| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2017/0159/Э |
| Дугаар | 06 |
| Огноо | 2018-01-03 |
| Зүйл хэсэг | 120.1., 125.2., |
| Улсын яллагч | Д.М |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 06
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, шүүгч П.Туяат нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Соронзонболд хөтөлж,
иргэдийн төлөөлөгч Д.Наранцэцэг,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,
насанд хүрээгүй хохирогч А.Х, түүний хууль ёсны төлөөлөгч /хохирогч/ Ө.А, тэдгээрийн өмгөөлөгч Д.Цэрэнханд,
гэрч А.Д,
шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2, 1201 дүгээр зүйлийн 1201.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-ийн С-д холбогдох эрүүгийн 201726030238 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Баянцагаан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ................. дүүрэг, ............ хороо, ............. гудамжны .............. дугаар тоотод бүртгэлтэй, боловч ......... дүүрэг ...... ...... хороо ......... тоотод амьдарч байсан, улсаас авсан гавъяа шагналгүй,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 0...сарын 24-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 288 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ял болон, 3 жил 4 сар 16 хоногийн хорих ял өршөөн хэлтрүүлсэн, Б овогт Д-гийн С /РД:............../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.С нь ялтай байх хугацаандаа согтуурсан үедээ ........ дүүргийн ...хороо ........... тоот өөрийн гэртээ насанд хүрээгүй /7 настай/ дагавар охин А.Х-д 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сард тус тус хүч хэрэглэхээр заналхийлж, биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан бэлэг эрхтнээ хөхүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан,
насанд хүрээгүй охин А.Х, эхнэр Ө.А нарыг байнга зодсон,
мөн эхнэр Ө.А-ыг ээлжийн ажилтай байх үед насанд хүрээгүй А.Х, С.М. нарын дэргэд байнга архидан согтуурсан, агсам тавьж өвлийн улиралд шөнийн цагаар нүцгэн гэрээс нь явуулсан, мөн насанд хүрээгүй дагавар охин А.Х-ыг шөнийн цагаар тамхинд хөөж гаргасан, эхнэр Ө.А-ыг хүсээгүй байхад нь хурьцал үйлдсэн зэргээр харгис хэрцгий харьцсан,
мөн архидан согтуурсан үедээ гэртээ удаа дараа агсам тавьж эхнэр Ө.А, насанд хүрээгүй А.Х, С.М. нарын амгалан тайван амьдрах нөхцөлийг алдагдуулж, догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С, насанд хүрээгүй хохирогч А.Х, хохирогч Ө.А, гэрч А.Д нарын гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох Баимтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Д.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Харин зарим үйлдэл дээр он сарын алдаатай, хийсэн үйлдлийг хэтрүүлсэн байна. Манайх 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Нисэхэд нийтийн байранд байж байгаад 2016 оны 06 дугаар сарын 07-ны Яармагт ...тоотод нүүж ирсэн. Би насанд хүрээгүй хохирогчийн толгой руу нь цохиж, алгадаж байсан ч гараа зангидаж цохиж байгаагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 25, 28-ны өдрүүдэд согтуу байсан болохоор юу болсныг сайн мэдэхгүй байна. Би байнга согтуу байсан болохоор охин Х-д бэлэг эрхтнээ хөхүүлснээ мэдэхгүй байна гэв.
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /хохирогч/ Ө.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хавтаст хэрэгт авагдсан бүх зүйл үнэн. С нь байнга архи дарс уудаг, ажил хийдэггүй тул би цалингаараа тамхи авч өгдөг байсан. Тамхи авч өгөхгүй болохоор охинд минь “чиний ээж намайг яаж дарамталж байна, би чамайг тэгж дарамтална” гэж хэлсэн байсан. Манай 4 настай охин “аав анайд боожгойгоо хөхүүлсэн” гэж хэлэхээр нь энэ талаар мэдсэн. 2016 оноос эхэлж “энэ талаар ээждээ хэлвэл ална, хөл гарыг чинь хугална” гэдэг байсан байна. Би Х-аас “аав нь хэдэн удаа хөхүүлсэн бэ” гэхэд “3 удаа” гэж хэлсэн. Тэрнээс өмнө би мэдээгүй байсан. Д.С нь охин Х-д гар хүрдэг байсан. Би Сд олон удаа цалингийн зээл авч өгсөн. Охин Хсэтгэл санаагаар хохирсон надтай нэг их юм ярьдаггүй. Хадам ээжийг ирэхээр нь “уучлалт гуйх юм болов уу” гэж бодтол хоёр хүүхдийг маань гадаа үлдээгээд гэрээ ачаад явсан. Гэрээ ачиж явснаас хойш хадам ээж нэг ч удаа надтай яриагүй. Би төрөөд нэг сар болж байна. Одоо гурван хүүхэдтэйгээ айлд амьдарч байгаа. Би С-аас 5.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
3. Гэрч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...А, С хоёр суугаад удаагүй байхдаа С архи уугаад зоддог болсныг нь мэднэ. С бид нарын дэргэд зодож байгаагүй ч Ө.А-ын бие энд тэндээ хөхөрсөн байдалтай ирдэг байсан. А-ыг зодсон байхад нь бид нар гэрээс нь очиж авчирсан ба 2 хоногийн дараа С ирэхэд нь “чи яагаад ингэж зоддог юм бэ, амьдрах юм бол амьдар, чадахгүй бол гүйж ирээд байх шаардлага байхгүй, хоёр тийшээ бол” гэсэн. С нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт бичиг хүргэгчээр хэдэн сар ажиллаж байсан өөрөөр ажил хийж байгаагүй. А С-тай суухдаа ямар ч банкны зээлгүй байсан. Д.Сыг “машинаар таксинд яв” гэж А цалингийн зээлээр түүнд машин авч өгсөн боловч согтуу унаж яваад айлын хашаа мөргөсөн. А-ыг ажлынх нь гадаа зоддог байсан гэж сонссон. С нь согтуу байхдаа охин Х-ыг шөнө оройн цагаар тамхинд явуулж, гарыг нь өргүүлж зогсоодог байдаг гэсэн. Үүнийг би Ааас сонссон гэв.
Мөн хавтаст хэргээс:
1. Насанд хүрээгүй хохирогч А.Х 2017.03.09-ний өдөр мэдүүлэхдээ: Аав С надаар 3 удаа боовоо хөхүүлж байсан. Шөнө унтаж байхад намайг сэрээгээд “хөх” гээд хөхүүлдэг. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анх удаа, дараа нь 2016 оны 06 дугаар сарын 07 билүү 08-нд, дараа нь 2017 оны 01 дүгээр сард хөхүүлсэн. Ээжийг байхгүй ажилтай байх үед дандаа хөхүүлдэг. Гэрт аав дүү бид гурваас өөр хүн байгаагүй дүү маань хажууд унтаж байдаг. Аав “энэ талаар хэлвэл ална шүү” гэхээр нь би ээжид хэлчихвэл хэрүүл болоод аав ээжийг зодох байх гэж бодоод хэлдэггүй байсан. Эхний 2 удаад нь согтуу, сүүлийнх дээр нь архи уугаагүй байсан. Сүүлд хөхүүлэхэд 3 настай эмэгтэй дүү маань харчихсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь ээжийг ажлаас ирэхэд дүү ээжид “анай аавын боовыг хөхөөд амаа угаасан” гээд хэлчихсэн. Түүнээс ээж огт мэдээгүй байсан. Би аавын боовыг хөхөөд амаа угаагаад унтчихдаг юм. Аав нэг удаа өдрийн цагаар гэрт нүцгэн яваад тамхи татаад сууж байхад ээж, дүү бид гурав хамт байсан. Тэгтэл дүү маань бандаашийг нь аваачиж өгч байсан. Манай аав байнга уурлаж, дандаа намайг загнадаг. Би ааваасаа айдаг. Аав ээжийг дандаа цохиж зоддог байсан. Ээж хөхөрсөн зургаа утсан дээрээ аваад хадгалахаар аав тэрийг нь үзээд устгачихдаг. Ээжийн цүнхийг аав дандаа шалгадаг. Аав манай дүүг эрхлүүлээд ээж бид хоёрыг дандаа загнадаг. Аав анх удаа бэлэг эрхтнээ хөхүүлэх гэхэд нь би “үгүй” гэж хэлэхэд намайг загнасан. Тэрнээс хойш би “үгүй” гэж хэлж байгаагүй. Айсандаа амандаа хийчихдэг байсан. Нэг өдөр ээж тамхийг нь авч өгөхгүй байсан чинь намайг шөнө “тамхи олж ир” гээд гэрээс хөөж гаргасан. Тэр үед гадаа харанхуй хүйтэн байсан би фудволкон дээр нимгэн цамц өмсөөд шөнө тамхи олохоор гэрээс гарсан. Гудамжинд нэг танихгүй эрэгтэй хүн таараад “хүүе чи юу хийж байгаа юм” гэж надаас асуухад нь “аав тамхи олж ир гэж хэлсэн” гэхэд тэр хүн надад нэг ширхэг тамхи өгсөн. Би тэр тамхийг аавд оруулж өгсөн. Тэрнээс хойш би аавыг согтууд нь тамхинаас нь авч нууж байгаад орой тамхи нэхэхээр нь гаргаж өгдөг болчихсон. Би аавыг боовоо хөхүүлэх болгонд нь өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийн 1 ширхэг хуудсан дээр бичээд шүүгээндээ хадгалсан байсан учраас он сар өдрийг нь сайн мэдэж байгаа юм. Тэр дэвтрийн хуудсыг аав олоод нэг өдөр шатаачихсан юм шиг байна лээ. Нэг удаа аавтай хамт архи уусан хүмүүсээс нэг хүн гэрт үлдсэн. Тэр хүн намайг “нааш ир” гэж дуудаад нурууг минь илэх гээд байхаар нь би “бие заслаа” гэж худлаа хэлээд дүүгээ дагуулаад ээжийнхээ ажил руу явж тэнд хонож байсан. Мөн аав согтуудаа дүү бид хоёрт агсам тавиад байхаар нь би дүүгээ “хувцсаа өмс” гэж хэлээд ээжийн ажил дээр очиж хонож байсан. Би ааваас айгаад дулаан хувцсаа өмсөж чадаагүй, гэрийн хувцастай, табчиктайгаа л явчихдаг. Аав бэлэг эрхтнээ хөхүүлж байснаас өөрөөр миний биед хүрч байгаагүй. Аавын бэлэг эрхтнийг хөхөх үед янз бүрийн шингэн зүйл гарч байгаагүй. Аавын боовыг хөхөх үед туранхай хатуу, урт урт нэг сонин үс шиг юмтай байдаг байсан. Нэг удаа аав миний хамар руу гараа зангидаж байгаад хүчтэй цохиж цус гаргасан. Шалан дээр цус болчихоор нь би шалаа угаагаад аавыг унтчихаар нь ээжид захиа үлдээгээд, дүүгээ дагуулаад хойд айл руу орчихсон. Аав бас нэг удаа миний толгой руу гараараа цохиод хөхрүүлсэн. 9 билүү 10 сард хичээл тараад явж байтал “хурдан яв” гэж хэлээд цохисон. Би ээжид “биеийн тамирын хичээл дээрээ унаад хөхрүүлчихсэн” гэж худлаа хэлсэн. Яагаад гэвэл аав “ээждээ хэлвэл чиний хөлийг хугална шүү” гэж загнасан...гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-22-р хуудас/,
2. Хохирогч Ө.А 2017.03.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Хэрэг гарснаас хойш хадам ээж бидний амьдарч байсан гэрийг буулгаад аваад явчихсан. Би хоёр охиныхоо хамт очих газаргүй болж ....дүүргийн ....хороо ....тоотод өргөмөл ээж Я-нд түр амьдарч байгаа. Би охин Х-ыг 1 нас 1 сартай байхад нь С-тай танилцаж, 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, гэр бүл болсон. Д.С бид хоёрын дундаас 2013 онд 0...сарын 08-ны өдөр охин М төрсөн, одоо 4 настай. Д.С нь 2013 оноос намайг хардаж, ажил төрөл хийлгэхгүй агсам тавиад байхаар нь 2015 оны 0....сард ээлжийн амралтаа авч Баянхонгор аймаг явсан. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас “та ажилдаа ор” гэж дуудсан. Би хотод ирчихээд С-тай уулзахгүй өргөж авсан ээжийнхээ дүү Дэ эгчийнд байдаг байсан. Энэ үед С Толгойтын хашаа байшингаа зараад “Вива Сити” хороололд байр авсан байсан. Д.С-ын дүү нь над руу залгаад “Д.С-ыг хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ хамт машинаар явж байгаад аваарт орж нөгөө эмэгтэй нь нас Баж, өөрөө эмнэлэгт хэвтсэн” талаар хэлсэн. Д.С 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 6 сар хоригдоод 2015 оны 11 дүгээр сард Өршөөлийн хуулиар суллагдсан. Д.С-ын хорих ялаар шийтгүүлээд явсан үед би 2 охины хамт “Вива Сити”-ийн байранд амьдарч байсан. Д.С Өршөөлөөр суллагдаад гарч ирэнгүүтээ “Вива Сити” хорооллын байраа зарж хэргийнхээ хохирлыг төлж Баагдуулсан. Бид дөрөв энд тэнд очиж хашаа байшин түрээслэн амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сарын дундуур ....дүүргийн ...хороо ...тоотод Ба гэх айлын хашаанд түрээсээр амьдрах болсон. Хадам ээж халамжаас өөрийнхөө нэр дээр монгол гэр авч бид нарт өгсөн боловч одоо тэр гэрээ буцаагаад авчихсан. С архи, тамхи авч өгсөнгүй гээд уурлаж агсам согтуу тавьж зоддог байсан. Би хааяа цалин мөнгө буугаагүй үед архи тамхийг нь авч өгч чадахгүй болохоор том охин Х-ыг “тамхи олж ир” гэж дарамталдаг болсон байсан. Намайг ажилд явсан хооронд А.Х-ыг тамхинд хэд хэдэн удаа гаргаж явуулсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг ажил дээр байхад 23 цагийн үед манай хашааны Ба ах над руу залгаад “Х ажил дээр чинь очсон уу? Би гэрт чинь ороход С согтуу унтаж байна, Маас асуусан чинь “анайг аав тамхи олж ир гээд гаргасан, анай түрүүн гараад явсан гэж байна” гэж хэлсэн. Би санаа зовоод цагийн дараа эргээд Ба ах руу залгахад “дөнгөж сая манай эхнэр Х-ыг олоод хамт орж ирлээ” гэж хэлсэн. Би ээлжийн ажилд явдаг, намайг шөнийн цагаар ажиллаж байх үед манай том охин дүүгээ дагуулаад шөнө хоёулахнаа хоёр ч удаа ажил дээр алхаж ирсэн. Эхнийх нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад энэ үед надтай хамт сувилагч Ба ажиллаж байсан. 2 дахь нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 20-21 цагийн үед ирсэн. Энэ үед Ц сувилагчтай хамт гарч байсан. “Яасан, яагаад ирсэн юм” гээд асуухаар “аав согтуу, айгаад ирсэн байна” гэж хэлдэг байсан. Манай гэрээс ажил хүртэл нилээд зайтай. Өвөл цас орж байхад табчиктай ажил дээр ирж байсан. Би байнга их айдас түгшүүртэй байдаг. Ажлаа тайван ч хийж чаддаггүй. С агсам тавиад зогсохгүй, сүүлдээ 2 охины минь хажууд нүцгэн бэлэг эрхтнээ унжуулаад явдаг болсон. Өөрт нь хэлэхээр “яадгийн би гэртээ яаж ч байсан ямар хамаатай юм бэ, наадуул чинь юугаа мэддэг юм бэ” гэж хэлдэг. “Чамаас өөр эрэгтэй хүн гэрт байхгүй ш дээ, чи ингэж болохгүй” гэж хэлэхээр уурлаад тоодоггүй. Сүүлийн 2 өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гэртээ нүцгэн явсан. 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед унтаж байгаад босч угаалтуур руу шээчихээд сандал дээр суугаад тамхиа татсан. Энэ үед 2 охин хоёулаа сэрүүн тоглож байсан. Тэр үед бага охин маань дотоожийг нь аваад “ааваа энэ бандаашаа өмс” гэж хэлээд өгсөн. Д.С нь 2015 оноос сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харьцаанд орох гээд байдаг, намайг дургүйцэхээр “архи уухаар босчихоод байхад чи яах гээд байгаа юм, чи хаашаа юм бэ, ажил дээрээ өөрийгөө болгочихоод ирдэг юм уу” гэж уурлаж хэрүүл маргаан хийж хүчээр бэлгийн харьцаанд ордог болсон. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 18, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой намайг зодож байхад хажуу айлын Ба ах орж ирж салгаад явсных нь дараа “Ба та хоёр яасан юм, яагаад чамайг өмөөрөөд байгаа юм” гээд хэрүүл хийж, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед том охины сургууль дээр эцэг эхийн хуралд суучихаад иртэл “харанхуй шөнө хааччихаад ирж байгаа юм” гээд хэрүүл маргаан хийж, архи тамхины мөнгө нэхэхэд нь “байхгүй” гэхэд “хөргөгчөө зарна” гээд байсан. Тэр шөнө хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгаж хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Дуудлага өгөхөөр гэрээс гараад зугтаачихдаг байсан. Албан ёсоор цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. Хэд хэдэн удаа цагдаа дуудаж, эрүүлжүүлэхэд өгч байсан. Би Сд маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 23-26-р хуудас/,
2017.04.19-ний өдөр мэдүүлэхдээ: ...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд С согтуу, орон дээрээ доошоо хараад унтаж байсан. Би хоол хийх гээд ногоо арилгаад сууж байтал манай бага охин 3 настай М ирээд “ээжээ аав боожгойгоо гаргаад анайд хөхүүлээд байсан ш дээ” гэж хэлэхээр би Саас асуутал “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд гэрээс гарсан. Би орой 17.30 минутанд Х-ын хамт гэр рүүгээ явах замдаа “миний охин дүү чинь аав анайгаар боожгойгоо гаргаад хөхүүлсэн” гэж яриад байна, энэ үнэн юм уу” гэхэд Х нилээд дуугүй явж байснаа толгойгоо дохиод “тиймээ ээжээ, та битгий аавд хэлээрэй” гэхээр нь “чи тэгээд яасан бэ” гэхэд “амаа угаагаад унтаад өгсөн” гэсэн. “Өөр яасан” гэхэд “яагаач үгүй” гэж хэлсэн. “Миний охиныг хувцас хунараа тайл гэж хэлсэн үү” гэхэд “үгүй” гэсэн. “Тэгээд ээждээ хэлэхгүй яасан юм бэ” гэхэд “аав намайг ээждээ хэлэх юм бол ална шүү” гэсэн. “Урьд нь ингэж байсан уу” гэхэд “үгүй” гээд толгойгоо сэгсрээд байсан. “Яг хэзээ тэгсэн юм бэ” гэж асуухад юм ярихгүй, уйлах гээд байсан. Тэгэхээр нь би асуугаагүй орхисон. Дараа нь асуухад анх 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, дараа нь 2016 оны 06 дугаар сарын 07 билүү 8-нд, хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сард гэж хэлсэн. Түүний хэлсэн өдрүүдийг бодоод байсан чинь дандаа миний ээлжийн ажилтай шөнө байсан. Би анх 2017 оны 01 дүгээр сарын 18-нд билүү 19-нд мэдсэн. Тэрнээс өмнө би огт мэдээгүй. Энэ өдрийг хүртэл С-д өчнөөн зодуулж байсан ч хоёр охиноо бодоод тэвчиж, зодуулснаа нууж байсан. Харин миний эзгүйд охиныг маань бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байсныг нь сонсоод их цочирдсон. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,
2017.10.30-ны өдөр мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. Д.С нь зам тээврийн ослын хэрэгт шалгагдаж их хэмжээний төлбөрт орсон. Түүнийг нь би цалингийн зээлээр төлж байсан. Би 8 сартай жирэмсэн. Цалингийн зээл 4.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийтдээ 5.000.000 төгрөгийг Д.Саас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 15-16-р хуудас/,
3. Гэрч А.Я 2017.03.12-ны мэдүүлэхдээ: ...Амьдарч байх хугацаандаа С нь эхний нэг жил гайгүй байснаа сүүлдээ А-ыг зоддог болсон. Хамгийн анх манай нөхрийг амьд сэрүүн байхад нь А-ыг зодсон. Би яг зодож байхыг нь өөрийн нүдээр харж байгаагүй. Манай охин Ж, дүү Т нар А-ыг зодож байхад нь очиж авчирч байсан. Тэр үед С болон түүний эх нь уучлалт гуйгаад аваад явдаг байсан. А хааяа ирэхдээ нүүр, нүд нь хөхөрсөн, хавдсан байдалтай ирдэг байсан. Эхлээд А нуугаад хэлдэггүй, худлаа хэлдэг байсан. Д.С нь байнга архи ууж агсам согтуу тавьж, эхнэр хүүхдүүдээ зовоож, эхнэрээ хардаж ажил хийлгэхгүй, шөнө орой цагаар ажил дээрээс нь хүчээр аваад ажлыг нь таслуулдаг. А.Х-ыг “тамхи олж ир” гээд шөнө харанхуйд гэрээсээ гаргадаг гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 30-33-р хуудас/,
4. Гэрч Б.М 2017.03.15-ны өдөр мэдүүлэхдээ: ...Ө.А-ын нөхөр нь байнга архи уудаг, зодож цохидог. Ажлыг нь хийлгэхгүй хараад сахиад зогсчихно, эсхүл шөнө оройн цагаар ажил дээрээс нь аваад явчихдаг. Бид нарын ажил дандаа сэхээнд байгаа хүнд, хэцүү эмчлүүлэгч нартай харьцдаг. Нөхөр нь тийм хүнд ажилтай байхад ажлыг нь хийлгэдэггүй, их л хүнд дарамттай байдаг.
2016 оны 11 сар, 12 сард хэд хэдэн удаа том охин нь дүүгээ дагуулаад шөнийн цагаар цас орж байхад табчиктайгаа ажил дээр ирж хоносон байсан. Нөхөр нь том охиноо орой үдшийн цагаар “тамхи олж ир” гэж гэрээсээ гаргадаг гэж А ярьж байсан. 2016 оны 12 дугаар сарын дундуур А-ын гарын булчин, нуруу зэрэг далд газрууд нь хөхөрсөн байдалтай ажил дээр ирсэн ба нөхөртөө зодуулсан гээд надад харуулж байсан. Нүүр нь гайгүй мөртлөө хөл, гар, нуруу хэсэг нь хөхөрчихсөн байсан. Нөхөр нь их архи уудаг, архинд донтсон их л хэцүү хүн шиг санагдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-36-р хуудас/,
5. Гэрч Г.Ц 2017.03.19-ний мэдүүлэхдээ: ...Ө.А-ын нөхөр нь байнга архи уудаг, их хартай, ажил төрлийг нь хийлгэдэггүй, архи уусан үедээ агсам согтуу тавьж, зодож цохидог гэж би удаа дараа ажилчдаас сонссон. А нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Ер нь байнгын айдастай, түгшүүртэй, байдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын үед А-ын нүд нь хөхөрсөн, хар нүдний шил зүүчихсэн ажил дээр ирсэн. Яасан талаар асуухад нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Нэг өдөр ажил дээрээ байж байгаад А гэнэт алга болсон гэж сонссон. Дараа нь сонсоход нөхөр нь аваад явсан байсан гэсэн. Гэр бүлийнхэн нь асуудал байнгын ийм байдаг. 2016 оны 11 дүгээр сард нэг өглөө ирээд сувилагч нарын мэдээлэлтэй танилцахад А-ын нөхөр нь хүүхдээ “тамхи олж ир” гээд шөнө гэрээсээ гаргачихсан байна. Том охин нь дүүгээ дагуулаад шөнө ажил дээр ирж хоносон. 2 охиныг нь хувцасны өрөөнд унтуулсан гэж ярьсан. Иймэрхүү байдал хэд хэдэн удаа давтагдаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 37-38-р хуудас/,
6. Гэрч Г.Цэр 2017.03.20-ны өдөр мэдүүлэхдээ: ...Ө.А-ын нөхөр нь их хартай, ажлыг нь хийлгэдэггүй, орой үдэш ажлын цонхон дээр ирээд зогсчихдог, архи ууж, агсам согтуу их тавьж зоддог гэж ярьдаг....гэх мэдүүлэг хх-ийн 1-р хавтас 39-40-р хуудас/,
7. Гэрч А.Д 2017.03.23-ны өдөр мэдүүлэхдээ: ...С нь А-тай гэр бол болсноос хойш ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Байнга архи ууж, агсам согтуу тавьж, ажлыг нь хийлгэдэггүй, хардаж зоддог. Би Ө.А-ыг зодуулсан байхыг нь олон удаа харсан. 2015 оны 05 дугаар сард А аймар болтлоо зодуулсан байсан ба манай гэрт хэд хоноод нөхрөөсөө зугтааж, ажлаасаа ээлжийн амралтаа аваад Баянхонгор аймаг руу явсан. Ээлжийн амралтынх нь 21 хоног дуусахад А над руу залгаад “та ажил дээр очоод үргэлжлүүлээд чөлөө авчих” гэхээр нь би ....дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж хүсэлт бичээд 2 сарын чөлөө авсан ба чөлөөний хугацаа дуусахад Ө.А ирж ажилдаа ороод Стай эргээд нийлсэн. Аын нүүр ам, хөл гар, хоолой нь хөхөрсөн байдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед зодуулсан гээд А ирсэн. С нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байж байнга Ааас архи, тамхины мөнгө нэхэж, зодож цохидог. Хоёр хүүхэд нь гэр бүлийн дарамтанд байдаг учраас их айдас түгшүүртэй байдаг. Намайг болон бусад хүмүүс хоорондоо жаахан ширүүн дуугарахаар А салганаж, чичирч, дуугаа хурааж, айсан эмээсэн шинж гаргадаг байсан. А-ыг ээлжийн ажилтай байх үед нь С 2 охиныхоо гарыг нь өргөж зогсоогоод унтуулдаггүй, унтах гээд үүргэлэх гэхээр нь “би унтаагүй байхад та нар яахаараа унтдаг юм бэ” гээд цохиж авдаг гэж А надад ярьж байсан. А.Х-ыг бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүү нараасаа сонссон, 2-3 удаа ээжийг нь байхгүй үед бэлэг эрхтнээ хөхүүлсэн гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 41-44-р хуудас/,
8. Гэрч Ө.Ж 2017.03.24-ний өдөр мэдүүлэхдээ: ...2010 онд С, А хоёр гэр бүл болж тусдаа гарч байсан. Д.С нь 2012 оноос эхлэн зодож цохидог болсон. Ө.А эхэндээ бидэнд энэ талаар хэлдэггүй нуугаад байсан Манайд нүд, ам нь хөхөрчихсөн ирдэг байсан. Ө.А-аас асуухаар “ажилдаа явж байгаад гэмтчихлээ, эсхүл ажил дээр шартай хүнтэй таараад, тэр хүн цохичихсон” гэх зэргээр худлаа хэлдэг байсан. Бид нар 2013 оноос С агсам согтуу тавьж зоддог болохыг нь мэдсэн. 2013 оны өвөл А над руу залгаад “С намайг аллаа” гэхээр нь дүү Тийн хамт гэрт нь очоод эд зүйл хувцас хунарыг нь авч гэртээ авчирсан. Дараа нь үүрээр А-ын ажлын газраас над руу залгаад “А байна уу, ажил дээрээс гэнэт алга болчихлоо, хүн Баьцаалаад аваад явчихсан биш биз дээ” гэж ярьсан. Тухайн үед А-ын утас руу залгахад холбогдох боломжгүй гэхээр нь Нарангийн голд гэрт нь очиход С, А 2 охинтойгоо гэртээ байсан. Ө.А-аас асуухад “С намайг хүчээр машинд суулгаж ажил дээрээс аваад ирсэн” гэсэн. Ер нь бол байнга цохиж зодож, агсам согтуу тавьдаг. А-ыг дарамтлаад ч зогсохгүй, дагавар охин Х-ыг загнаж зоддог байсныг бид нар сүүлд мэдсэн. Х өөрөө “аав надаар боовоо хөхүүлсэн, би боовыг хөхөж байгаад амаа угаагаад унтсан, мөн ээжийг ажилтай үед надад мөнгө өгөөгүй байж ямар нэгэн аргаар тамхи олж ир гээд гаргадаг байсан” гэж хэлсэн. Тамхинд явуулсныг ээждээ хэлэхэд ээж, аав хоёр хэрэлдсэн гэсэн. Ээжийг нь ажилдаа явсны дараа С Х-ыг “чи яах гэж ээждээ хэлсэн юм бэ, ахиад хэлбэл ална шүү” гээд загнаж зандарсан байсан. С өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй байж эхнэр А-аас архи, тамхины мөнгө нэхэж дарамталж зоддог байсан. Сэтгэл санааны дарамтанд эхнэр, үр хүүхдээ байлгадаг...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 45-47-р хуудас/,
9. Гэрч Н.Ба 2017.03.27-ны өдөр мэдүүлэхдээ: ...С нь өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй мөртлөө А-аас байнга архи, тамхины мөнгө нэхэж зовоодог. 2017 оны 01 дүгээр сарын дундуур С согтуу гэртээ эхнэрээ зодож байхаар нь би орж салгасан. Би А-ын биеийг хараагүй тул ямар гэмтэл учирсныг мэдэхгүй байна. С эхнэрээ элдвээр нь хэлж орилж хашгирч зодож байсан. С нь байнга архи уудаг болохоор “чи архиа уухаа боль, архи тамхины мөнгө нэхэж эхнэр хүүхдээ зовоохоо боль” гэж хэлдэг байсан. Хохиноор шөнө орой болохоор манай хаалгыг тогшуулж тамхи асуулгадаг байсан. Том охиндоо муухай хандаж, өвлийн хүйтнээр нимгэн нойтон хувцастай, табчиктай байхад нь тамхи олоод ир гэж явуулдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 10-нд А-ыг ажилтай байх үед 22-23 цагийн үед гэртээ байж байтал Хорж ирээд “өвөө тамхи байна уу” гэхэд нь “байхгүй ш дээ, Баясаа эгчийг чинь ирвэл тамхинд явуулна” гэхэд гараад явчихсан. Би хэсэг байж байгаад гэрт нь ортол Хбайхгүй, бага охин М нь байсан. С орон дээрээ хэвтэж байсан. Би Маас “эгч нь хаачихсан юм бэ” гэж асуухад “тамхинд явсан” гэж хэлсэн. Удалгүй эхнэр тамхи авахаар дэлгүүр рүү яваад Х-тай хамт ирсэн. Би эхнэрээсээ “А.Х-тай хаана таарсан” талаар асуухад “Шөнийн дэлгүүрийн дэргэд 200 төгрөг Баьчихсан гудамжинд яваа хүмүүсээс тамхи гуйгаад явж байна” гэсэн. Тэр үед шөнийн 23 цаг өнгөрч байсан ба Х табчиктай, тиркотой, дээгүүрээ ноосон цамцтай явж байсан. 2016 оны 12 дугаар сарын 17 билүү 18-нд А ажилтай байсан ба орой гэрт нь ороход С архи уугаад тасраад унтаад өгсөн. Хажууд нь нилээн хэдэн согтуу хүмүүс байсан. Х “өвөө хүмүүс явахгүй байна” гээд айсан байдалтай хэлсэн. Би 2 охины хувцсыг нь өмсгөөд гэртээ авчирч хонуулсан. С бага охиндоо их сайн, харин том охиноо элдвээр нь хэлж байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 48-51-р хуудас/,
10. Гэрч Н.Х 2017.11.25-ны өдөр мэдүүлэхдээ: “...Ө.А сувилагчаар ажилладаг байсан ба тэр үеэс танидаг болж ажил төрлийн холбоотой болсон. Түүний нөхрийг С гэж сонсож байсан ба царай зүсийг нь харж байгаагүй. А-тай жижүүртэй ээлжинд гарч байхад нөхөр нь утсаар өдөр, шөнөгүй залгаад ширүүн, өндөр дуугаар загнаж, зандарч байгаа мэтээр ярьдаг байсан. Яг юу гэж ярьж байгааг нь би сонсож байгаагүй ч гэсэн ямар ч байсан ажлыг нь хийлгэхгүй, тайван байлгадаггүй, хардаж сэрдээд байгаа бололтой байдаг байсан. Тэр нь А-ад төдийгүй хамт ажиллаж байгаа бид нарт айдас түгшүүр төрүүлж, таагүй мэдрэмж үлдээдэг байсан. Яагаад гэвэл хэдийгээр Аптансувд ажилдаа сайн ч гэсэн яаралтай өвчтөн ирсэн үед тэрээр утсаар яриад, утаснаасаа салахгүй байгаа нь их төвөгтэй санагддаг байсан. А-ын тасгийн ажилчид нь “нөхөр нь их хартай, зодож цохидог” гэж ярьдаг байсан. Нөхөд нь ажлын гадаа согтуу ирчихээд дуудаад, ажлыг нь хийлгэдэггүй байсан. Ер нь ар гэрийн их асуудалтай, айдас түгшүүртэй байдаг юм шиг санагдсан. Манай ажлынхан ч мөн тэгж ярьцгаадаг. 2 охиноо хааяа ажил дээр авчирч хонуулдаг байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 37-р хуудас/,
11. Гэрч Ж.Б 2017.10.30-ны өдөр мэдүүлэхдээ: ...А-ын нөхрийг би танихгүй, харж байгаагүй. Ажилчдын ярианаас архи уудаг, агсам согтуу тавьж зоддог, ажлыг нь хийлгэдэггүй, харддаг гэж сонсож байсан. Намайг хамт ажиллаж байх хугацаанд нэг удаа Атай хамт хонож байсан ээлжийнх нь сувилагч шөнө над руу залгаад “А алга болчихлоо, нөхөр нь аваад явчих шиг боллоо” гэж ярьсан. А тэр шөнөдөө ирээгүй ба нөгөө сувилагч нь ганцаараа хоносон. Би өглөө нь А-ын Толгойт байх гэрт нь очиход А-ын хадам ээж, өөрийнх нь ах, дүү нар байсан....гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 20-22-р хуудас/,
12. Гэрч Н.О 2017.12.01-ний өдөр мэдүүлэхдээ: Би ....дүүргийн Нэгдсэн эмнэлэгт Ө.А-тай сувилагчаар хамт ажилладаг байсан ба түүний нөхрийг Д.С гэдэг. Атай ажиллаж байх хугацаанд нөхөр нь байнга хардаж, орой үдэш ажил ирж дуудаж, эсхүл цонхоор хараад ажлыг нь тайван хийлгэдэггүй байнгын айдас түгшүүртэй байлгадаг байсан. 2016 оны өвөл анхны цас орж байхад шөнө 7 настай хүүхэд нь тавчиктай 3 настай дүүгээ дагуулаад ирж байсан гэж ажлынхан хэлж байсан. Хоёр охин нь үе үе ажил дээр ирж хонодог байсан. А хааяа нөхөртөө зодуулсан гээд энд тэндээ хөхөрсөн байдалтай ажил дээр ирдэг байсан. Бас нэг удаа А “манай том охины хацар нь хөхөрсөн байна, аав нь зодсон юм шиг байна” гэж хэлж байсан. Нөхөр нь байнга л архи уудаг, уухаараа агсам согтуу тавьж цохиж зоддог. Байнга л сэтгэл санааны дарамт учруулж, айдас түгшүүр үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн гэж А-ын нөхрийг нь хэлнэ...гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 38-40-р хуудас/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын биед нуруу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд үүссэн цаг хугацаанд нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. А.Х-ын охин хальс нь урагдалгүй байна.
5. А.Х-ын үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.
6. А.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
7. А.Х нь АВО системээр А/II/-р бүлгийн цустай байна. /хх-ийн 1-р хавтас 57-р хуудас/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бактериологийн шинжилгээний №2293 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын гэх цус АВО системээр А /II/ бүлгийн харъяалалтай байна.
2. А.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна. / хх-ийн 1-р хавтас 58-р хуудас/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжилгээний №2294 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын гэх арчдас, наалдац эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. / хх-ийн1-р хавтас 59-р хуудас/,
16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №471 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Шинжлүүлэхээр ирүүлсэн А-ын Х-ын 2017.03.16-ны өдөр авахуулсан гэх хамрын рентген зургийг дүрс оношлогооны нарийн мэргэжлийн эмчээр уншуулахад гэмтлийн өөрчлөлтгүй байна.
2. Өмнө гаргасан 2017.03.06-ны өдрийн 3116 дугаартай дүгнэлтэнд нөлөөлөхгүй. /хх-ийн 1-р хавтас 71-72-р хуудас/,
17. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ө.А-ын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, Баруун шуу, сарвуу, зүүн шуу, цээж, зүүн өвдөг, шилбэ, Баруун шилбэнд хуучин сорви гэмтлүүд тогтоогдож байна.
2. 2012.01.30-ны өдрийн нэг цэгийн үйлчилгээгээр үзсэн эмчийн үзлэгт дурьдагдсан зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх сорви гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх зүүн нүдний дээд зовхины цус хуралт, олон тооны сорви гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. / хх-ийн 1-р хавтас 166-р хуудас/,
18. Шүүх сэтгэц эмгэг судлалын №378 дугаартай дүгнэлтэнд:
А. Магадлуулагч гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. Тэр үедээ өөрийн учир холбогдлыг ойлгон, өөрийгөө удирдах хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг зөв тайлБарлах, мэдүүлэх чадвартай байсан байна.
Б. Магадлуулагч нь сэтгэцийн өвчтэй гэх эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх Баримт нотолгоо үгүй байна.
В. Магадлуулагч нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна.
Г. Хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. Тухайн үед эмгэг согтолттой байсан гэх Баримт нотолгоо үгүй байна.
Д. Магадлуулагч нь хэрэг хариуцах чадвартай байна. / хх-ийн 1-р хавтас 60-62-р хуудас/,
19. Шүүх сэтгэц эмгэг судлалын №402 дугаартай дүгнэлтэнд:
1. А.Х нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. А.Х нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Сэтгэлийн дарамтат хариу урвалын эдгэрлийн шатанд байна.
3. А.Х нь өөрийн насны хэмжээнд асуултанд үнэн зөв хариулах чадвартай /мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай/ байна.
4. А.Х нь тухайн хүчирхийллийн үед дарамтат хямралд орсон байх магадлалтай байна.
5. Д.С-ын үйлдлээс болж А.Х нь сэтгэлийн дарамтат хямралд орсон байх магадлалтай байна.
6. А.Х нь одоогоор сэтгэлийн дарамтат хямралын дараах эдгэрлийн шатанд байна.
7. Уг сэтгэлийн дарамтат хямрал нь хүчирхийлэл дахин давтагдахгүй тохиолдолд 2 жилийн дараа бүрэн эдгэрэх боломжтой. / хх-ийн 1-р хавтас 73-75-р хуудас/,
20. Шүүгдэгч Д.С 2017.04.05-ны өдөр яллагдагчаар мэдүүлэхдээ: Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр найз нартайгаа нийлж гадуур мөн гэртээ ирээд архи уусан. Намайг 02 дугаар сарын 18-ны үүрээр 05 цагийн үед сэрэхэд А бид хоёр гэрийн зүүн талд газар унтаж байсан. Хоёр охин гэрийн хойморийн орон дээр унтаж байсан. Миний хажууд архины шилэнд 3-ны 1 хэмжээтэй архи үлдсэн байхаар нь тэр архиа уугаад эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орчихоод нүцгэн босч угаалтуур руу бие засахад эхнэр “чи хүүхэд сэрүүн байхад шалдан нүцгэн яваад” гэж уурласан. Би тухайн үед хоёр охиноо унтаж байна гэж бодсон. Өглөө 8 цагийн үед эхнэрээсээ тамхины 5000 төгрөг аваад дэлгүүр орох замд зүс таних хүнтэй таарч мөнгөө нийлүүлээд 1 шил архи авч гэртээ ууж шараа тайлсан. Удалгүй Б эхнэртэйгээ хамт манай гэрт ирээд “чамайг хорооны цагдаа асуугаад байна лээ, чи бид хоёрыг байнга нийлж архи уудаг гээд байна, танай эхнэр чинь хэлсэн юм биш үү” гэж хэлээд гарсан. Би эхнэрээсээ “чи тэгж хэлсэн юм уу” гэхэд “үгүй” гэхээр нь “тэгээд яагаад хорооны цагдаа намайг дууддаг юм бэ” гэхэд эхнэр “чи яахаараа архи уудаг юм бэ” гэхээр нь “чиний амнаас ууж байгаа биш, би тэр цагдаа дээр чинь очихгүй” гэж хэлээд Бын хамт гэрээс гарсан. Тэгтэл А гаднаас цагдаа дагуулаад орж ирээд намайг Баривчилж Яармагийн цагдаагийн хэлтэс дээр авчирсан. Манай охин М намайг “дотоожоо өмс” гэж авчирч өгөөгүй. Харин өмнө нь хэд хэдэн удаа би хөнжил дотроо хэвтэж байгаад “миний охин тэрийг аваад ир” гээд авчруулж байсан удаатай. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2-т заасан гэмт хэргийг үйлдээгүй. 2017 оны 01 дүгээр сараас хойш ихэнхдээ архи уугаад эхнэртэйгээ хэрүүл маргаан хийдэг болсон. Гэр бүлийн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч байна. Харин би бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаагүй. Би дагавар охин Х-ыг гадуурхаж, нүд үзүүрлэж байсан удаагүй. Хүрдээ цээжлэхгүй, хичээлээ хийхгүй байхаар нь загнадаг байсан. 2016 оны 09 дүгээр сард намайг согтуу байхад шөнийн цагаар Х, дүү М-аа дагуулаад ээжийнхээ ажил дээр очиж хоносон байсан. Маргааш өглөө нь ээжтэйгээ хамт ирэхээр нь Х-ыг “яагаад харанхуй шөнө дүүгээ дагуулаад зам хөндлөн гараад явчихсан юм бэ” гэж загнаж байсан. Хүүхдүүдийн нүдэн дээр бэлгийн харьцаанд орж байгаагүй. Хүүхдүүд унтсан хойно буюу гэрэл унтарсан хойно бэлгийн харьцаанд ордог. Бид хоёр аман секс огт хийдэггүй, хийж байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 93-94-р хуудас/,
2017.04.21-ний өдөр мэдүүлэхдээ: Би бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин удаа дараа архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үнэн. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хааяа архидан согтуурч эхнэр, хүүхдээ айлган зодож, цохидог нь үнэн...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 96-р хуудас/,
2017.05.16-ны өдөр мэдүүлэхдээ: Гэр бүлийн маргаанаас болж хэрүүл зодоон болдог байсан. Би нэг удаа Х-ыг тамхинд шөнийн цагаар явуулж байсан. Тухайн үед би согтуу байсан учраас ийм хэрэг үйлдсэн байна. Олон удаа тамхинд явуулаагүй. Хүүхдүүд намайг унтсан хойгуур хэд хэдэн удаа өөрсдөө ээжийнхээ ажил руу явсан байсан. Би эхнэрээ хүсээгүй байхад нь хүчээр бэлгийн харьцаанд орж байгаагүй...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 170-171-р хуудас/,
2017.10.16-ны өдөр мэдүүлэхдээ: Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсандаа гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 14-р хуудас/,
21. Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.04.24-ний өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолын хуулБар /1-р хх-ийн 101-105, 109-113-р хуудас/,
22. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015.11.06-ны өдрийн 288 дугаартай “Ялаас өршөөн хэлтрүүлэх тухай” шүүгчийн захирамжийн хуулБар /1-р хх-ийн 106-р хуудас/,
23. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягтын хуулБар /1-р хх-ийн 128-137-р хуудас/,
24. Аюулгүй зэргийн үнэлгээний маягтын хуулБр /1-р хх-ийн 140-143-р хуудас/,
25. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулБар /1-р хх-ийн 144-147-р хуудас/,
26. Нас тоолсон тэмдэглэл /1-р хх-ийн 158-р хуудас/,
27. Шүүгдэгч Д.С-ын хувийн байдалтай холбоотой Баримтууд /1-р хх-ийн 28-29, 152-157-р хуудас/,
Шүүгдэгч Д.С-ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 99-р хуудас/ зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Д.Сыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.С нь ....дүүргийн ...хороо ...тоотод эхнэр Ө.А болон дагавар охин А.Х нарыг байнга зодсон, өвлийн улиралд шөнийн цагаар бага насны А.Х-ыг гадуур хувцасгүй тамхинд хөөж гаргах зэргээр харгис хэрцгий харьцсан, байнга архидан согтуурч агсам тавьж эхнэр Ө.А, бага насны А.Х, С.М нарын тайван амьдрах нөхцөлийг алдагдуулан догшин авирлаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн,
улмаар бага насны А.Х-ыг биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр, 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 01 дүгээр сард тус тус бэлэг эрхтнээ хөхүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан болох нь:
1. Насанд хүрээгүй хохирогч А.Х-ын “...Аав С надаар 3 удаа боовоо хөхүүлж байсан. Шөнө унтаж байхад намайг сэрээгээд “хөх” гэж хэлээд хөхүүлдэг. 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр анх удаа, дараа нь 2016 оны 06 дугаар сарын 07 билүү 08-нд, дараа нь 2017 оны 01 дүгээр сард хөхүүлсэн. Ээжийг байхгүй ажилтай байх үед дандаа хөхүүлдэг. Дүү маань хажууд унтаж байдаг. Өөр гэрт хүн байдаггүй байсан. Аав анх удаа бэлэг эрхтнээ хөхүүлэх гэхэд нь би “үгүй” гэж хэлэхэд намайг загнасан. Тэрнээс хойш би “үгүй” гэж хэлж байгаагүй. Айсандаа амандаа хийчихдэг байсан. Энэ талаар аав “хэлвэл ална шүү” гэхээр нь би ээжид хэлчихвэл хэрүүл болоод аав ээжийг зодох байх гэж бодоод хэлдэггүй байсан. Эхний 2 удаад нь согтуу, сүүлийнх дээр нь архи уугаагүй байсан. Сүүлийнх нь 3 настай эмэгтэй дүү маань харчихсан юм шиг байна лээ. Маргааш өглөө нь ээжийг ажлаас ирэхэд нь дүү ээжид “анай аавын боовыг хөхөөд амаа угаасан” гээд хэлчихсэн. Түүнээс ээж огт мэдээгүй байсан. Би аавын боовыг хөхөөд амаа угаагаад унтчихдаг юм. Аав бэлэг эрхтнээ хөхүүлж байснаас өөрөөр миний биед хүрч байгаагүй. Аавын бэлэг эрхтнийг хөхөх үед янз бүрийн шингэн зүйл гарч байгаагүй. Аавын боовыг хөхөх үед туранхай хатуу, урт урт нэг сонин үс шиг юмтай байдаг байсан. Би тухайн үед аавыг боовоо хөхүүлэх болгонд нь өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийн 1 ширхэг хуудсан дээр бичээд шүүгээндээ хадгалсан байсан учраас он сар өдрийг нь сайн мэдэж байгаа юм. Тэр дэвтрийн хуудсыг аав олоод нэг өдөр шатаачихсан юм шиг байна лээ. Нэг удаа аавтай хамт архи уусан 4 хүн гэрт байсан ба удалгүй бүгд яваад нэг хүн үлдсэн. Тэр хүн намайг нааш ир гэж дуудаад нурууг минь илэх гээд байхаар нь би “бие заслаа” гэж худлаа хэлээд дүүгээ дагуулаад ээжийнхээ ажил руу явж тэнд хонож байсан.
Аав нэг удаа өдрийн цагаар гэрт нүцгэн яваад тамхи татаад сууж байхад ээж, дүү бид гурав хамт байсан. Тэгтэл дүү маань бандаашийг нь аваачиж өгч байсан. Аав тэр үед шалдан нүцгэн байсан. Манай аав байнга уурладаг. Дандаа намайг зүгээр байхад мөн заримдаа буруу зүйл хийхэд уурладаг. Би ааваасаа айдаг. Аав ээжийг дандаа цохиж зоддог байсан. Ээж хөхөрсөн зургаа утсан дээрээ аваад хадгалахаар аав тэрийг нь үзээд устгачихдаг. Ээжийн цүнхийг аав дандаа шалгадаг. Аав манай дүүг эрхлүүлээд ээж бид хоёрыг дандаа загнадаг. Нэг өдөр ээж тамхийг нь авч өгөхгүй байсан чинь намайг шөнө “тамхи олж ир” гэж гэрээс хөөж гаргасан. Тэр үед гадаа харанхуй хүйтэн байсан ба би фудволкон дээр нимгэн цамц өмсөөд шөнө тамхи олохоор гэрээс гарсан. Гудамжинд байж байтал нэг танихгүй эрэгтэй хүн таараад “хүүе чи юу хийж байгаа юм” гэж надаас асуухад нь “аав тамхи олж ир гэж хэлсэн” гэхэд тэр хүн надад нэг ширхэг тамхи өгсөн. Тэр тамхийг би аавд оруулж өгсөн. Тэрнээс хойш би аавыг согтууд нь тамхинаас нь авч нууж байгаад орой тамхи нэхэхээр нь гаргаж өгдөг болчихсон. Мөн аав согтуудаа дүү бид хоёрт агсам тавиад байхаар нь би дүүгээ “хувцсаа өмс” гэж хэлээд ээжийн ажил дээр очиж хонож байсан. Би ааваас айгаад дулаан хувцсаа өмсөж чадаагүй, гэрийн хувцастай, табчиктайгаа л явчихдаг. Нэг удаа аав миний хамар руу гараа зангидаж байгаад хүчтэй цохиж цус гаргасан. Шалан дээр цус болчихоор нь би шалаа угаагаад аавыг унтчихаар нь ээжид захиа үлдээгээд, дүүгээ дагуулаад хойд айл руу орчихсон. Аав бас нэг удаа миний толгой руу гараараа цохиод хөхрүүлсэн. 9 билүү 10 сард хичээл тараад явж байтал “хурдан яв” гэж хэлээд цохисон. Би ээжид “биеийн тамирын хичээл дээрээ унаад хөхрүүлчихсэн” гэж худлаа хэлсэн. Яагаад гэвэл аав “ээждээ хэлвэл чиний хөлийг хугална шүү” гэж загнасан...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 18-22-р хуудас/,
2. Хохирогч Ө.А-ын “...Хэрэг гарснаас хойш хадам ээж бидний амьдарч байсан гэрийг буулгаад аваад явчихсан. Би хоёр охиныхоо хамт очих газаргүй болж ....дүүргийн ....хороо ....тоотод өргөмөл ээж Я-нд түр амьдарч байгаа. Би охин Х-ыг 1 нас 1 сартай байхад нь Стай танилцаж, 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж, гэр бүл болсон. Д.С бид хоёрын дундаас 2013 онд 0...сарын 08-ны өдөр охин М төрсөн, одоо 4 настай. Д.С нь 2013 оноос намайг хардаж, ажил төрөл хийлгэхгүй агсам тавиад байхаар нь би 2015 оны 0....сард ээлжийн амралтаа авч Баянхонгор аймаг явсан. 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ажлаас “та ажилдаа ор” гэж дуудсан. Би хотод ирчихээд Стай уулзахгүй өргөж авсан ээжийнхээ дүү Дэ эгчийнд байдаг байсан. Энэ үед С Толгойтын хашаа байшингаа зараад “Вива Сити” хороололд байр авсан байсан. Д.С-ын дүү нь над руу залгаад “Д.Сыг хамтран амьдрагч эмэгтэйтэйгээ хамт машинаар явж байгаад аваарт орж нөгөө эмэгтэй нь нас Барж, өөрөө эмнэлэгт хэвтсэн” талаар хэлсэн. Д.С 4 жилийн хорих ялаар шийтгүүлж, 6 сар хоригдоод 2015 оны 11 дүгээр сард Өршөөлийн хуулиар суллагдсан. Д.-ын хорих ялаар шийтгүүлээд явсан үед би 2 охины хамт “Вива Сити”-ийн байранд амьдарч байсан. Д.С Өршөөлөөр суллагдаад гарч ирэнгүүтээ “Вива Сити” хорооллын байраа зарж хэргийнхээ хохирлыг төлж Барагдуулсан. Бид дөрөв энд тэнд очиж хашаа байшин түрээслэн амьдарч байгаад 2016 оны 10 дугаар сарын дундуур ....дүүргийн ...хороо ...тоотод Ба гэх айлын хашаанд түрээсээр амьдрах болсон. Хадам ээж халамжаас өөрийнхөө нэр дээр монгол гэр авч бид нарт өгсөн боловч одоо тэр гэрээ буцаагаад авчихсан. С архи, тамхи авч өгсөнгүй гээд уурлаж агсам согтуу тавьж зоддог байсан. Би хааяа цалин мөнгө буугаагүй үед архи тамхийг нь авч өгч чадахгүй болохоор том охин Х-ыг “тамхи олж ир” гэж дарамталдаг болсон байсан. Намайг ажилд явсан хооронд А.Х-ыг тамхинд хэд хэдэн удаа гаргаж явуулсан байсан. 2016 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг ажил дээр байхад 23 цагийн үед манай хашааны Ба ах над руу залгаад “Хажил дээр чинь очсон уу? Би гэрт чинь ороход С согтуу унтаж байна, М-аас асуусан чинь “анайг аав тамхи олж ир гээд гаргасан, анай түрүүн гараад явсан гэж байна” гэж хэлсэн. Би санаа зовоод цагийн дараа эргээд Ба ах руу залгахад “дөнгөж сая манай эхнэр Х-ыг олоод хамт орж ирлээ” гэж хэлсэн. Би ээлжийн ажилд явдаг, намайг шөнийн цагаар ажиллаж байх үед манай том охин дүүгээ дагуулаад шөнө хоёулахнаа хоёр ч удаа ажил дээр алхаж ирсэн. Эхнийх нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны орой 21 цаг өнгөрч байхад энэ үед надтай хамт сувилагч Ба ажиллаж байсан. 2 дахь нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны орой 20-21 цагийн үед ирсэн. Энэ үед Ц сувилагчтай хамт гарч байсан. “Яасан, яагаад ирсэн юм” гээд асуухаар “аав согтуу, айгаад ирсэн байна” гэж хэлдэг байсан. Манай гэрээс ажил хүртэл нилээд зайтай. Өвөл цас орж байхад табчиктай ажил дээр ирж байсан. Би байнга их айдас түгшүүртэй байдаг. Ажлаа тайван ч хийж чаддаггүй. С агсам тавиад зогсохгүй, сүүлдээ 2 охины минь хажууд нүцгэн бэлэг эрхтнээ унжуулаад явдаг болсон. Өөрт нь хэлэхээр “яадгийн би гэртээ яаж ч байсан ямар хамаатай юм бэ, наадуул чинь юугаа мэддэг юм бэ” гэж хэлдэг. “Чамаас өөр эрэгтэй хүн гэрт байхгүй ш дээ, чи ингэж болохгүй” гэж хэлэхээр уурлаад тоодоггүй. Сүүлийн 2 өдөр буюу 2017 оны 02 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд гэртээ нүцгэн явсан. 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 11-12 цагийн үед унтаж байгаад босч угаалтуур руу шээчихээд сандал дээр суугаад тамхиа татсан. Энэ үед 2 охин хоёулаа сэрүүн тоглож байсан. Тэр үед бага охин маань дотоожийг нь аваад “ааваа энэ бандаашаа өмс” гэж хэлээд өгсөн. Д.С нь 2015 оноос сарын тэмдэг ирсэн үед бэлгийн харьцаанд орох гээд байдаг, намайг дургүйцэхээр “архи уухаар босчихоод байхад чи яах гээд байгаа юм, чи хаашаа юм бэ, ажил дээрээ өөрийгөө болгочихоод ирдэг юм уу” гэж уурлаж хэрүүл маргаан хийж хүчээр бэлгийн харьцаанд ордог болсон. Хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сарын 18, 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрүүдэд хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. 2017 оны 01 дүгээр сарын 18-ны орой намайг зодож байхад хажуу айлын Ба ах орж ирж салгаад явсных нь дараа “Ба та хоёр яасан юм, яагаад чамайг өмөөрөөд байгаа юм” гээд хэрүүл хийж, хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Дараа нь 2017 оны 02 дугаар сарын 10-ны орой 20 цагийн үед том охины сургууль дээр эцэг эхийн хуралд суучихаад иртэл “харанхуй шөнө хааччихаад ирж байгаа юм” гээд хэрүүл маргаан хийж, архи тамхины мөнгө нэхэхэд нь “байхгүй” гэхэд “хөргөгчөө зарна” гээд байсан. Тэр шөнө хүсээгүй байхад бэлгийн харьцаанд орсон. Цагдаагийн байгууллагын 102 дугаар руу залгаж хэд хэдэн удаа дуудлага өгч байсан. Дуудлага өгөхөөр гэрээс гараад зугтаачихдаг байсан. Албан ёсоор цагдаагийн байгууллагад шалгуулж байгаагүй. Хэд хэдэн удаа цагдаа дуудаж, эрүүлжүүлэхэд өгч байсан. Би С-д маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 23-26-р хуудас/,
2017.04.19-ний өдөр: ...2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирэхэд С согтуу, орон дээрээ доошоо хараад унтаж байсан. Би хоол хийх гээд ногоо арилгаад сууж байтал манай бага охин 3 настай М ирээд “ээжээ аав боожгойгоо гаргаад анайд хөхүүлээд байсан ш дээ” гэж хэлэхээр би С-аас асуутал “юу яриад байгаа юм бэ” гэж хэлээд гэрээс гарсан. Би орой 17.30 минутанд Х-ын хамт гэр рүүгээ явах замдаа “миний охин дүү чинь аав анайгаар боожгойгоо гаргаад хөхүүлсэн гэж яриад байна, энэ үнэн юм уу” гэхэд Х нилээд дуугүй явж байснаа толгойгоо дохиод “тиймээ ээжээ, та битгий аавд хэлээрэй” гэхээр нь “чи тэгээд яасан бэ” гэхэд “амаа угаагаад унтаад өгсөн” гэсэн. “Өөр яасан” гэхэд “яагаач үгүй” гэж хэлсэн. “Миний охиныг хувцас хунараа тайл гэж хэлсэн үү” гэхэд “үгүй” гэсэн. “Тэгээд ээждээ хэлэхгүй яасан юм бэ” гэхэд “аав намайг ээждээ хэлэх юм бол ална шүү” гэсэн. “Урьд нь ингэж байсан уу” гэхэд “үгүй” гээд толгойгоо сэгсрээд байсан. “Яг хэзээ тэгсэн юм бэ” гэж асуухад юм ярихгүй, уйлах гээд байсан. Тэгэхээр нь би асуугаагүй орхисон. Дараа нь асуухад анх 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр, дараа нь 2016 оны 06 дугаар сарын 07 билүү 8-нд, хамгийн сүүлд 2017 оны 01 дүгээр сард гэж хэлсэн. Түүний хэлсэн өдрүүдийг бодоод байсан чинь дандаа миний ээлжийн ажилтай шөнө байсан. Би анх 2017 оны 01 дүгээр сарын 18-нд билүү 19-нд мэдсэн. Тэрнээс өмнө би огт мэдээгүй. Энэ өдрийг хүртэл С-д өчнөөн зодуулж байсан ч хоёр охиноо бодоод тэвчиж, зодуулснаа нууж байсан. Харин миний эзгүйд охиныг маань бэлгийн хүчирхийлэлд өртүүлж байсныг нь сонсоод их цочирдсон. Маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 27-р хуудас/,
2017.10.30-ны өдөр: Би маш их гомдолтой байна. Д.С нь зам тээврийн ослын хэрэгт шалгагдаж их хэмжээний төлбөрт орсон. Түүнийг нь би цалингийн зээлээр төлж байсан. Би 8 сартай жирэмсэн. Цалингийн зээл 4.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, нийтдээ 5.000.000 төгрөгийг Д.Саас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 15-16-р хуудас/,
3. Гэрч А.Я-гийн “...Д.С нь Ө.Аыг зодож байхыг охин Ж, дүү Т нар харсан ба түүнийг очиж авчирч байсан. А хааяа гэрт ирэхдээ нүүр, нүд нь хөхөрсөн, хавдсан байдалтай ирдэг байсан. С нь гэртээ байхаараа байнга архи ууж агсам согтуу тавьж, эхнэр хүүхдүүдээ зовоож байдаг. Эхнэрээ хардаж ажил хийлгэхгүй, шөнө орой цагаар ажил дээрээс нь хүчээр аваад ажлыг нь таслуулдаг...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 30-33-р хуудас/,
4. Гэрч Б.М-ийн “...Нөхөр нь байнга архи уудаг, зодож цохидог. Ажил төрөл дээр ирж ажлыг нь хийлгэхгүй хараад сахиад зогсчихно, эсхүл шөнө оройн цагаар ажил дээрээс нь аваад явчихдаг. Бид нарын ажил дандаа сэхээнд байгаа хүнд, хэцүү эмчлүүлэгч нартай харьцдаг. Нөхөр нь тийм хүнд ажилтай байхад ажлыг нь хийлгэдэггүй, их л хүнд дарамттай байдаг гэсэн. Хоёр охин нь 2016 оны 11 дүгээр сард өвөл анхны цас орж байхад табчиктайгаа ажил дээр ирж хоносон байсан. Нөхөр нь том охиноо орой үдшийн цагаар “тамхи олж ир” гэж гэрээсээ гаргадаг гэж А ярьж байсан. 2016 оны 11 сар, 12 сард хэд хэдэн удаа том охин нь дүүгээ дагуулаад ажил дээр шөнийн цагаар ирсэн. 2016 оны 12 дугаар сарын дундуур Аын гарын булчин, нуруу зэрэг далд газрууд нь хөхөрсөн байдалтай ажил дээр ирсэн ба нөхөртөө зодуулсан гээд надад харуулж байсан. Нүүр нь гайгүй мөртлөө хөл, гар, нуруу хэсэг нь хөхөрчихсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 34-36-р хуудас/,
5. Гэрч Г.Ц-гийн “...А нь байнгын айдастай, түгшүүртэй, байдаг байсан. 2016 оны 10 дугаар сарын үед Аын нүд нь хөхөрсөн, хар нүдний шил зүүчихсэн ажил дээр ирсэн. “Яасан” талаар асуухад нөхөртөө зодуулсан гэж хэлсэн. Нэг өдөр ажил дээрээ байж байгаад А гэнэт алга болсон гэж сонссон. 2016 оны 11 дүгээр сард нэг өглөө ирээд сувилагч нарын мэдээлэлтэй танилцахад А-ын нөхөр нь согтуу хүүхдээ тамхи олж ир гээд шөнө гэрээсээ гарчихсан байна. Том охин нь бага дүүгээ дагуулаад шөнө ирж ажил дээр хоносон. 2 охиныг нь хувцасны өрөөнд унтуулсан гэж ярьсан...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 37-38-р хуудас/,
6. Гэрч Г.Цэр-ын “...Ажилчдаас сонсоход одоо байгаа нөхөр нь их хартай, ажлыг нь хийлгэдэггүй, орой үдэш ажлын цонхон дээр ирээд зогсчихдог, архи ууж, агсам согтуу их тавьж зоддог гэж ярьдаг...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 39-40-р хуудас/,
7. Гэрч А.Д-гийн “...2015 оны 05 дугаар сард А аймар болтлоо зодуулсан байсан тэр үед манай гэрт хэд хоноод нөхрөөсөө зугтааж, ажлаасаа ээлжийн амралтаа авч Баянхонгор аймаг руу явсан. Ээлжийн амралтынх нь 21 хоног дуусахад А над руу залгаад “та ажил дээр очоод үргэлжлүүлээд чөлөө авчих” гэхээр нь би ....дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр очиж хүсэлт бичээд 2 сарын чөлөө авсан ба чөлөөний хугацаа дуусахад “хүн хүч дутмаг байна, ирж ажилдаа ор” гэхээр нь ажилдаа орж эргээд Стай нийлсэн. А-ын нүүр ам, хөл гар, хоолой нь хөхөрсөн байдаг байсан. Хамгийн сүүлд 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед зодуулсан гээд А ирсэн. С нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй байж байнга Ааас архи, тамхины мөнгө нэхэж, зодож цохидог. Хоёр хүүхэд нь гэр бүлийн дарамтанд байдаг учраас их айдас түгшүүртэй байдаг. Аыг ээлжийн ажилтай байх үед нь С 2 охиныхоо гарыг нь өргөж зогсоогоод унтуулдаггүй, унтах гээд үүргэлэх гэхээр нь “би унтаагүй байхад та нар яахаараа унтдаг юм бэ” гээд цохиж авдаг байсан гэсэн. 8 настай охиныг нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дүү нараасаа сонссон...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 41-44-р хуудас/,
8. Гэрч Ө.Ж-ын “...Д.С нь Ө.А-ыг 2012 оноос эхлэн зодож цохидог болсон. Ө.А эхэндээ нуугаад бидэнд энэ талаар хэлдэггүй байсан. Хааяа нүд, ам нь хөхөрчихсөн ирдэг байсан. Яасан талаар асуухаар “ажилдаа явж байгаад гэмтчихлээ, эсхүл ажил дээр шартай хүнтэй таараад, тэр хүн цохичихсон” гэх зэргээр худлаа хэлдэг байсан. Бид нар тухайн үедээ дуугүй байдаг байсан. 2013 оны өвөл А над руу залгаад “С намайг аллаа” гэхээр нь дүү Тийн хамт гэрт нь очоод эд зүйл хувцас хунарыг нь авч гэртээ авчирсан. Дараа нь намайг гэртээ унтаж байхад үүрээр Аын ажлын газраас над руу залгаад “А ажил дээр ажлаа хийж байгаад гэнэт алга болчихлоо, хүн Барьцаалаад аваад явчихсан биш биз дээ” гэж ярьсан. Тухайн үед А-ын утас руу залгахад “холбогдох боломжгүй” байхаар гэрт нь очиход Д.С, Ө.А 2 охинтойгоо хамт байсан. Ажлаасаа гэнэт яагаад явсан талаар асуухад “С намайг хүчээр машинд суулгаж ажил дээрээс аваад ирсэн” гэсэн. С нь хүний нүдэн дээр цохиж зоддоггүй гэхдээ Ө.Аыг дарамтлаад ч зогсохгүй, дагавар охин Х-ыг аа загнаж зоддог байсныг бид нар сүүлд мэдсэн. Хөөрөө “аав надаар боовоо хөхүүлсэн, би боовыг хөхөж байгаад амаа угаагаад унтсан, мөн ээжийг ажилтай үед надад мөнгө өгөөгүй байж ямар нэгэн аргаар тамхи олж ир гээд гаргадаг байсан” гэж хэлсэн. Тамхинд явуулсныг ээждээ хэлэхэд ээж, аав хоёр нь хэрэлдсэн гэсэн. Ээжийг нь ажилдаа явсны дараа С Х-ыг “чи яах гэж ээждээ хэлсэн юм бэ, ахиад хэлбэл ална шүү” гээд загнаж зандарсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 45-47-р хуудас/,
9. Гэрч Н.Ба-ын “...2017 оны 01 дүгээр сарын дундуур С согтуу гэртээ эхнэрээ зодоод байхаар нь би орж салгасан. Би Ө.А-ын хаана нь ямар гэмтэл учирсан болохыг сайн мэдэхгүй байна. Д.С нь байнга архи уудаг болохоор “чи архиа уухаа боль, архи тамхины мөнгө нэхэж эхнэр хүүхдээ зовоохоо боль” гэж хэлдэг. Хохиноор шөнө орой болохоор манай хаалгыг тогшуулж тамхи асуулгадаг байсан. Том охиндоо муухай хандаж, өвлийн хүйтнээр нимгэн нойтон хувцастай, табчиктай байхад нь “тамхи олоод ир” гэж явуулдаг байсан. 2016 оны 12 дугаар сарын 10-нд А-ыг ажилтай байх үед би орой 22-23 цагийн үед Хорж ирээд “өвөө тамхи байна уу” гэхэд нь “байхгүй ш дээ, Баясаа эгчийг чинь ирвэл тамхинд явуулна” гэхэд гараад явчихсан. Би хэсэг байж байгаад гэрт нь ортол Хбайхгүй, бага охин М нь байсан. С орон дээрээ хэвтэж байсан. Би Маас “эгч нь хааччихсан юм бэ” гэж асуухад “тамхинд явсан” гэж хэлсэн. Удалгүй эхнэр тамхи авахаар дэлгүүр рүү яваад Х-тай хамт ирсэн. Би эхнэрээсээ А.Х-тай хаана таарсан талаар асуухад “Шөнийн дэлгүүрийн дэргэд 200 төгрөг Барьчихсан, гудамжинд яваа хүмүүсээс тамхи асуугаад явж байна” гэсэн. Тэр үед шөнийн 23 цаг өнгөрч байсан ба Х табчиктай, тиркотой, дээгүүрээ ноосон цамцтай явж байсан гэсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 1-р хавтас 48-51-р хуудас/,
10. Гэрч Н.Х-ын “...А-тай жижүүртэй ээлжинд гарч байхад нөхөр нь өдөр, шөнөгүй утсаар байнга ширүүн, өндөр дуугаар загнаж, зандарч байгаа мэтээр ярьдаг байсан. Яг юу гэж ярьж байгааг нь би сонсож байгаагүй ч гэсэн ямар ч байсан ажлыг нь хийлгэхгүй, тайван байлгадаггүй, хардаж сэрдээд байгаа бололтой байдаг байсан. А-ыг тасгийн ажилчид нь “нөхөр нь их хартай, зодож цохидог” гэж ярьдаг байсан...гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 37-р хуудас/,
11. Гэрч Ж.Б-ын “...Намайг хамт ажиллаж байх хугацаанд нэг удаа А-тай хамт хонож байсан ээлжийнх нь сувилагч шөнө над руу “ А алга болчихлоо, нөхөр нь аваад явчих шиг боллоо” гэж ярьсан. А тэр шөнөдөө ирээгүй ба нөгөө сувилагч нь ганцаараа хоносон...гэх мэдүүлэг / хх-ийн 2-р хавтас 20-22-р хуудас/,
12. Гэрч Н.О-ы “...А-ыг ажиллаж байх хугацаанд нөхөр нь байнга хардаж, орой үдэш ажил дээр ирж дуудаж, эсхүл цонхоор хараад ажлыг нь тайван хийлгэдэггүй байнгын айдас түгшүүртэй байлгадаг байсан. 2016 оны өвөл анхны цас орж байхад шөнө 7 настай охин нь 3 настай дүүгээ дагуулаад табчиктайгаа ажил дээр ирж байсан гэж ажлынхан хэлж байсан. Хоёр охин нь үе үе ажил дээр ирж хонодог байсан. А хааяа нөхөртөө зодуулсан гээд энд тэндээ хөхөрсөн байдалтай ажил дээр ирдэг байсан. Бас нэг удаа А “манай том охины хацар нь хөхөрсөн байна, аав нь зодсон юм шиг байна” гэж хэлж байсан. Нөхөр нь байнга л архи уудаг, уухаараа агсам согтуу тавьж цохиж зоддог...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 38-40-р хуудас/,
13. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3116 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын биед нуруу, зүүн бугалганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд үүссэн цаг хугацаанд нарийвчлан тогтоох боломжгүй.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
4. А.Х-ын охин хальс нь урагдалгүй байна.
5. А.Х-ын үтрээнээс авсан арчдас наалдац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй байна.
6. А.Х нь бэлгийн замын халдварт өвчингүй байна.
7. А.Х нь АВО системээр А/II/-р бүлгийн цустай байна. / хх-ийн 1-р хавтас 57-р хуудас/,
14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Биологийн шинжилгээний №2294 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. А.Х-ын гэх арчдас, наалдац эр бэлгийн эс, үрийн шингэн илрээгүй. /хх-ийн 1-р хавтас 59-р хуудас/,
15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ө.А-ын биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, хамар, Баруун шуу, сарвуу, зүүн шуу, цээж, зүүн өвдөг, шилбэ, Баруун шилбэнд хуучин сорви гэмтлүүд тогтоогдож байна.
2. 2012.01.30-ны өдрийн нэг цэгийн үйлчилгээгээр үзсэн эмчийн үзлэгт дурьдагдсан зүүн нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх сорви гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой, хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй.
3. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4. Дээрх зүүн нүдний дээд зовхины цус хуралт, олон тооны сорви гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. / хх-ийн 1-р хавтас 166-р хуудас/,
16. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягтын хуулБар /хх-ийн 1-р хавтас 128-137-р хуудас/,
17. Аюулгүй зэргийн үнэлгээний маягтын хуулБар / хх-ийн 1-р хавтас 140-143-р хуудас/,
18. Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн аюулын зэргийн үнэлгээний маягтын хуулБар / хх-ийн 1-р хавтас 144-147-р хуудас/,
19. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулБар, хүүхдийн нас тоолсон тэмдэглэл / хх-ийн 1-р хавтас 124, 158-р хуудас/ зэрэг Баимтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.С нь эхнэр Ө.А, дагавар охин А.Х нарыг зодсон үйлдэл нь байнгын шинжтэйгээс гадна 2009 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн бага насны А.Х-д бэлэг эрхтнээ хөхүүлэх, айлгаж заналхийлэх, өвлийн улиралд шөнийн цагаар гадуур хувцасгүйгээр “тамхинд явуулах” зэргээр хохирогч нарыг бие махбодийн болон сэтгэхүйн хувьд дарамтанд байлгадаг нь гэр бүлийн хүчирхийллийн бие махбодийн, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн хэлбэрийг агуулсан байна.
Шүүгдэгч Д.С нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь хавтас хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 0...сарын 13-ны өдрийн 378 дугаартай /хх-ийн 1-р хавтас 60-62 дугаар хуудас/ шинжээчийн дүгнэлтээр нотлогджээ.
Иймд шүүгдэгч Д.С-ыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С-ын үйлдсэн гэмт хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “..оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасныг Баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг, 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас “ ...шүүгдэгч Д.С-ыг бага насны хүүхдийг биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Д.С болон түүний өмгөөлөгчөөс “хэргийн үйл Баимт болон гэм буруугийн талаар маргаагүй” болно.
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч Д.С насанд хүрээгүй хүүхдэд ёс бус үйлдэл хийсэн ба эхнэр хүүхдээ зоддог тул гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох Баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл Баримттай тохирч байх тул үндэслэл бүхий гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.С нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Ө.А, дагавар охин А.Х нарыг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, бага насны А.Х-д бэлэг эрхтнээ хөхүүлж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч А.Хын мэдүүлэг, хохирогч Ө.А-ын мэдүүлэг, гэрч А.Янжмаа, Б.М, Г.Ц, Г.Цэр, А.Д, Ө.Ж, Н.Ба, Н.Х, Ж.Б, Н.О нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3116, 608 дугаартай дүгнэлтүүд, Гэр бүлийн хүчирхийллийн эрсдлийн үнэлгээ зэрэг бусад нотлох Баимтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Д.С-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг, 1201 дүгээр зүйлийн 1201.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.С согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан байдал, шүүгдэгч нь Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэстний байгууллагын “Хүүхдийн эрхийн тухай конвенци”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд заасан “хүүхэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрх”-ийг ноцтойгоор зөрчсөн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирол, төлбөрийн талаар:
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ө.А, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд нар шүүхийн хэлэлцүүлэгт “Д.С-ыг эрүүгийн хэрэгт шалгагдах үед ээж нь гэрээ буулгаад аваад явсан тул Ө.А гурван нялх хүүхэдтэйгээ айлд амьдарч байгаа. Хохирогч Ө.А нь охин А.Х-аас гадна Д.С-ын хоёр хүүхдийг төрүүлсэн, бага хүүхдээ төрүүлээд нэг сар болж байгаа тул ажил эрхлэх боломжгүй. Д.С нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж улмаар бага насны охин А.Х-д бэлгийн хүчирхийлэл үйлдсэнд маш их гомдолтой. Шүүгдэгч Д.С-аас 5.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэж мэдүүлж байна.
Иргэний хуулийн 49....зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1-т “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.
Хохирогч Ө.А нь шүүгдэгч Д.С-аас өөрт болон насанд хүрээгүй А.Х-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хорыг шаардах эрхтэй байна.
Иймд шүүгдэгч Д.С-аас 5.000.000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч А.Хын хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ө.Аад олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.С-ын цагдан хоригдсон нийт 315 хоногийг түүний эдлэх ялаас хасч тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн Баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг Баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж байна.