Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0143

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: З.,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.,

Маргааны төрөл: Иргэн Н.гийн газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан нь хуульд эсэх тухай газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б. нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

  1. Иргэн Н. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
  2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар ХХК-д Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв (1га) газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулан гэрчилгээ олгосон байна.

ХХК-ийн хүсэлтийн дагуу тус дүүргийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 116 дугаар захирамжаар дээрх газрыг 5 жилийн хугацаатайгаар сунган гэрээ байгуулж, гэрчилгээ олгожээ.

  1. 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ХХК-ийн захирал Д. нь иргэн Ж.тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ бүхий газрыг барьцаалсан байна.
  2. 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.гаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээ бүхий газрын эрхийг иргэн Н.д шилжүүлж, тус өдрөө Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд дээрх газар эзэмших эрхийг Н.д шилжүүлж өгөх хүсэлтийг гаргасан байна.

4.1. Н.гаас 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд ... ХХК-ийн нэр дээр байгаа газрыг *******ийн гийн нэр дээр болгож өгнө үү. гэх хүсэлтийг гаргасан байна.

4.2 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 26 дугаар 145 дугаар захирамжаар ХХКд олгосон газрыг иргэн Н.д шилжүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж, 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ-г байгуулсан байна.

  1. 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ХХК-ийн захирал Д. нь ХХК-ийн захирал Б.******* нар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газрын эрх шилжүүлэх гэрээг байгуулсан байна.

5.1. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурор С.гийн Эд хөрөнгө захиран зарцуулах эрхийг хязгаарлах албадлагын бусад арга хэмжээ авах тухай тогтоолоор ... ХХК-ийн эзэмшилд байсан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв газрыг ХХКийн захирал Б.аас 2006 онд 10,000,000 төгрөг, 2008 онд 20,000,000 төгрөг авч зарсан боловч 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр иргэн Н.гийн нэр дээр эзэмших эрхийг шилжүүлж залилан мэхэлсэн гэх хэрэгт шалгагдаж байна. ...Н.гийн эзэмшилд байгаа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй 10000 м.кв газрын эзэмших эрхийг захиран зарцуулах эрхийг хязгаарласугай. ... гэж ирүүлсний дагуу Н.гийн эзэмшилд байгаа газрын эрхийн захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ.

5.2. 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 386 дугаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар Таны тус дүүргийн прокурорын газарт хандан гаргасан ...Д.д холбогдох хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн шалгаж өгнө үү... гэсэн гомдлыг үндэслэн эрүүгийн дугаартай хэргийг хянав. ...гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхад хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хяналтын прокурорын тогтоолыг хүчингүй болгож мөрдөн байцаалтын ажиллагааг сэргээсэн болохыг мэдэгдье. ... гэж ирүүлсэн байх бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 276 дугаар яллах дүгнэлтээр ... яллагдагч Д.******* нь итгэл эвдэх аргаар бусдыг залилан мэхлэж 42,906,500 төгрөгийн онц их хэмжээний хохирол учруулсан үйлдэлдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасны дагуу яллагдах үндэслэлтэй тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэхээр тогтоосугай. ... гэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү харьяалалын дагуу шилжүүлсэн байна.

5.3. Харин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 538 дугаар захирамжаар хэргийг прокурорт буцааж шилжүүлсэн байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5.4 Тус дүүргийн прокурорын газрын дээрх тогтоолд өмгөөлөгч Ш.******* нь гомдол гаргасан байх ба 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 684 дүгээр хариу мэдэгдэх хуудсаар ...хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгох үндэслэлгүй байна. Хохирогч Б.******* нь өөрт учирсан хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. ... гэж хариуг хүргүүлжээ.

6. Тус шүүхэд ХХК-иас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь заалтыг зөрчиж хийсэн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хэлцэл болох Н.д эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлсэн ******* тоот гэрчилгээ бүхий газар эзэмших эрхийг хүчингүй болгож, 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эрх шилжүүлэх гэрээ-ний дагуу ХХК-ийн нэр дээр тоот нэгж талбарын дугаартай газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гаргахыг Сонгинорхайрхан дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан байх ба тус шүүхийн шүүгчийн 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 1481 дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Улмаар ХХК-иас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Засаг даргад ...газар эзэмших эрхийг шилжүүлэх тухай захирамж гаргахыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад даалгаж өгнө үү... гэх гомдлыг гаргасан байх ба 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 03/2657 дугаар албан бичгээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон ХХК-д ...2006 оноос хогийн цэг байсан тухайн газрыг засаж тэгшилж, хашаа барьж, өнөөдрийг хүртэл ашиглаж байгаа ХХК-д газар эзэмших эрхийг олгож, эрх ашигийг сэргээх нь зүйтэй байна. гэх хариуг өгчээ.

7. Иргэн Н. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газрын эзэмших эрхийн хугацаа сунгуулах өргөдлийг гаргасан байх ба Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17/841 дүгээр албан бичгээр ..таны эзэмшил газрыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны 8к-3/101 тоот албан бичгээр эрх түдгэлзүүлсэн байх тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй байна.... гэх хариуг өгсөн байна.

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 2822/5284 тоот албан бичгээр ...захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгох шийдвэр гарсан байх тул ....газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчигүй болгоход татгалзах зүйлгүй. гэх хариуг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хүргүүлжээ.

8.Үүний дагуу нэхэмжлэгчээс Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд газар эзэмших эрхийг сунгуулах өргөдлийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байх ба тус өргөдлийг бичиг хэрэг Л. бүртгэсэн байна.

9. Харин дээрх өргөдлийг хүлээн авч ...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байх тул тус албаны мэдээллийн санд өөрчлөлт бүртгэх боломжгүй байна. гэх хариуг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/1146 тоот албан бичгээр өгснийг эс зөвшөөрч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан байна.

10. Улмаар тус шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8851 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоосон ба 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлд тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9274 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байна.

  1. Нэхэмжлэгч Н. шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Миний бие газар эзэмших эрхээ сунгуулахаар 2023 оны 09 сард Цагдаагийн байгууллагаас албан бичиг авч, хууль журмын дагуу хариуцагч дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч сунгахаас татгалзаж, 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20/1360 тоот албан бичгээр хариу өгсөн нь миний газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэр гаргаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймээс дээрх хууль зөрчиж, миний газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгах шийдвэр гаргахыг даалгах шийдвэрийг шүүхээс гаргах боломжтой гэж үзсэн болно.

Миний бие Н. нь ажил хэргийн түнш болох Д., Л.******* нарт 2006 оноос эхлэн зээлээр бараа бүтээгдэхүүн олгож эхлэсэн ба улмаар 2011 онд 48,000,000 төгрөгийн зээлийн төлбөрт Сонгинохайрхан дүүргийн Сонсголон 20-р хороонд байрлах, дугаар гэрчилгээтэй, 10000 м.в газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсоны дагуу авсан болно. Тодруулбал, бид харилцан тохиролцож, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны А/145 дугаар захирамжаар уг газрыг надад шилжүүлэн 5 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн.

Гэтэл 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын тогтоолоор Н. миний эзэмшилийн газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласан. Миний бие нь энэхүү газартай холбоотой эрүүгийн хэргийн оролцогч биш тул Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн байгууллагаас аливаа мэдээлэл авах боломжгүй байсан тул Сонгинохайрхан дүүргийн газрын албанд удаа дараа дугаар гэрчилгээтэй өөрийн эзэмшилийн газрыг эрх сэргэсэн талаар амаар болон бичгээр хандаж байсан.

Үүнд тус албанаас 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр газрын хугацааг сунгах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, Цагдаа шүүхийн байгууллагаас эцэслэн шийдвэрлэгдсэний дараа дахин хандана уу гэх албан хариу өгсөн.

Улмаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн нэгж талбартай, ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ бүхий 10000 м.кв газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэх албан тоотыг үндэслэн газрын албанд хандсан боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан байна хэмээн хариу өгсөн.

Н. миний бие нь 2011 дүгээр сарын 12 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний заалтыг ягштал биелүүлүүлж газрын төлбөрөө цаг тухайд нь төлж, газраа цэг тэмдэгтийн дагуу хашаалан эзэмшиж байгаа бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах боломжгүй байсан нөхцөл байдал нь надаас хамаарахгүй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр хязгаарлалт тогтоосон байсантай холбоотой байхад ийнхүү үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгч байгаа нь хууль зөрчихийн зэрэгцээ миний эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна.

Иймээс надаас үл шалтгаалан, прокурорын байгууллагаас газрын эрхийг түдгэлзүүлсэнээс үүдэн хуульд заасан хугацаанд газрын эзэмших эрхээ сунгуулах боломжгүй байсан нь баримтаар нотлогдох тул хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан үзэж дугаартай газрын эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

Иймд Н. миний газар эзэмших эрхийг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг маань сунгахыг даалгасан шийдвэрийг гаргаж өгнө үү. гэжээ.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын А/145 дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 10 мянган м.кв хэмжээтэй, 5 жилийн хугацаатай, дугаар нэгж талбартай газар эзэмшсэн. Тодруулбал, 2011 оноос 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл гэсэн үг. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр буюу хуулийн хугацаанд газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлт гаргасан боловч нэхэмжлэгч талаас шалтгаалахгүйгээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тухайн газрын эзэмших эрхийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна гэсэн үндэслэлээр манай газрын эзэмших эрхийг сунгаж өгөөгүй. Энэ асуудал үргэлжилсээр Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс тухайн эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийг прокурорын шийдвэрийн хуулбарын хамт өгсөн.

2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандахад газрын эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан учраас мэдээллийн санд түдгэлзүүлчихсэн байгаа. Эрхийг нь сэргээж тэмдэглэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргахаар хугацаа нь дуусчихсан гэдэг хариу өгдөг байсан. Хугацаандаа сунгуулах хүсэлт өгөхөөр цагдаагийн байгууллагаас түдгэлзүүлчихсэн байна гэсэн хариу өгч байсан учраас одоог хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулж чадахгүй байгаа юм. Иймд газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлттэй байна. гэжээ.

13. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н. нь 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/145 тоот Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн 2011 онд газрыг эзэмшсэн байдаг. Д., Л.*******, ХХК гэх компани нарын хооронд маргаан үүссэн. 2015 онд энэ газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан. Н. 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрхээ сунгуулъя гэдэг хүсэлт өгөхөд хариу өгөөгүй. 2020 онд прокурорын байгууллагаас хязгаарлалт тогтоосон гэдэг хариу өгсөн. Энэ хугацаанд газрын төлбөрүүдээ цаг тухайд нь төлөөд тооцоо нийлээд явж байсан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссантай холбоотойгоор ямар ч үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. Ингээд хязгаарлалтыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэсэн цагдаагийн дэслэгч Б.*******нийн гарын үсэг бүхий албан бичгийг Сонгинохайрхан дүүргийн газрын албанд хүргүүлсэн байсан. Бид тус албанд хандахад Газрын тухай хуулийн 37, 39 дүгээр заалтыг баримталж хугацаа дууссан гэсэн хариу өгдөг. Бид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаан бий гэж тайлбарлаад байгаа. Бусдын буруугаас ийм нөхцөл байдал бий болсон. Тиймээс газар эзэмших эрхийг сэргээж, гэрчилгээг сунгаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэжээ.

14. Хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн *******ийн (*******) нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хугацаа сунгах шийдвэр гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Тухайн нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв (1га) газар нь дүүргийн Засаг даргын 2002 оны Б/46 дугаар захирамжийг үндэслэн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар 4 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Мөн дүүргийн Засаr даргын 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 116 дугаар газар эзэмших эрхийн хугацаа сунгах захирамжаар ХХК-ийн газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатай сунгасан бөгөөд дүүргийн Засаг даргын 2011 оны 145 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэр шилжүүлж иргэн Н.д үйлдвэрлэлийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна. Иргэн Н. нь Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр (... ******* овогтой гийн өмгөөлөгч миний бие дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаар захирамжтай, нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай тус дүүргийн 20 дугаар хороонд үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшүүлэхээр 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дугаартай гэрчилгээг олгосон. Улмаар тухайн нэгж талбар бүхий Н.гийн эзэмших эрх бүхий газарт холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гаргасан гомдол мэдээллийн дагуу мөрдөгчийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн тогтоолоор захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 22/5284 дугаартай албан тоотод 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ийн 07 дугаартай прокурорын тогтоолоор Сонгинохайрхан дүүргийн дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газар эзэмших эрхийн *******, нэгж талбарын дугаар бүхий 10,000 м.кв газрын захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгох шийдвэр гарсан байх тул газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй гэж дурдсан тоотыг үндэслэн Н.гийн нэгж талбарын дугаартай эзэмших газрыг захиран зарцуулах эрхийг сэргээж өгнө үү) гэx 16 ширхэг хуудас хүсэлтийг ирүүлсэн. Дээрх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас судлаад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/1146, тоот бичгээр хариу хүргүүлсэн байна. Мөн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т (Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргана) 39 дүгээр зүйлийн 39.1.1 (газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад, сунгуулах хусэлт гаргаагүй)-дэх заалтыг тус тус зөрчсөн байх тул газар эзэмших эрх дуусгавар болсныг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 20/1360, тоот албан бичгээр мэдэгдэж хариуг хүргүүлсэн болно. Иймд: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.13-т заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Н.д 2016 оны захирамжаар 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүссэн байдаг. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу хугацаа дуусахаас өмнө 1 сарын өмнө хугацааг сунгуулах хүсэлт гаргах ёстой байсан. Гэтэл хүсэлтээ өгөөгүй. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д хугацаа дуусах хүсэлт өгөөгүй бол газрыг эрхийг дуусгавар болсонд тооцдог. Тиймээс Газар зохион байгуулалтын алба хугацааг сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. Тухайн газартай холбоотойгоор газрыг түдгэлзүүлсэн байдаг. 2017 онд түдгэлзсэн байдал сэргээсэн байхад 2023 он хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлт өгөөгүй. 2023 онд хүсэлт өгсөн учраас хугацаа сунгах боломжгүй гэдэг хариу тайлбарыг албан бичгээр хүргүүлсэн. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8.Дүүргийн газрын алба нь энэ хуулийн 23.4-т зааснаас гадна иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг шилжүүлэх, эзэмших, ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэнэ., 37 дугаар зүйлийн 37.1.Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана: , 37.2.Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна. гэж заажээ.
  2. Энэхүү шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 145 дугаар захирамжийн үндсэн дээр 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв (1га) газрыг 5 жилийн хугацаатай 2011 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн гэрчилгээний дагуу эзэмшиж байсан ба газар эзэмших эрхийн хугацаа дуусахаас өмнө буюу 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хугацаа сунгуулах өргөдөл гаргаж байсан болох нь хэрэгт авагдсан өргөдөл хүлээн авсан тодорхойлолтоор тогтоогдож байна. 
  3. Мөн хариуцагч Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17/841 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчээс гаргасан газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлтэд  газар эзэмших эрхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны 8к-3/101 дүгээр албан бичгээр түдгэлзүүлсэн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна. 

Эдгээр нөхцөл байдлуудаас дүгнэвэл нэхэмжлэгч нь хуульд заасан хугацааны дотор хүсэлт гаргасан байх бөгөөд газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлсэн асуудалд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй юм.

  1. Улмаар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 28д22/5284 дүгээр албан бичгээр маргаан бүхий газрыг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй талаар Сонгинохайрхан дүүргийн газрын албанд мэдэгдсэнийг үндэслэн нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин өргөдөл гаргахад 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 20/1146 дугаар албан бичгээр хугацаа дууссан үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй болжээ. 

Учир нь нэхэмжлэгч анх хуульд заасан хугацааны дотор газар эзэмших эрхийг сунгуулах хүсэлт гаргахад түдгэлзүүлсэн үндэслэлээр сунгахаас татгалзсан атлаа түдгэлзүүлсэн шалтгаан арилж, хязгаарлалт дууссаныг мэдсэн даруйдаа дахин өргөдөл гаргахад Газрын тухай хуульд заасан газар эзэмших хугацаа дууссан гэсэн үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан нь  Газрын тухай хуулий 35 дугаар зүйлийн 35.1.5.газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах; гэж зааснаар газар эзэмшигчийн эрхийг зөрчсөн байна. 

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгахыг даалгаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 35 дугаар зүйлийн 35.1.5-д заасныг баримтлан Н.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Сонсголонд байрлах, нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн дугаар гэрчилгээтэй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, сунгахыг хариуцагчид даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН