаар сарууд, 1992 оны 10, 11 дүгээр сарууд, 1993 оны 4, 5 дугаар саруудын цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Нийгмийн даатгал нөхөн төлсөн тухай №1709000354 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтантал нэгдлийн захиргаанаас Д- овогтой Мт 1988 оны 7 дугаар сарын 6-ны өдөр нээж олгосон Хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчээс баримт ирүүлсэн тухай тайлбар, .Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Зарим хүмүүсийг ажилд томилох тухай 56 дугаартай тушаал болон хавсралтын хуулбар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Ажилчин түр авч ажиллуулах тухай 134 дугаартай тушаал, 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажилчин авах ба өөрчлөх тухай 104 дугаартай тушаалын хуулбар, 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Ажилчдыг шагнах тухай 144 дугаартай тушаал болон хавсралтын хуулбар, 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Ажилчдад амралт олгох тухай 65 дугаартай тушаал болон хавсралтын хуулбар, 1998 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Ажилчин ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай 46 дугаартай тушаалын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Д-гийн Маас 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Э-ын Хд олгосон 0298 дугаартай итгэмжлэл, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (хх-ийн 3-35, 51-58, 61 дүгээр хуудас)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.П, Л.Б нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 45-46, 59-60 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Д- овогтой Мын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрын карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбарыг гаргуулж нотлох баримт бүрдүүлсэн. (хх-ийн 47-50 дугаар тал)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь тус шүүхэд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.М нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч Д.М нь Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

Д- овогтой Мын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдэл болон тус сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байхдаа авч байсан 1988 оны 4, 5, 7, 8 дугаар сарууд, 1989 оны 1, 8 дугаар сарууд, 1990 оны 1-3 дугаар сар, 7-9 дүгээр сар, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 2, 3, 8-12 дугаар сарууд, 1992 оны 10, 11 дүгээр сарууд, 1993 оны 4, 5 дугаар саруудын цалин, хөлсний түүвэр, 70 дугаар дансны архивын хуулбарт Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 4-32 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн захиргаанаас 1988 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д- овогтой овогтой Мт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн даргын 1987 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 56 дугаартай Зарим хүмүүсийг ажилд томилох тухай тушаал, түүний хавсралтад ... Овог нэр гэх хэсэгт 23.Д- М, эм, Ажилд орсон сар гэх хэсэгт 7, ажилд орсон өдөр гэх хэсэгт 21 ... гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 52 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 134 дугаартай ...Байрын цэвэрлэгч Н.Д хувийн чөлөө авч Мөрөн явсан учир 1989.II.I-ээс 16-ныг хүртэл Цагаан хэрэглэл угаагч Б.Э өвчилж акт авсан учир II-р сарын 16-наас Л.Н холбоонд ажиллахаар шилжсэн тул оронд нь Д.Мыг тус тус түр авч ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилчин түр авч ажиллуулах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 53 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 104 дугаартай ... Д.Мыг 1987 оны 12 дугаар сарын 4-нөөс эхлэн хувцас өлгөгчөөр ...авч ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Ажилчин авах ба өөрчлөх тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 54 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1990 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 144 дугаартай Ажилчдыг шагнах тухай тушаал, түүний хавсралтад ... д/д гэх хэсэгт 5, багш ажилчид гэх хэсэгт Д.М, албан тушаал гэх хэсэгт жижүүр, төгрөг гэх хэсэгт 20... гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 55 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 65 дугаартай Ажилчдад амралт олгох тухай тушаал, түүний хавсралтад ... № гэх хэсэгт 22, Овог нэр гэх хэсэгт Д.М, амрах хугацаа гэх хэсэгт 20/VI-5/III ... гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 56, 57 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаартай ... Н.Ц ажилдаа орох болсон тул 1993 оны 4-р сарын 1-нээс эхлэн авч, байрын жижүүр байсан Д.Мыг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй. ... гэх бичилт бүхий Ажилчин ажилд авч, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 58 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрын картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн сургууль, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт байрны жижүүр, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1987, оршдог сум район гэх хэсэгт Рэнчинлхүмбэ гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)

Гэрч Ц.Пгийн ...Д.М нь Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сараас 1993 он хүртэл байрын жижүүрээр ажиллаж байсан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Л.Бгийн ... Д.М нь 1987 онд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн Туслах үйлдвэрийн бригадад шаварчнаар ажиллаж байсан. ...Би тухайн үед мөн тус бригадад шаварчнаар хамт ажиллаж байсан. ...гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 45, 59 дүгээр тал)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.М нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ш овогт Д-гийн Мын Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Алтан тал нэгдлийн барилгын бригадад 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд шаварчнаар, Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 10 жилийн дунд сургуульд 1987 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хувцас өлгөгчөөр, 1989 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд байрын жижүүрээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН