| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2024/00703/И |
| Дугаар | 155/ШШ2024/00715 |
| Огноо | 2024-06-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 155/ШШ2024/00715
2024 6 24 155/ШШ2024/00715
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Бямбасүрэн би
Нэхэмжлэгч: ***д байрлах Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***од оршин суух, Ц Д-гийн М-т холбогдох,
Сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,002,740 (хоёр сая хоёр мянга долоон зуун дөчин) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 155/2024/00703/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д- овогтой М- нь ШУТИС-ийн нээлттэй боловсролын төвд 2014-2015 оны хичээлийн жилийн хаврын улирлаас элсэн орсон. Нийт суралцсан хугацаандаа 24 кр сонгож үзсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 22-ны байдлаар 2,002,740 төгрөгийн сургалтын үлдэгдэл өр төлбөртэй байна. Сургалтын төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.
Иймд сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,002,740 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамж 47,000 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.М- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ШУТИС-ийн нээлттэй боловсролын төвөөс сургалтын төлбөрийн үлдэгдэл болох 2,002,740 төгрөгийг нэхэмжилжээ.
Миний бие Д- овогтой М- нь энэ төлбөрийг төлөх нь үнэн, хүлээн зөвшөөрч байна. Төлөх болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төв нь хариуцагч Д.М-ээс сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,002,740 (хоёр сая хоёр мянга долоон зуун дөчин) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.М- нь сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,002,740 (хоёр сая хоёр мянга долоон зуун дөчин) төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч хариу тайлбар ирүүлсэн байх ба энэ нь хууль зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,000 (дөчин долоон мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 2,002,740 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 46,994 төгрөгийн тал хувь 23,497 (хорин гурван мянга дөрвөн зуун ерэн долоо) төгрөгийг, улсын орлогоос 23,503 (хорин гурван мянга таван зуун гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургууль Нээлттэй боловсролын төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.М-т холбогдох сургалтын төлбөрийн үлдэгдэл 2,002,740 (хоёр сая хоёр мянга долоон зуун дөчин) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.М- нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 2,002,740 (хоёр сая хоёр мянга долоон зуун дөчин) төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,000 (дөчин долоон мянга) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-ээс 23,497 (хорин гурван мянга дөрвөн зуун ерэн долоо) төгрөгийг, улсын орлогоос 23,503 (хорин гурван мянга таван зуун гурав) төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН