| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00726/И |
| Дугаар | 155/ШШ2024/00732 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00732
2024 оны 6 сарын 26 өдөр Дугаар 155/ШШ2024/00732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***од оршин суух, Э Т-ийн Ч,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 155/2024/00726/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ч нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Т-ийн Ч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд 1963 онд төрж, тус сумандаа 8 дугаар ангиа төгссөн. Би 1984 онд цэргээс халагдаж ирээд 1985-1990 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэл, Эрчим хүчний салбарт, 1990-1994 онд Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын Эрчим хүний салбарт уурын зууханд гачегариар ажиллаж байсан юм.
Дээрх хугацаанд ажиллаж байсантай холбогдох зарим тушаал шийдвэр, хөдөлмөрийн дэвтэр байхгүй учир миний улсад ажиллаж байсан байдал тооцогдохгүй байгаа болно.
Иймд Т.Ч миний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн Уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл барилгачнаар, Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд гачегариар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1984 онд цэргээс халагдаж ирээд 1985-1990 онд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд, 1990-1994 онд Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд гачегариар ажиллаж байсан юм.
Дээрх хугацаанд ажиллаж байхдаа авч байсан хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу, ажилд томилж чөлөөлсөн зарим тушаал шийдвэр нь архиваас гарч ирэхгүй, цалин хөлсний баримт дутуу зэргээс түүний улсад ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байна.
Нэхэмжлэгчийн Хөвсгөл аймгийн Эрчим хүчний үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын Эрчим хүчний салбарын уурын зууханд ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаалын хавсралт байхгүй, тушаалд нэр бичигдээгүй, архиваас өөр бусад баримт олдохгүй байгаа учир дээрх хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтээс татгалзаж байна.
Иймд нэхэмжлэгч Т.Чийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Э Т-ийн Чийн иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн Тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн 1985 оны тушаал манай архивд шилжиж ирээгүй, Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1994 оны тушаал шүүж үзэхэд Т.Чийг ажлаас чөлөөлсөн тушаал байхгүй тул холбогдох лавлагааг гаргаж өгөх боломжгүй байна. ... гэх бичилт бүхий 11/213 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн Зарим хүмүүст арга хэмжээ авах тухай №20 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, БНМАУ Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн Алаг-Эрдэнийн салбарын зарим ажилчдыг өөрчилөх ба шинээр авах тухай 131 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Монгол Улсын Түлш эрчим хүчний Яамны Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөөгийн эрчим хүчний салбарыг сумдын тамгын газарт нь шилжүүлэх тухай №109 дугаартай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Т-ийн Чийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зуух, барилгын бригадад 1985 оны 10-12 дугаар сар, 1986 оны 8-12 дугаар сар, 1987 оны 1-11 дүгээр сар, 1988 оны 1-5 дугаар сар, 7-12 дугаар сар, 1990 оны 1-7 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Т- овогтой Чт нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 3-18 дугаар хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.М, П.Ө нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 31-35 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Т.Чийн ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгаас Т.Чийн хүсэлтэд дурдсан байгууллагуудад ажиллаж байсантай холбогдох тушаал, шийдвэр, цалингийн баримт бий эсэх лавлагааг тус тус гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 17-20,33-35, 38 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдэлд 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар, Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд гачигаараар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэгчийн хүсэлтийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Үүнд:
Нэхэмжлэгч Т.Чийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор тодруулсан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Т.Ч нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Т.Ч нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Т- овогтой Чт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн захиргаанаас 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 15-17 дугаар хуудас)
Хөвсгөл аймаг Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн даргын 1986 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн №20 дугаартай ...Т.Ч, ... нарыг БНМАУ-ын хөдөлмөрийн хуулийн 119 дүгээр зүйлийн В-д заасныг үндэслэн хатуу донгодсугай. ... гэх бичилт бүхий Зарим хүмүүст арга хэмжээ авах тухай тушаалын хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 5 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн ерөнхий хорооны даргын 1990 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай ...Барилгачин Т.Ч .. нар нь өөр газар ажилд шилжих болсон тул 1990 оны 08 дугаар сарын 01-нээс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй. ... гэх бичилт бүхий тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 6 дугаар хуудас)
БНМАУ Эрчим хүч, Уул уурхайн үйлдвэр, геологийн яамны Хөвсгөл аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн захиргааны 1990 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 131 дугаартай ...Т.Чийг машинистаар ... 8-р сарын 1-нээс эхлэн томилон ажиллуулсугай. ... гэх бичилт бүхий Алаг-Эрдэний салбарын зарим ажилчдын өөрчилөх ба шинээр авах тухай тушаалд Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 7 дугаар хуудас)
Т- овогтой Чийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зуух, барилгын бригадад 1985 оны 10-12 дугаар сар, 1986 оны 8-12 дугаар сар, 1987 оны 1-11 дүгээр сар, 1988 оны 1-5 дугаар сар, 7-12 дугаар сар, 1990 оны 1-7 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)
Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Хөгжил нэгдэл, Ажилд орсон он гэх хэсэгт 1981, цех, тасаг, бригад гэх хэсэгт, Эдэг ажил гэх хэсэгт барилгачин, Эж эхэлсэн он гэх хэсэгт 1981, оршдог сум район гэх хэсэгт Алаг-Эрдэнэ гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 26 дугаар хуудас)
Гэрч Ж.А-ын ...Т.Ч нь намайг Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 оны эхээр ажилд ороод л тэндээ 1994 оны 8 дугаар сард үйлдвэр тартал ажилласан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Мын ...Т.Ч нь намайг Хөвсгөл аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа Алаг-Эрдэнэ сумын эрчим хүчний салбарын уурын зууханд 1990 онд ажилд ороход л тэнд ажилладаг байсан. Тэгээд 1990 оноос хойш зах зээл болоод дүүжигнэж явсаар 1994 оны 8 дугаар сард үйлдвэр тарсан юм. Намайг ажилд орсноос хойш үйлдвэр тарах хүртэл Т.Ч тасралтгүй ажиллаж байсан. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 32-35 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Т.Ч нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Э Т-ийн Чийн Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн уурын зууханд 1985 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд гачегариар, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хөгжил нэгдлийн туслах үйлдвэрийн барилгын бригадад 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Чийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН