Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 155/ШШ2024/00579

 

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 28 өдөр Дугаар 155/ШШ2024/00579

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***т байрлах, И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух Цгийн А-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 3,963,299.57 (гурван сая есөн жаран гурван мянга хоёр зуун ерэн ес) төгрөг 57 (тавин долоо) мөнгө, нотариатын зардал 7,500 (долоон мянга таван зуу) төгрөг, нийт 3,970,799.57 (гурван сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн ес) төгрөг 57 (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2024/00579/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-и шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.А- нь манай компанитай 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр L100000996 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан бөгөөд гэрээнд Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг гэж заасны дагуу богино болон урт хугацаатай, хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгч Ц.А-ийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Покет аппликейшнаас:

2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7810845003 дугаартай зээлийн дансны дугаартай, 511,500.00 /таван зуун арван нэгэн мянга таван зуун төгрөг/ -ийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5916218821 банкны тоот дансанд;

2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 7100250125 дугаартай зээлийн дансны дугаартай, 2,800,000.00 /хоёр сая найман зуун мянган төгрөг/ -ийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 5916218821 банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүрэгтэй. Гэвч зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлж барагдуулах үүргээ биелүүлэлгүй өнөөдрийг хүрч, 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2023 оны 11 дүгээр сарын 25-ны зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 511,500.00 /таван зуун арван нэгэн мянга таван зуун төгрөг/

- Шимтгэл: 10,230.00 /арван мянга хоёр зуун гучин төгрөг/

- Үндсэн хүү: 108,970.52 /нэг зуун найман мянга есөн зуун далан төгрөг тавин хоёр мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 17,253.67 /арван долоон мянга хоёр зуун тавин гурван төгрөг жаран долоон мөнгө /

- Нийт: 647,954.19 /зургаан зуун дөчин долоон мянга есөн зуун тавин дөрвөн төгрег арван есөн мөнгө /

2. 2023 оны 11 дүгээр сарын 24-ний зээлийн үлдэгдэл нь :

- Үндсэн зээл: 2,800,000.00 /хоёр сая найман зуун мянган төгрөг/

- Шимтгэл: 28,000.00 /хорин найман мянган төгрөг/

- Үндсэн хүү: 480,526.03 /дөрвөн зуун наян мянга таван зуун хорин зургаан төгрөг гурван мөнгө /

- Нэмэгдүүлсэн хүү: 6,819.35 /зургаан мянга найман зуун арван есөн төгрөг гучин таван мөнгө /

- Нийт: 3,315,345.38 /гурван сая гурван зуун арван таван мянга гурван зуун дөчин таван төгрөг гучин найман мөнгө /

Шүүхэд нэхэмжпэл гаргасантай холбогдон гарсан зардал: Нотариатын зардал 7,500.00 /долоон мянга таван зуун төгрөг/ төгрөг.

Иймд хариуцагч Ц.А- -с нийт 3,970,799.57 /гурван сая есөн зуун далан мянга долоон зуун ерөн есөн төгрөг тавин долоон мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч И ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд ирүүлсэн тайлбартаа: И ХХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ц овогтой А- /РД: мм22222222 /-т холбогдох, Зээлийн гэрээний үүрэгт 3,970,799.57 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.А- манай И ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлсөн тул И ХХК нэхэмжлэлийн шаардлага болох 3,970,799.57 төгрөгөөс бүхэлд нь татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ХХК-и нь хариуцагч Ц.А-т холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг 3,963,299.57 (гурван сая есөн жаран гурван мянга хоёр зуун ерэн ес) төгрөг 57 (тавин долоо) мөнгө, нотариатын зардал 7,500 (долоон мянга таван зуу) төгрөг, нийт 3,970,799.57 (гурван сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн ес) төгрөг 57 (тавин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.А- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 3,970,799.57 (гурван сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн ес) төгрөг, 57 (тавин долоо) мөнгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,482.79 (далан найман мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг 79 (далан ес) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-ээс 39,241.4 (гучин есөн мянга хоёр зуун дөчин нэг) төгрөг, 4 (дөрөв) мөнгийг, улсын орлогоос 39,241.4 (гучин есөн мянга хоёр зуун дөчин нэг) төгрөг, 4 (дөрөв) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И ХХК-ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.И ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.А-т холбогдох Зээлийн гэрээний үүрэг 3,963,299.57 (гурван сая есөн жаран гурван мянга хоёр зуун ерэн ес) төгрөг 57 (тавин долоо) мөнгө, нотариатын зардал 7,500 (долоон мянга таван зуу) төгрөг, нийт 3,970,799.57 (гурван сая есөн зуун далан мянга долоон зуун ерэн ес) төгрөг 57 (тавин долоо) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78,482.79 (далан найман мянга дөрвөн зуун наян хоёр) төгрөг 79 (далан ес) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.А-ээс 39,241.4 (гучин есөн мянга хоёр зуун дөчин нэг) төгрөг, 4 (дөрөв) мөнгийг, улсын орлогоос 39,241.4 (гучин есөн мянга хоёр зуун дөчин нэг) төгрөг, 4 (дөрөв) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч И ХХК-ид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН