| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00501/И |
| Дугаар | 155/ШШ2024/00522 |
| Огноо | 2024-05-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 155/ШШ2024/00522
2024 5 17 155/ШШ2024/00522
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***д байрлах Голомт банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***од оршин суух, Ц М-ын Ат холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,245,690.01 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун ер) төгрөг 01 (нэг) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 118,794.79 (нэг зуун арван найман мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөг 79 (далан ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,469.79 (арван хоёр мянга дөрвөн зуун жаран ес) төгрөг 79 (далан ес) мөнгө, нийт 1,376,954.59 (нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун тавин дөрөв) төгрөг 59 (тавин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2024/00501/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч М.А нь 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Голомт банктай ЗГ1305126614 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 5,500,000 (таван сая таван зуун мянга) төгрөгийн зээлийг жилийн 18 (арван найм) хувийн хүүтэй, 30 (гуч) сарын хугацаатай зээл авсан.
Зээлдэгч М.А нь дугаар ЗГ1305126614 тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 187 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байна. 2024 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд:
Үндсэн зээлийн төлбөрт- 1,245,690.01 төгрөг
Үндсэн хүүний төлбөрт- 118,794.79 төгрөг
Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт- 12,469.79 төгрөг
Нийт- 1,376,954.59 (нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун тавин дөрөв төгрөг тавин есөн мөнгө) төгрөг төлөөгүй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Зээлдэгч М.А-с Голомт банктай байгуулсан дугаар ЗГ1305126614 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 1,376,954.59 (нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун тавин дөрөв төгрөг тавин есөн мөнгө) төгрөгийг гаргуулж, Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч М.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Голомт банк ХК нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,245,690.01 төгрөг, хүүгийн төлбөр 118,794.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,469.79 төгрөг, нийт 1,376,954.59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Миний бие М.А Голомт банк ХК-ийн нэхэмжилсэн үндсэн зээлийн төлбөр 1,245,690.01 төгрөг, хүүгийн төлбөр 118,794.79 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 12,469.79 төгрөг, нийт 1,376,954.59 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компани нь хариуцагч М.Ааас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,245,690.01 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун ер) төгрөг 01 (нэг) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 118,794.79 (нэг зуун арван найман мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөг 79 (далан ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,469.79 (арван хоёр мянга дөрвөн зуун жаран ес) төгрөг 79 (далан ес) мөнгө, нийт 1,376,954.59 (нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун тавин дөрөв) төгрөг 59 (тавин ес) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч М.А нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,245,690.01 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун ер) төгрөг 01 (нэг) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 118,794.79 (нэг зуун арван найман мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөг 79 (далан ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,469.79 (арван хоёр мянга дөрвөн зуун жаран ес) төгрөг 79 (далан ес) мөнгө, нийт 1,376,954.59 (нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун тавин дөрөв) төгрөг 59 (тавин ес) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,982 (гучин зургаан мянга есөн зуун наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 18,491 (арван найман мянга дөрвөн зуун ерэн нэг) төгрөгийг, улсын орлогоос 18,491 (арван найман мянга дөрвөн зуун ерэн нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч М.Ат холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 1,245,690.01 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга зургаан зуун ер) төгрөг 01 (нэг) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 118,794.79 (нэг зуун арван найман мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөг 79 (далан ес) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 12,469.79 (арван хоёр мянга дөрвөн зуун жаран ес) төгрөг 79 (далан ес) мөнгө, нийт 1,376,954.59 (нэг сая гурван зуун далан зургаан мянга есөн зуун тавин дөрөв) төгрөг 59 (тавин ес) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,982 (гучин зургаан мянга есөн зуун наян хоёр) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас 18,491 (арван найман мянга дөрвөн зуун ерэн нэг) төгрөгийг, улсын орлогоос 18,491 (арван найман мянга дөрвөн зуун ерэн нэг) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН