Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 06

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Лхагвадорж,

Улсын яллагч: Б.Батжаргал,

Шүүгдэгч: З.С, түүний өмгөөлөгч: Н.Жамъяндорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З Сд холбогдох 1702001200058 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, ХЯНАВАЛ:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 38 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ....., хэрэг хариуцах чадвартай, урьд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан хэргийг 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, .....С /РД:..../.

   Шүүгдэгч З.С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Сономын гудамжинд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар З.Төржаргалд өгсөн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтанд бүх мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

            Мөрдөн байцаалтанд гэрч З.Төржаргал мэдүүлэхдээ: “..мансууруулах бодис худалдан борлуулдаг талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Миний бодлоор мансууруулах бодис худалдаалаад байдаггүй харин хэрэглэгч юм болов уу гэж бодож байна. ...би мансууруулах бодисны талаар ямар нэгэн мэдлэг байхгүй. Харин хэрэг гардаг өдөр Стэй уулзах үед Дашчойлон хийдийн тэнд С надад хэрэглэж үзэх үү гэж нэг баримлын шавар шиг зүйл үзүүлсэн ба тэрийг бид хоёр тугалган цаасан дээр тавьж байгаад доороос нь тамхины асаагуураар халаагаад гарсан утааг нь сорж хэрэглэсэн. Тэрнээс өөр ямар нэгэн байдлаар мансууруулах бодис хэрэглэж байгаагүй” гэжээ. /хх 53-54 хуу/

Мөрдөн байцаалтанд гэрч Д.Энхчимэг мэдүүлэхдээ: “...Би бүх банканд данс эзэмшдэг. ТҮЦ ажлуулах үедээ бид хоёр ярилцан Сийн нэр дээр данс нээсэн юм. Би мансууруулах бодисын талаар ямар нэгэн мэдлэг байхгүй. Би ямар зүйл байдгийг харчиж байгаагүй...” гэжээ. /хх 57-58 хуу/

Мөрдөн байцаалтанд гэрч Э.Батбаясгалан мэдүүлэхдээ: “...тухайн өдөр Фэйсбүүкээр зар харж байхад UFC гэсэн брэндийн зодооны спортын тамирчдын өмсдөг цамц 50,000 төгрөгөөр зарна гээд байж байсан ба тэрийг зарын дагуу яриад төмөр замын тэндээс очиж авсан. ...би мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Би мансууруулах бодисын талаар ямар нэгэн мэдлэг байхгүй....” гэжээ. /хх 61 хуу/

Мөрдөн байцаалтанд гэрч Ж.Чинзориг мэдүүлэхдээ: “...С нь Европ болон Америк улсаас хувцас, үнэртэй ус зэргийг оруулж ирэн зарж борлуулдаг юм. Тэгээд би Сд Ferrari гэсэн саравчтай малгай оруулж ирж чадах уу гэсэн юм. Тэгээд би малгайны урьдчилгаа мөнгө болож 100,000 төгрөг шилжүүлсэн юм....Би Сийг мансууруулах бодис хэрэглэдэг талаар мэдэхгүй ба одоо таниас анх удаа мэдэж байна...” гэжээ. /хх 63-64 хуу/

Мөрдөн байцаалтанд гэрч Б.Батсайхан мэдүүлэхдээ: “...би Сийг мансууруулах бодис хэрэглэдэг талаар мэднэ. С нь 2016 онд хар тамхины хэрэгт холбогдсон гэж дуулсан...” гэжээ. /хх 67-68 хуу/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9638 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх 73-75,76-78 хуу/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9599 дугаартай дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. 2.3 “СРД:ХБ79052373 2017.10.11” гэсэн хаягтай шээснээс метамфетамины /methamphetamine/, тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-н жагсаалтанд багтдаг болно. “З.Төржаргал РД:ХБ79031478 2017.10.10” гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-н “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. Гэрэл зураг /хх 81,82 хуу/,

Нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-7,8-14 хуу/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 15,16-18 хуу/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 20, 21-26 хуу/

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 27, 28 хуу/

Зоригтийн Сийн гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 37 хуу/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 44 хуу/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 904 дугаартай дүгнэлт /хх 90-91 хуу/

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоол /хх107-110 хуу/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 143 хуу/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу авагдсан байх ба нотлох баримтын шаардлага хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

            Шүүгдэгч С нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Сономын гудамжинд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар З.Төржаргалд өгсөн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутай болох нь:

            Шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч З.Төржаргал /хх 53-54 хуу/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 9638 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх 73-75,76-78 хуу/, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 9599 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /хх 81,82 хуу/, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 6-7,8-14 хуу/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 15,16-18 хуу/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 20, 21-26 хуу/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх 27, 28 хуу/ болон хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтооглоо.

Шүүгдэгч Схолбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Снь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Сономын гудамжинд 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар З.Төржаргалд өгсөн, Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтдаг дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий шавар гэх нэршилтэй бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоодсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч З.Сгэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж нь “шүүгдэгч Снь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж өгнө үү” гэснийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Сэрүүгийн хариуцлага оногдуулахдаа хувийн байдал /хх 107-110/-ийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С нь 10 хоног цагдан хоригдсон, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаагүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн №1 Цэнхэр өнгийн тагтай 4 см өндөртэй шилэн саван доторх 3,4 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис, бараан өнгийн эд зүйл, №2 7 см урттай ногоон өнгийн хуванцар гуурс, №3 8,6 см урттай цагаан өнгийн гуурс, №4 цагаан цэнхэр улаан өнгийн судалтай 6 см урттай гуурс, №5 0,9х0,5 хэмжээтэй цаас 1 ширхэг, Баянгол дүүрэг 17 дугаар хороо 13 дугаар байр 36 тоотод нэгжлэгээр хураан авсан, 1№ Ягаан өнгийн тагтай хуванцар сав, №2 үнсний сав, №3 Бор өнгийн тамхи мэт зүйл, №4 5,5 см урттай шилэн гуурс, №5 6,6 см урттай шар өнгийн гуурс, №6 12 см урттай резинен гуурс, №7 Дотор хэсэгтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэг нь махир шилэн гуурс, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоотод нэгжлэгээр хураан авсан №1 6.6 см урттай ногоон өнгийн резинен гуурс, №2 5.5 см урттай цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн гуурс, №3 3 салаа бүхий хуванцар гуурс, №4 Ногоон өнгийн гуурс, №5 7 см урттай ногоон өнгийн гуурс, №6 Дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэгт цагаан өнгийн хатуу зүйлтэй /метамфетамин/ шар өнгийн гуурс, №7 4см урттай ногоон өнгийн гуурс, №8 “AJAX” гэсэн бичигтэй хуванцар хайрцагтай 8 ширхэг гуурс, 2 ширхэг улаан өнгийн гуурс, №9 Focus гэсэн бичигтэй улаан өнгийн хайрцагнаас гарч ирсэн цэнхэр өнгийн гуурс, Баянгол дүүргийн 17 дугаар хороо 13 дугаар байр 36 тоотод нэгжлэгээр хураан авсан, №1 Шар ногоон өнгийн гаанс мэт зүйл, №2 Мөнгөлөг металл үнсний сав, үзүүр хэсэг нь махир гуурс, №3 Цэнхэр өнгийн гуурстай, 50 см өндөртэй, дотроо шингэн зүйлтэй соруул зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахаар шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч З Сийг “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С01 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Соногдуулсан 01 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүгдэгч З.Содгэрэлийн урьдчилан хоригдсон 10 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 6 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №1 Цэнхэр өнгийн тагтай 4 см өндөртэй шилэн саван доторх 3,4 грамм дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий бодис, бараан өнгийн эд зүйл, №2 7 см урттай ногоон өнгийн хуванцар гуурс, №3 8,6 см урттай цагаан өнгийн гуурс, №4 цагаан цэнхэр улаан өнгийн судалтай 6 см урттай гуурс, №5 0,9х0,5 хэмжээтэй цаас 1 ширхэг, Баянгол дүүрэг 17 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоотод нэгжлэгээр хураан авсан, 1№ Ягаан өнгийн тагтай хуванцар сав, №2 үнсний сав, №3 Бор өнгийн тамхи мэт зүйл, №4 5,5 см урттай шилэн гуурс, №5 6,6 см урттай шар өнгийн гуурс, №6 12 см урттай резинен гуурс, №7 Дотор хэсэгтэй цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэг нь махир шилэн гуурс, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоотод нэгжлэгээр хураан авсан №1 6.6 см урттай ногоон өнгийн резинен гуурс, №2 5.5 см урттай цэнхэр өнгийн тагтай цагаан өнгийн гуурс, №3 3 салаа бүхий хуванцар гуурс, №4 Ногоон өнгийн гуурс, №5 7 см урттай ногоон өнгийн гуурс, №6 Дотроо цагаан өнгийн зүйлээр бохирлогдсон үзүүр хэсэгт цагаан өнгийн хатуу зүйлтэй /метамфетамин/ шар өнгийн гуурс, №7 4см урттай ногоон өнгийн гуурс, №8 “AJAX” гэсэн бичигтэй хуванцар хайрцагтай 8 ширхэг гуурс, 2 ширхэг улаан өнгийн гуурс, №9 Focus гэсэн бичигтэй улаан өнгийн хайрцагнаас гарч ирсэн цэнхэр өнгийн гуурс, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 13 дугаар байр, 36 тоотод нэгжлэгээр хураан авсан, №1 Шар ногоон өнгийн гаанс мэт зүйл, №2 Мөнгөлөг металл үнсний сав, үзүүр хэсэг нь махир гуурс, №3 Цэнхэр өнгийн гуурстай, 50 см өндөртэй, дотроо шингэн зүйлтэй соруул зэрэг эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, С нь бусдад төлөх төлбөргүй болохыг  дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Сд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                         Ч.ОТГОНБАЯР