Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 116/ШШ2024/0008

 

                             

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

 

         Нэхэмжлэгч:  оршин суух гийн /РД:/,  оршин суух ы //, ы /РД:/,

 

              Хариуцагч: Дорнод аймгийн Засаг дарга болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хоорондынДорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтанд хууль бусаар бүртгэгдсэн Г. гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.гийн нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх нэгж талбарын дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-тай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., О., Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж., гуравдагч этгээд Г., гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Ө., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Чинзориг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

                     Нэг: Нэхэмжлэлийн шаардлага:

                 1.1. Нэхэмжлэгч Ц., Б., Б. нар нь Дорнод аймгийн Засаг дарга болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан, Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтанд хууль бусаар бүртгэгдсэн Г. гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.гийн нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх нэгж талбарын дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

                    Хоёр: Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

         2.1. Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 26-д мэлхий овогт гийн д тоотод  700м2 газрыг өмчлүүлжээ[1].

         2.2. гийн нь гэр бүлийн гишүүд болох эхнэр Ц., охин Б., хүү Б. нарын хамт Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна[2].

          2.3. Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 26-д Эцээд овогт ийн д Хэрлэн сумын баг, 2-30 тоотод  700м2 газрыг өмчлүүлсэн байна.[3]

          2.4. ийн нь Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан.[4]

          2.5. Үүний дагуу Г.д 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж, тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна.

         2.6. 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр ийн гоос ын д Хэрлэн сумын баг, ын 2-30 тоот хаягт орших тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г- дугаар 700 м.кв газрыг шилжүүлж[5], 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг олгосон.[6]

       2.7. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0963 дугаартай “Бэлэглэлийн гэрээ”-ээр ын ээс ын *******д Хэрлэн сумын баг, ын 2-30 тоот хаягт орших тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г- дугаар 700 м.кв газрыг шилжүүлж[7], 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээг олгосон.[8]

          2.8. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1592 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр ын *******гээс *******ын д Хэрлэн сумын баг, ын 2-300 тоот хаягт орших ******* тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г- дугаар 700 м.кв газрыг 1 000 000 төгрөгөөр худалдаж[9], 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000520855 тоот гэрчилгээг олгосон.[10]

 

         2.9. Нэхэмжлэгч Ц., Б., Б. нар нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл[11], Дорнод аймгийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сард гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4/140 тоот албан бичгээр ...уг асуудлаар Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой гэсэн хариуг хүргүүлжээ.[12]

         2.10. Нэхэмжлэгч Ц., Б., Б. нараас Дорнод аймгийн Засаг дарга болон Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.[13]

                Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

             3.1. Нэхэмжлэгч Ц., Б., Б. нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Бид Г. гэх өрхийн тэргүүний хамт Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 тоот захирамжаар Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу гэр бүлийн хэрэгцээний газраа өмчлөн авсан. Уг захирамжийн хавсралтын жагсаалтын 26 дахь дугаарт яст мэлхий овогт гийн /РД:*******/, 3 хүний өмчлөлд Хэрлэн сумын баг, ын 2-30 тоотын 28:25 хэмжээтэй, 700м2 талбай бүхий газар өмчлүүлэх гэж бичигдсэн байдаг. Г. нь 2011 онд нас барсан ба нэхэмжлэгч Ц. Сүхбаатар аймагт, Б., Б. нар Улаанбаатар хотод амьдарч байгаа учраас хэсэг хугацаанд хөөцөлдөж чадаагүй, газар өмчилж авсан бүртгэл цахим бүртгэлд байсаар байдаг. Гэрчилгээ гаргуулахаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газартай уулзахад манай хаягт байх газрыг өөр хүний нэр дээр гэрчилгээ олгосон байгааг мэдсэн. Бид газраа ямар нэгэн байдлаар бусдад шилжүүлээгүй, өмчлөх эрхийн гэрчилгээ авч чадахгүй байгаагийн гол шалтгаан нь манай өмчлөн авсан нэгж талбарын дугаараар ийн гэх ДО4256954 паспортын дугаар /РД: ЖЯ91091011/-тай иргэн Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 тоот захирамжийн хавсралт хэсгийн 26 дугаар жагсаалтанд бичигдсэн байгаа ба яг манай нэгж талбарын дугаараар газар эзэмших эрхийн гэрчилгээг аваад хэд хэдэн хүмүүст худалдах, бэлэглэх зэргээр өөрчилсөн байна. 284 дугаартай захирамжийн хавсралтанд дурдсан бусад нэр нь өөрчлөгдөөгүй байна. Одоо бидний өмчилж авсан газрын хаяг нь өөрчлөгдөөд Хэрлэн сумын баг, ын 3 гудамжны 300 тоот гэх хаягтай болоод байна. Бид E-Mongolia системд нэвтэрч үзэхэд ...ын 3-300 тоот хаягт 700м2 газар үнэгүй өмчилсөн гэх лавлагаа гардаг. Нэгж талбарын дугаартай, гэтэл нэгж талбарын дугаар 1 газар дээр өөр өөр иргэнд бүртгэлтэй байгааг ойлгохгүй байна. ...Бидэнд үнэ төлбөргүй газар өмчлүүлэхээр олгосон тухай шийдвэрийг хэн нэгэн эрх бүхий албан тушаалтан хүчингүй болгоогүй. Тэр талаар бидэнд мэдэгдээгүй. Бид өмчлөх эрхээ хэрэгжүүлэх гэхээр өмчлөгчөөр улсын бүртгэлд *******ын гэх нэрээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. Үүнээс өмнө Г., Я., Д.Дожинсүрэн гэх хүмүүсийн нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулаад дуусгавар болсон байна. Гэсэн хэдий ч манай газар дээр ямар нэгэн хүн амьдарч хашаа байшин бариагүй, хоосон газар байсаар байна. Монгол Улсын иргэнд 1 удаа үнэ төлбөргүй газар өмчилж авсан шийдвэр хүчин төгөлдөр байгаа учраас бид дахин газар үнэ төлбөргүй өмчлөн авах эрх үүсэх боломжгүй байгаа болно. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтанд хууль бусаар бүртгэгдсэн Г. гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Г.гийн нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх нэгж талбарын дугаартай, гэрчилгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ц., Б., Б. нар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Алс зайд амьдардаг учраас намайг төлөөлөгчөөр оролцуулж байгаа юм. Нэхэмжлэлийн шаардлага нь хоёр үндсэн шаардлагатай. Дорнод аймгийн Засаг даргын захирамжийн хавсралтад хууль бусаар бүртгэгдсэн Г. гэх бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, гэрчилгээг хүчингүй болгуулах саналыг гаргасан. Энэ хүмүүсийн хувьд хууль ёсны дагуу газар өмчилж авсан. Гэр бүлийн хэрэгцээний газрыг анх 2006 оны 02 дугаар сард хүсэлтээ гаргаж гэрчилгээжүүлж авсан байдаг. Шийдвэр нь 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр гарч баталгаажсан. Өрхийн тэргүүн Г., Б., Ц., Б. нарыг гэрчилгээн дээр нэрийг нь дурдсан. Газраа өмчилж аваад улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж чадаагүй байхад аав нь нас барсан. Е-Монголиа дээр нэр нь бүртгэгдсэн, газрын мэдээлэл бүртгэлтэй байсан. Гэрчилгээгээ авах хүсэлтээ Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргахад “...манай байгууллагын хэн нэг хүн алдаа гаргаж гэрчилгээг шинээр гаргаж өгсөн байна. Ингээд цааш худалдаалсан үйлдэл гаргасан юм байна. Гэхдээ энэ нь хууль бус юм. Тиймээс та нар хашаандаа хашаа барьж амьдрах бүрэн боломжтой” гэж мэдэгдсэн. Энэ талаар өргөдлөө мөн аймгийн Засаг даргад гаргахад “таны өмчлөлийн газар мөн байна. д холбогдох нотлох баримт байхгүй байна, Г. гэх хүний нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан учраас бид шийдвэрлэж чадахгүй. Тиймээс шүүхэд хандах хэрэгтэй” гэж зөвлөсөн байсан. Яагаад энэ газар нь Г.гийн нэр дээр очсон гэдэг нь мэдэгдэхгүй байгаа юм. Нэгж талбарын хэмжээ, нэгж талбарын дугаар, хаяг нь яг тохирч байгаа юм. Монгол Улсын иргэнд газар олгохдоо давхцуулдаггүй. Хамгийн эхэнд хүсэлт гаргасан этгээдэд газрыг олгож шийдвэрлэдэг. Тэгвэл Г. нь сүүлд хүсэлт гаргаж авсан болох нь харагдаж байна. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага нь хууль ёсных гэж үзэж болохоор байна. Газар өмчлөх эрх нь үүссэн, газар олгосон шийдвэр нь өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа. Энэ хугацаанд ямар нэгэн этгээдэд газрыг шилжүүлээгүй байна. гийн хувьд өөрийн хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах боломжгүй юм. Яагаад гэхээр д холбогдох баримтууд нь хууль бус буюу хүчингүй байна. Аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж байгаа тайлбар, албан бичигт нэхэмжлэгч нарын хувьд Засаг дарга захирамж гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байгаа. нь энэ газрыг авахдаа анхнаасаа хууль зөрчсөн байгаа нь хэрэгт бүрэн харагдаж байна. 28х25 харьцаатай газар дээр кадастрын зураглал хийлгэсэн байсан. Шүүхээс үзлэг хийсэн гэхдээ хаяг өөрчлөгдсөн байсан. Хууль бусаар газар эзэмших өмчлөх эрхийг олж авсан байна. Өөрт нь худалдсан хүмүүсээс өөрөө мөнгөө иргэний журмаар нэхэмжлэх бүрэн эрхтэй юм. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар энэ асуудлыг дотроо шийдвэрлэх боломжтой байсан, давхацсан гэдгийг мэдсээр байж дахин бүртгэж байгаа нь алдаатай ажиллаж байгаагийн илрэл юм. Хариуцагч аймгийн Засаг даргын төлөөлөгч нь тухайн газрыг Г. нарын нэр дээр бүртгэлтэй байгаа гэдгийг архивын баримтаас авсан, Г. нь хуулийн дагуу хүсэлт гаргасан нь баримтаар нотлогдохгүй байна, Улсын бүртгэлийн газраас Г.д улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо хуулийн дагуу ажилласан учраас хүчингүй болгох боломжгүй гэдгээ тайлбарлаж байна. Гэхдээ анхнаасаа хууль бус үйл ажиллагааны улмаас энэ нөхцөл байдал үүссэн болох нь бүрэн харагдаж байна. Яагаад хоёр өөр хүн эзэмшигчээр тогтоогдоод байгаа юм бэ гэдгийг өөрсдөө нарийн сайн ойлгох хэрэгтэй. Гуравдагч этгээдийн хувьд өөрийгөө шударга өмчлөгч гэж тайлбарлаж байна. Буруутгахгүй хэдий ч анхнаасаа хууль бусаар энэ шийдвэр гарсан гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Г. дээр анхнаасаа хуулийн дагуу гэрчилгээ гараагүй. Монгол Улсын иргэн хаана ч газар эзэмшиж, өмчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгч нар нь Сүхбаатар аймагт одоог хүртэл газар өмчилж аваагүй. Ер нь энэ газраас өөр газар өмчилж байгаагүй юм. Яагаад 17 жилийн дараа энэ асуудлыг яриад байна вэ гэж ярьж байна. Захирамжтай холбоотой асуудал өнөөдөр ч хүчин төгөлдөр байна. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах шаардлагагүй юм. Нэгэнт хууль ёсны дагуу газар эзэмших эрх нь нээгдчихсэн байна. Гэрчилгээ авч баталгаажуулах ёстой юм. Өмчилж авсан гэдэг нь бүхий л баримтаар бүрэн харагдаж байна. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ аваагүй хэдий ч мэдээлийн сан дээр бүрэн бүртгэгдсэн байгаа юм. Энэ цаг хугацаанд өөр этгээдэд шилжээгүй. Хүн өөрийн хөрөнгөө хэдийд ч яаж ч захиран зарцуулах боломжтой юм. Анхнаасаа хууль бус аргаар олж авсан газар юм. Яагаад Г. авахдаа газрын координатыг өөрчилсөн болохыг мэдэхгүй байна. Тухайн газар нь яг төв зам дагуу газар байгаа. Төв зам нь тэгш үргэлжилсэн бус далийсан байрлалтай байршсан. Тэгвэл энэ газар дээр тэгш дөрвөлжин газар байх боломжгүй байтал налуу кадастрын зураглал гаргуулсан байна. Энэ нь өөрөө эргэлзээ төрүүлж байна. 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Г. нь 16 настай хүүхэд байсан. Энэ хүрээнд дур мэдэж шийдвэр гаргах боломжгүй. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгөхийг хүсч байна гэв.

            3.3. Хариуцагч Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.баяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын баг, ын 2-р гудамж, 30 тоот хаягт байрлах 700м2 талбай бүхий газрыг Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр захирамж, захирамжийн хавсралт, газрын кадастрын зураг, өргөдөл зэргийг үндэслэн иргэн ийн гийн өмчлөлд хувьчлагдсаныг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан нотлох баримтуудыг үндэслэн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж, тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байна. Иймд нэхэмжлэгч нарын гаргасан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

            3.4. Хариуцагчийн төлөөлөгч Ж. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын бүртгэлийн хэлтсийн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхой байна. Бид хүсэлт, баримтуудыг үндэслэн газрын асуудлыг шийдвэрлэж хууль, журамд заасны дагуу гэрчилгээг олгодог. Эдгээр баримтыг үндэслэж иргэн Г.д 2011 онд гэрчилгээг нь олгосон байгаа. Бид хуулийн дагуу ажлаа явуулсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

           3.5. Хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 тоот захирамжаар Хэрлэн сумын баг, ын 2-р гудамж, 30 тоот хаягт байрлах 700м2 газрын иргэн Г., Ц., Б., Б. нарт хамтран өмчлүүлсэн байна. Энэ нь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын мэдээллийн сангийн бүртгэл болон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2024 оны 2/011 дүгээр албан бичгээр тогтоогдож байх бөгөөд иргэн Г.д тус газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэтэл тус газрыг иргэн Э.гийн газар өмчлөх тухай хүсэлт, тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан А.*******, Б.*******, Ж.*******ийн гарын үсэг бүхий кадастрын зураг, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Б.*******гийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий материалыг үндэслэн улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн э.д олгосон байна. Улмаар тус газар нь иргэн Г.гоос Ч., Я.ээс Д.*******д бэлэглэлийн гэрээгээр, иргэн Д.*******гээс Г.д худалдах, худалдан авах гэрээгээр тус тус шилжиж, газар өмчлөх улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг иргэн Г.д олгожээ. Иргэн Г. нь тухайн газрыг хэзээ яаж авсан, хүсэлтээ яаж өгсөн, тухайн үед ажиллаж байсан Б.******* нь яаж шийдвэрлэж тухайн газрыг олгосон болох нь тодорхой бус байна. Д.*******, Ч. нар нь бэлэглэлийн гэрээгээр тухайн газрыг шилжүүлсэн ба сүүлд Г.д 1.000.000 төгрөгөөр бэлэглэж буй мэтээр гэрээг байгуулсан байсан. Гэхдээ бодит байдал дээр 24.000.000 төгрөгөөр худалдсан болохыг тайлбарласан. Д.*******г гэрчээр асуухад “д 24 сая төгрөгөөр худалдсан зүйл байхгүй, би энэ мөнгийг аваагүй” гэж тайлбарласан байдаг. Аймгийн Засаг дарга нь Улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох эрх хангагдаагүй байдаг. Тиймээс шүүхээр энэ асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн гэв.

              3.6. Гуравдагч этгээд Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдээр шүүх хуралдаанд оролцож байна. Миний хувьд хуульд заасны дагуу хүсэлтээ 2007 онд гаргаж аймгийн Засаг даргаар шийдвэрлүүлж газар авсан байдаг. Дорнод аймгийн Хэрлэн сум 4 дүгээр баг ын 2-37 тоот газрын гэрчилгээг авахаар хүсэлтээ тухайн үедээ гаргаж байсан. Үүний дагуу анх кадастрын зураглал ч гэсэн гарсан байгаа. Улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу нотлох баримтуудыг хавсаргаж өгсөн. Ингээд үүний дагуу улсын бүртгэлийн гэрчилгээг надад гардуулж өгсөн. 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.гийн хариу тайлбарт “нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж дурдсан байсан. Бүх хүмүүс хэргийн материалтай танилцсан байх гэж бодож байна. Бэлэглэлийн гэрээ, худалдах, худалдан авах гэрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ зэргийг бүхэлд нь хэрэгт хавсаргасан байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            3.7. Гуравдагч этгээд Г. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би энэ газрыг 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Д.******* гэх хүнээс 24 сая төгрөгөөр худалдаж авсан. Тухайн газар нь засмал замын дагуу боловч тогтоол ус тогтдог, цэвдэгтэй, эргэн тйорон усаар хүрээлэгдсэн газар болчихсон байсан. Анх 2021 оны 05 сарын үед мижи телевиз болон фэйсбүүк зарын дагуу харсан юм. Тэгэхэд зүгээр газар байсан хэрнээ намайг худалдаж авсны дараа усанд авчихсан байхаар нь өөрөөсөө зардал гарган хайрга болон элс шороогоор дүүргэж, квош хөлслөн тэгшлүүлсэн. Надаас нийтдээ 6 сая орчим төгрөгний зардал гарсан. Худалдах худалдан авах гэрээг хийхдээ Д.******* гуай үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсны төлбөрийг багаар хийлгэхийн тулд худалдах үнийг 1 сая төгрөгөөр тогтоосон байсан. Би мөнгөө буюу 24 сая төгрөг шилжүүлэх гэхэд Я. гэх хүний ХААН банкны ******* гэх данс өгөхөөр нь “газрын үнэ ” гэх утгаар тэр өдөрт нь өөрийн ХААН банкны ******* тоот данснаас гүйлгээг хийсэн. Д.******* нь тайлбарлахдаа миний дүү юм, энэ данс руу хийчихэд асуудал байхгүй, би хүлээн авсан л гэсэн үг гэж надад хэлсэн. Ингээд миний нэр дээр хууль ёсны дагуу бичиг баримтууд гарсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

          3.8. Гуравдагч этгээд Г.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн төлөөлөгчөөр оролцож байна. Манай гэр бүлийн хүн тухайн газрыг 2021 онд Д.*******гээс худалдаж авч байсан. Д.******* эгч өөрөө үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулсан төлбөрийн 2 хувийг татварт өгмөөргүй байна гэж хэлээд төлбөрийг Я. гэх дүүгийнхээ данс руу шилжүүлж аваад 1 000 000 төгрөгийн гэрээг байгуулсан. Бид худалдаж авсан цагаас хойш арчилгааг тухайн газарт хийсэн. Бороо ус ихтэй байсан учраас 2 жилийн турш дарааллан шороо асгаж байж одоогийн байдалд шилжүүлсэн. Тухайн газар нь цэвдэгтэй газар гэдгийг манай аймгийн хүмүүс сайн мэдэж байгаа. Тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байсан. Гэвч ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байна гэж тайлбарласан. Ингээд бид эргээд худалдсан хүмүүс рүү холбогдож учрыг нь лавлаад баримтуудыг нь улсын бүртгэлийн газарт үзүүлж гэрчилгээг нь хүчингүй болгуулж байсан. 2006 оны асуудал болон 2011 оны асуудлыг яагаад одоо гэнэт нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Тэгсэн ч нэхэмжлэгч нар нь Сүхбаатар аймгийн хүмүүс юм байна лээ. Газрыг мөн ямар байдлаар олж авсан гэдгийг мэдэхгүй байна. Анх захирамж олгох үедээ 28х25-ын харьцаатай гэж байсан боловч кадастрын зургаас харахад өөрчлөлт орсон харагддаг. 90 градусын муруйлттай газар байдаг. Би хуулинд заасны дагуу төлбөрөө төлж худалдаж авсан. Гэтэл одоо буруутан болох гээд байгааг ойлгохгүй байна. Ямар нэг эрх бүхий албан тушаалтан өөрчлөлт оруулсан болох нь харагдаж байна гэв.

           3.9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Холбогдох эрх бүхий байгууллагаас энэ хэрэгтэй холбоотой нотлох баримтууд ирсэн байгаа. Г.д 2008 онд газрыг олгосон тухай хавсралт хэрэгт хавсаргасан байна. Энэ хавсралтуудыг үндэслээд 2011 онд Г.гийн нэр дээр гэрчилгээг олгосон байна. Ингээд хуулийн дагуу олж авсан гэрчилгээг бусдад шилжүүлж, худалдсан байдаг. Одоогийн байдлаар Г.гийн нэр дээр гэрчилгээ шилжиж ирсэн байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тухайн газарт хөрөнгө зарцуулсан, бэлэн мөнгөөр худалдаж авсан гэдгээ илэрхийлж байна. Нэхэмжлэгч талаас 2024 онд энэ асуудлыг сөхөж байгаа юм байна. 2011 онд Г. гэх хүн нас барсан юм байна. Үүнээс хойш 1 жилийн дотор өвлөх эрхийн асуудал шийдвэрлэгдэх ёстой. Гэтэл энэ асуудлыг шийдвэрлэхгүй орхисон байна. Бүхэл бүтэн 17 жилийн дараа энэ асуудлыг сөхөж байгааг нь гайхаж байна. Үнэхээр тухайн үед тийм захирамж гарсан бол захирамжид эрх үүргийг тодорхой тайлбарласан байх ёстой. Газар авч байгаа этгээдэд тодорхой үүрэг байдаг. Энэ үүргээ хэрэгжүүлэхгүй олон жилийг өнгөрөөсөн болох нь харагдаж байна. Иргэний хуулийн 74 дүгээр зүйл дээр хөөн хэлэлцэх хугацааг зохицуулсан байдаг. Хуульд өөрөөр заагаагүй бол 10 жилээр хамгийн их хөөн хэлэлцэх хугацааг заасан байдаг. Тиймээс хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           4. Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

          5. Анх Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 26-д мэлхий овогт гийн д гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Хэрлэн сумын баг, 2-30 тоотод  700м2 газрыг өмчлүүлжээ.

          5.1. гийн нь гэр бүлийн гишүүд болох эхнэр Ц., охин Б., хүү Б. нарын хамт Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан байна.

          5.2. Мөн Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” захирамжийн хавсралтын 26-д Эцээд овогт ийн д Хэрлэн сумын баг, 2-30 тоотод  700м2 газрыг давхардуулан өмчлүүлж, Г.д 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Г- дугаарт бүртгэж, тоот өмчлөх эрхийн гэрчилгээг олгогдсон байна.

             5.3. ийн нь Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан.

          5.4 Маргаан бүхий захиргааны акт болох Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дүгээр “Иргэний гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай” захирамжаар бичиг баримтаа бүрдүүлсэн, хавсралтад нэр дурдсан 200 иргэнд тухайн газрыг нь өмчлүүлсэн. Энэхүү захирамжийн хавсралтын 26-д гийн , ын нарын газрын байршил, талбайн хэмжээ зэргийг давхадуулан олгосон нь төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаатай шууд холбоотой юм.

           6. 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Бэлэглэлийн гэрээ”-ээр ийн гоос ын д Хэрлэн сумын баг, ын 2-30 тоот хаягт орших тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г- дугаар бүхий 700 м.кв газрыг шилжүүлж , 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээг олгосон.

          7. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 0963 дугаартай “Бэлэглэлийн гэрээ”-ээр ын ээс ын *******д Хэрлэн сумын баг, ын 2-30 тоот хаягт орших тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г- дугаар 700 м.кв газрыг шилжүүлж , 2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* тоот гэрчилгээг олгосон.

             8. 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1592 дугаартай “Худалдах, худалдан авах гэрээ”-ээр ын *******гээс *******ын д Хэрлэн сумын баг, ын 2-300 тоот хаягт орших ******* тоот газар өмчлөх эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн Г- дугаар 700 м.кв газрыг 1 000 000 төгрөгөөр худалдаж , 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000520855 тоот гэрчилгээг олгосон.

          9. Нэхэмжлэгч, Б. нь Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандан 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Миний бие Б., аав Г. /РД:*******/, ээж Ц. /РД:ЛГ60012000/ нарын хамт багийн нутаг дэвсгэрт байрлах одоогийн Хэрлэн сумын ад орших 0.07 га /700м2/ газрыг өмчилдөг бөгөөд уг газрынхаа гэрчилгээг авахаар ирсэн боловч өөр хүн рүү бүртгүүлсэн /хууль бусаар шилжүүлсэн/ байгаа тул уг асуудлыг шалгаж яаралтай шийдвэрлэж өгнө үү. Аав Г. нь 2011 онд бурхан болсон бөгөөд бид ямар нэгэн байдлаар тухайн газраа бусдад шилжүүлээгүй болно” гэх агуулга бүхий өргөдлийн гаргасан.[14]

            10. Мөн Дорнод аймгийн Засаг даргад 2023 оны 10 дугаар сард гомдол гаргасны дагуу Дорнод аймгийн Засаг дарга 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 4/140 тоот албан бичгээр, “Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 284 дүгээр захирамжаар Хэрлэн сумын 4 дүгээр баг ын 2-30 тоот дугаартай 700м2 газрыг иргэн Г., Ц., Б., Б. нарт хамтран өмчлүүлсэн байна. Энэ нь аймгийн Засаг даргын тамгын газрын архивын мэдээллийн сангийн бүртгэл болон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2024 оны 2/011 дүгээр албан бичгээр тогтоогдож байх бөгөөд иргэн э.д тус газрыг өмчлүүлэх тухай шийдвэр гарсан эсэх нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

            Гэтэл тус газрыг иргэн э.гийн газар өмчлөх тухай хүсэлт, тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан А.*******, Б.*******, Ж.******* нарын гарын үсэг бүхий кадастрын зураг, Хэрлэн сумын Засаг даргын тамгын газарт газрын даамлаар ажиллаж байсан Б.*******гийн гарын үсэг, тамга, тэмдэг бүхий материалыг үндэслэн улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх эрхийн гэрчилгээг 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр иргэн э.д олгосон байна.

            Улмаар тус газар нь иргэн Г.гоос Я.д, Я.ээс Д.*******д бэлэглэлийн гэрээгээр, иргэн Д.*******гээс Г.д худалдах, худалдан авах гэрээгээр тус тус шилжиж, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээг иргэн Г.д олгожээ. Танд газар өмчлүүлсэн аймгийн Засаг даргын 2007 оны 284 дүгээр захирамж нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа боловч аймгийн Засаг дарга нь Улсын бүртгэлийн дугаар бүхий газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох боломжгүй болно. Иймд тус асуудлаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой байна” гэсэн хариуг өргөдөл гаргагч иргэн Б.д хүргүүлсэн байна.[15]

            11. Нэхэмжлэгч нар нь өөрсдийн өмчлөлийн газраа  Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Дорнод аймгийн Засаг даргад хандах явцдаа, иргэн Г.д шилжсэнийг мэдсэн нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нарыг шууд буруутгах үндэслэл болохгүй.

            12. Дорнод аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын даргаас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 1/282 дугаартай албан бичигт “Засгийн газрын 2019 оны 325 дугаар тогтоолоор батлагдсан “Гудамж зам, талбай, үл хөдлөх хөрөнгийг хаягжуулах журам”, Хэрлэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 44 дүгээр тогтоолын ... 2 гудамжны 30 тоот хаяг нь Хэрлэн сум, 4 дүгээр багийн 3 гудамж, 300 тоот болон өөрчлөгдсөн.

            Хэрлэн сумын архивт хадгалагдаж буй газар өмчлөгч иргэдийн газрын нэгж талбарын цаасан хувийн хэргээс шүүж үзэхэд Хэрлэн сум, 2 гудамжны 30 тоот хаягт байрлалтай нэгж талбарын дугаар бүхий газрыг Аймгийн Засаг даргын захирамжаар иргэн Г. болон түүний хамтран өмчлөгч нарт өмчлүүлсэн байна. Энэ нь газар өмчлөгч иргэдийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдсэн байна. Харин уг газрын өмчлөх эрхийн гэрчилгээг авсан иргэн Г.гийн мэдээлэл нь Аймгийн Засаг даргын захирамжийн эх хувиас шүүж үзхэд байхгүй, тус иргэнд үүсгэсэн цаасан хувийн хэрэг мөн хадгалагдаагүй байна. Мөн сумын Газрын даамлын хөтөлдөг газар өмчлөгч иргэдийн бүртгэлийн дэвтэрт бүртгэгдээгүй байна” гэх агуулга бүхий албан бичгийг тус шүүхэд холбогдох нотлох баримтын хамт ирүүлсэн.[16] Дээрхи албан бичгээс үзэхэд Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь хавсралтад   бүртгэгдсэн Г.д холбогдох материал байхгүй,  энэхүү захирамж хууль бус болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл Г. нь тухайн газрыг өмчилж авах өргөдлийг 2006 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасныг Хэрлэн сумын газрын даамал хүлээж авсан нь тухайн иргэний газар өмчилж авахыг хүссэн өргөдөл, өргөдлийг хүлээж авсан тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.[17]

            13. Гуравдагч этгээд ын нь 1991 оны 09 дүгээр сарын 10-нд /Жя91091011/ төрсөн бөгөөд тухайн газрыг өмчлөх үед 17 настай байсныг дурдах нь зүйтэй.

            14. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Өргөдөлд өргөдөл гаргасан он, сар, өдрийг бичиж 18 нас хүрсэн гэр бүлийн гишүүн бүр гарын үсэг зурсан байна”, 20.4-т “...өргөдлийг хүлээн аваад түүнд хүлээж авсан дараалал, он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэж гарын үсэг зурна”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж хуульчилжээ.

            15. Иймд Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь хавсралтад бүртгэгдсэн Г.д холбогдох хэсэг нь хууль бус болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хууль бус захирамжийг үндэслэж олгосон улсын бүртгэл болон газар өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            16. Гуравдагч этгээд Г., Г. нар өөрт учирсан хохирлоо  иргэний журмаар жич шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан, нэхэмжлэгч Ц., Б., Б. нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалтанд хууль бусаар бүртгэгдсэн Г. гэх хэсгийг хууль бус болохыг тогтоож, Дорнод аймгийн Засаг даргын 2007 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 284 дугаартай захирамжийн хавсралтын 26 дахь жагсаалт болон Г.гийн нэр дээр 1 өмчлөгчөөр бүртгэгдсэн, газар өмчлөх улсын бүртгэл болон газар өмчлөх нэгж талбарын дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгосугай.

             2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар Ц., Б., Б. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас 35100 төгрөг, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай. 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн дотор  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.      

                  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.АМАРЖАРГАЛ

 

[1] Хавтаст хэргийн 9-10-р хуудас

[2] Хавтаст хэргийн 88-91-р хуудас

[3] Хавтаст хэргийн 11-12-р хуудас

[4] Хавтаст хэргийн 26, 46, 76-р хуудас

[5] Хавтаст хэргийн 52-р хуудас,

[6] Хавтаст хэргийн 53-р хуудас

[7] Хавтаст хэргийн 54-55-р хуудас,

[8] Хавтаст хэргийн 21-р хуудас

[9] Хавтаст хэргийн 56-р хуудас,

[10] Хавтаст хэргийн 58, 66, 68, 87-р хуудас

[11] Хавтаст хэргийн 31-р хуудас

[12] Хавтаст хэргийн 8-р хуудас

[13] Хавтаст хэргийн 1-2-р хуудас

[14] Хавтаст хэргийн 31-р хуудас

[15] Хавтаст хэргийн 8-р хуудас

[16] Хавтаст хэргийн 111-113-р хуудас

[17] Хавтаст хэргийн 88-93-р хуудас