| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00481/И |
| Дугаар | 155/ШШ2024/00521 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00521
2024 5 17 155/ШШ2024/00521
Хариуцагч нарын зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***т оршин суух, О Бын Н,
Хариуцагч: ***т оршин суух, Т Э-ын Д нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,528,237.78 (гурван сая таван зуун хорин найман мянга хоёр зуун гучин долоо) төгрөг 78 (далан найм) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 585,524.68 (таван зуун наян таван мянга таван зуун хорин дөрөв) төгрөг 68 (жаран найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,006.94 (хорин дөрвөн мянга зургаа) төгрөг 94 (ерэн дөрөв) мөнгө, нийт 4,137,769.40 (дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран ес) төгрөг 40 (дөч) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 155/2024/00481/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын захирал Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Н, Э.Д нар нь ХААН банкны Хөвсгөл салбарын Түнэл тооцооны төвтэй 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр №ЗГ/202247824807 тоот дугаартай зээлийн гэрээ байгуулж, 6,600,000 төгрөгийн зээлийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай малчны зээлийг өрхийн хэрэглээний зориулалтаар зээлж авсан.
Зээлдэгч нь 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар зээл эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 3,071,762.22 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,006,647.30 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,582.51 төгрөг, нийт 4,085,992.03 төгрөг төлсөн байна.
Өнөөдрийн байдлаар зээлийн төлбөр 3,528,237.78 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 585,524.68 төгрөг, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 24,006.94 төгрөг, хугацаа хэтрүүлээд 158 хоног болж байна.
Иймд банк зээлийн гэрээний 6-р зүйлийн 6.1.1 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хүргүүлж байна. Үүнд:
1. 2024 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн байдлаар зээлийн төлбөрт:
А. Үндсэн зээлийн төлбөрт -3,528,237.78 төгрөг,
Б. Зээлийн хүүгийн төлбөр-585,524.68 төгрөг
В. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр-24,006.94 төгрөг, нийт 4,137,769.40 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б овогтой Н миний бие Хаан банкны нэхэмжилж буй 4,137,769.40 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч Э.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Э- овогтой Д миний бие Хаан банкны нэхэмжилж буй 4,137,769.40 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбар нь хариуцагч Б.Н, Э.Д нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,528,237.78 (гурван сая таван зуун хорин найман мянга хоёр зуун гучин долоо) төгрөг 78 (далан найм) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 585,524.68 (таван зуун наян таван мянга таван зуун хорин дөрвөн) төгрөг 68 (жаран найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,006.94 (хорин дөрвөн мянга зургаа) төгрөг 94 (ерэн дөрөв) мөнгө, нийт 4,137,769.40 (дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран ес) төгрөг 40 (дөч) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Н, Э.Д нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,528,237.78 (гурван сая таван зуун хорин найман мянга хоёр зуун гучин долоо) төгрөг 78 (далан найм) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 585,524.68 (таван зуун наян таван мянга таван зуун хорин дөрөв) төгрөг 68 (жаран найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,006.94 (хорин дөрвөн мянга зургаа) төгрөг 94 (ерэн дөрөв) мөнгө, нийт 4,137,769.40 (дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран ес) төгрөг 40 (дөч) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,155 (наян нэгэн мянга нэг зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Э.Д нараас 40,577.5 (дөчин мянга таван зуун далан долоо) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 40,577.5 (дөчин мянга таван зуун далан долоо) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Н, Э.Д нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3,528,237.78 (гурван сая таван зуун хорин найман мянга хоёр зуун гучин долоо) төгрөг 78 (далан найм) мөнгө, зээлийн хүүгийн төлбөр 585,524.68 (таван зуун наян таван мянга таван зуун хорин дөрөв) төгрөг 68 (жаран найм) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 24,006.94 (хорин дөрвөн мянга зургаа) төгрөг 94 (ерэн дөрөв) мөнгө, нийт 4,137,769.40 (дөрвөн сая нэг зуун гучин долоон мянга долоон зуун жаран ес) төгрөг 40 (дөч) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81,155 (наян нэгэн мянга нэг зуун тавин тав) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Н, Э.Д нараас 40,577.5 (дөчин мянга таван зуун далан долоо) төгрөг 5 (тав) мөнгийг, улсын орлогоос 40,577.5 (дөчин мянга таван зуун далан долоо) төгрөг 5 (тав) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ХААН банк ХК-ийн Хөвсгөл салбарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН