| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00729/И |
| Дугаар | 155/ШШ2024/00717 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00717
2024 6 24 155/ШШ2024/00717
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ***т оршин суух, Х Ж-ийн Б,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, 155/2024/00729/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Тэрээр хүсэлтийн шаардлага гаргасан үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие Ж-ийн Б нь Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд 1970 онд төрсөн. Сумынхаа 8 жилийн сургуулийг 1985 онд төгсөөд Архангай аймаг дахь Цэцэрлэгийн багшийн сургуульд орж суралцаад 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр төгссөн. Ингээд 1988 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага сургуулийн захирлын тушаалаар цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдож 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан.
Гэтэл одоо өндөр насны тэтгэвэрт орох болтол хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу хагас бичигдсэн, холбогдох тушаал аймгийн архиваас олдохгүй байгаа зэргээс миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын Хүүхдийн цэцэрлэгт багшаар ажиллаж байсан хугацаа тооцогдохгүй байгаа юм.
Иймд миний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Х Ж-ийн Бын иргэний үнэмлэхийн хуулбар, Хөвсгөл аймгийн Архивын тасгийн 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 11/573 дугаартай албан бичиг, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3/76 дугаартай албан бичиг, Ж- овогтой Бын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7-12 дугаар сар, 1989 оны 1, 3, 5-9, 11, 12 дугаар сарууд, 1990 оны 1, 2-9, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 2-6, 9, 10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарж баталгаажуулсан хуулбар, Ж-ийн Бд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуулийн захиргаанаас 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг гаргаж өгсөн. (Хавтаст хэргийн 2-24 дүгээр хуудас)
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.С, Б.М нарыг гэрчээр дуудан мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 34-38 дугаар хуудас)
Шүүх Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Ж-ийн Бын ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл, иргэний хаягийн хуудас №7 баримт, ХААТР-1(А) маягтын БНМАУ-ын хүн амын регистрийн карт, ХААТР 21(А) маягтын иргэний үнэмлэх авах өргөдөл зэрэг баримтын архивын хуулбар зэрэг баримтыг гаргуулж, нотлох баримт бүрдүүлсэн. (хавтаст хэргийн 28-30 дугаар хуудас)
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлагаа гаргасан.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.Б нь өндөр насны тэтгэвэрт орох болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлжээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдсон.
Нэхэмжлэгч Ж.Б нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан болох нь түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар,
Ж- овогтой Бд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага сургуулийн захиргаанаас 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, (хавтаст хэргийн 23 дугаар хуудас)
Ж- овогтой Бын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7-12 дугаар сар, 1989 оны 1, 3, 5-9, 11, 12 дугаар сарууд, 1990 оны 1, 2-9, 11, 12 дугаар сарууд, 1991 оны 2-6, 9, 10 дугаар саруудад ажиллаж байхдаа авч байсан цалин, хөлсний түүвэр, 70 дугаар дансны хуулбарт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газрын хуулбар үнэн тэмдэг дарж баталгаауулсан хуулбар, (хавтаст хэргийн 4-22 дугаар хуудас)
Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргаж ирүүлсэн БНМАУ-ын хүн амын регистрийн картын хуулбарын 14-т Ажилладаг байгууллага хэсэгт Бүрэнхаан цэцэрлэгт, Ажилд орсон он гэх хэсэгт 1988, цех, тасаг, бригад гэх хэсэгт, эрхэлдэг ажил гэх хэсэгт цэцэрлэгийн эрхлэгч, эрхэлж эхэлсэн он гэх хэсэгт 1988, оршдог сум район гэх хэсэгт Бүрэнхаан гэх бичилт бүхий ХААТР-1(А) маягтын хуулбар, (хавтаст хэргийн 29 дүгээр хуудас)
Гэрч Ц.С-ын ...Ж.Б нь 1988 онд сургуулиа төгсөөд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуульд шинээр ажилд орж байсан. Эхлээд нярав байж байгаад, сүүлд цэцэрлэгийн багш болсон. Би 1995 онд ажлаасаа гараад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар сургуульд ажилд орсон. Тэрнээс хойшхийг сайн мэдэхгүй байна Намайг ажлаас гарахад цэцэрлэгийн багшаар ажиллаж байсан. 1988 оны 7 дугаар сараас эхлээд цэцэрлэгийн багшаар ажилласан. ... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мийн ...Ж.Б нь 1988 онд сургуулиа төгсөж ирээд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуульд няраваар ажилд орсон. Би ажилд оруулж өгсөн юм. Эхлээд няраваар ажилд ороод сүүлд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бага сургуульдаа цэцэрлэгийн багшаар 1988 оны 7 дугаар сараас ажиллаж эхэлсэн юм. Тэгээд энэ сургуульдаа 2001 он хүртэл ажиллаад Хөвсгөл аймгийн Баянзүрх сум руу явсан. 2020 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумандаа эргэж ирээд, Бүрэнхаан цэцэрлэг бага сургуулийн цогцолбортоо цэцэрлэгийн багшаар ажиллаж байгаад одоо тэтгэвэртээ гарах гэж байгаа юм. Өөрөө Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын хүн, нөхөр нь манай Бүрэнтогтох сумын хүн учраас манай суманд ирсэн. ... гэх мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтыг дүгнээд түүний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна. (хавтаст хэргийн 35-38 дугаар хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1-д Шүүх дараах хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ, 133.1.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж зааснаар нэхэмжлэгч Ж.Б нь өөрийн ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шаардах эрхтэй.
Иймд түүний Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын бага Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоов.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х Ж-ийн Бын Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан бригадын Хүүхдийн цэцэрлэгт 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН