Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 155/ШШ2024/00561

 

 

2024 оны 5 сарын 27 өдөр Дугаар 155/ШШ2024/00561

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ***од оршин суух, Х овогт С-ын Б,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 155/2024/00507/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.

Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие С-ын Б нь 1964 онд Улаанбаатар хотод төрсөн. 1982 онд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуульд ажилд орж 1994 оныг дуустал ажиллаж байв. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болтол Тариалан 10 жилийн дунд сургуульд 1988 оны 11 дүгээр сарын 01-нд ажилд орсон тушаал, 1994 оны 12 дугаар сарын 31-нд ажлаас халагдсан тушаал маань олдохгүй байна. Мөн сургуульд ажиллаж байсан үеийн хугацаа тооцогдохгүй байгаа юм.

Иймд С.Б миний Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жижүүр манаачаар, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс: Х овогт С-ын Бы иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн ... Тус аймгийн Тариалан сумын 10-н жилийн дунд сургуулийн захирлын 1988-1994 оны тушаал шүүж үзэхэд, С.Быг ажилд томилж, ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/25 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Бадрах багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ... Тус сумын иргэн /РЙ64081213/-тэй С- овогтой Б нь ам бүл З.Бадрах 7-р багийн Бадрахын 6-3 тоот хаягт оршин суудаг. ... гэх бичилт бүхий 111 дугаартай албан бичиг, Тариалан сумын Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С- овогтой Бд нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, С-ын Бы Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуульд дүрслэх урлагийн багшаар 1988 оны 11, 12 дугаар сар, 1989-1991 он, 1994 оны 1-6 дугаар сар, 9, 11 дүгээр саруудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн түүвэр гэх баримт, С-ын Бы цэргийн батлахын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Шагнах тухай 50 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн ...С- овогтой Б нь тус сургуульд 1988-1994 онд галч, жижүүр, мастер багшаар ажиллаж байсан нь үнэн болно. ... гэх бичилт бүхий 119 дугаартай албан бичиг, мөн өдрийн ... Тус сургуулийн архивт 1991, 1992 онуудын 1994 оны 7, 8, 10, 12 дугаар сарын цалингийн цэс байхгүй нь үнэн болно. ... гэх бичилт бүхий 120 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Комисс томилох тухай 16 дугаартай захирамжид Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Амралтын хуваарь батлах тухай 22 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай 32 дугаартай тушаал, болон түүний хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 1-13, 16-21, 47-48 дугаар тал)

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Л, Н.Ш нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 38-42 дугаар тал)

Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс С.Бы ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Архивын тасгаас Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн сургуулийн захирлын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Чөлөө олгох ба ажилд түр томилох тухай 102 дугаартай тушаал, 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн Шагнах тухай 50 дугаартай тушаал, 1994 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн Амралтын хуваарь батлах тухай 22 дугаартай тушаал болон түүний хавсралт, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Шагнах тухай 63 дугаартай тушаал зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 26-34 дүгээр хуудас)

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 11-р сарын 01-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдрийг дуустал мужаан, мастер багш, жижүүрээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жижүүр манаачаар, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа тодруулсан.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.

Нэхэмжлэгч С.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жижүүр манаачаар, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

С- овогтой Бд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Сангийн аж ахуйн боловсон хүчний тасгаас 1988 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ...Хоёр. Номын санч Д.Лхагвасүрэнгийн чөлөөтэй байх хугацаанд түүний оронд С.Бг 1989-09-01-ний өдрөөс эхлэн номын санчаар түр томилж ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Чөлөө олгох ба ажилд түр томилох тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ардын Депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1991 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай 1.Сумын Бадрах хэрэглээний хоршооны 1991 оны 1-р улирлын тооллого явуулах комиссыг доорх бүрэлдэхүүнтэйгээр томилсугай. Гишүүдэд ...9.С.Б -10 жилийн номын санч ... гэх бичилт бүхий Комисс томилох тухай захирамжийн хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ТУШААХ НЬ: Нэг.Сумын хүүхдийн тоглоомын талбай, сургууль орчны тохижилтын ажилд идэвхи бүтээлч санаачлага гаргаж ажилласан багш С.Б, ...нарыг хавсралт ёсоор шагнаж урамшуулсугай. ...гэх бичилт бүхий Шагнах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 12, 19, 32 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаартай Амралтын хуваарь батлах тухай тушаал, түүний хавсралтад ...№ гэх хэсэгт 27, Овогт нэр гэх хэсэгт С.Б, Амрах хоног гэх хэсэгт 48, эхлэх хугацаа гэх хэсэгт 13/VI, Дуусах хугацаа гэх хэсэгт 9/VIII, ажилд орох хугацаа гэх хэсэгт I0/VIII гэх бичилт бүхий тушаал болон хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 20, 33 дугаар хуудас)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай 1.Төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд идэвхи зүтгэл гарган ажилласан нэр бүхий 6 багшийг хавсралт ёсоор шагнасугай. ...Хавсралт №1 дэс дугаар гэх хэсэгт 5, Овог нэр гэх хэсэгт Б, Шагнал гэх хэсэгт 1500 гэх бичилт бүхий Шагнах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1993 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 32 дугаартай Галын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээ тухай тушаал, түүний хавсралтад ...Овог нэр гэх хэсэгт 25.С.Б, албан тушаал гэх хэсэгт мастер багш гэх бичилт бүхий тушаал болон хавсралтын хуулбарт тус тус аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 47, 48 дугаар хуудас)

С- овогтой Бы Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд ажиллаж байсан хугацааны 1988 оны 11, 12 дугаар сар, 1989-1991 он, 1994 оны 1-6 дугаар сар, 9, 11 дүгээр саруудын цалин хөлсний түүвэр, (хавтаст хэргийн 21 дүгээр тал)

Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Тариалан сангийн аж ахуй, Ажилд орсон он гэх хэсэгт 1987, цех, тасаг, бригад гэх хэсэгт Улаан толгойн бааз, эрхэлдэг ажил гэх хэсэгт Механик, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум район гэх хэсэгт Тариалан гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 27-р хуудас)

Гэрч Н.Шийн ...С.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 онд ажилд ороод хэсэг галч, жижүүр, номын санч хийж байгаад, 1992-1994 оны хугацаанд багшилсан. Тэгээд нэг хэсэг ажлаасаа гараад 5, 6 жилийн дараа буцаад Хөвсгөл Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуульдаа багшаар орсон үүнээс хойш тасралтгүй ажилласан. ... гэх мэдүүлэг,

Гэрч Б.Лийн ...С.Б нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ерөнхий боловсролын сургуульд 1988 оны 11 дүгээр сард галчаар ажилд ороод, 1989 онд тус сургуульдаа номын санчаар ажиллаад, тэгээд 1992-1994 оныг хүртэл хугацаанд багшаар ажилласан. Үүнээс хойш 5, 6 жилийн хугацаанд ажиллахгүй байж байгаад эргэж сургуульдаа орж багшаар тасралтгүй одоог хүртэл ажиллаж байна. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 39-42 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч С.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.

Иймд түүний Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жижүүр манаачаар, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоов.

Нэхэмжлэгч С.Б нь 1984 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1987 оны 6 дугаар сарын 21-ний өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 9-11 дүгээр тал)

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт С-ын Бы Хөвсгөл аймгийн Тариалан сумын 10 жилийн дунд сургуульд 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд галчаар, 1989 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуустал жижүүр манаачаар, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мастер багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч С.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.БЯМБАСҮРЭН