Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2024/0288/З |
Дугаар | 128/ШШ2024/0543 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 128/ШШ2024/0543
2024 оны 0******* сарын 01 өдөр | Дугаар 128/ШШ2024/0543 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б******* /РД:*******/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Э
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Б нарын хооронд үүссэн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон захирамжийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/18 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн иргэн Д.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэжээ.
1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасгасан, татгалзсан хүсэлт гаргаагүй.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/630 дугаар захирамжаар дүүргийн 19 дүгээр хорооны Х байрны урд байрлалтай *******1 м.кв газрыг ******* жилийн хугацаагаар эзэмшиж байжээ.
2.3.Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга А/18 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь үндэслэл бүрдсэн гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан байна.
2.3.Ийнхүү нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга А/18 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ:
Д.Б******* миний бие Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/630 тоот захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны хоёр дугаар дөчин байрны урд хаягтай *******11 нэгж талбарын, улсын бүртгэлийн Э-220100*******820 дугаар бүхий *******1 м.кв үйлчилгээтэй орон сууцны зориулалттай газрыг ******* жилийн хугацаатайгаар эзэмшиж байсан. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/18 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 /газрын төлбөрөө хугацаанд нь төлөх/, 40.1.6 /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/-д заасан үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний бие 2 оны 12 дугаар сарын 20-ны өдөр дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг авснаар гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглахаар төлөвлөж байтал корона вирус цар тахалтай холбоотойгоор 2020 оноос 4 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд эрх бүхий байгууллагаас тогтоосон хөл хорионы улмаас тухайн газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй нөхцөл байдалтай байсан. Улмаар миний бие хөл хорио дууссаны дараа үйлчилгээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөлт хийх гэсэн боловч тус газар дээр зөвшөөрөлгүй баригдсан автомашины грашууд байрлаж байсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэхүү грашуудыг нураах ажил явагдаж, газар чөлөөлөх тухай Газрын албанаас мэдэгдсэн учир нураах хүртэл нь мөн л үйл ажиллагаа явуулах, зориулалтын дагуу ашиглах боломжгүй байдал үүссэн. Грашнуудын зураг 2022 оны агаар дээрх Google-ийн зургаас харагдана
Улмаар 2022 оны 08 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо хариуцсан мэргэжилтнээс "Таны газар дээр байгаа машины грашуудыг албан буулгах ажил эхэлсэн. Иймд та хаашаагаа буулгаж чөлөөлөн үүссэн хогийг цэвэрлэх хэрэгтэй байна" гэж мэдэгдсэний дагуу миний бие өөрийн хаашаагаа буулгаж, эргэн тойрны хогийг цэвэрлэж зөөсөн. Эдгээр үйл ажиллагаа хийгдэж дууссаны дараа буюу 2023 онд газрын хянан баталгаа хийлгэн, ажлаа эхлүүлж байсан. Гэтэл газар эзэмшигчээс үл шалтгаалах дээрх хүндэтгэн үзэх шалтгаан бүхий олон нөхцөл байдлуудын улмаас миний бие газрыг зориулалтын дагуу ашиглах, төлбөрийг төлөх боломжгүй байсан атал газар эзэмшигчид урьдчилан мэдэгдэлгүйгээр эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хууль, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасантай нийцээгүй гэж үзэж байна.
Захиргааны байгууллага нь шийдвэр гаргах үйл ажиллагаандаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах" 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх" тусгай зарчмыг баримтлахаар, мөн хуулийн 24 дүгээр зүйлд захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоохын тулд шаардлагатай ажиллагааг хийж, нотлох баримтыг цуглуулж үнэлэх үүргийг хүлээхээр, 26, 2******* дугаар зүйлд захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангаж оролцоог нь хангах, уг сонсох ажиллагааг хэрхэн явуулах талаар нарийвчлан зохицуулсан байна. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, газрын алба нь хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчиж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа газар эзэмшигч миний оролцоог хангаагүй, санал тайлбар өгөх боломж олгоогүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан газраа зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөрийг хугацаанд төлөөгүй эсэх нөхцөл байдлыг тогтоох ямар нэгэн ажиллагаа хийгээгүйн улмаас уг шийдвэр нь бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иймд дээрх хууль бус шийдвэрийн улмаас газар эзэмшигч миний хууль ёсны эрх ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байх тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/18 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжийн иргэн Д.Б*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.
Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2022 оны 02 дугаар сарын 0*******-ны өдөр "Нийслэлийн газар зохион байгуулалт"-ын албанд хандан гомдол гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 01-03/*******80 дугаар "Хариу хүргүүлэх тухай" албан бичгээр гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн болно гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Д.Б******* нь маргаан бүхий Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны дугаар байрны урд *******1 м2 газрыг ******* жилийн хугацаатай, 2 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар эзэмшиж эхэлсэн. Тухайн газрыг эзэмшиж эхэлснээс хойш 2022 оны 8 дугаар сарыг хүртэл газар эзэмшигч маань хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх, тухайн газар дээр гэрээгээр хүлээсэн зориулалтын дагуу барилга байгууламжийг барих боломжгүй нөхцөл байдал үүсчихсэн яваад байсан. Үүнээс хойш 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр маргаан бүхий захиргааны акт гарсан. Захиргааны акт гарахдаа хууль зүйн үндэслэл нь Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэл буюу газрын төлбөрөө хугацаандаа бүрэн төлөөгүй, зориулалтын дагуу 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг үндэслэлээр цуцалсан байгаа. Нэхэмжлэгчийн зүгээс тус актыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, бодит нөхцөл байдалд тохирсон шийдвэр биш гэдэг үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны албан тушаалтанд буюу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан. Нийслэлийн Засаг даргаас тухайн дүүргийн Засаг даргын шийдвэрийг хуульд заасан үндэслэлтэй байна гэдэг учраас шүүхэд хуульд заасан хугацааны дагуу нэхэмжлэлийг гаргасан байгаа. Маргаан бүхий актыг ямар шалтгаанаар хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийн тухайд түрүүн дурдсанчлан газар эзэмших гэрээ байгуулснаас хойш, газар эзэмших захирамж гарснаас хойш бодит нөхцөлөөрөө маргаан бүхий газрыг эзэмших, ашиглах боломжгүй байсан. Учир нь юу гэхээр хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд ч гэсэн харагдахаар байгаа. Тухайн газар дээр бусад иргэдийн барьсан тоосгон гараашнууд байгаад байсан. Тухайн тоосгон гараашнуудыг нүүлгэж шилжүүлээч, буулгаж өгөөч, бид нар газраа зориулалтын дагуу ашиглая гэдгийг нэхэмжлэгч Д.Б******* газар зохион байгуулагчтай очиж, аман хэлбэрээр удаа дараа мэдэгдэж байсан. Харин тухайн газар зохион байгуулагч Нийслэлийн Засаг даргын захирамжаар тухайн албадан чөлөөлөх ажиллагаа хийгдэнэ. Энэний дараагаар бид нар, та нарт мэдэгдэнэ. Танайх яг энэ үед очиж тойруулж барьсан модон хашаагаа буулгаарай гэдэг шаардлагыг нь хэлж байсан. Үүний дагуу 2022 оны Засаг даргын 388 дугаар захирамж гараад тухайн захирамжийн хүрээнд газар чөлөөл, газар дээрх хууль бусаар баригдсан үл хөдлөх хөрөнгүүдийг чөлөөлөхөөр ажиллагаа явагдсан байгаа. Тэгэхээр тухайн ажиллагаа явагдаж эхэлсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид мэдэгдээд, та бүхэн ирж газар, хашаагаа буулгаарай гээд 2022 оны 8 сард бодит байдлаар тухайн газар дээрх хашаануудыг буулгаад хогийг цэвэрлээд тэр гараашнуудыг бүрэн буулгасан байгаа. Энэнээс хойш нэхэмжлэгч 2022 оны 8 сараас хойш газраа зориулалтын дагуу ашиглах боломж, нөхцөл байдал бүрдэж эхэлсэн. Үүний дагуу тухайн үед ковидын нөхцөл байдал дөнгөж арилах байдалтай, хөрөнгө оруулалт хайгаад тухайн газар дээр үйлчилгээний зориулалттай орон сууцаа барихаар төлөвлөөд, төлөвлөлт хэлцлийн ажлууд явагдаж байсан. Гэтэл 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдөр маргаан бүхий акт гарсан. Маргаан бүхий актыг гаргахдаа хариуцагчийн зүгээс тодорхой хуульд заасан хариуцагч захиргааны байгууллагын хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа юм. Учир нь юу гэхээр Монгол Улсын Дээд шүүхийн тогтоолоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэдэг нөхцөлийг тусгайлан нарийвчлаад заагаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр зориулалтын дагуу ашиглаагүй гэдэг нь календарийн 2 жилийн хугацаанд дараалан үргэлжилсэн байхыг тооцчихсон. Гэтэл бодит нөхцөл байдал дээр 2022 оны 8 сар хариуцагчийн ирүүлсэн баримтын хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 16-нд бид нар чөлөөлсөн гэдэг бичгийн баримтыг ирүүлчихсэн байгаа. Гэхдээ энэ хугацаанаас ч бай 8 сараас ч бай тооцоход маргаан бүхий актыг гаргах нэг нөхцөл болох 40.1.6-д заасан 2 жил дараалсан гэдэг нөхцөл байдал бүрдээгүй байсан. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг хариуцагч өөрөө мэдэж байсан. Тэгэхээр нөхцөл байдал дээр 40.1.6-д зааснаас гадна 40.1.5-д заасан төлбөр төлөөгүй нөхцөл байдлыг бас ямар учир шалтгааны улмаас төлбөр төлөөгүй юм гэдгийг хариуцагч мэдэж байгаа. Яагаад гэхээр тухайн газраа зориулалтын дагуу эзэмших, ашиглах боломжгүй байсан учраас газрын төлбөрийг бид нар төлөх боломжгүй байна, иргэдийн грашийг чөлөөлөөд өгөөч гэдэг хүсэлтийг шийдвэрлээгүй учраас газрын төлбөрийг төлөх боломжгүй байгаад байсан. Хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа сонсох ажиллагааг 2 хэлбэрээр хийсэн гэж тайлбарладаг. Нэг нь 2022 оны 5 сард албан бичгээр мэдэгдэл нэхэмжлэгч рүү хүргүүлсэн байдаг. Түүнчлэн нэр бүхий ******* иргэнтэй хамт газар эзэмших эрхийг нь цуцаллаа гэдэг мэдэгдлийг сонинд байршуулсан гэдэг. Ийм 2 үндэслэлээр Захиргааны ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарладаг.
Гэтэл 2022 оны 5 дугаар сард хүргүүлсэн албан бичгээр мэдэгдэл нь иргэн Д.Б*******т очоогүй. Иргэн Д.Б******* тухайн хүргүүлсэн хаяг дээрээ оршин суугаа гэдэг нь өнөөдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр харагдаж байгаа хаяг болон итгэмжлэлд зааснаар хүртэл тогтоогдож байгаа. Тэгэхээр тухайн сонсох ажиллагааны мэдэгдэл эхний албан бичгийн мэдэгдэл очоогүй. Энэ нь буцаад Засаг даргын холбогдох ажилтан, бичиг хэргийн ажилтан нь буцаад очсон гэдэг нь шуудангийн лавлагаанаас харагдаж байгаа. Мөн сонсох ажиллагааны 2 дахь хэлбэр буюу ******* иргэнд мэдэгдсэн. Гэтэл Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа нь ямар хэлбэрээр мэдэгдэх юм гэдгийг нарийвчлаад заагаад өгчихсөн 20 буюу түүнээс дээш этгээд сонсох хэлбэрээр мэдэгдэх шаардлага үүсэж байгаа зарлах хэлбэрээр олон нийтийн хэрэгслээр мэдээлэх хэлбэрээр мэдэгдэж болно гэж заасан. Гэтэл тухайн сонсох ажиллагаа 10 сонин дээр гарсан мэдэгдлийнхээ ******* хэрэг буюу 20 буюу түүнээс дээш гэдэг хуульд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Тэгэхээр сонсох ажиллагааг хийгээгүй гэдэг нь нотлох баримтаар тогтоогдож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг тусгайлан зааж өгсөн 4.2.6 дээр бусдын эрх ашиг, хууль ёсны сонирхлыг хөндөж байгаа шийдвэр нь шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдээд оролцоог нь хангах, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөлийг тогтооно 24.2-т болохоор 20 бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай бүхий ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээхээр тус тус заасан. Мөн 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан судлах, шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтооно буюу миний түрүүний яриад байгаа тухайн газрыг эзэмшиж, ашиглаж байсан юм уу, эзэмшиж ашиглах боломжтой байсан юм уу, үгүй юу гэдгийг сонсох ажиллагаа явуулах хэлбэрээр тодруулах боломжтой байсан байгаа. Гэхдээ сонсох ажиллагаа явуулаагүй ч гэсэн захиргааны байгууллага өөрөө энийг өөрт нь байгаа дата мэдээллийг нь тогтоох бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ ажиллагааг хийгээгүйгээс шалтгаалж маргаан бүхий захиргааны акт гарч байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрын төлбөрийг 2024 оны 01 дүгээр сарын 23-нд болон 02 дугаар сарын 16-нд хоёр удаа хуваагаад газрын төлбөрийг бүрэн төлсөн. Төлснийх нь дараа газар зохион байгуулагчтай уулзаад тооцоо нийлсэн актыг бид нар зохих ёсоор хийсэн. Хэрвээ хуульд заасан хэрэгслээр сонсох ажиллагаа хийсэн бол бид нар төлөх боломжтой байсан гэдгийг илэрхийлж байгаа. Мөн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа нэхэмжлэхэд мэдэгдээгүйгээс гадна хариуцагчийн шүүхэд өгч байгаа тайлбар нь үндэслэл бүхий тайлбар биш гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
1.Маргаан бүхий газрыг анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2006 оны 12 сарын 26-ны өдрийн 3*******9 дүгээр Газар эзэмшүүлэх зөвшөөрөл олгох тухай" захирамжаар "О" ХХК-д 19 дүгээр хорооны худалдаа үйлчилгээний зориулалтаар 0.02 га хэмжээтэй олгож, дүүргийн Засаг даргын 2012 оны 04 сарын 06-ны өдрийн 100 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчилж баталгаажуулах тухай" захирамжаар 19 дүгээр хороо 2--н урд үйлчилгээний зориулалттай 200 м2 газрыг 5 жилийн хугацаатай нэгж талбарын 18635310*******88*******94 дугаарт "О" ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа сунгаж, "О" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Өмчийн харилцааны газарт 2013 оны 10 сарын 0*******-ны өдөр газрын нэр шилжүүлэх тухай хүсэлт гаргаж бүртгэл хяналтын картын 98 дугаарт бүртгүүлж, дүүргийн Засаг даргын 2014 оны 03 сарын 06-ны өдрийн А/63 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацааг сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжаар 5 жилийн хугацаатай 200 м2 газрыг иргэн Б овогтой От газар эзэмших эрх шилжиж, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2014 оны 04 сарын 08-ны өдөр байгуулж, 2014 оны 04 сарын 10-ны өдөр 000495*******20 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
2.Мөн Иргэн Га овогтой Н нь Сонгинохайрхан дүүргийн газрын албанд 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт /2-р -ын урд/ орших ******* м2 газрыг авто машины давхар гараашны зориулалтаар эзэмших хүсэлт гаргаж, 2012 оны 05 сарын 05-ны өдөр гаргаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2012 оны 06 сарын 13-ны өдрийн 199 дүгээр "Газар эзэмшүүлэх эрх баталгаажуулах тухай" захирамжаар Г.Нт 19 дүгээр хороо 2- урд авто гарааш зориулалтаар ******* м2 газрыг 5 жилийн хугацаатай олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2012 оны 06 сарын 22-ны өдөр байгуулж, 0394*******96 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг дүүргийн газрын албанаас олгосон. Иргэн Г.Н нь 2014 оны 05 сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Өмч газрын харилцааны албанд Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхээ иргэн Б.От шилжүүлэх хүсэлт гаргаж, дүүргийн Засаг даргын 2014 оны 05 сарын 08-ны өдрийн А/*******5 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх, хугацаа сунгах, талбайн хэмжээ, зориулалт, байршил өөрчлөх тухай" захирамжаар Б.От 19 дүгээр хороо 2--н урд Авто гарааш зориулалтаар ******* м2 газрын 5 жилийн хугацаатай олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2014 оны 06 сарын 09-ний өдөр байгуулж, газар эзэмших эрхийн 94 дугаар гэрчилгээг дүүргийн газар зохион байгуулалтын албанаас олгосон. Иргэн Б.О нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өөрийн эзэмшлийн тус дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай нэгж талбарын 5009 дугаартай ******* м2 газар, мөн хороонд байрлалтай нэгж талбарын 5006 дугаар 200 м2 газрыг Д.Б*******т шилжүүлж, нэг эзэмших гэрчилгээ, нэг кадастрын зурагтай болгож өгнө үү гэж, мөн дүүргийн 19-р хороонд байрлалтай Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/63 тоот шийдвэртэй нэгж талбарын 5006 дугаар бүхий 200 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусгавар болж байгаа тул уг газар эзэмших гэрчилгээг сунгаж өгнө үү гэж тус тус хүсэлт гаргасан.
3.Дүүргийн Засаг даргын 2 оны 12 сарын 05-ны өдрийн А/630 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай" захирамжаар Д.Б*******т 19 дугаар хороо 2- урд үйлчилгээтэй орон сууц зориулалтаар 9 м2 газрын ******* жилийн хугацаатай эрх олгож, 2 оны 12 сарын 20-ны өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, 4*******6*******5 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албанаас иргэн Д.Б*******т 2022 оны 05 сарын 16-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 20/80******* албан тоотоор Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх заалт, Газар эзэмших гэрээний 3.1 дахь хэсгийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу ашиглаагүй, 2020-2022 оны газрын төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй байх тул Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасны дагуу таны газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл бүрдсэн байна. 2022 оны 05 сарын 23-ны өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлэх талаар Монгол шуудангийн RD161056955 дугаарт хүргүүлсэн. Заасан хугацаанд тайлбар санал ирүүлээгүй тул Өдрийн сонины 2023 оны 12 сарын 19-ний өдрийн мягмар гаргийн №205(4006) дугаарт зарлуулсан. Заасан хугацаанд тайлбар санал ирүүлээгүй тул дүүргийн Засаг даргын 2024 оны 01 сарын *******-ны өдрийн А/18 дугаар Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Иймд Иргэн Д.Б*******ын эрх хууль, ёсны эрх ашгийг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд газар эзэмших эрх дуусгавар болгосон үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч Д.Б*******ын эзэмшиж байсан Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Х байрны урд байрлалтай *******1 метр квадрат газраас 200 метр квадратад нь анх газрын эрх зүйн харилцааг үүсгэхдээ тус дүүргийн Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 3*******9 дугаар захирамжаар О ХХК-д 200 метр квадрат газрыг олгосон /ХХ-1-ийн 55 дахь тал/ байх ба үргэлжлүүлэн мөн даргын 2012 онд 100 дугаар захирамжаар сунгаж /ХХ-1-ийн 5*******-59 дэх тал/, иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж /ХХ-1-ийн 60, 63-66 дах тал/, 2014 оны А/63 дугаар захирамжаар О ХХК-иас Б.О шилжиж /ХХ-1-ийн 6*******-69 дэх тал/ байжээ.
2.2.Мөн Д.Б*******ын эзэмшиж байсан дээрх *******1 метр квадрат газрын үлдэх *******21 метр газар дээр анх газрын эрх зүйн харилцааг тус дүүргийн Засаг даргын 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 199 дугаар захирамжаар Г.Нт эзэмшүүлж /ХХ-1-ийн 99-101 дэх тал, иргэнд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгож, газрыг кадастрын мэдээллийн санд бүртгэж үүсгэсэн байгаа ба /ХХ-1-ийн 102-10******* дахь тал/, үргэлжлүүлэн 2014 оны А/*******5 дугаар захирамжаар Г.Наас Б.О шилжиж /ХХ-1-ийн 108, 111 дэх тал/ байжээ.
2.3.Б.Отгонбаярын 2 оны 06 дугаар сарын 2*******-ны өдөр гаргасан хүсэлт /ХХ-1-ийн 130, 132 дахь тал/, мөн өдөр Д.Б*******ын гаргасан хүсэлт /ХХ-1-ийн 135 дахь тал/, бусад холбогдох баримтын үндэслэн дээрх хоёр нэгж талбарын дугаар бүхий газрыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/630 дугаар захирамжаар Д.Б*******т нэг нэгж талбар болгон эзэмшүүлж /ХХ-1-ийн 12*******-129 дэх тал/, нэгж талбарын 1251 дугаарыг олгож, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэж, 2 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4*******6*******5 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2/0*******005 дугаартай гэрээ байгуулжээ. /ХХ-1-ийн 6-8 дахь тал/
2.4.Эндээс үзвэл Д.Б*******тай газрын эрх зүйн харилцааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/630 дугаар захирамжаар үүсгэсэн гэж үзэж, түүний тухайн газрын талаар үүсэх эрх үүргийг энэ хугацаанаас тооцох ёстой.
2.5.Үүний дараа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/18 дугаар захирамжаар Д.Б*******ыг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, тухайн газраа зориулалтын дагуу хоёр жил дараалан ашиглаагүй гэх 2 үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, эрхийг нь дуусгавар болгосон байна. /ХХ-1-ийн 10 дахь тал/
2.6.Хариуцагч нь маргаан бүхий акт болох 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/18 дугаар захирамжаа гаргахдаа сонсох ажиллагааг явуулахаар 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 20/80******* дугаартай Сонсох ажиллагааны мэдэгдэл-ийг Д.Б*******т шуудангийн RD16 дугаараар хүргүүлсэн байгаа боловч тэрээр уг албан бичгийг гардан аваагүй болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын явсан бичгийн бүртгэлд Буцалт гэсэн тэмдэглэгээ болон Монгол шуудан ХК-ийн2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 18/2*******9 дугаар албан бичигт Хүргэлт амжилтгүй болсон тул илгээгчид буцаасан гэх агуулга бүхий тайлбар, бүртгэлийн дэвтэр зэргээр тогтоогдлоо. /ХХ-1-ийн 163-164, 190-191 дэх тал/
2.*******.Хариуцагч дахин сонсох ажиллагаа явуулах зорилгоор Өдрийн сонины 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Мягмар гаригийн №205 (4006) дугаарт зарлуулсан байжээ. /ХХ-1-ийн 105-106 дахь тал/
2.8.Нэхэмжлэгч нь Өдрийн сонины зарын дагуу Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд очоогүй болох нь тус Газрын албаны 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 18/465 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын даргад хандсан заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй гэх тайлбар, нэхэмжлэгчийн сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргаснаар тогтоогдсон. /Хх-1-ийн 224 дэх тал болон шүүх хуралдааны тэмдэглэлд/
2.9.Нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын шүүхэд ирүүлсэн 2 оны сансрын зураг болон 2022 оны сансрын зураг, 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн сансрын зургаар Д.Б*******ын эзэмших эрх үүссэн газрын дийлэнх талбай дээр нь бусдын өмчлөлийн автомашины тоосгон гарааш боловч зөөврийн чингэлэг зэрэг хөрөнгүүд байсан болох нь нотлогдож байна. /ХХ-1-ийн 185-188 дахь тал/
2.10.Уг газрыг Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаартай Газрын зөрчил арилгах талаар авах арга хэмжээний тухай захирамжийн Хавсралтын 1*******4, 1*******5 дугаарт Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, ******* дугаар цэцэрлэгийн баруун талд болон хойд талд байгаа ******* ширхэг контейнер, ******* ширхэг тоосгон гараашийг чөлөөлөх-өөр шийдвэрлэсний дагуу 2022 оны 05 дугаар сарын 1*******-ны өдөр чөлөөлсөн болох нь Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын Нэгдүгээр албаны 2024 оны 06 дугаар сарын 0*******-ны өдрийн 18/*******3 дугаартай бичгийн тайлбарыг шүүхэд гаргаж ирүүлснээр тогтоогдсон гэж үзлээ. /ХХ-2-ын 28 дахь тал/
2.11.Шүүхийн явуулсан үзлэгээр одоо маргаан бүхий газар дээр ямар нэг эд зүйл байхгүй, хашаа бариагүй хоосон газар байгаа болох нь тогтоогдсон. /ХХ-1-ийн 209-211 дэх тал/
2.12.Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын алба нь Д.Б*******тай байгуулсан Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 2 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан байгаа ба уг гэрээгээр газрын төлбөрт улирал тутам 2652 төгрөгийг төлөхөөр тогтоожээ. /ХХ-1-ийн ******* дахь тал/
2.13.Нэхэмжлэгч Д.Б******* нь газрын төлбөрийг уг гэрээ байгуулснаас хойш, маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл буюу 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/18 дугаар захирамжийг гарах хүртэл төлөөгүй байсан ба уг төлөөгүй шалтгаанаа газрыг чөлөөлж өгөхгүй байсан тул газрын төлбөр төлөх эсэхээ тодруулахаар дүүргийн Газрын албанд хандахад шийдвэрлэж өгөөгүй, сонсох ажиллагаа явуулсан бол энэ талаар мэдэх байсан, бид мэдсэн даруйдаа төлсөн гэх тайлбаруудыг гаргасан болно.
2.14.Ингээд Д.Б******* Татварын албаны үүсгэсэн *******0501884193 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 185,580.00 төгрөг /ХХ-1-ийн 22 дахь тал/, *******0501882619 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 185,580.00 төгрөг /ХХ-1-ийн 23 дахь тал/, *******03034134*******2 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 185,580.00 төгрөг /ХХ-1-ийн 24 дахь тал/, *******0501882411 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 185,580.00 төгрөг /ХХ-1-ийн 25 дахь тал/, *******0402356161дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 636,595.00 төгрөг /ХХ-1-ийн 26 дахь тал/, *******04023561*******9 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 424,39*******.00 төгрөг /ХХ-1-ийн 2******* дахь тал/, *******040282*******814 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 636,595.00 төгрөг /ХХ-1-ийн 29 дэх тал/, *******040282*******822 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 424,39*******.00 төгрөг /ХХ-1-ийн 23 дахь тал/, 1220208503055 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр *******42,326.00 төгрөгийг /ХХ-1-ийн 30 дахь тал/ 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн, *******0201698942 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 185,580.00 төгрөг /ХХ-1-ийн 20 дахь тал/, *******0201698546 дугаартай төлбөрийн нэхэмжлэхээр 185,580.00 төгрөг /ХХ-1-ийн 21 дэх тал/-ийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр тус тус төлсөн болох нь уг баримтууд болон 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн №62024 дугаартай Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар тус тус тогтоогдож байна. /ХХ-1-ийн 165 дахь тал/
2.*******.Өөрөөр хэлбэл, Д.Б******* нь гэрээнд заасан хугацаанд газар ашигласны төлбөрөө төлөөгүй боловч, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 3,606,630.00 төгрөг, 02 дугаар сарын 16-ны өдөр 3*******1,160.00 төгрөгийг төлсөн байна.
2.16.Одоо Д.Б******* газрын төлбөрийн өргүй болох нь тооцоо нийлсэн актаар нотлогдсон.
2.1*******.Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар цэцэрлэг нь дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандаж 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр чөлөөлсөн газрыг хэмжилт хийлгэж өргөтгөл бариулах хүсэлтэй, газар чөлөөлөх ажлыг яаралтай дуусгаж, чөлөөлсөн газрын хэмжээг гаргаж дэмжлэг үзүүлэх хүсэлтийг гаргасан /ХХ-2-ын 226 дахь тал/-аас үзвэл одоо уг газар дээр тус цэцэрлэг өргөлтгөлийн барилгаа барих ашиг сонирхолтой болох нь тогтоогдож байна.
2.18.Гэвч Сонгинохайрхан дүүргийн ******* дугаар цэцэрлэгт газар эзэмшүүлсэн ямар нэг шийдвэр гараагүй, түүнчлэн тус цэцэрлэгийн ашиг сонирхол нь нэхэмжлэгч Д.Б*******ын эзэмших газрыг гэрчилгээ цуцалсны дараа үүссэн, уг газрыг цуцалсан асуудлаар маргаантай байгаа тул ******* дугаар цэцэрлэгт түрүүлж үүссэн ашиг сонирхол гэж үзэхгүй ба энэхүү үндэслэлээр хэргийн гуравдагч этгээд гэж үзэхгүй зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.2.Нэхэмжлэгч Д.Б******* нь Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Х байрны урд байрлалтай *******1 метр квадрат газрыг эзэмших эрх нь Газрын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1-т заасны дагуу 2 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 4*******6*******5 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх 01116-2/0*******005 дугаартай гэрээ байгуулснаар үүсэх учраас өмнөх газар эзэмшигч этгээд нарын гүйцэтгээгүй үүргийг хариуцахгүй.
3.3.Иймд Д.Б******* 2 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс Сонгино хайрхан дүүргийн 19 дүгээр хороо, Х байрны урд байрлалтай *******1 метр квадрат газрыг эзэмших эрх үүссэн бөгөөд тэрээр уг газрыг эзэмших эрхийг олж авах үед уг газар дээр бусдын эд хөрөнгө болохтоосгон гарааш болон зөөврийн чингэлэгүүд /контейнерууд/ байсан бөгөөд иргэн хүн бусдын өмч хөрөнгийг албадан нүүлгэх, хөндөх эрх байхгүй учраас түүнийг газраа зориулалтаар нь ашиглаагүй шалтгааныг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх ба энэ нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй байна гэж үзлээ.
3.4.Газрын тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3-т Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө[1] гэж, мөн зүйлийн 5*******.4-т Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж тус тус заасан байна.
3.5.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь уг газар дээр зохих зөвшөөрөлгүй этгээдүүд тоосгон гарааш барьж, чингэлэг байрлуулж, автомашины гараашийн зориулалтаар ашиглаж байсныг мэдэж байсан, өөрт нь уг газрыг хууль бус эзэмшигч, ашиглагчаас албадан чөлөөлөх эрх, үүрэг нь Газрын тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3, 5*******.4-т зааснаар үүссэн байхад уг үүргээ хэрэгжүүлээгүй атлаа ийнхүү нэхэмжлэгч Д.Б*******ыг газраа зориулалтаар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ашиглаагүй гэж үзсэн нь ийнхүү Газрын тухай хуулийн 40.1.6-д заасан нийцээгүй болно.
3.6.Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна гэж заасан учраас Д.Б******* гэрээ, гэрчилгээгээр эзэмшиж байгаа газрын хувьд газрын төлбөр төлөгч мөн юм.
3.*******.Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна гэж заасны дагуу газрыг эзэмшиж, ашиглаж байгаа этгээдэд газрын төлбөр ногдуулах ба хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.3, 5*******.4-т заасны дагуу түүнд эзэмшүүлсэн газрыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлөх арга хэмжээг аваагүй буруутай үйл ажиллагааны улмаас газраа зориулалтаар нь ашиглаж чадахгүй байгаа тохиолдолд Д.Б*******ыг Газрын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан иргэний эзэмшиж байгаа газар гэж үзэх үндэслэл нь хангалттай биш болно.
3.8.Нэхэмжлэгч нь эзэмших эрх үүссэн газар дээр нь бусдын тоосгон гарааш, чингэлэг байрлаж байснаас үүдэн газраа зориулалтын дагуу эзэмших, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан, газрыг чөлөөлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн газрын албанд удаа дараа хадсан, газраа ашиглаж чадахгүй байсан учраас газрын төлбөрийг төлөх эсэх талаар ойлголтгүй болж, төлбөрөө хэрхэх талаар хандсан боловч шийдвэрлэхгүй байсан гэх, газрын төлбөр төлөх ёстой гэж үзсэн бол сонсох ажиллагаа явуулж сонсох ёстой, манай компанийг газраа эзэмших сонирхол байгааг тогтоох боломжтой, бид маргаан бүхий захиргааны актыг гарахаас өмнө газрын төлбөрийг төлөх боломжтой байсан гэх агуулга бүхий тайлбарыг гаргаснаас дүгнэвэл газрын төлбөрийг төлөх эсэх, асуудал нь маргаантай байжээ.
3.9.Газрын төлбөрийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т Газрын төлбөртэй холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан хянан шийдвэрлэнэ гээд мөн зүйлийн 1/-т төлбөр төлөгч болон газрын асуудал эрхэлсэн албаны холбогдох албан тушаалтны хооронд үүссэн маргааныг тухайн албан тушаалтны дээд шатны байгууллага, албан тушаалтан гэж заасан болно.
3.10.Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон түүний Газрын алба нь эзэмших эрх үүссэн газар дээр нь бусдын хууль бус эзэмшил үүссэн, уг газрыг албадан чөлөөлөөгүй тохиолдолд төлбөрийг хэрхэн авах, эсэх талаар шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийг сонсох ажиллагаа явуулаагүй байхдаа газрын төлбөрийг төлөөгүй гэж үзэж, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
3.11.Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр алба нь Д.Б*******т Сонсох ажиллагааны мэдэгдэл-ийг хүргүүлсэн байгаа боловч тэрээр гардан аваагүй болох нь нотлогдсон, дахин сонсох ажиллагаа явуулах зорилгоор Өдрийн сонины 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №205 (4006) дугаарт зарлуулсан байгаа боловч шүүхээс нэхэмжлэгчийг уг зарыг мэдсэн байх ёстой гэж үзэж боломжгүй байна.
3.12.Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ гээд мөн зүйлийн 2*******.2.1-т хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах гэж заасан байна.
3.13.Хариуцагч сонсох ажиллагаа явуулахдаа хуульд заасан арга, хэлбэрүүдээс өдөр тутмын сонин зарлах гэсэн зөвхөн ганц аргыг сонгосон байгаа ба Монгол Улсад мэдээллийн болон харилцаа холбооны олон суваг, хэлбэр байгаагаас үүдэн аливаа этгээд бүх мэдээллийн сувгийг сонсох, мэдээлэл бүрэн авах боломжгүй нь бодит байдалд тодорхой тул нэхэмжлэгчийг өдөр тутмын сонин бүрийн зарыг үзэх боломжтой байсан гэж дүгнэх үндэслэлгүй юм.
3.14.Иймд нэхэмжлэгчийг газрын төлбөрийг үл маргах журмаар төлөх ёстой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйн дээр хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нь Д.Б*******ыг газрын төлбөрийг бусдын хууль бус эзэмшилд байгаагаас үл хамааран төлөх ёстой гэж үзсэн бол түүнийг төлөхийг шаардаж мэдэгдэл хүргүүлэх, төлбөрийг төлөх эсэх нь маргаантай гэж үзвэл дээд шатны албан тушаалтнаар шийдвэрлүүлэх, энэ талаар сонсох ажиллагаа явуулах ёстой байхад эдгээр үүргээ биелүүлээгүй нь түүнийг хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзнэ.
3.*******.Ийнхүү нэхэмжлэгч Д.Б*******ын газрын төлбөр төлөх асуудал нь түүний газар бусдын хууль бус эзэмшилд байснаас шалтгаалан өөрөө эзэмшиж чадаагүйн улмаас төлөх эсэх нь тодорхойгүй байсан нөхцөлийг харгалзан, мөн түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргах үед газрын төлбөрийг бүрэн төлсөн болох нь нотлогдсон тул маргаан бүхий захиргааны актаар Д.Б*******ыг Газрын тухай хуулийн 40.1.5-д заасныг зөрчсөн гэж үзсэнийг үндэслэл бүхий гэж үзэхгүй.
3.16.Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч Д.Б*******ын газраас шударгаар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, шийдвэрлэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав. Ирцийн талаар:
5.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй боловч шүүх хуралдааныг өөрийгөө байлцуулахгүй явуулах боломжтой гэдгээ мэдэгдсэн байгаа тул нэхэмжлэгчийн хариуцагчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулах хүсэлтийг үндэслэн түүнийг байлцуулахгүй явуулахаар шийдвэрлэлээ. /Шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.1, 103.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.6, 5******* дугаар зүйлийн 5*******.3, 5*******.4, Газрын төлбөрийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйл, 11 дүгээр зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 2******* дугаар зүйлийн 2*******.2, 2*******.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Б*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын *******-ны өдрийн А/18 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4******* дугаар зүйлийн 4*******.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Д.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсантай холбогдуулан уг хураамжид дүйцэх *******0200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ