Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 155/ШШ2024/00544

 

 

 

 

 

 

 

2024 5 21 155/ШШ2024/00544

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***д байрлах Голомт банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***од оршин суух, БГ-ийн Н-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,985,143.83 (есөн сая есөн зуун наян таван мянга нэг зуун дөчин гурав) төгрөг 83 (наян гурав) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 981,002.37 (есөн зуун наян нэгэн мянга хоёр) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34,242.29 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 29 (хорин ес) мөнгө, нийт 11,000,388.48 (арван нэгэн сая гурван зуун наян найм) төгрөг 48 (дөчин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 155/2024/00457/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ЗээлдэгчГ- овогтой Н- нь 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Голомт банктай ЗГ2705165535 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулж 6,000,000 (зургаан сая) төгрөгийн зээлийг жилийн 18.6 (арван найм аравны зургаа ) хувийн хүүтэй, 15 (арван тав) сарын хугацаатай зээл авсан.

ЗээлдэгчГ- овогтой Н- нь ЗГ2705165535 тоот зээлийн гэрээний Хавсралт №1 дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, Банкны зүгээс тус үлдэгдэл төлбөрийг удаа дараа шаардсан хэдий ч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар

-үндсэн зээлийн төлбөр 9,985,143.83 төгрөг,

-үндсэн хүүгийн төлбөр 981,002.37 төгрөг,

-нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34,242.29 төгрөг

-нийт 11,000,388.48 төгрөгийг төлөөгүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг "Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэггэй гэж заасныг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 242 дугаар зүйлийн зүйлийн 242.1 дэх хэсэг болон талуудын хооронд байгуулагдсан болон талуудын хооронд байгуулагдсан ЗГ2705165535 дугаар Зээлийн болон барьцааны гэрээнүүдийг тус тус үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

ХариуцагчГ- овогтой Н--ээс 11,000,388.48 (арван нэгэн сая гурван зуун наян найман) төгрөг 48 (дөчин найм) мөнгийг гаргуулж Голомт банкинд олгуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Н- нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.Н- нь Голомт банкнаас авсан зээлийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.

Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эргэн төлөх боломжгүй байсан. Одоо ажилдаа эргэн орсон тул төлөх боломжтой.

Үндсэн зээлийн төлбөрт 9,985,143.83 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 981,002.37 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 34,242.29 төгрөг, нийт 11,000,388.48 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компани нь хариуцагч Г.Н-гээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,985,143.83 (есөн сая есөн зуун наян таван мянга нэг зуун дөчин гурав) төгрөг 83 (наян гурав) мөнгө, хүүгийн төлбөр 981,002.37 (есөн зуун наян нэгэн мянга хоёр) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34,242.29 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 29 (хорин ес) мөнгө, нийт 11,000,388.48 (арван нэгэн сая гурван зуун наян найм) төгрөг 48 (дөчин найм) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Н- нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,985,143.83 (есөн сая есөн зуун наян таван мянга нэг зуун дөчин гурав) төгрөг 83 (наян гурав) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 981,002.37 (есөн зуун наян нэгэн мянга хоёр) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34,242.29 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 29 (хорин ес) мөнгө, нийт 11,000,388.48 (арван нэгэн сая гурван зуун наян найм) төгрөг 48 (дөчин найм) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,956 (нэг зуун ерэн мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-гээс 95,478 (ерэн таван мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг, улсын орлогоос 95,478 (ерэн таван мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 9,985,143.83 (есөн сая есөн зуун наян таван мянга нэг зуун дөчин гурав) төгрөг 83 (наян гурав) мөнгө, үндсэн хүүгийн төлбөр 981,002.37 (есөн зуун наян нэгэн мянга хоёр) төгрөг 37 (гучин долоо) мөнгө, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 34,242.29 (гучин дөрвөн мянга хоёр зуун дөчин хоёр) төгрөг 29 (хорин ес) мөнгө, нийт 11,000,388.48 (арван нэгэн сая гурван зуун наян найм) төгрөг 48 (дөчин найм) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,956 (нэг зуун ерэн мянга есөн зуун тавин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Н-гээс 95,478 (ерэн таван мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг, улсын орлогоос 95,478 (ерэн таван мянга дөрвөн зуун далан найм) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт банк хувьцаат компанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН