Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 155/ШШ2024/00599

 

 

 

 

 

 

2024 оны 5 сарын 31 өдөр Дугаар 155/ШШ2024/00599

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би

Нэхэмжлэгч: ***д байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***од оршин суух Б-ийн Лт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,859,029.32 (гурван сая найман зуун тавин есөн мянга хорин ес) төгрөг 32 (гучин хоёр) мөнгө, зээлийн хүү 1,347,125.92 (нэг сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуун хорин тав) төгрөг, 92 (ерэн хоёр) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 41,582.23 (дөчин нэгэн мянга таван зуун наян хоёр) төгрөг 23 (хорин гурав) мөнгө, нотариатын зардал 14,000 (арван дөрвөн мянга) төгрөг, нийт 5,261,737.47 (таван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун гучин долоо) төгрөг 47 (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 155/2024/00534/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-и шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.Л нь Т ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022 оны 5 сарын 13-ны өдөр 1113056 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 44537 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 4,300,000.00 (дөрвөн сая гурван зуун мянга) төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатай буюу 2025 оны 5 сарын 17-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.

Зээлдэгч Б.Л нь анх зээл авсан өдрөөс хойш 2024 оны 4 сарын 05-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 440,970.68 төгрөгийг, хүүний төлбөрт 1,244,478.80 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 32,220.03 төгрөгийг, нийт 1,717,669.51 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б.Л нь 2024 оны 04 сарын 05-ны өдрийн байдлаар 480 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй. Тодруулбал:

Үндсэн зээлийн улдэгдэл 3,859,029.32 төгрөг,

Зээлийн хүү 1,347,125.92 төгрөг,

Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 41,582.23 төгрөг, нийт 5,247,737.47 төгрөг төлөхөөр байна.

Т ХХК-ийн зүгээс зээлдэгч Б.Лт зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар холбогдож байсан. Зээлдэгч Б.Л нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул Цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Талуудын хооронд байгуулсан 1113056 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 44537 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөрт 3,859,029.32 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 1,347,125.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 41,582.23 төгрөг, нотариатын зардалд 14,000.00 төгрөг, бүгд 5,261,737.47 (таван сая хоёр зуун жаран нэг долоон зуун гучин долоо зууны дөчин долоо) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.Лоос гаргуулж, ББСБ-ыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Л нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Т ХХК нь надад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,859,029.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,347,125.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 41,582.23 төгрөг, нотариатын зардал 14,000 төгрөг, нийт 5,261,737.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Миний бие Т ХХК-аас дээрх зээлийг авсан нь үнэн болно.

Иймээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 3,859,029.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,347,125.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 41,582.23 төгрөг, нийт нэхэмжилсэн 5,261,737.47 төгрөгийг Т ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т ХХК-и нь хариуцагч Б.Лт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,859,029.32 (гурван сая найман зуун тавин есөн мянга хорин ес) төгрөг 32 (гучин хоёр) мөнгө, зээлийн хүү 1,347,125.92 (нэг сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуун хорин тав) төгрөг, 92 (ерэн хоёр) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 41,582.23 (дөчин нэгэн мянга таван зуун наян хоёр) төгрөг 23 (хорин гурав) мөнгө, нотариатын зардал 14,000 (арван дөрвөн мянга) төгрөг, нийт 5,261,737.47 (таван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун гучин долоо) төгрөг 47 (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Л нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,261,737.47 (таван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун гучин долоо) төгрөг 47 (дөчин долоо) мөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,137.80 (ерэн есөн мянга нэг зуун гучин долоо) төгрөг 80 (ная) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лоос 49,568.90 (дөчин есөн мянга таван зуун жаран найм) төгрөг 90 (ер) мөнгө, улсын орлогоос 49,568.90 (дөчин есөн мянга таван зуун жаран найм) төгрөг 90 (ер) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-ид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Т ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Лт холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 3,859,029.32 (гурван сая найман зуун тавин есөн мянга хорин ес) төгрөг 32 (гучин хоёр) мөнгө, зээлийн хүү 1,347,125.92 (нэг сая гурван зуун дөчин долоон мянга нэг зуун хорин тав) төгрөг, 92 (ерэн хоёр) мөнгө, нэмэгдүүлсэн хүү 41,582.23 (дөчин нэгэн мянга таван зуун наян хоёр) төгрөг 23 (хорин гурав) мөнгө, нотариатын зардал 14,000 (арван дөрвөн мянга) төгрөг, нийт 5,261,737.47 (таван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун гучин долоо) төгрөг 47 (дөчин долоо) мөнгө гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Б.Л нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 5,261,737.47 (таван сая хоёр зуун жаран нэгэн мянга долоон зуун гучин долоо) төгрөг 47 (дөчин долоо) мөнгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 99,137.80 (ерэн есөн мянга нэг зуун гучин долоо) төгрөг 80 (ная) мөнгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Лоос 49,568.90 (дөчин есөн мянга таван зуун жаран найм) төгрөг 90 (ер) мөнгө, улсын орлогоос 49,568.90 (дөчин есөн мянга таван зуун жаран найм) төгрөг 9 (ер) мөнгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-ид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН