| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00495/И |
| Дугаар | 155/ШШ2024/00562 |
| Огноо | 2024-05-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 155/ШШ2024/00562
2024 оны 5 сарын 27 өдөр Дугаар 155/ШШ2024/00562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, А Д-гийн А,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 155/2024/00405/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Д- овогтой Алтахуяг би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд 1964 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Д-гийн гуравдугаар хүү болон мэндэлсэн. Улмаар бага насаа эцэг эхийн гар дээр өсч 1972 онд сургуульд элсэн орж 4 дүгээр анги төгссөн, бага боловсролтой. Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн тэжээлийн бригадад 1981 онд анх ажилчнаар томилогдон ажиллаж байгаад 1982 оны 6 дугаар сарын 22-нд цэргийн албанд татагдаж, Барилгын цэргийн 012 дугаар ангид албаа хаагаад, 1985 оны 8 дугаар сарын 3-ны өдөр цэргээс халагдаж 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс тус сум нэгдлийнхээ туслах үйлдвэрийн бригадад ажилчнаар орж ажиллаад 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн нэгдэлд ажиллаж байсан цалин хөлсний бичилт дутуу, хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн, архиваас ажилд томилсон чөлөөлсөн зарим тушаал гарч ирэхгүй байгаа зэргээс миний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд Д.А миний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: А Д-гийн Аийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ... Тус аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1980, 1982, 1985 оны тушаал шүүж үзэхэд Д.Аийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал байхгүй, тус нэгдлийн даргын 1987 оноос хойших баримт манай архивт шилжиж ирээгүй тул Д.Ат холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/289 дугаартай албан бичиг, Хөвсгөл амйгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ... Тус сумын захиргааны барилга 1997 онд шатсаны улмаас архивын холбогдох баримт шатаж устсан, мөн Ардын зориг нэгдлийн 70 дугаар дансанд туслах үйлдвэр болон зарим баг, бригад, хэсгийн цалин хөлсний баримт дутуу, нэгдлийн гишүүдийн нэр орхигдсон, цалин хөлс гүйцэд бичигдээгүй зэрэг зөрчил байдаг тул холбогдох лавлагааг бүрэн гүйцэд гаргах боломжгүй болно. ... гэх бичилт бүхий албан бичиг, түүний хавсралтад Д-гийн Аийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1981 он, 1982 оны 5-10 дугаар сар, 1985 оны 9-12 дугаар сар, 1986 оны 1-3 дугаар сар, 6, 8, 10-12 дугаар сар, 1988 он, 1989 оны 1-5 дугаар сар, 8-12 дугаар сар, 1991 оны 1-3 дугаар сар, 10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн даргын 1981 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 33 дугаартай Ээлжийн амралт олгох тухай 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай Хүмүүсийн ээлжийн амралтыг олгох тухай тушаал болон хавсралт, 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 31 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал түүний хавсралт, 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 46 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал түүний хавсралтын хуулбарт тус тус Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтыг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр гаргаж ирүүлсэн Батлан хамгаалахын төв архивын Д-гийн Аийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагааны хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, МХЗЭ-ийн төв хорооноос Д.Ат 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр олгосон гэрчилгээ, Тосонцэнгэл сумын иргэний хамгаалалтын штабаас 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр олгосон Талархал, Бригадын зөвлөлөөс 1989 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр олгосон Баярын бичиг, Ардын Зориг нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр олгосон Дурсамж, Хөвсгөл аймгийн Намын хороо АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас Д.Ат 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдөр олгосон Дурсамж, Нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр олгосон Сайшаалын үнэмлэх, Тосонцэнгэл сумын АХ-ын гүйцэтгэх захиргаа, Тосонцэнгэл сумын ҮЭ-ийн зөвлөлөөс 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр олгосон аваргын диплом, Цэнгэл бригадын зөвлөлөөс 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр олгосон Баярын бичиг, Намын үүр, Тосонцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс Д.Ат 1986 оны 5 дугаар сарын 12-ны өдөр олгосон баярын бичиг (эх хувиараа 9 ширхэг) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-21, 28-36 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Б.Т, А.М нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 46-50 дугаар тал)
Шүүх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын газраас Д- овогтой А /РК64110311/-ийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг тооцуулсан эсэх лавлагааг, Улсын бүртгэлийн хэлтсээс Д.Аийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэрэг баримтуудыг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 37-42 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Д.А нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Д.А нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Д-гийн Аийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдэлд 1981 он, 1982 оны 5-10 дугаар сар, 1985 оны 9-12 дугаар сар, 1986 оны 1-3 дугаар сар, 6, 8, 10-12 дугаар сар, 1988 он, 1989 оны 1-5 дугаар сар, 8-12 дугаар сар, 1991 оны 1-3 дугаар сар, 10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн даргын 1981 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... Тушаах нь: ... Тэжээлийн ажилчин Ат Үндсэн хоног 15, нэмэгдэл 7 ажлын 22 хоногоор тус тус 10-р сарын 25-наас 1981 оны амралтыг олгосугай. ... гэх бичилт бүхий №65 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 16 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн даргын 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №26 дугаартай Хүмүүсийн ээлжийн амралтыг олгох тухай тушаал болон түүний ...Амрагчдын нэрс гэх хэсэгт 15. Д.А, албан тушаал гэх хэсэгт тэжээлчин, хэднээс эхэлж амрах гэх хэсэгт 6-15, үндсэн гэх хэсэгт 22, ажлын нэмэгдэл гэх хэсэгт = ... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 17 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн даргын 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №31 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал болон түүний ... № гэх хэсэгт 20, Овог нэр гэх хэсэгт Д.А, Албан тушаал гэх хэсэгт --, эхлэх сар өдөр гэх хэсэгт 6-20, албан хаагч үндсэн ажлын гэх хэсэгт 22, удаан жилийн нэмэгдэл гэх хэсэгт, бүгд гэх хэсэгт 22... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 18 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн №46 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тушаал болон түүний ... № гэх хэсэгт 5, Овог нэр гэх хэсэгт Д.А, албан тушаал гэх хэсэгт --, хугацаа гэх хэсэгт 6-25, хоног гэх хэсэгт 22... гэх бичилт бүхий хавсралтад Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас)
МХЗЭ-ийн төв хорооноос 1991 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д- овогтой Ат олгосон Д- овогтой А нь залуучуудын гавшгайч бригадын гишүүн мөн тул гэрчилгээ олгов. гэх бичилттэй Гэрчилгээ, (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)
Тосонцэнгэл сумын Иргэний хамгаалалтын штабаас 1988 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Д- овогтой Ат олгосон Нөхөр Д.А танд. Улсыг батлан хамгаалах зорилт сурталчлах XXIII дахь сарын ажлыг тохиолдуулан явуулсан АСТ-нд идэвхтэй оролцсон явдалд талархаж дурсгав. гэх бичилттэй Талархал, (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)
Бригадын зөвлөлөөс 1989 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Д- овогтой Ат олгосон Д- овогтой А нь БНМАУ-д нэгдлийн хөдөлгөөн ажилч болон атар газар эзэмшсэний 30 жилийн ой угтсан ажилд амжилт гаргасан учир баярын бичгээр дурсгав. Охин хурга гэх бичилттэй Баярын бичиг, (хавтаст хэргийн 30 дугаар хуудас)
Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д- овогтой Ат олгосон Хүндэт нөхөр Д.А танд болон гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдөд Ардын хувьсгалын 65 жил, Ардын Зориг нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж энэхүү дурсамжийг хадгалуулав. гэх бичилттэй Дурсамж, (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)
Хөвсгөл аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанаас 1986 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Д- овогтой Ат олгосон Хүндэт нөхөр Д.А танд Манай VII таван жилийн мал өсгөх төлөвлөгөөг таван жил дараалан давуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, улсад нийлүүлэх болон аж ахуй, соёлын бусад зорилтыг амжилттай биелүүлж, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдахад бүтээлч хувь нэмрээ оруулсан танд гүн талархал илэрхийлж дурсгав. Нам засгийнхаа өндөр шагналын хариуд социалист уралдаанаар жигүүрлэн, VIII таван жилийн төлөвлөгөөг биелүүлэх үйлсдээ шинэ их амжилт гаргахыг хүсэн ерөөе! гэх бичилттэй Одонт тугийн дурсамж, (хавтаст хэргийн 32 дугаар хуудас)
Нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Д- овогтой Ат олгосон Хүндэт нөхөр А таныг ардын хувьсгалын 65 жил, нэгдэл байгуулагдсаны 30 жилийн ой угтсан ажилдаа өндөр амжилт гаргасан явдалд талархаж сайшаалын үнэмлэх үнэ бүхий зүйлээр шагнав. МАХН-ынхаа XIX их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсдээ шинэ шинэ амжилт олохыг хүсэн ерөөе. гэх бичилттэй Сайшаалын үнэмлэх, (хавтаст хэргийн 33 дугаар хуудас)
АХ-ын гүйцэтгэх захиргаа, Тосонцэнгэл сумын ҮЭ-ийн зөвлөлөөс 1991 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д- овогтой Ат олгосон Хүндэт нөхөр Д.Ат танд 1990 оны бүх ард түмний социалист уралдаанд авсан үүргээ амжилттай биелүүлж хариуцсан ажилдаа сүүлийн 3 жил дараалан тогтвортой амжилт гаргаж идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан тул сумын аварга ажилчнаар шалгаруулж диплом, мөнгөн шагналаар шагнав. гэх бичилттэй Аваргын диплом, (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас)
Цэнгэл бригадын зөвлөлөөс 1981 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Д- овогтой Ат олгосон Д.А та VI таван жилийн төлөвлөгөө биелүүлэх бүх ард түмний социалист уралдаанд идэвхтэй оролцон 1980 оны төлөвлөгөөт даалгаврыг амжилттай биелүүлсэнд талархан цаашдын ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе гэх бичилттэй Баярын бичиг, (хавтаст хэргийн 35 дугаар хуудас)
Намын үүр, Тосонцэнгэл сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа, Ардын зориг нэгдлийн зөвлөлөөс 1986 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Д- овогтой Ат олгосон Хүндэт нөхөр Д.А та МАХН-ын 19-р их хурал угтсан өндөр бүтээлийн өдрүүдэд хаврын тариалалт, хагалгааны ажлыг хугацаанаас нь өмнө чанартай дуусгаж хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан явдалд талархаж баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав. МАХН-ын 19-р их хурлын шийдвэр VIII таван жилийн төлөвлөгөө биелүүлэх үйлсдээ шинэ шинэ амжилт олохыг хүсэн ерөөе. гэх бичилттэй Баярын бичиг, (хавтаст хэргийн 36 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Ардын Зориг нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1985, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт тэжээл бэлтгэгч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1985, оршдог сум район гэх хэсэгт Тосонцэнгэл гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 39 дүгээр хуудас)
Гэрч Б.Тын ... Д.А нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдэлд 1981 оноос эхлээд тэжээл бригадын ажилчнаар нэгдэл тарах хүртэл ажилласан. Нэгдэл тараад Ардын зориг компани болсон юм. Тэгэхэд нь бас ажиллаж байсан. 1998, 1999 он хүртэл гэсэн үг. ... гэх мэдүүлэг,
Гэрч А.Мгийн ... Би 1989 онд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ногоо тэжээлийн бригадад ажилчнаар орсон. Тэгэхэд Д.А нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийн ногоо тэжээлийн бригадад хамт ажиллаж байсан. Д.А нь намайг ажиллаж байх хугацаанд ажиллаж байсан. Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын зориг нэгдлийг Ардын зориг компани болох хүртэл нь ажилласан. ... гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 48,50 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Д.А нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгч Д.А нь 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдаж, 1985 оны 8 дугаар сарын 10-ны өдөр халагдсан болохыг дурдлаа. (хавтаст хэргийн 20 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар А Д-гийн Аийн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ардын Зориг нэгдлийн тэжээлийн бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл, 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН