Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 158/ШШ2024/0019

 

                                                                                          

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Э.*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* 

            Хариуцагч: Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс,

            Гуравдагч этгээд: Б. нарын хоорондын “2003 оны  5 дугаар сарын 26-ны өдрийн төрсний бүртгэлийн 20 дугаарт “ын *******” гэж бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай 126/2024/0017/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагч Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

    1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2003 оны  5 дугаар сарын 26-ны өдрийн төрсний бүртгэлийн 20 дугаарт “ын *******” гэж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
    2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “2003 оны  5 дугаар сарын 26-ны өдрийн төрсний бүртгэлийн 20 дугаарт “ын *******” гэж бүртгэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн.
    3. Нэхэмжлэлийн үндэслэл:

      3.1. Б. нь *******ыг өөрийн нэрээр овоглож өгөхийг хүссэн өргөдөл, хүсэлт гаргаагүй,

      3.2. Миний бие Б.тай гэрлэлт батлуулаагүй,

      3.3. *******ыг төрсний бүртгэлд бүртгэхдээ болон ******* нарын иргэний үнэмлэх болон хүсэлтийг авалгүй бүртгэл хийсэн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон.  

    1. Хариуцагч Ж.оос дараах хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Үүнд:

      4.1. Нэхэмжлэлийн дагуу *******ын төрөлтийн бүртгэлийг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд шалгахад Булган аймгийн суманд 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаарт *******ыг овогтой аар овоглон бүртгэсэн төрөлтийн бүртгэл байна,

      4.2. тус бүртгэлийг 1999 оны “Иргэний бүртгэлийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3-т заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийг бүртгүүлэх тохиолдолд “гэрлэлтийн гэрчилгээг шаардахгүй” гэх заалтыг баримтлан хуулийн хүрээнд бүртгэсэн болно” гэжээ.

5. Гуравдагч этгээд Б.аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ овогтой би *******ыг надаар овоглосныг мэдээгүй, одоо овог нэрийн өөрчлөлт хийхэд татгалзах зүйлгүй. Захиргааны хэргийн шүүхээс ямар ч шийдвэр гарсан надад хамааралгүй тул гуравдагч этгээдээр татахгүй, оролцуулахгүй байна уу” гэжээ.

Шүүх хуралдаанд:

  1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******: “Д.******* би 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүү Э.*******ыг Эрдэнэт хотод төрүүлсэн. Хүүгийнхээ төрсний гэрчилгээг би өөрийн биеэр очиж аваагүй. Миний аав ын ******* гэж авсан байсныг би 2006 онд мэдсэн. Би хүүхдээ төрөхөөс өмнө тай үерхэж байсан ч бид гэрлэлт бүртгүүлж гэрлээгүй. 2004 онд Д.******* би Төв аймагт шилжиж ирээд хүүгээ өөрийн нэрээр овоглож бүртгэл хийлгэсэн. 2007 онд Эрдэнэболдтой гэр бүл болж хүүг Эрдэнэболдын ******* болгон бүртгүүлсэн. Ингээд *******ын төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх Эрдэнэболдын *******аар байсан тул анхны бүртгэл өөрчлөгдсөн гэж бодож явсан. 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүүгээ гадагшаа явуулахаар бид материал бүрдүүлэхээр иргэний бүртгэлээс лавлагаа авах гэтэл ын ******* гэж гарсан тул 2024 оны 03 дугаар сард Улсын бүртгэлийн байгууллагад хандахад Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс төрсний анхны бүртгэл эцэг, эх Д.******* гэж байгаа учир өөрчлөх боломжгүй байна гэсэн хариу өгсөн. Ийм учраас танай шүүхэд хандаж байна. Мөн Б. нь 2003 онд дээрх бүртгэлийг хийлгэхэд *******ыг өөрийн нэрээр овоглож өгөхийг хүссэн өргөдөл хүсэлт гаргаагүй Д.******* надтай гэрлэсэн гэрлэлтийн бүртгэл байгаагүй байхад бүртгэл хийсэн ба Б. *******ыг өөрийн нэрээр овоглосон гэдгийг ч мэдээгүй. Иймээс 2003 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 20 дугаарт төрсний бүртгэлийн лавлагаа ын ******* гэх бүртгэлийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож өгнө үү” гэв. 
  2. Хариуцагч Ж. тайлбартаа: “2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр ын *******ыг төрсний бүртгэл хийсэн байгаа. Булган аймгийн Дашинчилин суманд бүртгэсэн. Тухайн үед ээж нь төрөөд бүртгэл хийлгээгүй байж болно. Энэ тохиолдолд ойрын төрсөн эцэг эх бүртгүүлж болно. Тухайн үед ******* өөрөө ирж бүртгүүлээгүй ч гэсэн төрсөн эцэг нь бүртгүүлсэн. ******* нь төв аймагт очоод мэдсэн гэж байгаа. Дашинчилин суманд овог нэр өөрчлөлт хийлгэсэн байгаа. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан *******ын төрсөн эцэг нь гэж гараад байна гэж байна. 2007 онд Эрдэнэболдтой гэр бүл болоод *******ын эцэг тогтоолгосны бүртгэл хийлгэсэн болоод лавлагаа нь аар гарчихаад байгаа. Эрдэнэболдтой суухдаа эцэг тогоолгох бүртгэл хийлгэх ёсгүй байсан. Нэхэмжлэлээ ******* буруу гаргаад байна” гэв.
  3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. дүгнэлтдээ: “2003 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 2 дугаарт бүртгэгдсэн бүртгэлд ын ******* гэдэг бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Яагаад гэхээр хариуцагчийн ирүүлсэн хариу тайлбарт бүртгэлийг тухайн үед үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 болон 12.3-д зааснаар гэрлэлтийн гэрчилгээ шаардлагагүй учраас бүртгэгдсэн гэдэг агуулгатай хариу тайлбар ирсэн. Хариу тайлбарт холбогдуулсан ямар нэг нотлох баримт байсангүй. Төв аймгийн Улсын бүртгэлээс иргэний хувийн бүртгэл болох нэр болон овог солигдсон тухай баримтууд хавтаст хэрэгт байна. 1999 онд мөрдөгдөж байсан Иргэний улсын бүртгэлийн хуулийг мөрдөж, иргэний төрсний бүртгэлийг хийсэн гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэтэл Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т хэрэв эцэг эх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол иргэний бүртгэлийн ажилтан  гэрт буюу өөр газарт очиж бүртгэж болно. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12.2.2-т эцэг эхийн иргэний үнэмлэх зэрэг баримтуудыг шаардах тухай заасан байгаа. Гэрлэлтийн гэрчилгээг шаардаагүй учраас зөвхөн *******ийн аав буюу төрөл садны хүн очоод бүртгүүлчихнэ гэсэн ойлголт бас биш юм. Монгол Улсад нэг иргэнийг бүртгэж байгаа хариуцлагатай ажил. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.2 дахь заалтад заасан эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэхтэй байх ёстой. Хүндэтгэн үзэх шалтгаан байвал бүртгэгч өөрөө очиж бүртгэх заалт байгаа. Гэрлэлтийн лавлагаа байхгүй учраас эцэг эхийн үнэмлэх хэрэггүй, хэн ч хамаагүй ирээд бүртгэж болно гэсэн агуулга биш. Нотолсон баримт нь ******* гэдэг хүн өөрөө очоод бүртгүүлчихсэн, зөвхөн ******* гэдэг хүн очоод бүртгүүлчихсэн, за аль хавтаст хэргийн аль нэгэнд гарын үсэг зурсан хууль байхгүй гэдгийг энэнээс харахад болбол мэдрэгдэж байна. Тэгэхээр энэнтэй хүртэл яг хуульд заасны дагуу бүртгэгдээгүй. Тиймээс ын ******* гэсэн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв .

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “2003 оны  5 дугаар сарын 26-ны өдрийн төрсний бүртгэлийн 20 дугаарт “ын *******” гэж бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий акт болох бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж өөрчлөн энэхүү шаардлагаа дэмжсэн.
  2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.ын эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй гэж үзэн түүнийг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 158/ШЗ2024/0080 дугаартай захирамжаар  бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан.
  3. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа “шүүхийн шийдвэр хамааралгүй тул гуравдагч этгээдээр оролцохоос татгалзаж байна” гэжээ.   
  4. Маргаан бүхий акт болох Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2003 оны төрөлтийн бүртгэлээр Эрдэнэболдын *******ыг “Б.”-аар овоглон бүртгэжээ.
  5. Нэхэмжлэгчээс “... маргаан бүхий бүртгэл нь эцэг, эхийн иргэний үнэмлэх болон хүсэлтийг авалгүй бүртгэсэн нь хууль зөрчсөн” гэж, хариуцагчаас “...хуульд заасны дагуу гэрлэлтийн гэрчилгээг шаардахгүйгээр төрөлтийн бүртгэл хийсэн нь хууль зөрчөөгүй” гэж маргасан байна.
  6. Маргааны үйл баримтын талаар :
    1. 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр иргэн ******* эхээс төрсөн ба төрсний бүртгэлийг мөн оны 5 дугаар сарын 26-ны өдөр Булган аймгийн суманд хийж, төрөлт бүртгэлийн журналын 20 дугаарт “ын *******” гэж бүртгэжээ. /хэргийн 44 дүгээр тал/
    2.  Иргэний төрснийг бүртгэх “маягт хаатр -11” “ТӨРСНИЙГ БҮРТГЭХ АНКЕТ” ийн “2 дугаарт РД: *******, 3 дугаарт овог - *******, эцгийн нэр -, 4 дугаарт нэр *******, 8 дугаарт Эхийн овог, эцгийн нэр, нэр хэсэгт - *******, РД: *******,   11 дугаарт Эцгийн овог, эцгийн нэр, нэр хэсэгт - , РД: *******” гэж тусгасан байна. /хэргийн 43 дугаар тал/
    3. Нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаанд “Иргэний овог, эцгийн нэр, өөрийн нэр хэсэгт -*******, Эрдэнэболд, *******”, “ЭЦГИЙН: овог-*******, эцгийн нэр -, өөрийн нэр -” гэж зөрүүтэй бичигдсэн. /хэргийн 8 дугаар тал/

      Харин төрсний гэрчилгээнд “Хүүхдийн овог-*******, Эцгийн нэр -Эрдэнэболд, Нэр-  *******” гээд “ЭЦГИЙН овог -*******, Эцгийн нэр -*******, Нэр- Эрдэнэболд” гэж тусгагджээ. /хэргийн 9 дүгээр тал/  

    1. Нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.******* нь хүү *******ыг “ээжээр нь овоглох” шаардлагаар түүний овгийг 2006 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өөрчлүүлэн улсын бүртгэл /хэргийн 65 дугаар тал/ хийлгэсэн байх ба 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэн Н.Эрдэнэболдыг хүү *******ын эцгээр тогтоож, бүртгүүлэх хүсэлтийг гаргаснаар 2007 онд ******* нь Эрдэнэболдоор овоглон, эцэг тогтоосон бүртгэлийг хийлгэжээ. /хэргийн 68 дугаар тал/
    2.  Ийнхүү 2019 онд Э.******* нь биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд “******* овогт Эрдэнэболдын *******” гэж бүртгэгдсэн байна. /хэргийн 66-67 дугаар тал/  
  1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
  2. Маргаан бүхий иргэн Э.*******ын 2003 оны төрсний бүртгэл нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 /Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно/-д заасан захиргааны актын шинжийг агуулсан шийдвэр байна.
  3. Нэхэмжлэгч талаас дээрх маргаан бүхий 2003 оны төрсний улсын бүртгэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” тул илт хууль бус захиргааны акт гэж маргаж байгаа.
  4. Маргаан бүхий үйл баримт нь 2003 онд болсон үйл явдал тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийг баримталж, хэргийг шийдвэрлэсэн болно.
  5.  Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 -т “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь дараах төрөлтэй байна:”, 11.2.1-т “төрсний”, 12 дугаар зүйлийн 12.2 -т “Хүүхдийн эцэг, эхийн оршин суугаа, эсхүл хүүхдийн өөрийнх нь төрсөн газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн ажилтан дараах баримт бичгийг үндэслэн хүүхдийг иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэнэ:”, 12.2.1-д “хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа, эрүүл мэндийн дэвтэр, эсхүл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас эмнэлгийн магадлагаа авах боломжгүй нөхцөлд төрсөн бол хөндлөнгийн гэрчийн тодорхойлолт”, 12.2.2-т “эцэг, эхийн иргэний үнэмлэх;”, 12.9-д “Энэ хуулийн 12.2, 12.5-д заасан баримт бичгийг хавсаргасан өргөдлийг хүлээн авмагц иргэний бүртгэлийн ажилтан хүүхэд төрснийг бүртгэж гэрчилгээ олгоно” гэж тус тус заасан.
  6. Хариуцагчаас нотлох баримтаар ирүүлсэн “ТӨРСНИЙГ БҮРТГЭХ АНКЕТ” -д хүүхдийн эхийн болон эцгийн мэдээллийг бичсэн боловч эцэг, эхийн иргэний үнэмлэх, холбогдох бусад бичиг баримтыг хавсаргаагүй байх ба Б., Д.******* нар гэрлэлтээ батлуулаагүй /гэрлэлтийн гэрчилгээгүй/ байжээ.
  7.  Тухайн үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу эх Д.******* нь эмнэлэгт төрсөн байсан тул иргэн *******ын төрсний бүртгэлийг хийлгэхээр өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очоогүй гэж тайлбарлаж байх ба Э.*******ын эцэг гэж бүртгэгдсэн Б. нь “бүртгэл хийгдсэн талаар мэдээгүй” гэж шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа дурджээ.
  8.  Дээрх баримтуудаас харахад хүүхдийн эх болон эцэг хэн аль нь өөрийн биеэр бүртгэлийн байгууллагад очиж, хүсэлт гаргаагүй, холбогдох бусад баримтыг өгөөгүй байна.
  9.  Бүртгэлийн ажилтан нь Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “Хэрэв эцэг, эх нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж хүүхдээ бүртгүүлэх боломжгүй бол иргэний бүртгэлийн ажилтан гэрт нь буюу өөр газар очиж бүртгэж болно” гэж заасны дагуу хүүхдийн байгаа газар нь очиж бүртгэл хийх боломжтой байхад энэ үүргээ биелүүлэлгүй, өөр этгээдийн хүсэлтээр хуульд заасан баримтыг бүрдүүлэлгүй бүртгэлийг хийсэн нь хуулиар олгосон үүргээ биелүүлээгүй, хууль зөрчсөн гэж дүгнэлээ. 
  10.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно:”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэжээ.
  11.  Маргаан бүхий бүртгэлийг хийхдээ хуульд заасан бичиг баримтыг бүрдүүлээгүй нь уг бүртгэлийг хийх үндэслэл байгаагүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий бүртгэлийг /захиргааны акт гаргах/ хийхэд шаардлагатай баримт болох эцэг, эхийн иргэний үнэмлэх болон хүсэлт бүртгэлийн байгууллагад ирээгүй байхад нэхэмжлэгч *******ыг “аар” овоглож төрсний бүртгэлийг хийсэн нь илт хууль бус юм.
  12.  Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу маргаан бүхий 2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “ын *******” гэж бүртгэсэн төрсний бүртгэл нь бүртгэл хийгдсэн цагаасаа эхлэн “хүчингүй” буюу эрх зүйн үйлчлэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 12 дугаар зүйлийн 12.2.2, 12.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******аас Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн хэлтсийн “2003 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн төрсний бүртгэлийн 20 дугаарт “ын *******” гэж бүртгэсэн бүртгэл”-ийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Б.МӨНХЖАРГАЛ