Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 155/ШШ2024/00725

 

 

 

 

2024 оны 6 сарын 26 өдөр Дугаар 155/ШШ2024/00725

 

 

Нэхэмжлэлийн шаардлагыг

хариуцагч биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би,

Нэхэмжлэгч: ***т байрлах, ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *** гэх газар оршин суух, Б Д-ын Г-т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 1,285,654 (нэг сая хоёр зуун наян таван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 155/2023/00383/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Г- нь "ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч 2021 оны 04 сарын 01-ний өдөр Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Д.Г- нь уг гэрээний үндсэн дээр 2022 оны 11 сарын 06-ны өдөр сарын 2,5 хувийн хүүтэй 880,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм.

Д.Г-ыг хууль болон гэрээнд заасан үүргээ биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Д.Г-ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээл 880,000 төгрөг, зээлийн хүү 341,979 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 63,675 төгрөг нийт 1,285,654 төгрөг гаргуулахаар байна.

ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол улсын иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 1,285,654 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ББСБ ХХК нь хариуцагч Д.Г-аас зээлийн гэрээний үүрэгт 1,285,654 төгрөг шаардан нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,285,654 төгрөгийг ББСБ ХХК-ийн Хаан банк дахь 5077152233 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Д.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,285,654 (нэг сая хоёр зуун наян таван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.Г- нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нийт шаардлага болох 1,285,654 (нэг сая хоёр зуун наян таван маянга зургаан зуун тавин дөрөв) төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1зааснаар нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,406 (гучин таван мянга дөрвөн зуун зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 17,703 (арван долоон мянга долоон зуун гурав) төгрөгийг, улсын орлогоос 17,703 (арван долоон мянга долоон зуун гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,285,654 (нэг сая хоёр зуун наян таван мянга зургаан зуун тавин дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,406 (гучин таван мянга дөрвөн зуун зургаа) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Г-аас 17,703 (арван долоон мянга долоон зуун гурав) төгрөгийг, улсын орлогоос 17,703 (арван долоон мянга долоон зуун гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН