| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00733/И |
| Дугаар | 155/ШШ2024/00726 |
| Огноо | 2024-06-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00726
2024 6 26 155/ШШ2024/00726
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***т байрлах, Монос Хөвсгөл ХХК-йн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***д байрлах, ТУ ХХК-д холбогдох,
Зээлээр авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн үлдэгдэл төлбөр 9,561,000 (есөн сая таван зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 155/2024/00733/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Монос Хөвсгөл ХХК- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани ТУ ХХК-тай хамтран ажиллаж Хөвсгөл аймгийн Мөрөн сум дахь С эмнэлэгт эм, эмнэлэгийн хэрэгсэл нийлүүлдэг бөгөөд хамгийн сүүлд тооцоо нийлсэн акт үйлдэж төлбөрийн үлдэгдэл 9,561,000 төгрөг болохыг харилцан баталгаажуулсан. Гэтэл тооцоо нийлж үлдэгдэл төлбөрөө баталгаажуулснаас хойш төлбөрөө төлөхгүй байгаа тул 9,561,000 төгрөгийг ТУ ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ТУ ХХК-йн гүйцэтгэх захирал Б.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ТУ ХХК нь Монос Хөвсгөл ХХК-д эм эмнэлгийн хэрэгслийн 9,561,000 төгрөгийн өртэй байгаа ба үүнийг мөнгөн хэлбэрээр төлнө. Монос Хөвсгөл ХХК нь 9,561,000 төгрөг нэхэмжилсэн тул ТУ ХХК төлбөрийг барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Монос Хөвсгөл ХХК- нь хариуцагч ТУ ХХК-ас зээлээр нийлүүлсэн эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн үлдэгдэл төлбөр 9,561,000 (есөн сая таван зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ТУ ХХК-йн гүйцэтгэх захирал Б.С нь Зээлээр авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн үлдэгдэл төлбөр 9,561,000 (есөн сая таван зуун жаран нэгэн мянга) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,926 (нэг зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТУ ХХК-ас 83,963 (наян гурван мянга есөн зуун жаран гурав) төгрөгийг, улсын орлогоос 83,963 (наян гурван мянга есөн зуун жаран гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монос Хөвсгөл ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Монос Хөвсгөл ХХК-йн нэхэмжлэлтэй хариуцагч ТУ ХХК-д холбогдох зээлээр авсан эм, эмнэлгийн хэрэгслийн үнийн үлдэгдэл төлбөр 9,561,000 (есөн сая таван зуун жаран нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ТУ ХХК- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 9,561,000 (есөн сая таван зуун жаран нэгэн мянга) төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167,926 (нэг зуун жаран долоон мянга есөн зуун хорин зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ТУ ХХК-ас 83,963 (наян гурван мянга есөн зуун жаран гурав) төгрөгийг, улсын орлогоос 83,963 (наян гурван мянга есөн зуун жаран гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Монос Хөвсгөл ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН