Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 158/ШШ2024/0020

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж,

буцаах тухай

 

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал би тус аймгийн Орхон сумын ******* дүгээр багийн Байгаль хамгаалагч С.*******ын нэхэмжлэлтэй мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.*******ад холбогдох “Ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 202******* оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон сумын ******* дүгээр багийн байгаль хамгаалагч С.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний хариуцсан нутаг дэвсгэр “Бурагийн хөтөл” гэдэг газар Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.*******, “******* ” ХХК-ийн захирал Б.*******той байгуулсан гэрээний дагуу 1200 м3 хайрга дайрга олборлохоор үйл ажиллагаа явуулахад нь би хяналт тавьж ажилласан. “******* ” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 12-ны өдөр хүртэл ажиллахдаа нийт 278******* м3 хайрга дайрга олборлосон ба гэрээнээс 158******* м2 илүү олборлосон. Үүнийг шийдвэрлүүлэхээр Байгаль, орчин аялал жуулчлалын газарт хүсэлт гаргасан. ... байгаль орчны хяналтын улсын байцаагч ******* нь шалгаж үзээд харьяаллын дагуу Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.*******д 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр 1/319 тоот явуулсан. Хариуг нь 202******* оны 0******* дүгээр сарын 25-ны өдрийн 11 цагт байгаль орчны хяналтын улсын байцаагч *******аас хүлээн авсан. Булган аймгийн Прокурорын газарт 202******* оны 0******* дүгээр сарын 29-нд өргөдөл гомдол гаргаж өгсөн юм. Прокурор Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тул манайх шийдвэрлэхгүй, Захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн хариуг өгсөн.

Байцаагч Т.*******ын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтыг зөрчиж гэрээ байгуулсан асуудлыг шийдвэрлээгүй.

2.”******* ” ХХК-ийн захирал Б.******* гэрээнд 1200 м3 хайрга дайрга олборлохоос 278******* м3 буюу 158******* м3 илүү олборлосон зөрчил гаргасан. (2023.06.07-06.12-ны хооронд ажилласан) 2023.06.12-06.26-н хүртэл “******* ” ХХК нь олборлолт явуулсан ба рейсийн тоо, газрын хэмжээг гаргаж хэчнээн хэмжээний м3 хайрга дайрга олборлосныг гаргаагүй байна.

3.Илүү 158******* м3 хайрга дайргын хураамж 7,920,000 төгрөг. Байцаагч Т.******* нь Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3 дахь заалтын дагуу учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулаагүй, олборлолтын газарт их хэмжээний хог хаяж, орчныг бохирдуулсан хохирол учруулаад байна. Иймд 23,760,000 төгрөгийн хохирлыг гаргаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Орхон сумын ******* дүгээр багийн Байгаль хамгаалагч С.*******аас Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.*******ад холбогдуулан “Ашигт малтмал олборлох гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд ирүүлжээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-9******* дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэж заажээ.

Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ “...Булган аймгийн Прокурорын газарт 202******* оны 0******* дүгээр сарын 29-нд өргөдөл гомдол гаргаж өгсөн юм. Прокурор Ц.******* нь Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан тул манайх шийдвэрлэхгүй, Захиргааны шүүхэд нэхэмжлэлээ гарга гэсэн хариуг өгсөн...” гэжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд хавсарган ирүүлсэн баримтуудад “Прокурорын байгууллагад 202******* оны 0******* дүгээр сарын 29-ний өдөр гаргасан өргөдөл” авагдсан байх боловч тус өргөдлийн хариу /албан бичиг/ хавсаргагдаагүй байна.

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ...” зааснаар Прокурорын байгууллага нь нэхэмжлэгчээс гаргаж байгаа өргөдлийг хүлээн авч, хариу өгөх хуульд заасан хугацаа болоогүй байх тул тус хугацаа дуусах хүртэл урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэх боломжтой юм.  

Иймд гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэний дараа буюу Прокурорын байгууллагад гаргасан өргөдлийн хариуг албан ёсоор /бичгээр/ хүлээн авсны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах нь зүйтэй.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1.3, 5*******.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Орхон сумын ******* дүгээр багийн Байгаль хамгаалагч С.*******аас Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Т.*******ад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэл гаргагчид буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-д зааснаар нэхэмжлэгч Булган аймгийн Орхон сумын ******* дүгээр багийн Байгаль хамгаалагч С.******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

3.Захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Долгорт даалгасугай.

*******.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д зааснаар нэхэмжлэгч энэхүү захирамжид бичгээр гарсан өдрөөс нь хойш 7 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.МӨНХЖАРГАЛ