| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00345/И |
| Дугаар | 129/ШШ2024/00509 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 129/ШШ2024/00509
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Э.У нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар У.Т-г эх Э.Ба-н, У.М-г эцэг Э.У-н асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Э.Б нэхэмжилсэн хуваарьт хөрөнгө болох 3,000,000 төгрөгийн үнэтэй эртний суурьтай, мөнгөн суурьтай сувдан шигтгээтэй үсний угийн болон дундын төгслөгийн гурван хос мөнгөн даруулга, нийт 2,500,000 төгрөгийн үнэтэй эртний хийцтэй, орц ихтэй дунд гарын болон жижиг гарын мөнгөн аяга, 300,000 төгрөгийн үнэтэй 2 метртэй хивс нэхэмжилсэн нэхэмжлэлээсээ татгалзаж, нийт 3,600,000 төгрөгийн үнэтэй хоёр ширхэг хурган дотортой дээл, 1,000,000 төгрөгийн үнэтэй, орц ихтэй мөнгөн бүс нэхэмжилснийг хариуцагч Э.У хурган дотортой хоёр ширхэг дээл, орц ихтэй мөнгөн бүсийг нэхэмжлэгчид өгөхөөр, гэр бүлийн дундын эд хөрөнгө болох гэрийн эд хогшил, малаас 360,000 төгрөгийн үнэтэй угаалгын машин, 400,000 төгрөгийн үнэтэй хөлдөөгчийг тус тус нэхэмжлэхээс татгалзаж нийт 3,940,000 төгрөгийн үнэ бүхий модон хувцасны шкаф, модон тогооны авдар, хивсэн дрож, зурагт, нарны толь баллонтой газын плитка, мөнгөн ташуурыг хариуцагч Э.У-т үлдээж, гэрийн эд хогшлоос нийт 1,576,000 төгрөг болон малаас эм хонь 37, төлөг 37, нийт 74 толгой хонь, эм ямаа 30, эр ямаа 30, борлон 16, нийт 76 толгой ямаа, гүү 1, шүдлэн адуу 1, нийт 2 толгой адууг хариуцагч Э.У тус тус нэхэмжлэгч Э.Б, насанд хүрээгүй У.Т нарт өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэрлэгчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Э.У-с 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Б-д олгосугай
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулж, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил уламжлалыг дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг хэвээр үлдэхийг дурьдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцалсан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
8. Зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
9. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА